| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0008/э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
2023 01 09 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Н ,
Улсын яллагч Д.А ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц ,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Х-д холбогдох эрүүгийн 2204001330147 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын ........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овгийн Д-н Х /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянбайгаль” дэлгүүрийн гадаа Х.Б-тай уулзах үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Х.Б-лын “намайг гэрт байхгүй үед манай гэрт очиж хонодог” гэсэн үгэнд нь дургүйцэн түүний толгойг доош нь харуулж нүүр хэсэгт нь 1 удаа өвдөглөсний улмаас хамар ясны шинэ хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөө манай найз Батнайрамдал над руу залгаад “манайд хүрээд ир, архи ууя” гээд байсан. Тэгэхээр нь би Б-лын гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсэгт байрлах гэрт нь яваад очтол Б ганцаараа “хараа” нэртэй жижиг архи уучихсан нэлээн согтуу сууж байсан. Намайг нэг пиво аваад өг гээд байхаар нь 2.5 литрийн “Сэнгүр” пиво аваад бид хоёр хувааж уусан. Тэгээд байж байхад Б надад “та намайг байхгүй үед манай гэрт ирж хонодог гэсэн” гээд байсан. Тэгэхээр нь би “яахаараа танайд очиж хонодог юм, хэн тэгж байна” гэж асуухад О надад тэгж хэлсэн гэсэн. Тэгээд Б бид хоёр тэднийхээс гараад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг хэсэгт байрлах “Ахиц-2” дэлгүүрийн гадна О-тай таарсан. Тэгээд бид гурав хэрэлдэж байгаад “Ахиц-2” дэлгүүрийн хойд хэсэгт байрлах “Баянбайгаль” дэлгүүрийн гадна очсон. Б О-г “чи тэгж хэлсэн биз дээ” гээд О би тэгж хэлээгүй гээд маргалдаад байсан. Би тэгэхээр нь “за наад асуудлаа маргааш бол” гээд явах гэхэд Б зууралдаад явуулахгүй байсан. Тэгээд миний уур хүрээд эргээд харахад Б О-н ардуур ороод тонгойгоод байсан. Би О-н хажуугаар Батнайрамдалыг өшиглөхөд тонгойж таараад хамар руу нь өшиглөсөн. Батнайрамдалын хамраас нь цус гарсан гэв.
Хохирогч Х.Б-лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 314 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 45-47-р хуудас/,
Шүүгдэгч Д.Х-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Д.Х нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянбайгаль” дэлгүүрийн гадаа Х.Б-тай уулзах үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Х.Б-лын “намайг гэрт байхгүй үед манай гэрт очиж хонодог” гэсэн үгэнд нь дургүйцэн түүний толгойг доош нь харуулж нүүр хэсэгт нь 1 удаа өвдөглөсний улмаас хамар ясны шинэ хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Х.Б-лын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Х-н хохирогчийн нүүр хэсэгт нь 1 удаа өвдөглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:
- Хохирогч Х.Б-лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09:00 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 23 дугаар гудамжны 25 тоотод байрлах гэртээ байж байхад хамт ажилладаг хүн болох Д.Х гэх залуу манай гэрт ирсэн. Д.Х өмнөх өдөр нь уучихсан шартаад байна гэхээр нь бид 2 гараад дэлгүүрээс 2.5 литрийн пиво авч гадаа хувааж уусан. Дахиад 1 шил архи аваад хувааж уусан. Тэгээд Х О гэх ахтай утсаар ярьсан чинь “Баянбайгаль” дэлгүүрийн гадна байна гэсэн. тухайн үед Х бид хоёр “намайг байхгүй үед манай гэрт ирж хонодог гэсэн” шалтгаанаар маргалдсан юм. Тэгээд О ахтай очиж учраа ольё гээд О ах дээр явж очсон. О , Х 2 битгий худлаа яриад бай гээд над руу дайраад байсан. Би “за эрүүлдээ учраа ольё” гээд явах гэхэд Д.Х миний толгойноос доош татаж тонгойлгоод нүүр рүү өвдөглөчихсөн. Тэгтэл миний хамраас цус гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 314 дугаартай: “1. Х.Б-лын биед хамар ясны шинэ хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 314 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Х-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Х.Б-лын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх хэлтсийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 314 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Х.Б нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Х-г хохирогч Х.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц: “Миний үйлчлүүлэгч ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ажил төрөл хийж амьдралаа авч явдаг. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Х гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч Д.Х-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх 1 /нэг/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-уулын 4 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүрэг дотор зорчихоос өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэн шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН