Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/321

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: У.Б, У.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Угийн Б, Угалз овогт Угийн Б нарт холбогдох эрүүгийн 2112001950250 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 50                         настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Баянзүрх ............. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар 17-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Угалз овогт Угийн Б/РД: АМ72031813/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 55                         настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар ...........суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Угийн Б/РД:АМ66102511/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Б, У.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

      

            *Эрүүгийн 2112001950250 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Гэрч У.Нийн өгсөн:

“...Миний бие эцэг, эхээсээ 6-уулаа юм. Аав У нь 2008 онд, ээж Г нь 2014 онд хүнд өвчны улмаас охин У.Э, У.Н нарын гар дээр гурав, гурван жил асруулж байгаад насан өөд болсон юм. Аав минь сумандаа жолооч, ээж минь оёдолчин байж байгаад 1990 оны хувьчлалаар мал хувьчилж аваад, мөн 3 том хүүхэд буюу Лувсандорж, У.Б, У.Н нарын хувьчилан авсан малыг нийлүүлээд хөдөө малаа маллахаар гарч байсан. Ингэж бидний малын эх үүсвэр нь бий болсон бөгөөд 2007 онд аав минь мянгат малчин болж байсан. Тухайн үед аавын нэр дээр манай мал тоологддог байж байгаад, насан өөд болсных нь дараа журмын дагуу ээжийн нэр дээр тоологддог болсон. Үүнээс хойш 2012 онд ээж минь хүнд өвчнөөр өвчилж улмаар Улаанбаатар хотод миний бие болон Э нарын асаргаанд орж байсан. Ээжийг минь өвчтэй байх хугацаанд Ч, түүний эхнэр У.Ор нар дээрх малыг малладаг байж байгаад бид нарын малыг имнээгүй, ялгаж, им, тамга хийдэггүй, өөрсдийнх нь мал арвижиж бидний малыг цөөхөн болгосон байсан.  Тийм учраас бид энэхүү асуудлын хүрээнд аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Үүнээс өмнө 2014 онд ээж минь өөрсдийн малаа ах, дүү нараараа тэнцүү хувааж авах талаар захиж үлдээсэн байсан болохоор бид малаа хуваах гэтэл Ч, бидний малыг ялгаж им, тамга хийгээгүй, бидний мал гэж гаргаж өгөхгүй байсан учир У.Б, У.Э, У.Б бид 4 дээрх асуудлын талаар ярилцаж байгаад Чыг шүүхэд өгөх болсон. Тэгээд бид 4 Улаанбаатар хотод байхдаа намайг У.Б, У.Э, У.Б нарыг шүүхэд төлөөлөхөөр, нотариат орж итгэмжлэл хийлгүүлэн бүгд гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулж байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хотод дүү У.Бын гэрт би, У.Э, У.Б бид нар Чыг хөдөөнөөс дуудаж авчран уулзаад “аав, ээжээс минь өвлөгдөж ирсэн малыг ах, эгч нартаа хуваагаад өгч болдоггүй юм уу, энэ олон жилийн хугацаанд аав, ээжийнхээ захиасыг биелүүлж болдоггүй юм уу” гэж хэлэхэд Ч нь “За ах, эгч нар минь уучлаарай, би согтуудаа та нарыгаа гомдоосон байна, одоо би ухаарлаа, энэ өвлийг аятайхан шиг давчихвал хавар хэдүүлээ малаа тэнцүүхэн хувааж авна” гэж хэлсэн учир бид нар очихоор архи дарс уугаад ярьсан хэлсэндээ хүрдэггүй шүү, тиймээс хэдүүлээ тохиролцоно гэж хэлээд бүгд тохиролцооны бичиг хийж, гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулан авч шүүхэд өгөхөө хойшлуулсан. Ингээд 2 жил хүлээгээд бүр харьцаагүй болсон. Тэгтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж байхад У.Б, У.Б нар нь дээрх асуудлыг үгүйсгэж, өөрсдийгөө гарын үсэг зураагүй, бид хоёрын гарын үсэг биш гэх асуудал үүсгэж, намайг хуурамчаар үйлдсэн гэсэн учир энэ талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний аав Угийн асран хамгаалагч ээж маань байсан, ээж Ггийн албан ёсны асран хамгаалагчаар миний төрсөн дүү У.Э, У.Н миний бие байсан. Тухайн бичгийг хийхэд ах У.Б, дүү У.Э, У.Б бид 4 байсан. Тухайн итгэмжлэлийг бид нар Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ТБД андууд буюу Старс төвийн хажууд талд байх нотариатад батлуулж байсан. Тухайн тохиролцооны бичгийг хийхэд ах У.Б, дүү У.Э, У.Б, Ч бид 5 байсан. Тухайн үед бид нар дүү У.Бын гэрт байсан бөгөөд түүний эхнэр Мөнхчулуун бид нарыг бөөндөө байсан учир хүү Жигүүрийнх руугаа орчихсон байсан. Тухайн асуудлууд болох үед У.Б, У.Б, У.Ч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тухайн асуудлууд болох үед У.Б, У.Б, У.Ч нар нь өөрсдийгөө хянах чадвартай байсан. У.Б, У.Б нар нь 10 дугаар анги, У.Ч нь 7 дугаар анги төгсөж байсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 7-9 дүгээр тал/

 

*Гэрч У.Эийн өгсөн:

“...Миний бие эцэг, эхээсээ 6-уулаа юм. Аав У нь 2008 онд, ээж Г нь 2014 онд хүнд өвчний улмаас охин Э, Н нарын гар дээр гурав, гурван жил асруулж байгаад насан өөд болсон юм. Ээжийг минь өвчтэй байх хугацаанд У.Ч, түүний эхнэр У.Ор нар дээрх малыг малладаг байж байгаад бид нарын малыг ялгаж, салгаж, өгдөггүй, им, тамга хийдэггүй, өөрсдийнх нь мал арвижиж бид нартай харьцахаа больсон. Тийм учраас бид энэхүү асуудлын хүрээнд аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Үүнээс өмнө 2014 онд аав, ээж минь өөрсдийн малаа ах, дүү нараараа тэнцүү хувааж авах талаар захиж үлдээсэн байсан болохоор бид малаа хуваах гэтэл У.Ч, бидний малыг ялгаж им, тамга хийгээгүй, бидний мал гэж гаргаж өгөхгүй байсан учир би эгч У.Н, ах У.Б, У.Б нартай дээрх асуудлын талаар ярилцаж байгаад У.Чыг шүүхэд өгөх болсон. Тэгээд бид 4 Улаанбаатар хотод байхдаа У.Н эгчийг намайг болон У.Б, У.Б ах нарыг шүүхэд төлөөлөхөөр, нотариат орж итгэмжлэл хийлгүүлэн бүгд гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулж байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хотод ах У.Бын гэрт би, эгч У.Н, ах У.Б бид нар дүү У.Чыг хөдөөнөөс дуудаж авчран уулзаад “аав, ээжээс минь өвлөгдөж ирсэн малыг ах, эгч нартаа хуваагаад өгч болдоггүй юм уу, энэ олон жилийн хугацаанд аав, ээжийнхээ захиасыг биелүүлж болдоггүй юм уу” гэж хэлэхэд У.Ч нь “За ах, эгч нар минь уучлаарай, би согтуудаа та нарыгаа гомдоосон байна, одоо би ухаарлаа, энэ өвлийг аятайхан шиг давчихвал хавар хэдүүлээ малаа тэнцүүхэн хувааж авна” гэж хэлсэн учир бид нар очихоор архи дарс уугаад ярьсан хэлсэндээ хүрдэггүй шүү, тиймээс хэдүүлээ тохиролцоно гэж хэлээд бүгд тохиролцооны бичиг хийж, гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулж байсан. Тэгтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үеэр ах У.Б, У.Б нар нь дээрх асуудлыг үгүйсгэж, өөрсдийгөө гарын үсэг зураагүй, бид хоёрын гарын үсэг биш гэх асуудал үүсгэж, эгч У.Нийг хуурамчаар үйлдсэн гэсэн учир энэ талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний аав Угийн асран хамгаалагч ээж маань байсан, ээж Ггийн албан ёсны асран хамгаалагчаар миний бие болон эгч У.Н байсан. Тухайн бичгийг хийхэд эгч У.Н, ах У.Б, У.Б бид 4 байсан. Тухайн итгэмжлэлийг бид нар Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ТБД андууд буюу Старс төвийн хажууд талд байх нотариатад батлуулж байсан. Тухайн тохиролцооны бичгийг хийхэд эгч У.Н, ах У.Б, У.Б, дүү Ч бид 5 байсан. Тухайн үед бид нар дүү У.Б ахын гэрт байсан бөгөөд бэр эгч Мөнхчулуун бид нарыг бөөндөө байсан учир хүү Жигүүрийнх руугаа орчихсон байсан. Тухайн асуудлууд болох үед У.Б, У.Б, У.Ч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тухайн асуудлууд болох үед У.Б, У.Б, У.Ч нар нь өөрсдийгөө хянах чадвартай байсан. Бичиг үсэг мэднэ, У.Б, У.Б нар нь 10 дугаар анги, У.Ч нь 7 дугаар анги төгсөж байсан...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-14 дүгээр тал/

 

*Гэрч У.Орын өгсөн:

“...Манай нөхөр 2017 оны 12 дугаар сарын 23-ны үеэр Улаанбаатар хот руу явсан нь үнэн. Хүүхдийнхээ идэш хүргэж өгөх ажлаар явсан. Мөн манай хадам эгч У.Н манай нөхөр рүү утсаар залгаад ирж бурханаа ав гэж хэлсэн. Бурхан тахилаа авч ирсэн зүйл байхгүй. гарын үсэг зурсан талаар ямар нэгэн зүйл яриагүй. Гэтэл 2021 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Иргэний хэргийн шүүхээс дуудахад нь хэргийн материалтай танилцахдаа гарын үсэг зурсан байна гэж шүүхийн хүн цаасан дээр бичсэн зүйл үзүүлсэн юм. тухайн цаасан дээр У.Бын гэрт ах дүү нараараа цуглаад гарын үсэг зурсан зүйл бичсэн байсан... “гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 дугаар тал/

 

 *Гэрч Г.Сийн өгсөн:

 “...У.Н, У.Б, У.Б нарыг танихгүй. Төрөл садны холбоо байхгүй. Над дэээр У.Н гэх хүн 2-3 удаа ирж өв залгамжлалын асуудлаар зөвлөгөө авч байсан. Мөн өөрийгөө өмгөөлөгч авсан ах дүү хоорондоо өв залгамжлалын талаар маргаантай байгааг хэцүү юм гэж хэлж байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа У.Н, У.Б, У.Б гэх хүмүүсийг дагуулж орж ирээд шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгээд гарсан тухай хугацаа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байсан.  У.Н, У.Б, У.Б нар өөрийн биеэр орж ирсэн харин өөрсдөө байхгүй бол итгэмжлэл хийгдэх боломж байхгүй. Би У.Н гэх хүнийг одоо харвал танина, харин нөгөө хоёр хүнийг харвал танихгүй тухайн хоёр нэг удаа уулзаж байсан харин У.Н над дээр 2-3 орж ирж байсан учир танина. Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байгаа. Итгэмжлэл хийлгэж байгаа хүмүүсийн гарын үсэг зурагддаг юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 134-135 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1768 дугаартай “...Шинжээч Д.Дгийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээчдийн зүгээс хариулт өгөх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн болон Нийслэлийн архивын газарт байх 2017.12.5-ны огноотой нотариатын бүртгэлийн 431 дугаартай “ИТГЭМЖЛЭЛ” гэсэн 3 хувь баримтын “Төлөөлүүлэгч” гэсэн хэсгийн “1.” гэсний ард, архивт байгаа “Бүртгэлийн дэвтэр”-ийн 49 дугаартай хуудсанд 431 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийн “Гарын үсэг” гэсэн баганад, “2017.12.24-нд” гэсэн огноотой гар бичвэрийн доод хэсэгт “У.Б” гэсний ард бичсэн үл уншигдах бүтэцтэй гарын үсгүүд нь У.Бгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Дээрх гарын үсгүүдийн урд, дээр “Б” гэж бичсэн гарын үсгийн тайллууд нь У.Бгийн гэх гарын үсгийн тайлал, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн болон Нийслэлийн архивын газарт байх Нийслэлийн архивын газарт байх 2017.12.5-ны огноотой нотариатын бүртгэлийн 431 дугаартай “ИТГЭМЖЛЭЛ” гэсэн 3 хувь баримтын “Төлөөлүүлэгч” гэсэн хэсгийн “1.” гэсний ард, архивт байгаа “Бүртгэлийн дэвтэр”-ийн 49 дугаартай хуудсанд бүртгэгдсэн бүртгэлийн “Гарын үсэг” гэсэн баганад, “2017.12.24-нд” гэсэн огноотой гар бичвэрийн “У.Б” гэсний ард зурагдсан гарын үсгүүд нь У.Бын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Дээрх гарын үсгүүдийн урд, дээр “У.Б” гэж бичсэн гарын үсгийн тайллууд, 2018.01.23-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”-д бичигдсэн У.Б гэсэн бичвэрүүд нь У.Бын гэх гарын үсгийн тайлал, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” дүгнэлт /1-р хх-ийн 236-242 дугаар тал/

 

*Хэрэг бүртгэлийн 181200031 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 42-62 дугаар тал/

*Иргэний 129/2021/00249/и дугаартай иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 64-98 дугаар тал/

*Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 541 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл/1-р хх-ийн 69-98 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар У.Б, У.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэг нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Б, У.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч У.Нийн“...2014 онд ээж минь өөрсдийн малаа ах, дүү нараараа тэнцүү хувааж авах талаар захиж үлдээсэн байсан болохоор бид малаа хуваах гэтэл Ч, бидний малыг ялгаж им, тамга хийгээгүй, бидний мал гэж гаргаж өгөхгүй байсан учир У.Б, У.Э, У.Б бид 4 дээрх асуудлын талаар ярилцаж байгаад Чыг шүүхэд өгөх болсон. Тэгээд бид 4 Улаанбаатар хотод байхдаа намайг У.Б, У.Э, У.Б нарыг шүүхэд төлөөлөхөөр, нотариат орж итгэмжлэл хийлгүүлэн бүгд гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулж байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хотод дүү У.Бын гэрт би, У.Э, У.Б бид нар Чыг хөдөөнөөс дуудаж авчран уулзаад “аав, ээжээс минь өвлөгдөж ирсэн малыг ах, эгч нартаа хуваагаад өгч болдоггүй юм уу, энэ олон жилийн хугацаанд аав, ээжийнхээ захиасыг биелүүлж болдоггүй юм уу” гэж хэлэхэд Ч нь “За ах, эгч нар минь уучлаарай, би согтуудаа та нарыгаа гомдоосон байна, одоо би ухаарлаа, энэ өвлийг аятайхан шиг давчихвал хавар хэдүүлээ малаа тэнцүүхэн хувааж авна” гэж хэлсэн учир бид нар очихоор архи дарс уугаад ярьсан хэлсэндээ хүрдэггүй шүү, тиймээс хэдүүлээ тохиролцоно гэж хэлээд бүгд тохиролцооны бичиг хийж, гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулан авч шүүхэд өгөхөө хойшлуулсан. Ингээд 2 жил хүлээгээд бүр харьцаагүй болсон. Тэгтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж байхад У.Б, У.Б нар нь дээрх асуудлыг үгүйсгэж, өөрсдийгөө гарын үсэг зураагүй, бид хоёрын гарын үсэг биш гэх асуудал үүсгэж, намайг хуурамчаар үйлдсэн гэсэн учир энэ талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг, гэрч У.Эийн“...У.Ч, бидний малыг ялгаж им, тамга хийгээгүй, бидний мал гэж гаргаж өгөхгүй байсан учир би эгч У.Н, ах У.Б, У.Б нартай дээрх асуудлын талаар ярилцаж байгаад У.Чыг шүүхэд өгөх болсон. Тэгээд бид 4 Улаанбаатар хотод байхдаа У.Н эгчийг намайг болон У.Б, У.Б ах нарыг шүүхэд төлөөлөхөөр, нотариат орж итгэмжлэл хийлгүүлэн бүгд гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулж байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хотод ах У.Бын гэрт би, эгч У.Н, ах У.Б бид нар дүү У.Чыг хөдөөнөөс дуудаж авчран уулзаад “аав, ээжээс минь өвлөгдөж ирсэн малыг ах, эгч нартаа хуваагаад өгч болдоггүй юм уу, энэ олон жилийн хугацаанд аав, ээжийнхээ захиасыг биелүүлж болдоггүй юм уу” гэж хэлэхэд У.Ч нь “За ах, эгч нар минь уучлаарай, би согтуудаа та нарыгаа гомдоосон байна, одоо би ухаарлаа, энэ өвлийг аятайхан шиг давчихвал хавар хэдүүлээ малаа тэнцүүхэн хувааж авна” гэж хэлсэн учир бид нар очихоор архи дарс уугаад ярьсан хэлсэндээ хүрдэггүй шүү, тиймээс хэдүүлээ тохиролцоно гэж хэлээд бүгд тохиролцооны бичиг хийж, гарын үсэгнүүдээ зурж, баталгаажуулж байсан. Тэгтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үеэр ах У.Б, У.Б нар нь дээрх асуудлыг үгүйсгэж, өөрсдийгөө гарын үсэг зураагүй, бид хоёрын гарын үсэг биш гэх асуудал үүсгэж, эгч У.Нийг хуурамчаар үйлдсэн гэсэн учир энэ талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний аав Угийн асран хамгаалагч ээж маань байсан, ээж Ггийн албан ёсны асран хамгаалагчаар миний бие болон эгч У.Н байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Орын”...Манай нөхөр 2017 оны 12 дугаар сарын 23-ны үеэр Улаанбаатар хот руу явсан нь үнэн. Хүүхдийнхээ идэш хүргэж өгөх ажлаар явсан....” гэх мэдүүлэг, гэрч Г.Сийн”...У.Н, У.Б, У.Б нарыг танихгүй. Төрөл садны холбоо байхгүй. Над дээр У.Н гэх хүн 2-3 удаа ирж өв залгамжлалын асуудлаар зөвлөгөө авч байсан. Мөн өөрийгөө өмгөөлөгч авсан ах дүү хоорондоо өв залгамжлалын талаар маргаантай байгааг хэцүү юм гэж хэлж байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа У.Н, У.Б, У.Б гэх хүмүүсийг дагуулж орж ирээд шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгээд гарсан тухай хугацаа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байсан.  У.Н, У.Б, У.Б нар өөрийн биеэр орж ирсэн харин өөрсдөө байхгүй бол итгэмжлэл хийгдэх боломж байхгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1768 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.Б, У.Б нарын гэрчээр шүүх хуралдаанд оролцохдоо шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч У.Б, У.Б нарыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2112001950250 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон болон хохирол төлбөр нэхэмжилсэн этгээд байхгүй тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч У.Б, У.Б нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Угийн Б, Угалз овогт Угийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, У.Б нар нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, У.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч У.Б, У.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Б, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР