Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/305

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Мээпам   

Шүүгдэгч: Э.М  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бандаг овогт Эын Мт холбогдох эрүүгийн 2212000000329 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут ................газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бандаг овогт Эын М/РД:АП.............3/  

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Эын М нь Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Улаан халзай гэх газарт байх Оцон гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ойгоос хууль бусаар 3.2 м куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж, ойн санд 351.232 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000329 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Тын өгсөн:  

“...Экологи эдийн засагт 351.232 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчинд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/

 

          *Гэрч Д.Аын өгсөн:

          “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Э.М миний гар утас руу залгаад ганц модны рашаан дээр мод ачсан Портер машинтай ирсэн байна. Чи төв рүү оруулаад өгөөч, би эрхийн үнэмлэх байхгүй гэхээр нь би машин барьж постон дээр ирсэн чинь цагдаа зогсоож шалгаад “босоо мод байна” гээд тээврийн хэрэгслийг түр сааТах хашаанд сааТсан. Э.М мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан, үзэж харсан. Би Э.Мын бэлтгэсэн модыг үзэж харсан босоо болон унанги ямар төрлийн мод болохыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

         *Гэрч Ч.Гийн өгсөн:

         “...Э.М 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр галын түлээний модны гоожин авсан. Би Э.Мыг гоожин бичүүлж авахад мод бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгөөд явуулсан. Би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн бүрд гэх газраас бэлтгэх талаар амаар зөвлөгөө өгсөн. Би ямар мод бэлтгэснийг үзэж хараагүй. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй талбай байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

         *Гэрч С.Гийн өгсөн:

         “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны орчим хяналт шалгалт хийх хугацаанд орой 22 цагийн үед 39-31 АРА улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрэлгээний эрхийн бичгээр босоо мод бэлтгэж тээвэрлэсэн байсныг тээврийн хэрэгсэл түр сааТах хашаанд модтой авто машиныг сааТсан юм. Архангай аймгийн Чулуут сумын байгаль хамгаалагч Ч.Г бичиж өгсөн эрхийн бичигтэй байсан. Босоо мод бэлтгэсэн байсан. Д.А нь хамт явж байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Э.М нь эзэмшлийн 39-31 АРА гэсэн улсын дугаартай Портер маркийн авто машин байсан. Ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод унагаж болохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31 дүгээр тал/

 

         *Яллагдагч Э.Мын өгсөн:

         “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-86 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай”...3.2 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс хуурай мод/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 351.232₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 49-50 дугаар тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн АА22-75 дугаартай:

            “...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн 39-31 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 4.184.299/дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 65-70 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн АЦ22-117 дугаартай:

            “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 56.000/тавин зургаан мянга/ төгрөг, 1.33 сантиметрээс 1.7 сантиметр урттай 63 ширхэг буюу 3.2 метр куб модны үнэ 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөг нийт 376.000/гурван зуун далан зургаа/ мянга төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 71-75 дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд  зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-5, 3-6 дугаар тал/  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Улаан халзай гэх газарт байх Оцон гэх газраас шүүгдэгч Э.М нь ойгоос хууль бусаар 3.2 м куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж, 39-31 АРА улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 351.232 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.М үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Тын”...Экологи эдийн засагт 351.232 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчинд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Э.М миний гар утас руу залгаад ганц модны рашаан дээр мод ачсан Портер машинтай ирсэн байна. Чи төв рүү оруулаад өгөөч, би эрхийн үнэмлэх байхгүй гэхээр нь би машин барьж постон дээр ирсэн чинь цагдаа зогсоож шалгаад “босоо мод байна” гээд тээврийн хэрэгслийг түр сааТах хашаанд сааТсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Гийн”...Би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн бүрд гэх газраас бэлтгэх талаар амаар зөвлөгөө өгсөн. Би ямар мод бэлтгэснийг үзэж хараагүй. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй талбай байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч С.Гийн”...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны орчим хяналт шалгалт хийх хугацаанд орой 22 цагийн үед 39-31 АРА улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрэлгээний эрхийн бичгээр босоо мод бэлтгэж тээвэрлэсэн байсанийг тээврийн хэрэгсэл түр сааТах хашаанд модтой авто машиныг сааТсан юм. Архангай аймгийн Чулуут сумын байгаль хамгаалагч Ч.Г бичиж өгсөн эрхийн бичигтэй байсан. Босоо мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 351.232 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Мын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э.Мыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 351.232 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /351.232*3=1,053,696/нэг сая тавин гурван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,053,696/нэг сая тавин гурван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Э.Мын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 39-31 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшилд байдаг болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Мын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 39-31 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан шүүгдэгч Э.Маас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,053,696/нэг сая тавин гурван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3,130,603/гурван сая нэг зуун гучин мянга зургаан зуун гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1.33 сантиметрээс 1.7 сантиметр урттай 63 ширхэг буюу 3.2 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Бандаг овогт Эын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Э.Маас 1,053,696/нэг сая тавин гурван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 39-31 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан шүүгдэгч Э.Маас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,053,696/нэг сая тавин гурван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3,130,603/гурван сая нэг зуун гучин мянга зургаан зуун гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1.33 сантиметрээс 1.7 сантиметр урттай 63 ширхэг буюу 3.2 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР