Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 76

 

Б.П-, Б.М- нарт,

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0030/Э/001/2018/0462

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                    А.Оргилбаяр

Хохирогч                                     Я.Ц-

Хохирогч нарын өмгөөлөгч       Ж.Эрдэнэбаатар

Шүүгдэгч                                     Б.П-

Шүүгдэгчийн өмгөөлөгч             Н.Баттунсаг

Нарийн бичгийн дарга               Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн П-, Б-гийн М- нарт холбогдох, 201509000893 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч   Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-гийн П-.

2.Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Х- овогт Б-гийн М-.

Шүүгдэгч Б.П- нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

-иргэн Н.А-ээс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 22 айлын орон сууцны 09 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.000 төгрөгийг иргэн С.Т-ын ХААН банкны 5109053828 тоот дансаар,

-иргэн Б.Я-гаас 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 60 айлын орон сууцны 2 тоот 1 өрөө 34.98 метр квадрат талбайтай байрны үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5048120146 дугаартай дансаар,

-иргэн Б.С-гээс 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт өөрийн эзэмшлийн хар өнгийн “Приус 20” маркийн машин дотор 60 айлын орон сууцны 14 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.775.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн Я.Ц-ээс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж  5.775.300 төгрөгийг хадам эгч Э.У-ын эзэмшлийн ХААН банкны 5109018089 тоот дансаар,

-2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.100 төгрөгийг иргэн Ж.Н-ын эзэмшлийн ХААН банкны 5046115082 тоот дансаар, нийт 9.758. 100 төгрөгийг дансаар,

-иргэн Б.Б-аас 2014 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах “Сөгнөгөр Хайрхан" ХХК-ийн баригдаж буй барилгын байранд 60 айлын орон сууцны 53 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.100 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн О.Т-гаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 24-11 тоотод байрлах өөрийн гэртээ 22 айлын орон сууцны 15 тоот 2 өрөө 47 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.200.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн Б.А-аас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 22 айлын орон сууцны 7 тоот 47 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж 3.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын дундуур 2.170.000 төгрөг, нийт 5.170.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн Б.М-оос 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн баригдаж байсан барилгын байранд 22 айлын орон сууцны 41 тоот 40.41 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж бэлнээр 600.000 төгрөг, 3.500.000 төгрөгөөр тооцож “Хьюндай грейс” маркийн 46-49 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 545.000 төгрөг, нийт 4.645.000 төгрөгийг;

-иргэн Д.Э-аас 2015 оны 05 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн баригдаж байсан барилгын байранд байрны захиалгын урьдчилгаа төлбөр гэж 100.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах гэрээс нь ирж 800.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр тус тус шилжүүлэн авч залилж, нийт 39.814.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт “Хьюндай грейс” маркийн 46-49 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр тооцож байрны урьдчилгаа төлбөрт Б.П-д өгсөн болох нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Б-ыг мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн 6-7 жил микро автобус жолоодож байсан. Мөн унаж байсан машинаа зарж борлуулаад байдаг байсан болохоор хүүгийнхээ өгсөн 46-49 ДГО улсын дугаартай автомашиныг заруулах гэж Б-д өгч явуулсан. Машин Б-д өгч явуулсан нь түүний эхнэр П-д огт хамаагүй... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан "албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах" гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан "мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч Б.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б.П-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар Б.П-гээс 28.899.000 төгрөгийг гаргуулж, үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 33-09 тоотод оршин суух Б.Б-т 3.983.000 төгрөг,

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16-р хорооны Хайрцагийн 24-8 тоотод оршин суух Н.А-т 3.983.000 төгрөг,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, 17-41 тоотод оршин суух Б.С-д 5.775.000 төгрөг,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 17-р байрны 33 тоотод оршин суух Я.Ц-эд 9.758.000 төгрөг,

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7-р хорооны 15-р хороолол, 1-150 тоотод оршин суух О.Т-д 5.200.000 төгрөг,

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 0-00 тоотод оршин суух Д.Э-т 200.000 төгрөг тус тус олгож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.П-гээс байрны урьдчилгаанд төлбөр авсан талаар Б.М-ид бичиж өгсөн тэмдэглэл 1 ширхэг, шүүгдэгч Б.П-гээс хохирол төлсөн талаарх баримт 2 ширхэг тус бүрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.П-, Б.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ анхаарвал зохих байдлыг анхаарч үзээгүй буюу шүүгдэгч, хохирогч Б.М- шүүх хурал дээр маргааны гол шалтгаан болсон өөрийнх нь эзэмшилд байсан 46-49 ДГО дугаартай микро автобусыг зарагдахаар нь орон сууц захиалгын урьдчилгаанд өгнө гэсэн гэж хэлснийг нягталж үзээгүй. Ер нь Б.Мижиддорийн мэдүүлгүүд эхнээсээ 3.500.000 төгрөгөөр зарагдахаар нь урьдчилгаанд өгнө гэж ярьдаг. Микро автобусыг зүгээр тэр чигээр нь урьчилгаанд өгсөн гэсэн мэдүүлэг нотлогддоггүй.

1-т тээврийн хэрэгслийг Б.П-гийн өмчлөлд шилжүүлээгүй,

2-т Б.П- урьдчилгаанд 3.500.000 төгрөг авлаа гэсэн баримт бичиж өгөх байсан. Б.М- нэгэнт 3.500.000 төгрөг гэж үнэлээд өгчихсөн бол баримт авах байсан нь тодорхой.

З-т хамгийн сүүлд Б.П-гийн эзэмшилд биш, Б.М-ийн охин, хүргэн 2-ын эзэмшилд байсан.

Сүүлд гарч ирсэн 1.145.000 дээр нэмэх 3.500.000 төгрөг гэж бичсэн цаасыг урьчилгаанд өгсөн гэж үзэж бусдад ял нялзаах хангалттай баримт биш гэж үзэж байна. Б.П- өөрөө бичсэнээ хүлээсэн, “өгсөн мөнгөн дээрээ микро 3.500.000 төгрөгөөр зарагдвал нийлээд хэдэн төгрөг болох вэ” гэж ахдаа бичээд өгчих гэхээр нь хөгшин хүн болохоор нь тооцоо хийж үзэж байсан гэж хэлдэг. Микро автобусаа зарагдахгүй болохоор нь буцааж авсан, надад түлхүүр нь байсан гэдгийг Б.М-ийн охин М.Г- /4-р хавтас хх-04/ тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Б.М-ийн мэдүүлгийн аль нь яаж нотлогдоод, аль мэдүүлэг нь яагаад нотлогдохгүй талаар анхаарч үзээгүй. Хавтаст хэргээс үзэхэд микро автобусыг урьдчилгаанд өгсөн гэснийг нотлох баримт байхгүй буюу туйлын эргэлзээтэй байдаг, Эргэлзээ бүхий байдлыг яаж шийдэх талаар хуулинд тусгасан гэж ойлгож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Н.Баттунсаг тайлбартаа:

Анхан шатны шүүх хохирлын хэмжээг буруу тооцож шийдвэр гаргасанд гомдолтой байна. 3.500.000 төгрөгийг Б.М- Б.П-д өгсөн нь ямар нэгэн баримтаар тогтоогддоггүй. Энэ хохирлоос болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Тухайн авто машиныг эзэмшигчийн ах дүү нар аваад эдэлж хэрэглэж байгаад аваарт оруулаад эвдсэн талаар гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.П- тайлбартаа:

Машиныг би аваагүй. Хохирогч нарын хохирлыг төлж чадахгүй удааж байгаадаа харамсаж байна. Хоёр нялх хүүхэдтэй болохоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Гэхдээ удахгүй нэн яаралтай хохирлыг барагдуулах болно. Надад хөнгөн ял шийтгүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Шүүгдэгч Б.П- нь миний өмгөөлж байгаа хохирогч нарын гомдлыг төлдөггүй бусад хохирогч нарын гомдлыг барагдуулсан хэрнээ энэ үйлдэлд нь үнэхээр их гомдолтой байна. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Я.Ц-:  Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П-, Б.М- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.П-г 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

-иргэн Н.А-ээс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 22 айлын орон сууцны 09 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.000 төгрөгийг иргэн С.Т-ын ХААН банкны 5109053828 тоот дансаар,

-иргэн Б.Я-гаас 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 60 айлын орон сууцны 2 тоот 1 өрөө 34.98 метр квадрат талбайтай байрны үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5048120146 дугаартай дансаар,

-иргэн Б.С-гээс 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт өөрийн эзэмшлийн хар өнгийн “Приус 20” маркийн машин дотор 60 айлын орон сууцны 14 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.775.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн Я.Ц-ээс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж  5.775.300 төгрөгийг хадам эгч Э.У-ын эзэмшлийн ХААН банкны 5109018089 тоот дансаар,

-2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.100 төгрөгийг иргэн Ж.Н-ын эзэмшлийн ХААН банкны 5046115082 тоот дансаар, нийт 9.758.100 төгрөгийг дансаар,

-иргэн Б.Б-аас 2014 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах “Сөгнөгөр Хайрхан" ХХК-ийн баригдаж буй барилгын байранд 60 айлын орон сууцны 53 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3.983.100 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн О.Т-гаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 24-11 тоотод байрлах өөрийн гэртээ 22 айлын орон сууцны 15 тоот 2 өрөө 47 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5.200.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн Б.А-аас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 22 айлын орон сууцны 7 тоот 47 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж 3.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын дундуур 2.170.000 төгрөг, нийт 5.170.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр,

-иргэн Б.М-оос 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн баригдаж байсан барилгын байранд 22 айлын орон сууцны 41 тоот 40.41 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж бэлнээр 600.000 төгрөг, 3.500.000 төгрөгөөр тооцож “Хьюндай грейс” маркийн 46-49 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 545.000 төгрөг, нийт 4.645.000 төгрөгийг;

-иргэн Д.Э-аас 2015 оны 05 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн баригдаж байсан барилгын байранд байрны захиалгын урьдчилгаа төлбөр гэж 100.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах гэрээс нь ирж 800.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр тус тус шилжүүлэн авч залилж, нийт 39.814.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар, 

Шүүгдэгч Б.М-ийг эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт “Хьюндай грейс” маркийн 46-49 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр тооцож байрны урьдчилгаа төлбөрт Б.П-д өгсөн болох нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Б-ыг мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн 6-7 жил микро автобус жолоодож байсан. Мөн унаж байсан машинаа зарж борлуулаад байдаг байсан болохоор хүүгийнхээ өгсөн 46-49 ДГО улсын дугаартай автомашиныг заруулах гэж Б-д өгч явуулсан. Машин Б-д өгч явуулсан нь түүний эхнэр П-д огт хамаагүй... гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч Б.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б.П-г 2  жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.П-гээс 28.899.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Б-т 3.983.000 төгрөг, Н.А-т 3.983.000 төгрөг, Я.Ц-эд 9.758.000 төгрөг, О.Т-д 5.200.000 төгрөг, Д.Э-т 200.000 төгрөг тус тус олгох, шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Б.М-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын болон хохирогч Н.А-, Б.Я-, Б.С-, Я.Ц-, Б.Б-, О.Т-, Б.А-, Д.Э-, Б.М-, гэрч Э.У-, Ж.Н-, Т.Э-, С.Т-, Э.Э- нарын мэдүүлэг, мөн “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ, “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн захирлын 2014.05.30-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Б.П-г тус компанийн нягтлан бодогчоор болон компанийн эрх бүхий ажилтнуудыг томилсон тушаал, Б.П-тэй хийсэн хөдөлмөрийн гэрээ, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны ахмадуудыг орон сууцжуулах гэрээний дагуу хийсэн хурлын тэмдэглэл, хохирогч нарын мөнгө шилжүүлсэн баримт, хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж,  мөрдөн шалгах ажиллагааны  үед хийвэл зохих ажиллагааг  шалгаж тогтоожээ.

         Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон., шүүгдэгч Б.М-ийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.  

            Мөрдөн байцаалтын үед иргэн У.Цогзол удаа дараа хохирогчоор өгсөн   мэдүүлэгтээ: ...2015.05.15-нд 2 өрөө байр захиалахаар болоод байрны урьдчилгаа мөнгө гэж 600.000 төгрөгийг бэлнээр тушаахад П- нь “Кассын орлогын ордер” гэсэн маягт бичиж өгсөн. П-д ...бид 2-т нэг микро автобус байдаг юм, түүнийг 3.500.000 төгрөгт тооцож өгье...гэхэд тэр зөвшөөрсөн. Хэд хоногийн дараа тэр нөхрийнхөө хамт ирээд манай микро автобусыг аваад явсан. 2015.05.18-нд “урьдчилгаа мөнгө чинь дутаад байна, мөнгөө гүйцээж өг” гээд байсан тул бэлэн байсан 545.000 төгрөгийг түүнд өгье гэхэд тэр гэрт хүрч ирээд аваад явсан. П- ...хохирлыг чинь барагдуулна, микро автобусны чинь оронд жижиг тэрэг авч өгнө гээд байхаар нь урд өгсөн мэдүүлэгтээ “микро автобусаа буцааж авсан, түүнд бэлэн өгсөн 1.445.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж буруу мэдүүлэг өгсөн /1-р хх-248, 2-р хх-190, 3-р хх 138 / гэсэн мэдүүлэг, мөн Б.М-ийн анх гэрчээр болон дараа нь хохирогчоор өгсөн...байр захиалах гэрээ байгуулж 2 өрөө байр захиалж, 3.500.000 төгрөгийг манай хашаанд байсан микро автобусыг авахаар болоод үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөхөөр болсон. Тэгээд урьдчилгаанд эхний ээлжинд 600.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2015.05.18-нд П- манайд ирээд 545.000 төгрөг аваад явсан. Энэ өдрөөс хойш 5 сарын 21-нд нөхөр Б-ынхоо хамт ирээд манай хашаанд байсан микро автобусыг аваад явсан. Анх өгсөн мэдүүлэгтээ ч хэлсэн. Сүүлд П- нь нөхөр болох Б-ын хамт Сайхан сумын Хөтөлд байдаг манай гэрт хүрч ирээд манай эхнэр цогзолтой уулзаж “микро автобусыг байрны урьдчилгаанд өгөөгүй, заруулах гэж өгсөн гэж хэлээд өгөөч” гэж гуйгаад явсан. Бүр сүүлд нь өмгөөлөгчтэйгээ ирээд дахин гуйж ятгаж байгаад “авсан мөнгийг чинь хурдан барагдуулна, автобусыг байрны урьдчилгаанд өгөөгүй, заруулах гэж өгсөн гэж хэлээд өгөөч” гэж гуйгаад, тэгээд сүүлд өгсөн мэдүүлгээ ингэж өөрчилж өгсөн. Мөн өмгөөлөгч нь “та хоёр ямар ч шийтгэл байхгүй, хэрвээ төлбөр мөнгө гарвал П- төлнө” гэж хэлсэн. Би нялх хүүхэдтэй эмэгтэй хүн гуйгаад байхаар нь худал мэдүүлэг өгсөн. Түүнээс биш ийм асуудал үүсч эхнэрийгээ торгох ял авахуулах хэмжээнд очсоныг мэдээгүй.../2-р хх 226,5-р хх  34, 58-59/ гэсэн мэдүүлэг зэргээр  Б.М- нь микро автобусыг 3.500.000 төгрөгт үнэлж Б.П-д байрны урьдчилгаанд өгсөн болох нь нотлогдон тогтоогдсон, улмаар шүүгдэгч Б.М- нь уг хэрэгт “Хьюндай грейс” маркийн 46-49 ДГО улсын дугаартай микро автобусыг байрны урьдчилгаанд өгсөн гэж гэрчээр мэдүүлж байсан мэдүүлгээ өөрчлөн Б.П-гийн гуйлтаар ...түүнд заруулах гэж өгсөн...гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т зааснаар яллагдагчаар татагдаж, прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж, анхан шатны шүүхээр түүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдэж, шүүгдэгч Б.М- нь худал мэдүүлсэн, шүүгдэгч Б.П- нь уг микро автобусыг 3.500.000 төгрөгт тооцож байрны урьдчилгаанд авч залилсан гэм буруутай нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын ...микро автобусыг байрны урьчилгаанд өгсөн гэсэн мэдүүлэг нотлогддоггүй... гэж гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.П-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                            ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ