Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

       Нарийн бичгийн дарга А.Болор

       Улсын яллагч З.Энхжаргал

       Хохирогч Ц.Энхжаргал түүний өмгөөлөгч Г.Батаа

 Шүүгдэгч С.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Самбуугийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2015250001529 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, нас 34, хүйс эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-5 байрны 48 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Самбуугийн Мөнхбаяр РД/ЧГ82112214/

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

2015 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 18 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ө.Ганбатын эзэмшлийн 61-57 УНК улсын дугаартай Субару форестор маркийн автомашины урд гупер, их гэрэл зэргийг хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 9Б дүгээр байрны жижүүрийн өрөөний цоожийг эвдэн нэвтэрч булган малгай, мөнгөн аяга, DVD тоглуулагч, бэлэн 80.000 төгрөг зэргийг хулгайлж иргэн О.Шоовдорт 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 18-ний өдөр иргэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 26 дугаар байрны гражид иргэн Л.Оюунзулын 26-84 УНХ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг засварлаж өгөхөөр тохиролцож, түүний автомашины урд хайрцагт байсан 280.000 төгрөгийн сони маркийн зургийн аппаратыг хулгайлсан, мөн автомашинд тулька авна гэж хэлээд 40.000 төгрөг, автомашиныг засахад гэрэл тусгах хэрэгтэй байна гэж хэлээд 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне 6 маркийн гар утас зэргийг залилан мэхэлж авсан,  

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхжаргалын гэрээс 3.903.000 төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэлүүд, бэлнээр 8.000.000 төгрөг зэргийг хулгайлж 11.903.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 15.593.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирог учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнхбаяр: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхжаргал: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Мөнхбаяр бид хоёр машин үзэхээр явсан болохоор намайг бэлэн мөнгөтэй, 8,000,000 төгрөгтэй байгааг минь мэдсэн. 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг намын байрнаас дуудсан юм. Тэгээд очихгүй гэж байсан боловч Мөнхбаяр намайг “чи очоод ир, би хаалганы бариул, гал тогооны ханын цаасыг солиод байж байя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил руугаа очсон. Мөнхбаяр над руу залгаад чи хаалгаа чанга тогшоороо би унтаж байя гэж хэлсэн. Би хүнсний зах орж хүнсээ аваад 17 цагийн үед гэртээ ирээд хаалгаа тогшиход хаалга тайлж өгөөгүй. Гэрийнхээ гадаа хүлээж байхад хүүхэд маань хичээлээ тараад ирэхээр нь гэртээ орсон. Хүү маань өрөө рүүгээ ороод бэлэн мөнгө боосон байсан цамц ширээн дээр байна, та мөнгөө авсан юм уу гэж надаас асуухаар нь би үгүй гэж хэлээд гэртээ байгаа үнэт эдлэлээ хайж үзэхэд мөнгөн эдлэлээс бусад бүх үнэт эдлэлийг маань авсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би 8.000.000 төгрөгөө шүүгдэгчээс нэхэмжилж байна.Гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Ганбат: Би 2015 оны 01 дүгээр сарын 06-нд 20 цагийн орчимд амьдардаг байрныхаа гадаа /ЧД-н 5-р хороо 18-р байр/ зогсоолд өөрийнхөө 61-57 УНК улсын дугаартай Субару форестор маркын автомашинаа тавьчихаад гэртээ ороод амарсан тэгтэл өглөө 06 цагийн орчимд лифт цэвэрлэдэг эмэгтэй хаалга тогшоод яасан талаар асуухад чи гарахгүй бол болохгүй нь чиний машин юу ч үгүй болсон байна гэж хэлсэн тэгээд гараад хартал миний машины урд  их гэрэл хосоороо, урд гупер, урд гуперийн нэмэлт гэрэл хосоороо, урд нүүр зэрэг зүйлс алга болсон байсан хажууд нь 2 ширхэг нэг нь иштэй нэг нь ишгүй автерк байсан. Би автомашинаа 2014 оны 07 дугаар сард шинээр нь худалдан авч байсан. Эвери моторс /91119153/ сэлбэг оруулж ирдэг төвөөс үнийг нь судлахад урд гупер-350.000 нүүр-200.000 их гэрэл хосоороо-1.600.000, нэмэлт гэрэл-300.000 төгрөг болж байсан энэ үнээр нь үнэлж байна. /хх2-106 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Шоовдор: Миний эхнэр Нэмэхбаяр бид хоёр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 9 А,Б байрны жижүүр хийдэг ажилтай юм. Тэгтэл 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр бид хоёр урлангийн өрөө рүү орчихоод удалгүй гараад ирэхэд манай харанхуй өрөө болон жижүүрийн өрөөний хаалганы цоожийг эвдчихсэн байсан. Тэгэхээр нь камераа шалгуулахад нэг хазгар эрэгтэй хүн орж ирээд юм аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд эхнэр бид хоёр өрөөнийхөө цоожийг солиод шинэ цоож хийчихсэн. Харанхуй өрөөнөөс мөнгө аяга, булган малгай, бэлэн 80.000 төгрөг, жижүүрийн өрөөнөөс СД тоглуулагч алга болсон байсан. Тэгээд камерийг нь шүүж үзэхэд 2016 оны 02 дугаар сарын 14-ны орой 19 цаг өнгөрөөгөөд гаднаас зүүн хөл нь их доголсон хар өнгийн куртиктэй цагаан өнгийн юүдэнтэй эрэгтэй хүн орж ирээд кордиороор яваад 10 гаран минут болоод буцаж гарч ирээд доош буугаад шатан дээр зогсож байгаад куртикнийхаа ханцуй руу юм хийгээд байсан. Тэгээд буцаж гарч ирээд цоожийг нь хөшиж онгойлгоод ороод 3 минут орчим болоод гараад явж байгаа бичлэг байсан. СД тоглуулагчийг 30.000 төгрөгөөр зах дээрээс авч байсан, мөнгөн аягыг өнгөрсөн жил Мөнгөн завъяагаас 182.000 төгрөгөөр, булган малгайг 2 жилийн өмнө 55.000 төгрөгөөр авч байсан. /хх2-154 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Оюунзул: 2016 оны 03 дугаар сарын 18-ний өдөр би өөрийн зээ охиноо бүжгийн дугуйлангаас авчихаад машинтайгаа граж руугаа орсон чинь гражид 40 орчим насны бор царайтай махлаг биетэй эрэгтэй зогсож байсан. Тэгээд би машинаас зээ охины хамт буусан чинь тэр эрэгтэй над дээр ирээд эгчээ таны зүүн урд талын дугуй санжигнаад байна та аваар хийчихгүйгээр яаж явж байна, та одоо энийгээ янзлуулаач би авто сервист ажиллагдаг юм хүмүүсийн машиныг хараад мэргэжлийн өвчин хөдлөөд хэлэхгүй байж чаддаггүй юм та энийгээ янзлуулах  эрэгтэй байна би сити сервист ажилладаг юм маргааш та миний ажил дээр очоод дугуйгаа янзлуулчих гээд 95656805 дугаар өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн орчим 95846094 гэсэн дугаараас миний утас руу машин засаж өгнө гэсэн эрэгтэй яриад би гэрээсээ гарч яваад танай гэрийн хажуугаар явж байхдаа машиныг чинь харсан чинь миний сэтгэл өвдөөд байна би танай гэрийн гадаа байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад нэг давхарт очиход машин засаж өгнө гэсэн эрэгтэй зогсож байсан.Тэр эрэгтэй надад би машиныг чинь нэг үзээдэхье тэгээд яг юу болсон яг юуг нь засах ёстойг нь мэдээд засаад өгье гэж надад хэлсэн тэгээд тэр эрэгтэй бид хоёр хамтдаа байрны доод байрлах граж руу ороод миний эзэмшлийн 26-84 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр машиныг үзэх гэж байснаа энд харанхуй байна гэрэлтэй газар очьё гээд харуулын байр руу орсон. Тэр эрэгтэй харуултай хоорондоо юм яриад байсан. Тухайн үед би харуултай юу ярьж байгааг нь мэдээгүй. Харуулын байрнаас тэр эрэгтэй надад гражны урд тал руу заагаад энэ гэрэлтэй юм байна тэнд та машинаа аваач гэж хэлэхээр нь би хэлсэн газар нь машинаа аваачсан. Тэгсэн тэр эрэгтэй миний машиныг засаж байна гээд машины доогуур ороод боолтуудыг нь тайлж байснаа таны машины дугуй салж унах гэж байсан байна та ийм дугуйтай явж болохгүй ерөөсөө энд машиныг чинь засахгүй бол болохгүй юм байна гэж би ажил руугаа яваад хэрэгтэй юм аваад ирье та надад 40.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би хэлсэн мөнгийг нь өгсөн. Тэгээд 14 цагийн орчим би тэр эрэгтэй рүү яриад машинаа дараа болъё би одоо юманд явах шаардлагатай болчихлоо гэж хэлсэн чинь зүгээрээ эгчээ та машиныхаа түлхүүрийг охиндоо үлдээчих гэж хэлэхээр нь би охин Мөнхцэцэгт өөрийнхөө машины түлхүүр болон өөрийн Ай Фоне 6 маркийн гар утсаа үлдээгээд явсан. Тэгээд би ажлаа тараад 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай охин Мөнхцэцэг надад машин засна гэж байсан эрэгтэй гар утас болон таны машинд байсан Сони маркийн зургийн аппарат мөн 10.000 гаран төгрөгийг аваад явчихлаа гэж надад хэлсэн /хх2- 75-77 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Л.Оюунзул дахин мэдүүлэхдээ: Ай Фоне 6 маркийн гар утас, Сони зургийн аппарат миний автомашинд байсан гэдгийг манай охин Мөнхцэцэг мэдэж байгаа. Ай Фоне 6 маркийн гар утас 2015 оны 11 дүгээр сард АНУ-аас манай охин худалдаж авч өгч байсан ба хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Надад Ай Фоне 6 маркийн гар утсыг худалдаж авсан талаар баримт нь байхгүй. Зургийн аппаратын 2014 онд баруун 4-н замд байрлах БСБ дэлгүүрээс 300 орчим мянган төгрөгөөр авч байсан байх. Санахгүй байгаа бөгөөд надад зургийн аппарат худалдаж авсан баримт байхгүй, алга болсон. Мөнхбаяр миний автомашиныг засахдаа миний охин Мөнхцэцэгт алчуур хэрэгтэй гэж хэлэхээр нь Мөнхцэцэг  гэрээсээ алчуур авчирах гээд явах гэхэд Ай Фоне 6 маркийн гар утсыг гэрэл тусгаж харна гэж хэлээд авч үлдсэн байсан. Ингээд буцаад ирэхэд нь Мөнхбаяр миний автомашины голын хайрцагт байсан Сони зургийн аппаратын хулгайлан аваад зугтаад алга болсон байсан. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Манай Мөнхцэцэг 2017 оны 1 дүгээр сард Австрали улсаас ирэх бөгөөд миний хувьд Австрали улс руу явах гэж байгаа бөгөөд мөн 2017 оны 01 дүгээр сард ирнэ. Тэгэхээр Мөнхцэцэг бид хоёрын хувьд шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх2-191-192 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан: Самбуу овогтой Мөнхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1-р хороололын Начин заан салбарын Өнөр салбарт нийт 11 төрлийн 20 ширхэг 49,1 грамм үнэт эдлэл барьцаалан зээлдүүлэх салбарын дотоод журмын дагуу зээл авсан байсан. Тухайн үнэт эдлэлийг авахын өмнө С.Мөнхбаяраас эдгээр зүйлүүдийг өөрийн эзэмшлийн үнэт эдлэл мөн эсэх талаар лавлахад тиймээ минийх гэж хариулж нэг сарын хугацаатай 2.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2.000.000 төгрөг хүү алданги 489.280 төгрөгийн хохирол учирсан байна. /хх2-187-188 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Сайнбаатар: Би Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 18-р байрны 2-р орцны жижүүрээр ажилладаг юм. Би өөрийн хариуцдаг орцныхоо зарим оршин суугчдын машиныг улсын дугаараар нь мэддэг юм. 2015 оны 01-р сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчимд намайг гарч харахад манай байрны Ганбат гэж хүний машиных нь урд гупер гэрэл дохио зэрэг нь байхгүй байсан тэгээд би Ганбатад мэдэгдтэл өчигдөр орой тавихад зүгээр байсан хулгайч авсан байна гэсэн. Би тухайн орой 23 цагийн орчимд нэг эргэчихээд унтсан тэгээд үүрийн 04 цагийн орчимд нэг эргэсэн ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарагдаагүй. /хх2-107 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Нэмэхбаяр: Манай нөхөр Х.Шоовдор нь 2016 оны 07 дугаар сараас хойш Хэнтий аймагт хөдөө мал дээр байгаа бөгөөд биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө байгаа юм. Тухайн үед нөхөр бид хоёрын тэтгэвэр буугаад 20.000-тын дэвсгэртээр 4 ширхэг буюу 80.000 төгрөгийг хүнсний зүйлээ авах гээд цүнхэндээ үлдээсэн байсан ба 80.000 төгрөг алдагдсан. Би гэрийн цоожийг нэхэмжлэхгүй. Учир нь манай гэрийн цоож бага зэрэг татахаар онгойчихдог эвдэрхий муу цоож байсан. Манай байрны орцны хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж болохгүй байсан бөгөөд удалгүй устсан байсан. Түүнээс биш би хэн нэгэнд өгөөгүй. Манай нөхөр Хэнтий аймагт биеийн байдал нь тааруу байгаа болохоор шүүх хуралд оролцох боломжгүй. Миний хувьд ч гэсэн шүүх хуралд оролцохгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй./хх2-193-194 дүгээр хуудас/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч С.Мөнхбаяр нь 2015 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 18 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Ө.Ганбатын эзэмшлийн 61-57 УНК улсын дугаартай Субару форестор маркийн автомашины урд гупер, их гэрэл зэргийг хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 9Б дүгээр байрны жижүүрийн өрөөний цоожийг эвдэн нэвтэрч булган малгай, мөнгөн аяга, DVD тоглуулагч, бэлэн 80.000 төгрөг зэргийг хулгайлж иргэн О.Шоовдорт 220.000 төгрөгийн хохирог учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 26 дугаар байрны гражид иргэн Л.Оюунзулын 26-84 УНХ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг засварлаж өгөхөөр тохиролцож, түүний автомашины урд хайрцагт байсан 280.000 төгрөгийн сони маркийн зургийн аппаратыг хулгайлсан,

Мөн автомашинд тулька авна гэж хэлээд 40.000 төгрөг, автомашиныг засахад гэрэл тусгах хэрэгтэй байна гэж хэлээд 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне 6 маркийн гар утас зэргийг залилан мэхэлж авсан, 

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхжаргалын гэрээс 3.903.000 төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэлүүд, бэлнээр 8.000.000 төгрөг зэргийг хулгайлж 11.903.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 15.593.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирог учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Энхжаргалын өгсөн…2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Мөнхбаяр бид хоёр машин үзэхээр явсан болохоор намайг бэлэн мөнгөтэй байгааг минь мэдсэн. 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг намын байрнаас дуудсан юм…би хүнсний зах орж хүнсээ аваад 17 цагийн үед гэртээ ирээд хаалгаа тогшиход хаалга тайлж өгөөгүй….гэрийнхээ гадаа хүлээж байхад хүүхэд маань хичээлээ тараад ирэхээр нь гэртээ орсон….хүү маань өрөө рүүгээ ороод бэлэн мөнгө боосон байсан цамц ширээн дээр байна…та мөнгөө авсан юм уу гэж надаас асуухаар нь би үгүй гэж хэлээд гэртээ байгаа үнэт эдлэлээ хайж үзэхэд мөнгөн эдлэлээс бусад бүх үнэт эдлэлийг маань авсан байсан…тэгээд би цагдаад дуудлага өгсөн…би 8.000.000 төгрөгөө шүүгдэгчээс нэхэмжилж байна…гомдолтой байна гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ө.Ганбатын өгсөн...би 2015 оны 01 дүгээр сарын 06-нд 20 цагийн орчимд амьдардаг байрныхаа гадаа  зогсоолд өөрийнхөө 61-57 УНК улсын дугаартай Субару форестор маркын автомашинаа тавьчихаад гэртээ ороод амарсан…тэгтэл өглөө 06 цагийн орчимд лифт цэвэрлэдэг эмэгтэй хаалга тогшоод яасан талаар асуухад чи гарахгүй бол болохгүй нь чиний машин юу ч үгүй болсон байна гэж хэлсэн тэгээд гараад хартал миний машины урд их гэрэл хосоороо, урд гупер, урд гуперийн нэмэлт гэрэл хосоороо, урд нүүр зэрэг зүйлс алга болсон байсан хажууд нь 2 ширхэг нэг нь иштэй нэг нь ишгүй отверка байсан… би автомашинаа 2014 оны 07 дугаар сард шинээр нь худалдан авч байсан… гэсэн мэдүүлэг, хх2-106, мөрдөн байцаалтанд хохирогч О.Шоовдорын…2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр бид хоёр урлангийн өрөө рүү орчихоод удалгүй гараад ирэхэд манай харанхуй өрөө болон жижүүрийн өрөөний хаалганы цоожийг эвдчихсэн байсан…тэгэхээр нь камераа шалгуулахад нэг хазгар эрэгтэй хүн орж ирээд юм аваад гарч байгаа бичлэг байсан...харанхуй өрөөнөөс мөнгөн аяга, булган малгай, бэлэн 80.000 төгрөг, жижүүрийн өрөөнөөс СД тоглуулагч алга болсон байсан гэсэн мэдүүлэг хх2-154, мөрдөн байцаалтанд хохирогч Л.Оюунзулын өгсөн… 14 цагийн орчим би тэр эрэгтэй рүү яриад машинаа дараа болъё би одоо юманд явах шаардлагатай болчихлоо гэж хэлсэн чинь зүгээрээ эгчээ та машиныхаа түлхүүрийг охиндоо үлдээчих гэж хэлэхээр нь би охин Мөнхцэцэгт өөрийнхөө машины түлхүүр болон өөрийн Ай Фоне 6 маркийн гар утсаа үлдээгээд явсан… тэгээд би ажлаа тараад 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай охин Мөнхцэцэг надад машин засна гэж байсан эрэгтэй гар утас болон таны машинд байсан Сони маркийн зургийн аппарат мөн 10.000 гаран төгрөгийг аваад явчихлаа гэж надад хэлсэн хх2-75-77, мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайханы өгсөн…Самбуу овогтой Мөнхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын Начин заан ломбардны Өнөр салбарт нийт 11 төрлийн 20 ширхэг 49,1 грамм үнэт эдлэл барьцаалан зээлдүүлэх салбарын дотоод журмын дагуу зээл авсан байсан…тухайн үнэт эдлэлийг авахын өмнө С.Мөнхбаяраас эдгээр зүйлүүдийг өөрийн эзэмшлийн үнэт эдлэл мөн эсэх талаар лавлахад тиймээ минийх гэж хариулж нэг сарын хугацаатай 2.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан байна…өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2.000.000 төгрөг хүү алданги 489.280 төгрөгийн хохирол учирсан байна хх2-187-188, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Мөнхбаяр нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа нь Эрүүгийн

байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар батлагдаж яллах үндэслэл болж байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Харин шүүгдэгч С.Мөнхбаярын үйлдсэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 26 дугаар байрны гражид иргэн Л.Оюунзулын 26-84 УНХ автомашинд тулька авна гэж хэлээд 40.000 төгрөг, автомашиныг засахад гэрэл тусгах хэрэгтэй байна гэж хэлээд 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне 6 маркийн гар утас зэргийг залилан мэхэлж авсан  гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учируулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтгүй байна.

 

С.Мөнхбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул  хохирогч Ц.Энхжаргалд 8.000.000 төгрөгийг, хохирогч Ө.Ганбатад 2.150.000  төгрөгийг, хохирогч О.Шоовдорт 220.000 төгрөгийг, хохирогч Л.Оюунзулд 1.320.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайханд 2.489.280 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шүүгдэгч С.Мөнхбаяраас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Мөнхбаярт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал уг хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулаагүй, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болон хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Мөнхбаярын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.