Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/957

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Э.*******-*******э өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******-*******эд холбогдох эрүүгийн 22050*******5**************25************** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 2******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хангал констракшн” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Бага наран ******* дугаар гудамжны *******-******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******-*******э /Регистрийн дугаар: 060*******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.*******-*******э нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венсвей” нэртэй бааранд байхдаа буюу тухайн бааранд хамт үйлчлүүлж байсан найз С.*******д “гар утсыг чинь буцааж чамд өгсөн” хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар хуурч, мэхлэх аргаар хохирогч С.*******гийн эзэмшлийн “iPhone 11 pro” загварын 1,550,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.*******-*******э нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******-*******э мэдүүлэхдээ: “...Хохирогч С.*******тэй дунд сургуулиасаа эхлэн найзалсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хүнд өртэй байсан учраас буруу зүйл хийсэн. С.*******гээс авсан утас Iphone 11 pro max загварын гар утас байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч С.*******гийн мөрдөн ш алгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Венсвей гэх баар луу 2 найзтайгаа орсон. Хувцсаа өлгүүлчихээд гар утсаа баруун гартаа бариад орсон. Тэгээд би 00 ороод ирэхэд найзууд гурван пиво захиалсан байсан. Бид гурав тайз руу гарч бүжиглээд байж байсан. Өмнө нь манай найз Э.*******-*******э автобусанд гар утсаа алдсан байсан болохоор миний гар утсыг аваад өөрийнхөө чат руу ороод эгч рүүгээ чат бичээд байсан, бид 2 байнгын миний гар утсыг солилцож байсан. Тэгээд үйлчлүүлж байхдаа 02 цаг *******0 минутад гэх найздаа явах уу гэж хэлсэн, бид ******* ярилцаад 0******* цаг болж байхад гарахаар болоод 00 орж ирчихээд найзаасаа миний утас хаана байна гэж асуухад чамд өгсөн шүү дээ найз гэж хэлсэн. Тэгээд би баарны хамгаалагчийн утсаар цагдаа дуудсан. Би утсаа анх өөрийн танилаасаа авч байсан бөгөөд 2,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Саарал өнгийн iPhone 11 pro загварын гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-0*******-08 дугаар хуудас/,

Гэрч Э.оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү болох Э.*******-*******э өглөө ажилдаа яваад тэгээд ажлаасаа чөлөө аваад найз *******гийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд тэднийд өдөржингөө хамт байсан. Тэгээд орой нь гараад караоке дотор байхдаа надтай манай дүү *******гийн гар утсаар ярьсан. Би *******гийн төрсөн өдрийг тэмдэглээд явж байна, оройтвол намайг ирж аваарай гэж 19 цагийн үед эхлээд ярихдаа хэлсэн. Тэгээд цаг орчмын дараа над руу дахиад *******гийн утсаар яриад одоо би энд байгаа караокеноос цаг нь дуусахаар гараад хорооллын баар орно, тэгээд би эндээс гар утас олчихлоо та ирээд авчих уу гэж хэлсэн. Таныг ирэх үед бид хэд хороололд бааранд орсон байж магадгүй, намайг залгахаар ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд намайг 01 цаг өнгөрч байхад одоо хүрээд ир, би хорооллын Венсвей гээд бааранд байна гэж хэлсэн. Би тэр бааранд 02 цаг өнгөрч байхад очоод тэр баар луу нь ороод, зөөгч охиноор дүүгээ дуудуулсан. Тэгээд манай дүү гарч ирээд гадаа үүдэнд дүүтэйгээ уулзахад би олсон гар утсаа аваад гараад ирье, эсвэл та ороод авах уу гэж хэлэхээр нь за яах юм, чи гаргаад ир гээд би баарны гадаа хүлээж байсан. Тэгээд гарч ирээд та намайг дагаад яв гэж хэлээд би араас нь дагаж яваад машины зогсоолын хамгийн цаана нь нэг машины цаагуур ороод надад олсон гэх гар утсаа өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад гэр лүүгээ явсан. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдээгүй. Дүүгийнхээ олсон гар утас гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-24-26 дугаар хуудас/,

Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр 00 цагийн үед фейсбүүкээр iPhone авна, зарна гэсэн хуудаснаас “Haliun qeuun” гэсэн хүний зар хараад iPhone 11 pro max 1,400,000 төгрөгөөр зарна гэх зарын дагуу чатаар холбогдоод авахаар болсон бөгөөд тухайн үед би утасныхаа дууг нь хааснаа мэдэхгүй унтаад өгсөн байсан. Тэгээд “Haliun qeuun” фейсбүүк хаягтай эмэгтэй орой 01 цагийн үед манай гэрийн гадаа утсаа зарах гэж ирсэн байсныг нь би мэдээгүй. Тэгээд дахиж холбогдоод манай гэрийн орцонд би уулзаад гар утсыг нь үзэж хараад авахаар болсон. Тэр эмэгтэй тухайн утсанд формат хийсэн байсан бөгөөд надад өгөх үедээ дахин формат хийсэн. Тэгээд би надад өгсөн 50096658*******5 тоот данс руу 1,400,000 төгрөг хийгээд утга дээр нь авсан гар утасныхаа нэрийг бичиж байтал надад iwatch гээд хийчих би нэг хүнд өртэй байгаа юм, асуудалгүй ээ би өөрөө барьж байсан утас, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд ямар банкаар мөнгө явуулсан гэж надаас асуугаад байсныг нь ямар учиртай болохыг мэдээгүй. Би тухайн өдөр 12 цагийн үед Хуягаа /99096*******11/ гэх найздаа тухайн гар утсыг үзүүлтэл авъя авъя гэж хэлээд надаас 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Хуягаа найз маань тэр өдрөө гар утсыг зарсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-29-*******0 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найзуудтайгаа хамт С.*******гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Модны хоёрт байдаг караокед орсон. Тэндээс *******, Мөнхчимэг бид гурав гараад хорооллын Венсвей бааранд оройн 2******* цагийн үед орсон. Тэнд бид гурав хүний хоёр, хоёр пиво уусан. Би тэр өдрийн өглөө утсаа хулгайд алдсан байсан болохоор С.*******гийн утсаар өөрийнхөө фейсбүүк рүү ороод төрсөн эгч оо руу би утас олсон юмаа, та ирээд авчих гэж хэлсэн. Эгч шөнийн 02 цаг өнгөрөөгөөд Венсвей баарны гадаа ирэхэд нь би С.*******гийн утсыг эгчид гаргаж өгсөн. Тэгээд буцаж ороод хоёр найзтайгаа бүжгийн талбай дээр бүжиглэж байхад С.******* утас байхгүй байна гэсэн. Тэгээд С.******* бид хоёр камер шүүлгэсэн. Гадаа машинд С.*******гийн бэлэг байсан болохоор бид хоёр гараад бэлгээ авчихаад орж ирэхэд баарны хамгаалагч цагдаа дуудсан байсан. Тэгээд бид хоёр цагдаатай хамт цагдаагийн хэлтэс дээр ирэхэд цагдаа С.*******гээс мэдүүлэг аваад явуулсан. Бид хоёр арван жилийн найзууд. Би их сургуулийн найз Мөнхчимэгээс 1,000,000 төгрөг зээлсэн байсан. Тэр өрөндөө барьцаанд өгсөн байж байгаад Мөнхчимэгээс буцааж аваад фейсбүүкээр зар тавиад 1,200,000 төгрөгөөр зарсан. Зарсан хүнээ танихгүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-55 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-*******22/5655 дугаартай: “...iPhone 11 promax 64gb, 1 ширхэг 1,550,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-**************-*******5 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4******* дугаар хуудас/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-44 дүгээр хуудас/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-******* дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.*******-*******э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.*******-*******э нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венсвей” нэртэй бааранд байхдаа тухайн бааранд хамт үйлчлүүлж байсан найз С.*******д “гар утсыг чинь буцааж чамд өгсөн” хэмээн хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.*******гийн эзэмшлийн “iPhone 11 Pro Max” загварын 1,550,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч залилсан үйл баримт хохирогч С.*******, гэрч Э.оо, С. нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-*******22/5655 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.*******-*******э нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс харахад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э.*******-*******э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Э.*******-*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлон хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.*******д 1,550,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.*******-*******э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1,550,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Э.*******-*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Э.*******-*******э нь “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч Э.*******-*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.*******-*******э уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.*******-*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.*******-*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол, саналгүй гэсэн хүсэлт гаргасан болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.*******-*******э цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4, 5, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.*******, *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлийн 1, 4, **************.1 дүгээр зүйлийн 1, 2, *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.*******-*******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.*******-*******э нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******-*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА