Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

    2023         01          04                                       2023/ШЦТ/02

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ж-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               З.Х

 Шүүгдэгч                                                  С.Ж нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ...оны .... дүгээр сарын ....-ны өдөр ....аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн ... дүгээр хороо, .. ....тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн шүүхийн ......... оны .........дүгээр сарын ..........-ний өдрийн ........ дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасахгүйгээр 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн мөн ........... шүүхийн ..............оны ...........дугаар сарын .................ны өдрийн 83 дугаартай цагаатгах тогтоолоор “С.Ж-н гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгагдаж байсан, ... овгийн С-н Ж /РД: /.

С.Ж нь ...........оны ..........дүгээр сарын .......-ний өглөө ........цагийн орчимд Багануур дүүргийн ...хороо, тоотод хохирогч Б.Ж-тай маргалдан улмаар хохирогчийн толгой хэсэг рүү гараараа цохих, толгой болон нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд зулай, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.Ж-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “.............оны ...........дүгээр сарын .........-ны өглөө найз Ж гэрт ирэхээр нь би “настай хүн байж ийм балай юм хийж байдаг, тэр хүүхний чинь араас хүмүүс залгаад намайг эвгүй байдалд орууллаа” гэсэн чинь Ж “чи тэгээд яах юм бэ?” гээд өөдөөс уурлаад миний нүүр лүү хоёр удаа цохихоор нь би уурандаа гараараа толгой руу нь нэг удаа, нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Мөн хоёр удаа өшиглөсөн бөгөөд толгой нь хагарч зүүн хацраас нь цус гарсан. Ж газар унаад босоход нь би уурандаа хоёр удаа өшиглөсөн бөгөөд тэр цохилтын улмаас толгой нь хагарсан байх боломжтой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, 93-94, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.Ж-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ............оны .........дүгээр сарын .......-ний өглөө гэрээсээ гараад цэргийн найз Ж буюу Ж-д очиход Ж дуугарч ядаад байхаар нь би “чи одоо яагаад дугарч ядаад байгаа пизда вэ?” гэсэн чинь Ж уурлаад бид хоёр заамдалцаад авсан. Ж намайг бодвол том биетэй учраас намайг дороо оруулаад миний гэдэс болон толгой хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би босож ирээд Ж-н нүүр лүү 2-3 удаа цохиод салсан. Би толгойдоо 6 оёдол тавиулсан. Эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 58-59/

Иргэний нэхэмжлэгч Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Энэ гэмт хэргийн хохирогч Б.Ж нь ..........оны .......дүгээр сарын .........-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээ авч 214.000 төгрөг, амбульторын үзлэг оношилгоо хийлгэж 57.000 төгрөг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 25,28-ны өдрүүдэд амбульторын үзлэг хийлгэж 30.000 төгрөг, 174.000 шинжилгээ хийлгэсэн бөгөөд нийт 475.000 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 33/38 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул С.Ж-с дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 415 дугаартай дүгнэлтэд: “Б.Ж-н биед зулай, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 75-76/,

Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны 33/38 дугаартай албан бичгээр “Б-н Ж /РД:/ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай тусламж авч 214.000 төгрөг, амбульторын үзлэг оношилгоо хийлгэж 57.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25,28-ны өдрүүдэд амбульторын үзлэг хийлгэж 30.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний хооронд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын 1 дүгээр төв эмнэлэг, ЭМЖЖ эмнэлэгт гэмтлийн оношоор өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ болон амбульторын үзлэг хийлгэж 174.000 төгрөг нийт 475.000 төгрөгийг зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас тус бүр гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна” гэжээ /хх-ийн 60/ 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “...Багануур дүүргийн  дүгээр хороо, тоотод очиход 1 давхар улбар шар өнгийн байшин байлаа. Иргэн С.Ж-р зодолдсон гэх газрыг заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэжээ /хх-ийн 4-6/

Хохирогч Б.Ж-н эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт болон яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн өвчний түүх болон хэвтэн эмчлүүлсэн талаархи эмчилгээний баримтууд /хх-ийн 9-51/

Хохирогч Б.Ж-н нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6/,

              Иргэний үнэмлэхний лавлагаа болон байнга оршин суух хаягийн лавлагаагаар “...УГ55040314 регистрийн дугаартай овгийн С-н Ж, Багануур дүүргийн дүгээр хороо, гудамж тоот” гэжээ.  /хх-ийн 98-99/

              Яллагдагч С.Ж-н Багануур дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Яллагдагч С.Ж би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 475.000 төгрөгийг нөхөн төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 112/

Шүүгдэгч С.Ж нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд нэг удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, цагаатгах тогтоолын хуулбарууд /хх-ийн 103, 106-108, 122-123/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Ж-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.Ж нь хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 475.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Ж нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       133/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Ж нь ..............оны ...........дүгээр сарын .......-ний өдөр 09 цагийн үед Багануур дүүргийн дүгээр хороо, тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Б.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгой руу гараараа цохих, толгой болон нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би уурандаа гараараа толгой болон нүүрэнд нь нэг удаа цохьсон. Газар унаад босоход нь 2 удаа толгой руу нь өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Ж-н “...“Ж миний гэдэс толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 58-59/, хохирогч Б.Ж-н биед зулай, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт баруун нүдний доод зовхинд цус хуралт учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09шэ/415 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76/, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч С.Ж нь хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Ж-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ж нь хохирогч Б.Ж-н зулай, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зулгаралт баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ж-с “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч Б.Ж-д төлөх төлбөргүй гэж үзлээ.  /хх-н 58/

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн прокурорын газраас хохирогч Б.Ж нь дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээ, амбульторын үзлэг оношилгоо хийлгүүлж, улмаар дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 475.000 төгрөгийн зардал гарсан буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх прокурор Г.Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дээрх зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Ж-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргажээ. /хх 61-62/

Улмаар хэрэгт прокурорыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.  

Хохирогч Б.Ж нь эрүүл мэндийн даатгалын сангаас 475.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны 33/38 дугаартай албан бичиг, өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэг, үзлэг оношилгоо хийлгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудаар тогтоогдож  байна. /хх-н 9-51/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Ж нь 475.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжилсэн 475.000 төгрөгийг шүүгдэгч С.Ж-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс С.Ж-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.  

С.Ж нь  “урьд .........удаа ял шийтгүүлж байсан, ам бүл ......., ............амьдардаг, ............. байдаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад С.Ж нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор ........оны ........дугаар сарын ........-ны өдрийн ........дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 112-116/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч С.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд С.Ж-нд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овгийн С-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн С-н Ж-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг С.Ж-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Ж-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. С.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Б.Ж-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 475.000 (дөрвөн зуун далан таван мянган) төгрөгийг шүүгдэгч С.Ж-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА