Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

             

 

 

 

               2022/ШЦТ/296

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрхан овогт Аийн Гт холбогдох эрүүгийн 2212000000307 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хайрхан овогт Аийн Г/РД:АК........../

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Аийн Г нь шүүхээс тэнссэн хугацаанд Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Зүүн хар чулуут гэх газар 2022 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Б.Нийн аргамжаатай байсан 1 тооны адууг хулгайлж, хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           * Эрүүгийн 2212000000307 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Б.Нийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 26-ны орой би Булган сумын Тамир багийн таван улиасны урд тамирын голын хойд эрэг дээр хаваржаандаа нутаглаж байгаад үдээс хойш морио аргамжаад маргааш өглөө нь миний аргамжсан аргамжаатай морь байхгүй байсан. Тэгээд би хэд хоногийн турш хайгаад олоогүй. Тэгээд би Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Зүүн хар чулуут гэх газар алдсан адуугаа хайж явж байгаад нутгийн хүнтэй уулзахад Батцэнгэл сумаас нэг хүн адуу худалдаж авсан чинь гүйгээд явчихлаа энэ хавиар 1 тооны алаг зүсний адуу харагдсан уу? гээд хайж байсан гэсэн. Тэгээд би Батцэнгэл сумын Дэл багийн нутаг руу явж С.Д гэх хүнтэй уулзаж миний алдсан адуу мөн болохыг таньж авчирсан. Миний хулгайд алдсан адуу нь халзан алаг зүсний, зөв талын хойд гуян дээрээ чандмань тамгатай, соёолон насны адуу байсан. Тухайн үед Булган сумын Тамир багийн Зүүн хар чулуут гэх газар нутагладаг байсан. А.Г гэх хүн морь унаж хөтөлж яваад С.Д гэх хүнд худалдан адуугаар сольсон байсан. Би 1 тооны адуугаа 400.000 төгрөгөөр үнэлнэ. Би адуугаа олоод авсан тул адуу хайхад бензин шатахуунд зарцуулсан 200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Гэрч С.Дын өгсөн:

“...Би А.Г гэх хүнтэй 2022 оны 04 сард танилцаад А.Г гэх хүн надаас адуундаа азарга тавих азарган үрээ худалдаж авахаар болсон. Тэгээд А.Г гэх хүн 2022 оны 05 сарын сүүлээр надтай утсаар холбогдоод би нөгөө азаргаа авахаар очиж явна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш манайд алаг морь уначихсан хээр морь хөтөлсөн ирсэн. Тэгээд маргааш өглөө нь унаж явсан алаг морио надад өгөөд надаас бундан тамгатай сартай зээрд хязаалан үрээ аваад явсан. Чандмань тамгатай тод алаг соёолон насны үрээ байсан. А.Г гэх хүн надад хэлэхдээ энэ алаг адуу ахынх нь унаган адуу байгаа юм гэж хэлсэн. А.Г гэх хүн хээр зүсмийн унаж явсан санагдаж байна өөр зүйл би мэдэхгүй байна. Би А.Г гэх хүнтэй наймаа хийснээс хорь гаран хоногийн дараа нөгөө алаг зүсмийн адуу алдчихаад Булган сумын Тамир багийн нутагт адуугаа хайж очоод А.Г гэх айлыг С.С гэх айлаас сураглаад очиж уулзаж байсан. Тэгээд Цэнхэр сумын Өргөөтийн тал гэх газраас алаг адуугаа нутаг руугаа гүйж байхад нь олж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Гэрч С.Дын дахин өгсөн:

“...А.Г нь надад хээр алаг зүсмийн, чандмань тамгатай адуу өгөөд оронд нь надаас миний сартай зээрд зүсмийн бундан тамгатай хязаалан үрээг авсан. Тэгтэл дээрх хээр алаг зүсмийн үрээ нь хулгайн адуу болж таараад би хохирогчид нь буцааж өгч А.Гаас өөрийн сартай зээрд үрээгээ буцааж авсан. Надад иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Учир нь би өөрийн үрээгээ буцааж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал/

 

*Гэрч С.Тийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сард манай Булган сумын Тамир багийн Зүүн хар чулуут гэх газарт нутаглаж байхад манай нөхөр А.Г Батцэнгэл сумаас азарга худалдаж авна гээд гэрээсээ 17 цагийн үед гарч яваад нэг хоноод маргааш нь сартай цавьдар зүсмийн азарга хөтөлж ирсэн. А.Г надад хэлэхдээ морь өгөөд азарга авсан юм. С.Д гэх хүнээс азарга авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаанаас ямар морь өгч азарга авсан юм бэ гэж асуусан чинь ноолуураа өгөөд мөнгийг нь өгнө гээд найзаасаа морь авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

 

*Гэрч С.Сын өгсөн:

“...2022 оны 05 дугаар сард голын урд нутагладаг Б.Нийн аргамжаатай байсан алаг зүсмийн морь хулгайд алдлаа гэж сонсож байсан. Тэгээд хэд хоногийн дараа мотоциклтой залуу манайд ирээд А.Г гэх айл хаана байна, би алаг морь худалдаж авсан юм, тэр морь нь гүйгээд явчихлаа гээд А.Гынхыг заалгуулаад явсан. Батцэнгэл сумаас явна гэж байсан, би тэр хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51 дүгээр тал/

 

*Гэрч Б.Лгийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө аргамжаатай морио хулгайд алдсан юм. Тэгээд голын араар мотоциклтой хүн А.Г гэх айлыг сураглаад морь худалдан авсан юм тэр морь нь гүйгээд алга болчихлоо, алаг зүсмийн морь байсан юм гээд хүн хайж байна гэсэн сураг гарсан. Манай хулгайд алдсан морь нь мод алаг зүсний зөв талын хойд гуян дээрээ чандмань тамгатай соёолон насны адуу байсан. Манайх Архангай аймгийн Булган сумын Тамир багийн таван улиасны урд тамирын голын бургасны захад аргамжсан байж байгаад хулгайд алдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-55 дугаар тал/

 

*Яллагдагч А.Гын өгсөн:

“...Би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Зүүн хар чулуут гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 20-дын үеэр санагдаж байх гэхдээ өдрийн нь сайн санахгүй байна. Гэрээсээ гараад тамирын голын бургасны хажуугаар явж байхад замд 1 тооны алаг зүсмийн морь аргамжаатай байхаар нь аргамжааг тайлж хулгайлж авч явсан юм. Хулгайлж авч яваад маргааш нь С.Д гэх хүнээс азарган үрээ худалдаж авсан. Тухайн азарган үрээний оронд нөгөө хулгай хийсэн алаг морийг өгсөн. Хулгай хийх болсон шалтгаан нь азарган үрээ авах мөнгөгүй болохоор хулгай хийсэн юм. Би хулгай гэмт хэрэг үйлдэх үедээ хээр зүсмийн нас нийлж байгаа морьтой ганцаараа явсан.  Би тухайн морийг төмөр бүүрэгтэй орос эмээлээр эмээлж, морийг суран хазаараар хазаарлаж явсан. Би С.Д гэх хүний азарган үрээг буцаан өгсөн. Өгөөд 10 гаран хонож байсан. 2022 оны 10 дугаар сарын эхээр надаас ирж авч байсан. Б.Н гэх хүнд С.Д гэх хүн өөрөө аваачиж өгсөн гэсэн. Би өөрөө аваачиж өгөөгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-75 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дугаартай: “...Соёолон насны адууны үнийг 2022 оны 05 сарын байдлаар зах зээлийн ханшаар 400.000/дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай: “...Нас нийлсэн морины үнэлгээг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 600.000/зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 40 дүгээр тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай: “...2022 оны 05 дугаар сарын байдлаар нас нийлсэн морины үнэ 600.000/зургаан зуун мянга/ төгрөг, цэрэг эмээл 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг, суран хазаарын үнэ 35.000/гучин таван мянга/ төгрөг, нийт 985.000/есөн зуун наян таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 109 дүгээр тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Зүүн хар чулуут гэх газар иргэн Б.Нийн 1 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Г үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Нийн“...Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Зүүн хар чулуут гэх газар алдсан адуугаа хайж явж байгаад нутгийн хүнтэй уулзахад Батцэнгэл сумаас нэг хүн адуу худалдаж авсан чинь гүйгээд явчихлаа энэ хавиар 1 тооны алаг зүсний адуу харагдсан уу? гээд хайж байсан гэсэн. Тэгээд би Батцэнгэл сумын Дэл багийн нутаг руу явж С.Д гэх хүнтэй уулзаж миний алдсан адуу мөн болохыг таньж авчирсан. Миний хулгайд алдсан адуу нь халзан алаг зүсний, зөв талын хойд гуян дээрээ чандмань тамгатай, соёолон насны адуу байсан. Тухайн үед Булган сумын Тамир багийн Зүүн хар чулуут гэх газар нутагладаг байсан. А.Г гэх хүн морь унаж хөтөлж яваад С.Д гэх хүнд худалдан адуугаар сольсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Дын”...Би А.Г гэх хүнтэй 2022 оны 04 сард танилцаад А.Г гэх хүн надаас адуундаа азарга тавих азарган үрээ худалдаж авахаар болсон. Тэгээд А.Г гэх хүн 2022 оны 05 сарын сүүлээр надтай утсаар холбогдоод би нөгөө азаргаа авахаар очиж явна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш манайд алаг морь уначихсан хээр морь хөтөлсөн ирсэн. Тэгээд маргааш өглөө нь унаж явсан алаг морио надад өгөөд надаас бундан тамгатай сартай зээрд хязаалан үрээ аваад явсан. Чандмань тамгатай тод алаг соёолон насны үрээ байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Тийн”...2022 оны 05 дугаар сард манай Булган сумын Тамир багийн Зүүн хар чулуут гэх газарт нутаглаж байхад манай нөхөр А.Г Батцэнгэл сумаас азарга худалдаж авна гээд гэрээсээ 17 цагийн үед гарч яваад нэг хоноод маргааш нь сартай цавьдар зүсмийн азарга хөтөлж ирсэн. А.Г надад хэлэхдээ морь өгөөд азарга авсан юм. С.Д гэх хүнээс азарга авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Сын”...2022 оны 05 дугаар сард голын урд нутагладаг Б.Нийн аргамжаатай байсан алаг зүсмийн морь хулгайд алдлаа гэж сонсож байсан. Тэгээд хэд хоногийн дараа мотоциклтой залуу манайд ирээд А.Г гэх айл хаана байна, би алаг морь худалдаж авсан юм, тэр морь нь гүйгээд явчихлаа гээд А.Гынхыг заалгуулаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лгийн”...2022 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө аргамжаатай морио хулгайд алдсан юм. Тэгээд голын араар мотоциклтой хүн А.Г гэх айлыг сураглаад морь худалдан авсан юм тэр морь нь гүйгээд алга болчихлоо, алаг зүсмийн морь байсан юм гээд хүн хайж байна гэсэн сураг гарсан...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Гын хохирогч Б.Нийн 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь  мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч А.Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Б.Н нь хохирлоо авсан, харин адуу эрж хайсны зардал нэхэмжлэх талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Гыг тус шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд уг тэнссэн хугацаандаа шүүгдэгч нь дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600.000/зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морь, 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, 35.000/гучин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаарыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Хайрхан овогт Аийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 8/найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 1/нэг/ жил 8/найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600.000/зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морь, 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, 35.000/гучин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаарыг тус тус улсын орлого болгосугай.

             7. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

             8. Эрүүгийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

             9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР