Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 207

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

Иргэдийн төлөөлөгч С.Нансалмаа

Улсын яллагч: Ш.Хосбаяр

Хохирогч: Ц.Мандуул

Шүүгдэгч Ч.Эрдэнэсайхан түүний өмгөөлөгч Г.Баярмаа

Шүүгдэгч Г.Насанжаргал түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт Гантулгын Насанжаргал болон  Зуутраг овогт Чулуунцэцэгийн Эрдэнэсайхан нарт холбогдох 201625031257 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1151 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Зуутраг овогт Чулуунцэцэгийн Эрдэнэсайхан, РД:УЗ97021915

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах , дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1147 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, Жаргалант овогт Гантулгын Насанжаргал, РД:ФБ97110312

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч: Ч.Эрдэнэсайхан, Г.Насанжаргал нар нь бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Ачтан” дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Мандуулын эд зүйлсийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь гэмтэл учруулан, Нокиа загварын гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж болон түүний өмсөж явсан пүүз, малгай, цамц, өмд, өмдний тэлээ /бүс/ зэргийг нь дээрэмдэн 129 мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Ч.Эрдэнэсайхан: 2016 оны 06 дугаар сарын 11-ны орой би микроны ажлаасаа буугаад бид дөрвүүлээ архи уусан. Улаанааг хүлээгээд сууж байхад Мандуул явж байхаар нь түүнийг би дуудахад тэр ирээд микронд маань суусан. Мандуулын малгайг манай найз Насанжаргал авсан боловч Мандуул өгөхгүй гээд байсан. Тэгээд ч манай найз Дэлгэр “Мандуулыг дээрэлхээд байна” гэж мэдээд түүнийг “яв” гээд явуулахад нь хэсэг хугацааны дараа Насанжаргал бид хоёр буугаад “түүнтэй цуг дээшээ гэр рүүгээ явъя” гэж бодоод гүйцэж очоод гурвуулаа хамт явж байхдаа маргалдаж би Мандуулыг цохисон. Насанжаргалыг “гэртээ харьж амар” гээд явуулсан. Би Мандуулын хувцсыг нь аваагүй, тэндээ үлдээсэн. Миний авсан зүйл нь утас, бөгж хоёр байсан юм. Би тэр үед ганцаараа байсан. Насанжаргал байсан эсэхийг анзаараагүй гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Г.Насанжаргал: 2016 оны 06 дугаар 11-ний орой Дэлгэр, Улаанаа, Эрдэнэсайхан нартай хамт микронд байсан. Микроны жолооч Дэлгэр нь байж байгаад Мандуулыг явуулахад нь Эрдэнэсайхан бид хоёр араас нь явсан. Би Мандуулыг ганц хоёр цохисон нь үнэн бөгөөд Эрдэнэсайхан намайг “гэр рүүгээ яв” гэхээр би гэр рүүгээ явсан. Тэрнээс биш дээрэм хийж байхыг нь би хараагүй, мэдээгүй, хийгээгүй юм. Би дээрмийн хэрэгт оролцоогүй гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мандуул: Би ахындаа мөлхөө тавилгыг нь угсарч өгөөд шөнийн 04 цагийн үед гэртээ харьж явахад микрон дотроос намайг хүмүүс дуудахаар нь би таньдаг хүмүүс юм байх гэж бодоод очиход Насанжаргал, Эрдэнэсайхан нар байсан. Намайг микронд нь орж суухад миний малгайг Эрдэнэсайхан аваад өмссөн. Надад архи хийж өгөхөөр бариад сууж байхад “уучих” гээд уулгасан. Эрдэнэсайхан тэгэхэд “малгай чинь манай найзад таалагдаад байна” гэж хэлж байсан. Тэгээд би малгайгаа буцааж аваад сууж байтал микроны жолооч нь намайг “яв” гэхээр нь би буугаад явж байтал энэ хоёр араас гүйж ирээд ар амьсгаагаа дарж зогсож байгаад “ханиндаа дээшээ явъя” гээд хамт явсан. Би өөрийн гудамж руугаа орох гэтэл тэд өөр гудамж руу заагаад “энэ гудмаар танайх руу ордог” гээд дагуулж явсан. Ороод удалгүй миний зүүн чих рүү эхэлж цохисон. Хэн гэдгийг хараагүй ч миний зүүн талд Эрдэнэсайхан явж байсан. Эрдэнэсайхан дахиад хэд хэдэн удаа цохисон. Насанжаргал бас 2-3 удаа намайг цохисон. Эрдэнэсайхан тэгэхэд Насанжаргалыг “яв” гэхэд тэр дээр очоод гудамжны үзүүрт зогсож байсан. Эрдэнэсайхан намайг дагуулаад гарааштай айлын тэнд зогсож байхад Насанжаргал доод гудамжны үзүүрээс шагайгаад биднийг харж байх шиг байсан. Ч.Эрдэнэсайхан Миний өмдний тэлээг тайлж аваад намайг ороолгосон. Намайг нилээд удаан зодож, хувцас хунар, утас бөгж  зэрэг эд зүйл авч дуусаад мод барин “чамайг цагдаад хэлбэл ална шүү. Ер нь чамайг энд алчихья” гээд “чи одоо гүй” гээд  явуулсан. Яг зодож эд зүйл дээрэмдэж авахад Ц.Эрдэнэсайхан ганцаараа байсан. Насанжаргал миний эд зүйлийг авсан зүйл байхгүй...Насанжаргал намайг 2-3 удаа цохисон гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Мандуул: … 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 6 буудалд байх Нямсүрэн гэх ахынд очиж мөлхөө тавилга хамт угсарсан юм. Түүнийг угсарч дуусаад цаг нэлээд орой болчихсон байхаар нь би Нямсүрэн ахаар 7 буудал руу дөхүүлээд тэндээсээ Чингэлтэйд байх гэрлүүгээ жижиг тэргэнд суугаад Ачтан дэлгүүрийн буудал дээр буугаад гэрлүүгээ явж байхад уг дэлгүүрийн үүдэн дээр микро автомашинтай зүс таних 3 залуу байсан.Тэгээд намайг дуудахаар нь би явж очоод микронд суухад уг залуучууд архи уугаад дуусч байсан. Тэгсэн чинь Насаа гэх залуу нь чи бид нарыг таних уу гэж асуухаар нь танина, харж байсан гэж хэлсэн юм. Тэгээд миний малгайг өөрийн найз Эрдэнээд өгөөд манай найзад чиний малгай таалагдаж байна гэхээр нь би малгайгаа өгөхгүй гэж хэлсэн. Тэр үед микроны жолооч нь микрогоо асаагаад эргээд зогссон бөгөөд, нөгөө 2 залуу нь намайг явуулахгүй , уг автомашины жолооч нь намайг яв гээд байсан юм. Тэгэхээр нь би цаашаа гэрлүүгээ алхаад явж байхад Эрдэнэсайхан, Насанжаргал нар нь араас ирээд цуг явъя гээд манай гудамжны урд талын гудамжаар оруулахаар нь манайх руу энэ гудамжаар явдаггүй юмаа гэж хэлэхээр нь уг гудамжаар яваад танай гудамжруу ордог юмаа гэж Эрдэнээ надад хэлээд урд талын гудамжаар орсон юм. Тэгээд гудамжруу дээшээ алхаж явахад миний чихэн дундуур Насаа, Эрдэнээ хоёрын аль нэг нь цохьсон, түүний дараагаар Эрдэнээ миний хавирга руу цохиж, Насаа ирээд цохиход нөгөөх нь болиулаад, Эрдэнээг цохихоор Насаа болиулах гэж оролдож байгаад Насаа нь би явлаа гэж хэлчихээд хашааны буланд хараад зогсоод байсан юм. Тэр үед Эрдэнээ намайг айлган сүрдүүлж, цохиж зодоод байхаар нь сүүлдээ хөдөлж чадахаа болиод миний өмсөж явсан малгайтай даавуун цамцыг тайлж аваад өмдний халааснаас утас гарган аваад, цаашаа Насаадаа аваачиж өгөөд, буцаж ирээд өмд гутал зэргийг тайлж аваад Насаадаа аваачиж өгчихөөд хүрч ирээд одоо яв гэж хэлсэн. Тухайн үед би зөвхөн дотоож, оймстой гэрлүүгээ 06 цагийн үед орсон. Тэгээд би гэрийнхэн унтаж байсан ээжийн бие муу байсан болохоор шууд орондоо ороод унтчихсан, миний зүүн талд Эрдэнээ явж байсан уг залуу миний чих рүү цохисон байх гэж бодож байна. Түүний дараагаар Насаа нь нуруу, цээжрүү гараараа 3-4 удаа хавирга руу Эрдэнээ мөн адил хавирга цээж нуруу  руу миний тэлээгээр цохисон юм. /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Мандуул дахин мэдүүлэхдээ: …микроны жолооч уг хэрэгт ямар ч  оролцоо байхгүй, харин ч намайг явахыг зөвшөөрч уг 2 найзаасаа түрүүлээд явуулсан, микронд сууж байхдаа янз бүрийн юм яриагүй. Харин Насанжаргал нь микронд сууж байхдаа миний малгайг авчихаад өгөөгүй, бөгөөд Эрдэнэсайхантай намайг гудамжинд байхад гар луу нэг удаа өшиглөсөн, мөн миний гар, цээж, нуруу руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Харин түүний найз Эрдэнэсайхан нь миний эд зүйлийг бүгдийг дээрэмдэн аваад, намайг өчнөөн олон удаа цохиж гэмтэл учруулсан, мөн миний эд зүйлийг бүгдийг дээрэмдэн аваад өөрийн найз Насаадаа аваачин өгсөн. Миний ямар нэгэн хувцас хунар дээрэмдүүлсэн гэх газар байгаагүй бөгөөд миний гар утасны илүү батериа, шар өнгийн асаагуур уг гудамжнаас олдсон./хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

 

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Мөнхдэлгэр: …2016 оны 06 дугаар сарын 11-ний өглөө өөрийн эзэмшлийн 39-77 УНР улсын дугаартай Хьюндай Грейс маркийн автомашинтай найз Эрдэнэсайхан кондуктор хийгээд Чингэлтэйгээс Нарантуул захын хооронд нийтийн тээвэрт шугаманд явж байгаад орой ажлаасаа буугаад Насаа, Улаанаа хоёртой бид нар уулзаад гэрийн ойролцоо Ачтан дэлгүүрийн гадна 0.75 литрийн архи нэг шил уучихаад Улаанаа өөрийнхөө гэрлүү орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Ачтан дэлгүүрээс доош уруудаж явсан үл таних залууг Эрдэнээ микрон дотор сууж байхдаа дуудсан, тэгээд хоорондоо юм яриад 5-10 минут болсон. Би яг юу ярьсныг нь мэдэхгүй байна. Учир жолоочийн хажуу талын сандал дээр сууж байсан юм. Тэгээд би хохирогч залууд хандаж чи одоо гэрлүүгээ харь харь гээд микроноос буулгаж явуулсан, тэгээд 5 минутын дараа Эрдэнээ, Насаа хоёрыг харьж амарцгаа гэж хэлээд микроноос буулгачихаад би гэрлүүгээ харьсан юм. /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Мөнхцэцэг: 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би гадуур ажилтай явж байгаад орой гэртээ ирэхэд манай дүү Мандуул байхгүй байсан. Энэ талаар ээж Энхжаргалаас асуухад доошоо юманд явсан гэж хэлсэн. Тэгээд нээх юм бодолгүй, орой унтах цаг болоод бид нар унтсан юм. Тэгээд 2016 оны 06 сарын 12-ны өглөө би орноосоо босоход дүү Мандуул гэртээ ирчихсэн хүзүү болон чих орчим газар нь улаан эрээн болчихсон, чихнээс цус гараад хатчихсан байсан юм.Тэгээд би дүүгээ босгоод чи хаагуур хэнтэй юу хийж байгаад ирсэн юм бэ гэх мэтээр загнасан чинь дууугарахгүй байсан. Тэр үед ээж “үүрээр нүцгэн дотоож, оймстойгоо орж ирсэн” гэж хэлсэн. Зүүн чих нь хавдаж, цус нь гоожоод жижиг болсон, хүзүүг нь ямар нэгэн зүйлээр боосон бололтой улаан эрээн болсон, нурууны ар хэсгээр тэлээгээр цохисон бололтой хөх эрээн болчихсон байсан, мөн биеийн хөл гар орчим газар шалбарч, зулгарсан байсан. /хх-ийн 38 дугаар хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Нямсүрэн: 2016 оны 06 дугаар сарын 11-ний орой би 7 буудал дээр очоод таксины зогсоол дээрээс өөрийн таньдаг дүү Мандуулыг аваад гэртээ ирсэн юм. Тухайн өдөр би Нарантуул захаас гэртээ мөлхөө тавилга, ор, гэрийн бусад тавилга авсан байсан бөгөөд түүнийг угсрах хүн олдохгүй Мандуулын хамт уг тавилгыг хоол унд идчихээд орой 21-22 цагийн үед тавилгаа угсарч эхлээд шөнийн 03 цагийн үед дууссан юм. Тэгээд би гэрээсээ гараад 7 буудлаас Чингэлтэй рүү явах жижиг тэргэнд суулгаж өгчихөөд гэртээ ирсэн юм.Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн үед 7 буудал дээр зогсоол дээр байж байхад “надтай ирж уулзаад урьд шөнө танайхаас гарч яваад гэрийнхээ ойролцоо таны зүс таньдаг залууд дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэр үед нь би Эрдэнээ юм уу гэж хэлэхэд тиймээ гэж хэлээд тэр хүнийгээ олоод өгчих гэж хэлсэн.  Тухайн үед би дэлгүүрээс нэгж аваад Эрдэнээгийн 99943210 гэсэн дугаар луу залгаж би уурлаад “Чи одоо ямар том болсон юм бэ дээрэм энэ тэр хийгээд, одоо цагдаад өгсөн байна, ирээд учраа олчихоо гэж хэлэхэд” миний өөдөөс чи одоо яагаад байгаа юм бэ, найз нь согтуудаа бага зэрэг тэнэгтсэн байсан. Би дээрэм хийгээгүй тухайн үед ганцаараа байсан гэж хэлсэн. Баруун юм уу зүүн шанааны аль нэг нь хавдаж, хүзүү орчим газар нь бага зэрэг шалбарсан байсан. Тухайн үедээ би сайн анзаарч хараагүй. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд Ц.Чулуунцэцэгийн  өгсөн:Би өөрийн хүү цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар нь мэдсэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Дагванямтай уулзаж тайлбар өгсөн, мөн тухайн үед манай хүү надруу утсаар яриад би хөдөө явчихсан байна, тэгээд гэрт байх шкафанд гар утас бөгж зэрэг эд зүйл байгаа түүнийг аваачаад өгчих гэж хэлэхээр нь цагдаад авч ирж өгсөн юм. /хх-71/

 

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8402 тоот актанд

 

           1.Ц.Мандуулын биед зүүн чих, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямарч байрлалд үүсгэгдсэн байж болон.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

    Дүгнэлт гаргасан эмч шинжээч М.Аригуунтөгс гэжээ хх-45 гэх зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Ачтан” дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Мандуулын эд зүйлсийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь гэмтэл учруулан, Нокиа загварын гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж болон түүний өмсөж явсан пүүз, малгай, цамц, өмд, өмдний тэлээ /бүс/ зэргийг нь дээрэмдэн 129 мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Хохирогч Ц.Мандуул мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн…Хэн гэдгийг хараагүй ч миний зүүн талд Эрдэнэсайхан явж байсан…Эрдэнэсайхан дахиад хэд хэдэн удаа цохисон…Насанжаргал бас 2-3 удаа намайг цохисон…Эрдэнэсайхан тэгэхэд Насанжаргалыг “яв” гэхэд тэр дээр очоод гудамжны үзүүрт зогсож байсан… Эрдэнэсайхан намайг дагуулаад гарааштай айлын тэнд зогсож байхад Насанжаргал доод гудамжны үзүүрээс шагайгаад биднийг харж байх шиг байсан. Эрдэнэсайхан намайг миний өмдний тэлээг тайлж аваад намайг ороолгосон. Намайг нилээд удаан зодож, хувцас хунар утас бөгж зэрэг эд зүйлийг авч дуусаад мод барин “чамайг цагдаад хэлбэл ална шүү…ер нь чамайг энд алчихья” гээд “чи одоо гүй” гээд явуулсан. Яг зодож эд зүйл дээрэмдэж авахад Ц.Эрдэнэсайхан ганцаараа байсан. Насанжаргал миний эд зүйлийг авсан зүйл байхгүй...Насанжаргал намайг 2-3 удаа цохисон гэж мэдүүлдэг, гэрч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн… 2016 оны 06 сарын 12-ны өглөө би орноосоо босоход дүү Мандуул гэртээ ирчихсэн хүзүү болон чих орчим газар нь улаан эрээн болчихсон, чихнээс цус гараад хатчихсан байсан юм...тэгээд би дүүгээ босгоод чи хаагуур хэнтэй юу хийж байгаад ирсэн юм бэ гэх мэтээр загнасан чинь дууугарахгүй байсан…тэр үед ээж “үүрээр нүцгэн дотоож, оймстойгоо орж ирсэн” гэж хэлсэн…зүүн чих нь хавдаж, цус нь гоожоод жижиг болсон, хүзүүг нь ямар нэгэн зүйлээр боосон бололтой улаан эрээн болсон, нурууны ар хэсгээр тэлээгээр цохисон бололтой хөх эрээн болчихсон байсан, мөн биеийн хөл гар орчим газар шалбарч, зулгарсан байсан гэсэн мэдүүлэг хх-ийн 38, шүүх эмнэлгийн Ц.Мандуулын биед зүүн чих, нуруунд зулгаралт гэмтэл…дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямарч байрлалд үүсгэгдсэн байж болон…шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн 8402 тоот акт,  болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Эрдэнэсайханы үйлдсэн хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

           Харин прокуророос шүүгдэгч Г.Насанжаргалыг Ч.Эрдэнэсайхантай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Ачтан” дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Мандуулын эд зүйлсийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь гэмтэл учруулан, Нокиа загварын гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж болон түүний өмсөж явсан пүүз, малгай, цамц, өмд, өмдний теле /бүс/ зэргийг нь дээрэмдэн 129 мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Г.Насанжаргал нь дээрх гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь хохирогч Ц.Мандуулын ...Эрдэнэсайхан тэгэхэд Насанжаргалыг “яв” гэхэд тэр дээр очоод гудамжны үзүүрт зогсож байсан… Эрдэнэсайхан намайг дагуулаад гарааштай айлын тэнд зогсож байхад Насанжаргал доод гудамжны үзүүрээс шагайгаад биднийг харж байх шиг байсан. Эрдэнэсайхан намайг миний өмдний тэлээг тайлж аваад намайг ороолгосон. Намайг нилээд удаан зодож, хувцас хунар утас бөгж зэрэг эд зүйлийг авч дуусаад мод барин “чамайг цагдаад хэлбэл ална шүү…ер нь чамайг энд алчихья” гээд “чи одоо гүй” гээд явуулсан. Яг зодож эд зүйл дээрэмдэж авахад Ц.Эрдэнэсайхан ганцаараа байсан. Насанжаргал миний эд зүйлийг авсан зүйл байхгүй...Насанжаргал намайг 2-3 удаа цохисон гэж мэдүүлдэг. гэсэн мэдүүлгээр нотлогдохгүй байна. Түүнчлэн хохирогч Ц.Мандуул Эрдэнэсайхан нь миний эд зүйлийг бүгдийг дээрэмдэн аваад, намайг өчнөөн олон удаа цохиж гэмтэл учруулсан, мөн миний эд зүйлийг бүгдийг дээрэмдэн аваад өөрийн найз Насаадаа аваачин өгсөн гэж тус тус зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан хэргийг шүүгдэгч Г.Насанжаргалд холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, Г.Насанжаргалыг бусадтай бүлэглэж, бусдыг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Г.Насанжаргал нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.Мандуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…Насанжаргал миний эд зүйлийг авсан зүйл байхгүй...Насанжаргал намайг 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлдэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Прокуророос шүүгдэгч Ц.Эрдэнэсайхан, Насанжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Ч.Эрдэнэсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт, шүүгдэгч Г.Насанжаргалыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

  

        Гэмт хэргийн улмаас хохирогч хохирол нэхэмжлээгүй тул Ч.Эрдэнэсайхан, Г.Насанжаргал нарын бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.       

 

        Шүүгдэгч нар хэн аль нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн уг хэргийн улмаас Ч.Эрдэнэсайхан, Г.Насанжаргал нар  бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  Ц.Мандуулын биеийн эрүүл мэнд хуучин байдалдаа эргэн орсон хохирогч гомдолгүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 55.1.3 , 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Шүүгдэгч нарыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.