Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/308

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б   

Шүүгдэгч: Н.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойнхор овогт Нын Шт холбогдох эрүүгийн 2212000000333 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймаг Төвшрүүлэх суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Архангай ..............х газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Чойнхор овогт Нын Ш/РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Нын Ш нь Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэн согтуурсан жолоочийн тээврийн хэрэгслийг саатуулж, тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх, өөр тээврийн хэрэгсэлд суулгах шаардлага тавихад эсэргүүцэн Э.Бын нүүр хэсэгт нь цохиж хүч хэрэглэсэн,

Мөн Архангай аймгийн Тариат сумын Суман багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн байр руу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор галт зэвсгээр 2 буудаж, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000333 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын өгсөн:

“...Н.Ш гэх хүн Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед Тариат сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Б, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан /согтуурсан жолоочийн тээврийн хэрэгслийг саатуулж, тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх, өөр тээврийн хэрэгсэлд суулгах шаардлага тавихад/ эсэргүүцэн Э.Бын нүүр хэсэгт цохиж хүч хэрэглэсэн. Мөн Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан /тээврийн хэрэгслийг саатуулан, шалгалаа/ гэж эсэргүүцэн цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор галт зэвсгээр 2 удаа буудаж, хүч хэрэглэсэн гэх хэргийн улмаас Архангай аймгийн Цагдаагийн газрыг төлөөлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Тухайн гэмт хэргийн улмаас манай байгууллагад ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир нь манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 184-185 дугаар тал/

 

*Гэрч Х.Нгийн өгсөн:

“... Тухайн галт зэвсэг миний аав Хүрэм гэх хүний эзэмшлийн галт зэвсэг бөгөөд тухайн галт зэвсгийг эрт дээр үеэс манай аавд байдаг байсан гэж ярьдаг. Тэгээд аавыг нас барахаар нь би өөрөө авсан юм. Тэгээд 2021 оны хавар 05 сарын хавьцаа санагдаж байна. Дүү Н.Ш худалдан авъя гэхээр нь 3.000.000 төгрөгөөр зарсан юм. Одоо тухайн галт зэвсэг Н.Шын эзэмшлийн галт зэвсэг байгаа юм. Тухайн галт зэвсгийг бүртгүүлж гэрчилгээ огт авч байгаагүй мөн цагдаагийн байгууллагад огт бүртгүүлж байгаагүй. Би зарахдаа Н.Шыг гэрчилгээ авч бүртгүүлээрэй гэж хэлж байсан. Надад мөнгөний хэрэг гараад Н.Шт зарсан юм. Түүнээс өөр шалтгаан байгаагүй. Би мөнгөө бүрэн гүйцэд авсан. Одоо ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

 

*Гэрч Д.Срын өгсөн:

“...Би Н.Шыг гэрт нь хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө түүний гэр болох Архангай аймгийн Тариат сум Бөөрөлжүүт баг Улаан толгой ар буюу Арлын тал гэх газар байдаг гэрт нь шөнийн 01 цагийн орчим хүргэж өгсөн. Би Н.Шыг гэрт нь хүргэж өгөхдөө хамт орсон. Н.Шыг эхнэр хүүхдүүд нь унтаж амарч байсан. Миний машиныг цагдаа хураачихлаа гээд бухимдалтай байсан.  2021 онд байх гэж санаж байна ямар байсан ууттай дурантай буутай байдгийг мэднэ. Гэхдээ тухайн бууг ямар загварын буу болох талаар би мэдэхгүй. Надтай цуг орохдоо тийм зүйл яриагүй би гэрт нь ороод удаагүй идээ амсчхаад гэрээс нь гарсан. Би тухайн шөнө бол мэдээгүй харин маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ний өглөө Н.Шын эхнэр Батгэрэлээс сонссон. Түүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Тийм үйлдэл хийсэн болохоор юу гэж асуухаа мэдэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-59 дүгээр тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө буюу 12 цагийн орчим Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гишгэний гүүр гэх газар энгийн хувцастай албан үүргээ гүйцэтгэж байх үед 8889 АРА улсын дугаартай цагаан өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг нэг хүн жолоодсон ирсэн. Тухайн хүнтэй манай сумын хэв журмын цагдаа Э.Ба уулзаад явуулж байгаа харагдсан. Тэгсэн манай тасгийн дарга Б наад машинаа зогсоогоод тээврийн хэрэгслийг нь саатуул гэж хэлсэн. Тэгэхлээр нь би сумын хэв журмын цагдаа Э.Бын хамтаар нөгөө тээврийн хэрэгслийн араас мотоциклтой явж очоод Н.Шыг дуудахад ирээгүй тэгээд хэв журмын цагдаа Э.Ба Н.Ш дээр явж очоод наашаа хүрээд ир гээд би бүснээс нь татсан. Тэгтэл явахгүй гэж тавьсан шаардлага биелүүлэхгүй байгаа харагдсан тэгэхлээр нь би явж очоод Н.Шыг газар унагаж дээрээс нь дарахад эргэж хараад Э.Бын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа Э.Быг цохисон. Тэгсэн тасгийн дарга наад хүнийхээ машиныг саатуулаад өөрийг нь явуул гэж хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг нь саатуулж өөрийг нь гэр лүү нь явуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж байхгүй байсан учир хэр их хэмжээний хэрэглэсэн эсэхийг мэдээгүй сүүлд цагдаагийн байран дээр ирж шалгахад 1.50 хувьтай гарсан. Намайг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Н.Ш гэх хүнийг галт зэвсэг ашиглан цагдаагийн байр луу буудсан талаар би сайн мэдэхгүй ямар ч байсан гэртээ хоол идээд байж байтал 2022 оны 09 дүгээр сарын 05-ний шөнө 02 цагийн орчим байх гэхдээ цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2 удаа буу буудаж байгаа чимээ дуулдсан. Тэгэхээр нь гэрээс гараад хартал ертөнцийн зүгээр баруун тийш ээ буюу засмал замаар нэг мотоциклтой хүн их хурдтай яваад өгсөн. Тэгээд араас хайж байгаад тус сумын Суман багийн Дэнж хорооллын задгай гэх газар мотоциклоосоо унасан байхад нь нөгөө галт зэвсгээр буудлага үйлдсэн хүнийг олж тогтоосон. Тэгсэн галт зэвсгээр цагдаагийн байр луу буудсан хүн нөгөө тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон иргэн Н.Ш гэх хүн байсан. Би асуусан. Намайг асуухад архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан болохоор миний яриаг ойлгохгүй байгаа юм шиг хариулт өгөөгүй. Эхлээд асуухад ерөөсөө хаанаас галт зэвсэг авсан талаар хэлж яриагүй. Харин сүүлд асуухад өөрийнхөө галт зэвсгийг гэрээсээ очиж аваад цагдаагийн байр руу буудсан гэж хэлсэн. Яг харсан хүн байгаа эсэх талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын 2 цагдаа харсан гэж хүмүүс ярьсан. Түүнээс би яг нарийн сайн хараагүй. Мөн тухайн харсан гээд байгаа цагдаагийн нэрийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн дахин өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагийн орчим Архангай аймгийн Цагдаагийн газар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагч нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангиас оргосон ялтан Амарсайханы Мыг дайчлан баривчлахаар Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт Гичгэний гүүр гэх газарт ялтан А.Мыг барих зорилгоор засмал замаас урд 20 метрийн зайнд алба хаагч нарын хамт дайчлан баривчлах талаар хэрхэн хаалт хийж ажиллах талаар ярилцаж зогсож байсан. Энэ үед цагаан өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч бид нарын байгаа зүг рүү тээврийн хэрэгслийнхээ гэрлийг тусгаж харж байгаад зогссон. Тэгээд нөгөө хүн дээр хэв журмын цагдаа Ба очиж уулзаад буцаад ирсэн. Ирсэн чинь нь ямар учиртай хүн болох талаар Д.Б дарга асуухад тус сумын Бөөрөлжүүт багийн иргэн Н.Ш гэх хүн байна хүн хайж явна гэж хэллээ гэсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс нөгөө ялтан Мтай холбоотой хүн юм биш биз дээ замаа харуулаад байгаа биш биз дээ гэж хэлээд намайг хэв журмын цагдаа Бын хамтаар нөгөө тээврийн хэрэгслийг зогсоож шалга гэсэн үүрэг өгсний дагуу нөгөө тээврийн хэрэгслийг Ба зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулна гэж шаардлага тавихад тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулж шаардлага тавихад тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Би хэв журмын цагдаа Э.Ба дээр ирээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг шалгуулахыг шаардахад шалгуулахгүй гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг үнэртээд байсан. Тэгэхлээр нь таны тээврийн хэрэгслийг түр саатуулж согтуурлын зэргийг шалгана гэж хэлэхэд би согтуурлын зэргээ шалгуулахгүй, мөн тээврийн хэрэгслээ саатуулахгүй намайг зүгээр явуул гэж хэлсэн. Тэгтэл манай хэв журмын цагдаа Э.Ба нөгөө тээврийн хэрэгслийн жолоочоос тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөхийг шаардаж тээврийн хэрэгсэлд суугаад яв гэж шаардлага тавихад үгүй тээврийн хэрэгсэлд суухгүй гэсэн. Тэгэхлээр тээврийн хэрэгсэлд суулгах гэсэн чинь суухгүй гэж эсэргүүцэж улмаар манай хэв журмын цагдаа Бын нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Яг тэр үед ялтан М сумын төвийн пост дайран өнгөрлөө гэсэн мэдээлэл ирж нөгөө тээврийн хэрэгслийг засмал замаас холдуулж жолоочийг нь тухайн тээврийн хэрэгслийн урд байсан цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүст хүлээлгэн өгч маргааш өглөө цагдаагийн байран дээр ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. Тухайн хүмүүс Шын хамаатны таньдаг хүмүүс гэхээр нь Н.Шыг гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлээд хүлээлгэж өгчхөөд бид хоёр хуваарилагдсан газраа ирцгээсэн. Манай хэв журмын цагдаа Э.Быг Н.Ш таньж байсан. Учир нь манай хэв журмын цагдаа Э.Ба нь тухайн суманд 5 жил ажиллаж байгаа. Мөн очиж шалгахдаа өөрийн нэр алба тушаалаа хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/

 

*Гэрч Э.Бын өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө буюу 12 цагийн орчим Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар энгийн хувцастай албан үүргээ гүйцэтгэж байх үед 8889 АРА улсын дугаартай цагаан өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг нэг хүн жолоодсон ирсэн. Тухайн хүн дээр очиход Ш гэх манай сумын иргэн байсан. Тэгэхээр нь нөгөө Н.Шыг одоо гэртээ харьж амар гэж хэлээд явуулсан. Тэгсэн манай тасгийн дарга Б наад машинаа зогсоогоод тээврийн хэрэгслийг нь саатуул гэж хэлсэн. Тэгэхлээр нь би сумын хэсгийн төлөөлөгч Б.Бийн хамтаар нөгөө тээврийн хэрэгслийн араас мотоциклтой явж очоод Н.Шыг дуудахад ирээгүй явж очоод наашаа хүрээд ир гээд би бүснээс нь татсан. Тэгтэл явахгүй гэж тавьсан шаардлага биелүүлэхгүй байхаар нь газар унагаж байгаад дээрээс нь дарахад эргэж хараад миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тасгийн дарга наа хүнийхээ машиныг саатуулаад өөрийг нь явуул гэж хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг нь саатуулж өөрийг нь гэр лүү нь явуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй очиж уулзахад амнаас нь үнэртэж байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж байхгүй байсан учир хэр их хэмжээний хэрэглэсэн эсэхийг мэдээгүй сүүлд цагдаагийн байран дээр ирж шалгахад 1.50 хувьтай гарсан. Миний зүүн талын нүд орчим нэг удаа гараараа цохисон. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудалгүй байхгүй. Н.Ш гэх хүнийг галт зэвсэг ашиглан цагдаагийн байр руу буудсан талаар би сайн мэдэхгүй ямар байсан гэртээ хүүхдээ хараад байж байхад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим байх гэхдээ цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гэртээ байхад 2 удаа буу буудаж байгаа чимээ дуулдсан. Түүнээс би нүдээрээ хараагүй. Тэгээд тасгийн даргын хамт хэн буу буудсан талаар ирж хайхад тээврийн хэрэгслийг нь саатуулсан Н.Ш гэх хүн цагдаагийн байр руу галт зэвсгээр буудсан байсныг олж тогтоосон. Түүнийг тогтоогоод Н.Шын гэр болох тус сумын Бөөрөлжүүт багийн Арал гэх газар шөнө 04 цагийн орчим очиход Н.Ш эхнэр нь хоёр хүүхдийн хамт гэртээ унтаж байсан. Эхнэрээс нь Н.Шын талаар асуухад манай нөхөр гэртээ орж ирээд дайзтай сумнаас 2 ширхэг сум галт зэвсгийн хамт аваад мотоциклоо унаад гарсан гэж хэлсэн. Намайг асуухад эхнэр нь яг хаашаа ямар зорилгоор явсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан гэрээс 2 ширхэг сум, галт зэвсгийн хамт аваад мотоциклоо унаад явсан гэж хэлсэн. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн. Намайг очиход галт зэвсэг нь байгаагүй. Харин Галт зэвсгийн уут нь байсан бөгөөд мөн дайзтай сум нь авдар дээрээ ил байсан. Дайзтай сумыг тоолж үзэхэд 12 ширхэг сум байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Гэрч Э.Бын дахин өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагийн орчим Архангай аймгийн Цагдаагийн газар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагч нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангиас оргосон ялтан Амарсайханы Мыг дайчлан баривчлахаар Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт Гичгэний гүүр гэх газарт ялтан А.Мыг барих зорилгоор засмал замаас урд 20 метрийн зайнд алба хаагч нарын хамт дайчлан баривчлах талаар хэрхэн хаалт хийж ажиллах талаар ярилцаж зогсож байсан. Энэ үед цагаан өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч бид нарын байгаа зүг рүү тээврийн хэрэгслийнхээ гэрлийг тусгаж харж байгаад зогссон. Тэгээд би нөгөө хүн дээр очиж уулзаад буцаад ирсэн. Ирсэн чинь нь ямар учиртай хүн болох талаар надаас Д.Б дарга асуухаар тус сумын Бөөрөлжүүт багийн иргэн Н.Ш гэх хүн байна хүн хайж явна гэж хэллээ гэсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс нөгөө ялтан Мтай холбоотой хүн юм биш биз дээ замаа харуулаад байгаа биш биз дээ гэж хэлээд намайг хэсгийн төлөөлөгч Б.Бийн хамтаар нөгөө тээврийн хэрэгслийг зогсоож шалга гэсэн үүрэг өгсний дагуу нөгөө тээврийн хэрэгслийг би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулж шаардлага тавихад тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Би тээврийн хэрэгслийн жолоочийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг шалгуулахыг шаардахад шалгуулахгүй гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг үнэртээд байсан. Тэгэхээр нь таны тээврийн хэрэгслийг түр саатуулж согтуурлын зэргийг шалгана гэж хэлэхэд би согтуурлын зэргээ шалгуулахгүй, мөн тээврийн хэрэгслээ саатуулахгүй намайг зүгээр явуул гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн жолоочоос тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөхийг шаардаж тээврийн хэрэгсэлд суугаад яв гэж шаардлага тавихад үгүй тээврийн хэрэгсэлд суухгүй гэсэн. Тэгэхлээр тээврийн хэрэгсэлд суулгах гэсэн чинь суухгүй гэж эсэргүүцэж улмаар миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Яг тэр үед ялтан М сумын төвийн пост дайран өнгөрлөө гэсэн мэдээлэл ирж нөгөө тээврийн хэрэгслийг засмал замаас холдуулж жолоочийг нь тухайн тээврийн хэрэгслийн урд байсан цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүст хүлээлгэн өгч маргааш өглөө цагдаагийн байран дээр ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. Тухайн хүмүүс Н.Шын хамаатны таньдаг хүмүүс гэхээр нь Н.Шыг гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлээд хүлээлгэж өгчхөөд бид хоёр хуваарилагдсан газраа ирцгээсэн. Өмнө над дээр очиж уулзаад буцаад явахдаа намайг тус сумын хэв журмын цагдаа гэдгийг таньж байсан. Намайг Б.Ба цагдаа байна гэж хэлсэн. Мөн би тухайн суманд 5 жил гаран ажиллаж байгаа болохоор манай сумын иргэд бүгд танина. Намайг энгийн хувцастай болохоор би таны үгэнд орохгүй гэж хэлсэн. Тэгээд миний нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

 

*Гэрч Э.Аын өгсөн:

“...Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 03, 04, 05-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангиас оргон зайлсан оргодол этгээд Мыг дайчлан баривчлахаар 2 өдөр ажилласан, 2 дахь өдрийн шөнө буюу 09 дүгээр сарын 05-ны 01 цаг 30 минутын үед оргодол Мыг дайчлан баривчлаад Тариат сумын цагдаагийн тасгийн ажлын байран дээр бүрэлдэхүүний хамт ирсэн. Гэтэл 02 цагийн үед Кобаны гадаа хоёр удаа галт зэвсгээр буудах чимээ гарсан, ямар учраас буун дуу гарсныг мэдэхээр гадагш гарч кобаны гадаа байсан алба хаагч нараас хаана буун дуу гарсныг асуухад Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч Т, Ишдорж нар Кобаны баруун урд зүгээс мотоциклтой хүн 2 удаа буудчихаад баруун зүгт явчихлаа, харанхуйд холоос буудсан учраас ямар хүн байсныг сайн харж чадсангүй гэж хэлсэн. Тухайн мотоциклтой этгээдийг олж тогтоохоор Тариат сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Б, хэсгийн төлөөлөгч Б.Б, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д нарын хамт эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж Тариат сумын баруун урд, урд талын хорооллын гудамжаар гэрэл тусган хайж явах үед улаан шаргал өнгийн Даюун маркийн мотоциклтой, саарал өнгийн дээлтэй эрэгтэй хүн гэрлийн тусгалд орж ирсэн, тухайн этгээдийг зогсоож шалгахад тус сумын иргэн Нын Ш гэх хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир түүнийг цагдаагийн хэсгийн байранд хүргэж, түр саатуулан оршин суугаа хаяг болон хувийн мэдээллийг тодруулж, цагдаагийн кобаны гадна галт зэвсгээр буудсан асуудлын талаар асууж тодруулахад Н.Ш нь тээврийн хэрэгслээ цагдаагийн алба хаагчид хураалгасандаа уур нь хүрч цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор 2 удаа галт зэвсгээр буудсан талаараа ярьсан. Н.Ш нь цагдаагийн кобаны гадаа буудсаны дараа сумын төвөөс урд зүгт 2 км орчим газар яваад 14 дугаартай цахилгаан утасны шонг налуулж буугаа нуусан талаараа өөрөө хэлж, буу нуусан газраа зааж өгсөн тул тухайн газар нь очиж гал зэвсгийг гэрэл зургаар бэхжүүлж, түр хурааж авсан. Н.Ш нь өөрийн үйлдлээ нуун далдлах зорилгоор галт зэвсгээ нуусан талаараа өөрөө ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/

 

*Гэрч Д.Бын өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагийн орчим Архангай аймгийн Цагдаагийн газар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагч нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангиас оргосон ялтан Амарсайханы Мыг дайчлан баривчлахаар Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт Гичгэний гүүр гэх газарт ялтан А.Мыг барих зорилгоор засмал замаас урд 20 метрийн зайнд алба хаагч нарын хамт дайчлан баривчлах талаар хэрхэн хаалт хийж ажиллах талаар ярилцаж зогсож байсан. Энэ үед цагаан өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч бид нарын байгаа зүг рүү тээврийн хэрэгслийнхээ гэрлийг тусгаж харж байгаад зогссон. Тэр үед манай хэв журмын цагдаа Ба нөгөө хүн дээр очиж уулзаад буцаад ирсэн. Ирэхлээр нь ямар учиртай хүн болох талаар асуухад тус сумын Бөөрөлжүүт багийн иргэн Ш гэх хүн байна надад хүн хайж явна гэж хэллээ гэсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс нөгөө ялтан Мтай холбоотой хүн юм биш биз дээ замаа харуулаад байгаа биш биз дээ гэж хэлэхлээр нь би хэв журмын цагдаа Э.Ба, хэсгийн төлөөлөгч Б.Б нарыг нөгөө тээврийн хэрэгслийн араас явуулсан. Тэгээд манай хоёр алба хаагч нөгөө тээврийн хэрэгслийг зогсоож тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хууль дүрэм журмын дагуу шаардлага тавихад өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн гэсэн. Мөн тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар надад гар утсаар залгаж илтгэсэн. Гар утсаар ярьж байхад жолооч нь согтуу байна. Тээврийн хэрэгслийг нь түр саатуулж тухайн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэхэд шалгуулахгүй гэж эсэргүүцээд байна гэж хэлсэн бөгөөд утасны цаанаас нөгөө тээврийн хэрэгслийн жолооч орилж чарлаад байгаа чимээ сонсогдсон. Тэгээд ялтан Мыг хаалт хийж дайчлан баривчлаад ажлын байран дээрээ ирээд байж байхад гаднаас Цахир сумын хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох манай өрөөнд орж ирээд гадаа урд засмал зам дээрээс 2 удаа галт зэвсгээр хүн буудчихаад явчихлаа та мэдэв үү гэсэн. Түүнийг сонсоод нөгөө буудсан хүнийг олж тогтоохоор сумын төвийн баруун урд хорооллоор хайж явахад эрүүгийн ахлах мөрдөгч Э.А согтуугаар мотоцикл жолоодсон иргэнийг саатуулсан байж байсан. Тэгээд надаас энэ нөгөө Н.Ш мөн үү гэж асуухлаар нь мөн байна гэж хэлээд цагдаагийн байран дээр авчирсан. Авчраад оршин суугаа хаяг болон хувийн мэдээллийг тодруулж цагдаагийн кобаны гадна галт зэвсгээр буудсан асуудлын талаар асууж тодруулахад Н.Ш нь тээврийн хэрэгслээ цагдаагийн алба хаагчид хураалгасандаа уур нь хүрч цагаадаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор 2 удаа галт зэвсгээр буудсан талаар ярьсан. Мөн галт зэвсгээ сумын төвөөс урд зүгт нуусан газраа зааж өгнө гэж хэлээд Н.Шыг дагуулж яваад буусан нуусан газраа бид нарт зааж өгсөн. Мөн Э.Шын гэр болох тус сумын Бөөрөлжүүт баг Арлын тал гэх газар гэрт нь очиход түүний эхнэр Д.Батгэрэл нь 2 бага насны хүүхдийн хамт унтаж байсан. Тэгэхээр танай нөхөр хашаа явсан талаар асуухад шөнө гэртээ 00 цагийн орчим ирээд тээврийн хэрэгслээ цагдаа журамлуулсан гэж хэлээд гэрт байсан галт зэвсэг болон сум аваад мотоциклоо унаад явсан. Хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй гэж хэлсэн. Цагдаагийн кобан руу 2 удаа галт зэвсгээр буудсан талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Т, Ишдорж нар харсан гэж хэлсэн. Гэхдээ холоос харсан тухайн үед харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-103 дугаар тал/

 

*Гэрч Н.Тын өгсөн:

“...Би Н.Ш гэх хүн огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ-ийн харьяа хорих 423 дугаар ангиас оргосон Н.М, Б.С нарыг эрэн сурвалжилж дайчлан баривчлах ажиллагаанд оролцсон. Тухайн үед би М гэх этгээдийг албан хаагчдын хамт дайчлан баривчлан кобан байранд ирсний дараа тэнд байж байгаад кобан байранд цагдаагийн ахлах дэслэгч Ө.Ишдоржийн хамт амрахаар орсон. Тэнд очиход буцаад кобан байрны яг үүдэнд тамхи татахаар зогсож байтал урд талын засмал зам дээр 1 мотоцикл асаалттай данхрааттай байсан. Бид хоёр ч тухайн үед анзаараагүй. Гэнэт л нэг удаа буудахаар нь хаана юу болчихов гээд ярьж байтал дахин буудсан. Тэгээд бид хоёр кобан руу буцаж орсон. Тэгээд хартал нөгөө мотоциклийн хажууд нэг нөхөр буу барьчихсан буудчихаад мотоциклийг нь унаад ертөнцийн зүгээр баруун тийш давхиад явчихсан. Тэгээд кобаны үүдэнд Архангай дэд дарга, эрүүгийн ахлах 2 нь юу болов гээд хүрч ирээд тус этгээдийн араас нь хөөхөөр явсан. Би тэндээ үлдээд тухайн үед буудсан байж болзошгүй газар нь очоод сумны хонгио үзтэл 2 ширхэг сумны хонгио байсан. Тэнд нь чулуу тавьж үлдээгээд шинжээч авч ирэхээр буцаад хуучин кобан руу нь яваад дагуулаад иртэл нөгөө хоёр сумны хонгио алга болчихсон байсан. Тэгээд удалгүй тухайн үед байсан алба хаагчид тус буудсан гэх этгээдийг авч ирж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 164-165 дугаар тал/

 

*Гэрч Ж.Мгийн өгсөн:

“...Өвөрхангай аймгийн Хархорин сумын 423 дугаар ангиас оргон зайлсан М, Сумъяабазар нарыг эрэн хайх ажиллагааг хийж гүйцэтгээд явж байсан. Тухайн үед Архангай аймгийн Тариат сумын цагдаагийн кобаны байрны хашаан дотор байсан. Тухайн өдөр намайг кобаны байранд амрах гээд байж байхад хамт эрэн хайх ажиллагааг хийж гүйцэтгэж байсан Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч албан тушаалтай Ишдорж, Т хоёр гаднаас орж ирээд буун дуу гарлаа гэж хэлсэн байсан тэрнээс өөр юм би мэдэхгүй. Би тухайн үед кобаны байранд цагдаагийн дэд ахлагч А.Одгэрэл, цагдаагийн дэд ахлагч Н.Хорол нарын хамт амарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 170-171 дүгээр тал/

 

*Яллагдагч Н.Шын өгсөн:

“…Дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир хууль шүүхийн байгууллага миний энэ байдлыг харгалзан хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 116-118 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2636 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги М95224, замаг М95224 дугаартай буу нь Болгар улсад ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэсэн, 7,62х54Р мм-ийн калибрийн “Мазалат” загварын карабин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн буу нь доргилт, цохилтын нөлөөгөөр буудна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хонгио шинжилгээнд ирүүлсэн сангийн анги М95224, замаг М95224 дугаартай Мазалат загварын буугаар буудсан байна. “S&В 17 7.62Х54R гэсэн тэмдэглэгээтэй 2 ширхэг сум нь “Чех улсын sellier and Bellot үйлдвэрт 2017 онд ан агнуурын зориулалтаар, “60 82” гэсэн тэмдэглэгээтэй 1 ширхэг сум, 2 ширхэг хонгио нь Киргиз улсын Бишкек хотын Фрунзийн үйлдвэрт цэргийн зориулалтаар үйлдвэрлэсэн сум байна. Дээрх 3 ширхэг сум нь шинжилгээнд ирүүлсэн буугаар буудахад зориулсан сум мөн...” дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4481 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн М95224 дугаартай, замагны М95224 дугаартай буугаар 2 удаа буудлага үйлдсэн байх боломжтой. Буудлага үйлдэх цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 96-97 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, гар утас, буунд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 2-7, 8-15 дугаар тал/

*Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргээс хуулбарласан баримт/хх-ийн 138-151 дүгээр тал/

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/27 дугаартай Э.Бын ажилд томилсон тушаал, Б.Бийг ажилд томилсон тухай мэдэгдэх хуудас/хх-ийн 96-97 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед шүүгдэгч Н.Ш нь хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан (согтуурсан жолоочийн тээврийн хэрэгслийг саатуулж, тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх, өөр тээврийн хэрэгсэлд суулгах шаардлага тавихад) эсэргүүцэн Э.Бын нүүр хэсэгт нь цохиж хүч хэрэглэсэн,

Мөн Архангай аймгийн Тариат сумын Суман багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн байр руу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан (тээврийн хэрэгслийг саатуулан шалгалаа) гэж эсэргүүцэн цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор Галт зэвсгээр 2 буудаж, хүч хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ш нь Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэйгээ холбогдуулан согтуурсан жолоочийн тээврийн хэрэгслийг саатуулж, өөр тээврийн хэрэгсэлд суулгах шаардлага тавихад эсэргүүцэн Э.Бын нүүр хэсэгт нь цохиж хүч хэрэглэсэн, мөн Архангай аймгийн Тариат сумын Суман багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн байр руу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан (эсэргүүцэн цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор Галт зэвсгээр 2 буудаж, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын“...Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутаг дэвсгэр Гичгэний гүүр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед хууль сахиулагч Б.Б, Э.Ба нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тээврийн хэрэгслийг саатуулан, шалгалаа гэж эсэргүүцэн цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор галт зэвсгээр 2 удаа буудаж, хүч хэрэглэсэн гэх хэргийн улмаас Архангай аймгийн Цагдаагийн газрыг төлөөлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Тухайн гэмт хэргийн улмаас манай байгууллагад ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Срын”...Миний машиныг цагдаа хураачихлаа гээд бухимдалтай байсан.  2021 онд байх гэж санаж байна ямар байсан ууттай дурантай буутай байдгийг мэднэ. Би тухайн шөнө бол мэдээгүй харин маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ний өглөө Н.Шын эхнэр Батгэрэлээс сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...2022 оны 09 дүгээр сарын 05-ний шөнө 02 цагийн орчим байх гэхдээ цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2 удаа буу буудаж байгаа чимээ дуулдсан. Тэгэхээр нь гэрээс гараад хартал ертөнцийн зүгээр баруун тийш ээ буюу засмал замаар нэг мотоциклтой хүн их хурдтай яваад өгсөн. Тэгээд араас хайж байгаад тус сумын Суман багийн Дэнж хорооллын задгай гэх газар мотоциклоосоо унасан байхад нь нөгөө галт зэвсгээр буудлага үйлдсэн хүнийг олж тогтоосон. Тэгсэн галт зэвсгээр цагдаагийн байр луу буудсан хүн нөгөө тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон иргэн Н.Ш гэх хүн байсан. Би асуусан. Намайг асуухад архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан болохоор миний яриаг ойлгохгүй байгаа юм шиг хариулт өгөөгүй. Эхлээд асуухад ерөөсөө хаанаас галт зэвсэг авсан талаар хэлж яриагүй. Харин сүүлд асуухад өөрийнхөө галт зэвсгийг гэрээсээ очиж аваад цагдаагийн байр руу буудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бын”...Тэгэхээр нь нөгөө Н.Шыг одоо гэртээ харьж амар гэж хэлээд явуулсан. Тэгсэн манай тасгийн дарга Б наад машинаа зогсоогоод тээврийн хэрэгслийг нь саатуул гэж хэлсэн. Тэгэхлээр нь би сумын хэсгийн төлөөлөгч Б.Бийн хамтаар нөгөө тээврийн хэрэгслийн араас мотоциклтой явж очоод Н.Шыг дуудахад ирээгүй явж очоод наашаа хүрээд ир гээд би бүснээс нь татсан. Тэгтэл явахгүй гэж тавьсан шаардлага биелүүлэхгүй байхаар нь газар унагаж байгаад дээрээс нь дарахад эргэж хараад миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй очиж уулзахад амнаас нь үнэртэж байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж байхгүй байсан учир хэр их хэмжээний хэрэглэсэн эсэхийг мэдээгүй сүүлд цагдаагийн байран дээр ирж шалгахад 1.50 хувьтай гарсан. Миний зүүн талын нүд орчим нэг удаа гараараа цохисон. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим байх гэхдээ цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гэртээ байхад 2 удаа буу буудаж байгаа чимээ дуулдсан. Тэгээд тасгийн даргын хамт хэн буу буудсан талаар ирж хайхад тээврийн хэрэгслийг нь саатуулсан Н.Ш гэх хүн цагдаагийн байр руу галт зэвсгээр буудсан байсныг олж тогтоосон. Түүнийг тогтоогоод Н.Шын гэр болох тус сумын Бөөрөлжүүт багийн Арал гэх газар шөнө 04 цагийн орчим очиход Н.Ш эхнэр нь хоёр хүүхдийн хамт гэртээ унтаж байсан. Эхнэрээс нь Н.Шын талаар асуухад манай нөхөр гэртээ орж ирээд дайзтай сумнаас 2 ширхэг сум галт зэвсгийн хамт аваад мотоциклоо унаад гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Аын”...02 цагийн үед Кобаны гадаа хоёр удаа галт зэвсгээр буудах чимээ гарсан, ямар учраас буун дуу гарсныг мэдэхээр гадагш гарч кобаны гадаа байсан алба хаагч нараас хаана буун дуу гарсныг асуухад Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч Т, Ишдорж нар Кобаны баруун урд зүгээс мотоциклтой хүн 2 удаа буудчихаад баруун зүгт явчихлаа, харанхуйд холоос буудсан учраас ямар хүн байсныг сайн харж чадсангүй гэж хэлсэн. Тухайн мотоциклтой этгээдийг олж тогтоохоор Тариат сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Б, хэсгийн төлөөлөгч Б.Б, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д нарын хамт эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж Тариат сумын баруун урд, урд талын хорооллын гудамжаар гэрэл тусган хайж явах үед улаан шаргал өнгийн Даюун маркийн мотоциклтой, саарал өнгийн дээлтэй эрэгтэй хүн гэрлийн тусгалд орж ирсэн, тухайн этгээдийг зогсоож шалгахад тус сумын иргэн Нын Ш гэх хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир түүнийг цагдаагийн хэсгийн байранд хүргэж, түр саатуулан оршин суугаа хаяг болон хувийн мэдээллийг тодруулж, цагдаагийн кобаны гадна галт зэвсгээр буудсан асуудлын талаар асууж тодруулахад Н.Ш нь тээврийн хэрэгслээ цагдаагийн алба хаагчид хураалгасандаа уур нь хүрч цагдаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор 2 удаа галт зэвсгээр буудсан талаараа ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/, гэрч Д.Бын”...Цахир сумын хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох манай өрөөнд орж ирээд гадаа урд засмал зам дээрээс 2 удаа галт зэвсгээр хүн буудчихаад явчихлаа та мэдэв үү гэсэн. Түүнийг сонсоод нөгөө буудсан хүнийг олж тогтоохоор сумын төвийн баруун урд хорооллоор хайж явахад эрүүгийн ахлах мөрдөгч Э.А согтуугаар мотоцикл жолоодсон иргэнийг саатуулсан байж байсан. Тэгээд надаас энэ нөгөө Н.Ш мөн үү гэж асуухлаар нь мөн байна гэж хэлээд цагдаагийн байран дээр авчирсан. Авчраад оршин суугаа хаяг болон хувийн мэдээллийг тодруулж цагдаагийн кобаны гадна галт зэвсгээр буудсан асуудлын талаар асууж тодруулахад Н.Ш нь тээврийн хэрэгслээ цагдаагийн алба хаагчид хураалгасандаа уур нь хүрч цагаадаагийн алба хаагч нарыг айлгах зорилгоор 2 удаа галт зэвсгээр буудсан талаар ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Тын”...Тэнд очиход буцаад кобан байрны яг үүдэнд тамхи татахаар зогсож байтал урд талын засмал зам дээр 1 мотоцикл асаалттай данхрааттай байсан. Бид хоёр ч тухайн үед анзаараагүй. Гэнэт л нэг удаа буудахаар нь хаана юу болчихов гээд ярьж байтал дахин буудсан. Тэгээд бид хоёр кобан руу буцаж орсон. Тэгээд хартал нөгөө мотоциклийн хажууд нэг нөхөр буу барьчихсан буудчихаад мотоциклийг нь унаад ертөнцийн зүгээр баруун тийш давхиад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мгийн”...Тухайн өдөр намайг кобаны байранд амрах гээд байж байхад хамт эрэн хайх ажиллагааг хийж гүйцэтгэж байсан Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч албан тушаалтай Ишдорж, Т хоёр гаднаас орж ирээд буун дуу гарлаа гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Шын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Шын хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Шыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг галт зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч байгууллагын төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Ш нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэж, галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Н.Шт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд  харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан сум 3 ширхэг, сумны хонгио 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.  

 

Галт зэвсгийн тухай хуульд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч Н.Шын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан М95 224 дугаартай замагтай буу 1 ширхэгийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чойнхор овогт Нын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шыг 5.500/таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь шүүхээс оногдуулсан 5.500/таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000/таван сая таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан М95 224 дугаартай замагтай буу 1 ширхэгийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 3 ширхэг сум, 2 ширхэг сумны хонгио зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Н.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР