| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0377/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 20.16.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Шинэбаярын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ,,, нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Найнги” ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:/
3. Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Талын ат” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:/
4. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хотонт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:/
5. Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, “Найнги” ХХК-д ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Шинэбаярын ******* /РД:/
6. Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжлтэй, “Талын ат” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч ******* нь Ш.*******тэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “” ХК-ийн нүүрс тээвэрлэх замыг шороогоор болон тээврийн хэрэгслээр хааж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн замыг “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслээр хааж зогсон “дугуйг нь хагал” хэмээн*******,*******, нарыг өдөөн турхирч, дээрх үйлдэлд татан оруулж, тус компанийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалуулж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн*******тэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг шороон зам дээр “” ХК-ийн эзэмшлийн “BEIBEN” маркийн, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэж явахад нь зогсоож, улмаар дугуйг нь цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 686.812 (зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хашааны гадна зогсож байсан “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг төмрөөр хагалж, бусдад 360.000 (гурван зуун жаран мянга) төгрөгийн хохирол учруулж “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МАК”-ийн зам дээр хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч******* нь *******тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “” ХК-ийн нүүрс тээвэрлэх замыг шороогоор болон тээврийн хэрэгслээр хааж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн замыг өөрийн унаж явсан УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хааж зогсон, ,*******, нарыг өдөөн турхирч, дээрх үйлдэлд татан оруулж, тус компанийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалуулж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
3. Шүүгдэгч******* нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг шороон зам дээр “” ХК-ийн эзэмшлийн “BEIBEN” маркийн, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэж явахад нь зогсоож, улмаар дугуйг нь цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 686.812 (зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
4. Шүүгдэгч******* нь иргэн *******,*******,*******, нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
5. Шүүгдэгч******* нь иргэн *******,*******,*******, нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
6. Шүүгдэгч нь иргэн *******,*******,*******,******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул, нэмж гаргах тайлбар байхгүй...гэжээ.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул, нэмж гаргах тайлбар байхгүй...гэжээ.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул, нэмж гаргах тайлбар байхгүй...гэжээ.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул, нэмж гаргах тайлбар байхгүй...гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “” ХК-ийн юм. Манай компанийн 18 хувийн хувьцаа эзэмшигч *******аас манай компанийн нэр дээр “ гэх хүний 18 хувийн хувьцааг худалдаж ав” гэсэн утгатай албан бичиг ирсэн. Үүний дагуу төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад эдийн засгийн хувьд худалдаж авах боломжгүй байна гэсэн шийдвэр гарсан. Тэгсэн чинь , нар нь Дорнод аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хувьцаа худалдаж авахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хангаж буюу гийн 18 хувийн хувьцааг худалдаж авахыг “” ХК-д даалгасан. Манай компани шийдвэрийг үл зөвшөөрч Давж заалдах шатанд гомдол гаргаж Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ үед нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нар нь машин явуулахгүй, нүүрс зөөлгөхгүй гэж шороо асгасан байсан. Манай “” ХК-аас шороог холдуулаад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө , ******* нар нь “” ХК-ийн нүүрс олборлодог тээврийн зам дээр ирж ын Ланд-200 маркийн хар өнгийн машинаар замыг хааж зогсоод гийн хувьцааг худалдаж ав гэсэн. Улмаар би “” ХК-ийн захирлын хувьд Улсын дээд шүүхийн шийдвэрийг дагана, шүүхийн шийдвэр гартал түр хүлээж байгаач” гэж хэлсэн. Тэгсэн чинь “шүүх ямар хамаатай юм бэ” гэж хэлээд , ******* нар машинаа холдуулаагүй. Цагдаагийн алба хаагч нар ирээд холдуулахгүй байж байж оройн 18 цагт машинаа холдуулахаар нь компанийн гражид техник хэрэгслүүдийг оруулсан. ... шөнө 22 цагийн орчим манай компанийн автомашиныг гаргахгүй гээд гражийн хаалгыг хааж усны Хово, цэнхэр өнгөтэй “Найнги” ХК-ийн сонсмол авч ирээд байрлуулсан байсан. Манай “” ХК нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д олборлосон нүүрсээ гэрээний дагуу нийлүүлдэг. Гэрээнд зааснаар “7 хоног нүүрсээ нийлүүлэхгүй бол гэрээг цуцална” гэсэн заалт байдаг учраас бид нар арга буюу 2020 оны 05 дугаар сарын 06-нд компанийн хашаагаа эвдээд техник хэрэгслээ гаргаж зөөвөрлөсөн. Нүүрс зөөвөрлөж байсан машиныг хашиж зогсоогоод цахилгаан дриллээр 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 11 ширхэг дугуйг хагалсан ингээд бид нар Цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрх тээврийн хэрэгслүүд нь “” ХК-ийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “” ХК-ийн өмч гэснийг нотолсон байгаа. Ш.******* гэх танихгүй 2 залуугийн хамт тээврийн хэрэгслийн дугуйг хагалсан. Том оврын ачааны машинууд урдаас дугуй нь их үнэтэй ирдэг байгаа. “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээний мөнгийг нэхэмжилнэ. Манай компани гийн 18 хувийн хувьцааг 20 орчим хоног ажилгүй зогссон учраас үйл ажиллагаагаа явуулахын тулд худалдаж авсан. Компанийн тээврийн хэрэгслийн дугуйг хагалж хохирол учруулсанд гомдолтой байна. ... Ингээд бид нар үйл ажиллагаагаа явуулахгүй 7 хоног орчим зогсоод 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр арга буюу нүүрс зөөвөрлөөд цахилгаан станцын хаалгаар орж байсан 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг ******* трубагаар хагалсан. ...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “” ХК-ийн нүүрс олборлодог газарт ирж FAW маркийн 78-98 ДОА улсын дугаартай ачааы тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй хагалсан... ” гэжээ. /хх-ийн 84-85, 219 тал/,
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...*******т миний эд хөрөнгийг хамгаал гэж хэлсэн. Түүнээс эд зүйлийг устгах гэмтээх талаар хэлээгүй” гэжээ. /хх-ийн 86 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээр очоод нүүрс тээвэрлэх зааварчилгаа аваад “ДБЭХС” ТӨХК руу нүүрс тээвэрлэхээр явсан. Улмаар намайг байгууллагынхаа хашаанаас өөрийнхөө жолооддог 25-61 ДОА улсын дугаартай, улаан өнгийн “Хово” маркийн ачааны машинтай нүүрсээ ачаад 16 цагийн орчим станц руу явж байхад замд буюу “МАК” компанийн сайжруулсан шороон зам дээр УБР улсын дугаартай хар өнгийн “Ланд 200” маркийн автомашин ирж зам хааж зогсоод, машинаас нь 4 хүн бууж ирсэн. Би унаж явсан машинаа зогсоогоод машинаасаа буугаад тус 4 хүний нэгэнтэй нь ярьж байх хооронд үлдсэн 3 хүний нэг нь миний машины буруу талын урд талын 2 дугуйг батерайгаар цэнэглэдэг цахилгаан гар дриллээр хагалж байгаа харагдсан. Мөн манай уулын хэсгийн дарга гар утсаараа хийсэн бичлэг дээр , нарын машины дугуйг хагалж байсан залуу миний машины дугуйг хагалсан юм. ... 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт 6 дугуйг хагалсан боловч “Вендо” үнэлгээний компаниар үнэлүүлэхдээ 4 дугуйг үнэлүүлсэн. Учир нь 2 дугуй нь өнгөц хагарсан ашиглах боломжтой байсан. Мөн 11-03 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг хагалсан боловч 1 дугуй нь өнгөц хагарсан ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан болохоор 5 ширхэг дугуй хагарсан гэж “Вендо” ХХК-аар үнэлүүлсэн юм.... 2020 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарсан. Уурхайгаас нүүрс тээвэрлээд “ДБЭХС” ТӨХК-ийн хашааны баруун хойд талын хаалгаар нүүрсээ оруулахаар үүдэнд нь машинтайгаа зогсож байхад ******* ах ирээд манай цехийн дарга, уулын хэсгийн дарга нартай уулзаад байж байсан. Миний урд талд нүүрс ачсан 2 машин зогсож байсан. ... “ДБЭХС” ТӨХК-ийн хашааны хаалга онгойход миний урд талд зогсож байсан 2 автомашин дотогш орсон. Би араас нь хөдлөөд орох гэхэд ах машинаа асааж хөдлөөд миний урд зогсоод машинаасаа бууж төмөр барьж ирээд миний автомашины урд талын салхины шилийг 2 удаа цохиж 2 хэсэг хагалсан...” гэжээ. /хх-ийн 93, 96-97, 221 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээр очоод нүүрс тээвэрлэх зааварчилгаа аваад “ДБЭХС” ТӨХК руу нүүрс тээвэрлэхээр явсан. Улмаар намайг байгууллагынхаа хашаанаас өөрийнхөө жолооддог 45-38 ДОР улсын дугаартай шар өнгийн “Хово” маркийн ачааны машинтай нүүрсээ ачаад бусад нүүрс ачсан ачааны 3 машины хамт 16 цаг өнгөрч байхад станц руу явж байхад замд буюу төмөр замын депогийн гарман дээр хар хөх өнгийн “Ланд 200” маркийн автомашин ирж зам хааж зогсоод машинаас нь 4 хүн бууж ирсэн. Бууж ирсэн 4 хүний 2 нь гартаа батерайгаар цэнэглэдэг цахилгаан дрилл барьсан харагдсан бөгөөд тус хоёр хүний нэг нь миний машины кабин дотор машин явж байхад жолооч талын хаалгаар орж ирээд руль булаахад нь би машинаа зогсоосон бөгөөд тэр хүн миний машиныг явуулахгүй гээд машины түлхүүрийг булаагаад чулуудсан. Харин гадна талд байсан 3 хүний аль нэг нь миний машины түлхүүрийг авсан. Харин яг хэн нь авсныг би санахгүй байна. Тэр хооронд гадна байсан хүмүүсийн аль нэг нь миний унаж явсан ачааны автомашины 6 ширхэг дугуйг цахилгаан гар дриллээр хагалсан байсан...” гэжээ. /хх-ийн 99 тал/,
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээр очоод нүүрс тээвэрлэх зааварчилгаа аваад “ДБЭХС” ТӨХК руу нүүрс тээвэрлэхээр явсан. Улмаар намайг байгууллагынхаа хашаанаас өөрийнхөө жолооддог 11-03 ТТА улсын дугаартай шар өнгийн толгойтой, саарал кузовтой “Хово” маркийн ачааны машинтай нүүрсээ ачаад 16 цаг өнгөрч байхад станц руу явж байхад замд буюу төмөр замын депогийн гарман дээр хар өнгийн “Ланд 200” маркийн автомашинтай хүмүүс ирж зам хааж зогсоод машинаас нь 4 хүн бууж ирсэн. Бууж ирсэн 4 хүний 2 нь гартаа батерайгаар цэнэглэдэг цахилгаан дрилл барьсан харагдсан бөгөөд тус 2 хүн миний унаж явсан ачааны машины 6 ширхэг дугуйг гартаа барьсан цахилгаан дриллээрээ өрөмдөж хагалсан. 6 ширхэг дугуйг тус бүр 4 удаа нүхэлж хагалсан байсан бөгөөд зарим дугуйнд нь одоо ч гэсэн шрупп зоолттой байгаа. ...машины цахилгаан гар дриллээр хагалсан хоёр хүнийг би харвал таних ба жижигхэн биетэй залууг нь сайн танина...” гэжээ. /хх-ийн 101 тал/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хэрлэн сумын 8 дугаар баг “” уурхайн төв хаалгаар өөрийн 66-13 УНД улсын дугаартай Лексус 470 маркийн машинаар гарах гэж байтал яг миний гарч байгаа хаалган дээр урд талаас /улсын дугаарыг нь санахгүй байна/ Ланд 200 маркийн хар өнгийн машин тээглээд явахгүй байсан. Тэр машин орох гээд би гарах гээд байсан. ... тэр машин ухраад цаашаа зам руу ороод явсан. Тэгэхээр нь би урагшаа “Залуус” хороолол руу эргэдэг шороон зам руу эргэсэн. Манай уурхайн хаалгаар гараад 200 метр яваад зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд явж байсан чинь гэнэт миний машины урдуур нөгөө хар өнгийн Ланд 200 машин хааж зогсоосон. Тэгсэн тэр машин дотроос гээд 45 орчим насны 185 орчим см өндөр, хар царайтай туранхай залуу бууж ирсэн. Яг тэр үед 13 цаг 28 минут болж байсан. Намайг машин дотроо сууж байхад машины цонхыг нээхээр шил буусан хэсгээр гараа оруулж цохиж зодсон. Тэгэхээр нь би миний машины дунд хайрцагт байсан гар чийдэнгээр өөрийгөө хамгаалах зорилгоор аваад буутал бас дахиж миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би газар унаад ухаан алдаад унасан...” гэжээ. /хх-ийн 247, 2-р хх-ийн 1-2 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал 13 цаг 30 минутын үед уурхайн хаалган дээр гээд “” уурхайн ТУЗ-ийн гишүүн Ланд 200 маркийн машинтай ирээд хаалган дээр зогссон. Тэгсэн урд талаас “” уурхайн дэд захирал өөдөөс нь урагшилж байгаад ...урагшаа яваад өгсөн. Яг өөд өөдөөсөө хараад бараг мөргөлдсөн гэмээр харагдаж байсан. Гэхдээ арай хүрээгүй байх, тэгээд л хөдлөөд явсан. ийг хөдөлсний дараа араас нь хөдлөөд явсан...” гэжээ /2-р хх-ийн 12 тал/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай дүгнэлтэд:
1. ийн биед тархи доргилт, дээд уруул орчмын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснааар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. ийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /2-р хх-ийн 16-17 тал/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 56 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 58-61 тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 62-81 тал/
- “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан №17315624, №17315963, №17315468, №17328542, №17313705 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-138, 229-230 тал/,
- 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 139-141, 231 тал/,
-Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн: “ADUUNCHULUUN JSC, 2020 оны 05 дугаар сарын 07 гэх бичигтэй СD 1 ширхэг, “” ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06 зам хаасан, дугуй хагалсан гэх бичигтэй СD 1 ширхэг, “Г” үсгэн хэлбэртэй, саарал өнгийн дунд болон үзүүр хэсгээрээ зэвэрсэн үзүүр хэсэгтээ 25 гэсэн дугаартай 30 см урттай труба төмөр 1 ширхэг, KEN гэсэн бичигтэй, ажлын хэсэгтээ залгаа өрөмтэй, улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, LI-ON LEIY гэсэн бичигтэй, шар өнгийн цахилгаан гар дрилл 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч Ш.*******тэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “” ХК-ийн нүүрс тээвэрлэх замыг шороогоор болон тээврийн хэрэгслээр хааж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн замыг “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслээр хааж зогсон “дугуйг нь хагал” хэмээн*******,*******, нарыг өдөөн турхирч, дээрх үйлдэлд татан оруулж, тус компанийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалуулж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч*******тэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг шороон зам дээр “” ХК-ийн эзэмшлийн “BEIBEN” маркийн, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэж явахад нь зогсоож, улмаар дугуйг нь цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 686.812 (зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хашааны гадна зогсож байсан “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг төмрөөр хагалж, бусдад 360.000 (гурван зуун жаран мянга) төгрөгийн хохирол учруулж “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МАК”-ийн зам дээр хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “” ХК-ийн нүүрс тээвэрлэх замыг шороогоор болон тээврийн хэрэгслээр хааж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн замыг өөрийн унаж явсан УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хааж зогсон, ,*******, нарыг өдөөн турхирч, дээрх үйлдэлд татан оруулж, тус компанийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалуулж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
3. Шүүгдэгч******* нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч *******тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХК-ийн нүүрс тээвэрлэдэг шороон зам дээр “” ХК-ийн эзэмшлийн “BEIBEN” маркийн, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэж явахад нь зогсоож, улмаар дугуйг нь цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 686.812 (зургаан зуун наян зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
4. Шүүгдэгч******* нь шүүгдэгч *******,*******,*******, нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
5. Шүүгдэгч******* нь шүүгдэгч *******,*******,*******, нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
6. Шүүгдэгч нь шүүгдэгч *******,*******,*******,******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Геологийн байр”-ны хойд талд буюу төмөр замын гарамны орчим “” ХК-ийн эзэмшлийн “SINOTRUK” маркийн, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйг цахилгаан гар дриллээр хагалж, бусдад 9192.750 (есөн сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийн хохирол учруулж, “” ХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, тус компанийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ан, хохирогч , гэрч , , Ж.,,,,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 257 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан №17315624, №17315963, №17315468, №17328542, №17313705 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 25-61 ДОА, 11-03 ТТА, 45-38 ДОР, 78-92 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийг зохион байгуулж, нийтийн амгалан тайван байдлыг бүлэглэн зөрчиж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, эд зүйл устгаж гэмтээсэн, мөн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч*******,*******,*******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийг гүйцэтгэж, нийтийн амгалан тайван байдлыг бүлэглэн зөрчиж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд зүйл устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, өршөөн хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарын хууль бус үйлдлийн улмаас “Адуун чулуун” ХК-ний эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, байгууллагад учирсан хохирлыг хүлээн авсан гэж, шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ADUUNCHULUUN JSC, 2020 оны 05 дугаар сарын 07 гэх бичигтэй СD 1 ширхэг, “” ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06 зам хаасан, дугуй хагалсан гэх бичигтэй СD 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, “Г” үсгэн хэлбэртэй, саарал өнгийн дунд болон үзүүр хэсгээрээ зэвэрсэн үзүүр хэсэгтээ 25 гэсэн дугаартай 30 см урттай труба төмөр 1 ширхэг, KEN гэсэн бичигтэй, ажлын хэсэгтээ залгаа өрөмтэй, улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, LI-ON LEIY гэсэн бичигтэй, шар өнгийн цахилгаан гар дрилл 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Шинэбаярын *******, нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийг зохион байгуулж, нийтийн амгалан тайван байдлыг бүлэглэн зөрчиж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд зүйл устгаж гэмтээсэн, мөн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ,,, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийг гүйцэтгэж, нийтийн амгалан тайван байдлыг бүлэглэн зөрчиж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд зүйл устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, гарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийг хорих ялыг, өршөөн хассугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ADUUNCHULUUN JSC, 2020 оны 05 дугаар сарын 07 гэх бичигтэй СD 1 ширхэг, “” ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06 зам хаасан, дугуй хагалсан гэх бичигтэй СD 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, “Г” үсгэн хэлбэртэй, саарал өнгийн дунд болон үзүүр хэсгээрээ зэвэрсэн үзүүр хэсэгтээ 25 гэсэн дугаартай 30 см урттай труба төмөр 1 ширхэг, KEN гэсэн бичигтэй, ажлын хэсэгтээ залгаа өрөмтэй, улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, LI-ON LEIY гэсэн бичигтэй, шар өнгийн цахилгаан гар дрилл 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, *******,*******,*******,*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ