Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт н нарт холбогдох эрүүгийн *******1 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Дашбалбар сумын ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын ******* суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 30 дугаар зүйлүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 2 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар .000 төгрөгийн торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, ******* овогт *******. /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар баг “Цогийн цагаан” гэх газарт оршин суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, тус шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан,  ******* овогт н . /РД: ЖЕ820270/

 

Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг “Угтам хошуу” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн өмчлөлийн 2 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Даюун” маркийн мотокицл ашиглан хулгайж нийт 1800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р баг “Угтам хошуу” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн өмчлөлийн 2 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Даюун” маркийн мотокицл ашиглан хулгайж нийт 1800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн суҮүнд:длав.

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон асуудлын талаар гэвэл би өөрийн эзэмшлийн 60 гаруй толгой 4 азарга адуутай юм. Манай адуу одоогоор “Дөчийн гол” гэх газарт байдаг тул би 20 гаран км зайд байнга явж өдөр болгон адуугаа хурааж бүртгэж чаддаггүй. Харин тус нутагт нутагладаг гэх хүний адуучин гэх залууд адуугаа захиж байдаг юм. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр над руу залгаад манай нутагт ухаа 2 ширхэг адууны толгой, арьс зэрэг байна тамга нь танай адууны тамга болох ширээтэй чойнжин тамгатай юм шиг байна таны адууг бүртгэхэд цавьдар азаргатай адуун дунд байсан ухаа зүсмийн 2 толгой байдсан гүү байхгүй байна. Дээрх хоёр адууг нядлаад удаагүй юм шиг байна гэж хэлсэн. Би тухайн үед хадлангийн ажилтай байсан тул хэргийн газарт очиж чадаагүй юм. ... Би өөрт учирсан хохирлыг , нараас гаргуулж авсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 39- тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр адуугаа хураагаад Мөст гэх газарт явж байхад тухайн газраас хойш байдаг хуучин хогийн цэг дээр хар хэрээ болон махчин шувуунууд эргэлдээд байхаар нь малын сэг байж магадгүй гэж бодоод очиход Ухаа зүсмийн 2 ширхэг адууны толгой болон 2 ширхэг арьс, гэдэс, сэвс зэрэг нь байсан. Би адууны арьсыг дэлгээд үзэхэд 2 адууны арьсан дээр зөв буруу талын гуян дээр ширээтэй Чойжин тамга буюу адуу байсан. Улмаар түүний 4 азарга адууг бүртгэхэд цавьдар азаргатай 11 толгой адуун дунд байсан ухаа зүсмийн 2 толгой байдас ухаа байхгүй байсан тул болсон асуудлын талаар Түвдэндорж ахад хэлээд цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн юм...” гэжээ. /хх-ийн 55 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний орой 20 цаг 36 минутад Дашбалбар сумын 3-р багийн иргэн******* гэх хүн миний утас руу залгаад гэх мал махны наймаачинд махаа өгөх гэсэн юмаа малын гарал үүслийн бичиг авах хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Улмаар би адууныхаа зургийг чатаар явуул гэж хэлэхэд миний чат руу гэсэн цахим хаягаас өндөр Бор зүсмийн ширээтэй саран тамгатай адуу, ухаа халзан зүсмийн тамга нь харагдахгүй 2 адууны зураг явуулсан. ... иргэн нь өөрийн нэр дээр малын А дансгүй байсан тул малын гарал үүслийн бичгийг нь өгөөгүй ба мал эмнэлгийн нэгдсэн цахим бүртгэлд малын А данстай хүний мэдээлэл зөвхөн ордог юм...” /хх-55-58 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/

- Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-34 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-84 тал/

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 108-109, 112-113 тал/

            - *******,******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-100, 104-105 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар баг “Угтам хошуу” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч өмчлөлийн 2 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Даюун” маркийн мотокицл ашиглан хулгайж бусдад нийт 1800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч , гэрч , , Т.,а нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд зүйлийн үнэлгээ, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч*******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч*******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Шүүгдэгч*******, ******* нар нь учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч*******,  ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Х., ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ид 1800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч ид мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлыг Х. нь ******* нараас гаргуулж авсан гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “DAYUN” маркийн улсын дугааргүй 653.521 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоцикл нь шүүгдэгч *******ын эзэмшилд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, “KIA Pronter” маркийн 14-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “KIA Pronter” маркийн 14-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цагаан шаргал өнгийн бугуйлан уяа 1 ширхэг, хүрэн бор өнгийн хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн даавуун хутганы хуй 1 ширхэг, модон иштэй жижиг сүх 1 ширхэгийг зэргийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт н нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “DAYUN” маркийн улсын дугааргүй 653.521 үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоцикл нь шүүгдэгч *******ын эзэмшилд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, “KIA Pronter” маркийн 14-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “KIA Pronter” маркийн 14-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цагаан шаргал өнгийн бугуйлан уяа 1 ширхэг, хүрэн бор өнгийн хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн даавуун хутганы хуй 1 ширхэг, модон иштэй жижиг сүх 1 ширхэгийг зэргийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ