Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/325

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/325  

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх     

Шүүгдэгч: Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самдан овогт Жын Дид холбогдох эрүүгийн 2212000000330 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ...............оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Самдан овогт Жын Д/РД:АП82041971/  

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Жын Д нь Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг Имт гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 60 ширхэг 3.0646м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, 70-69 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 336.370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000330 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Тын өгсөн:  

“...Ж.Дийг манай сумын иргэн гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Экологи эдийн засагт 336.370/гурван зуун гучин зургаан мянга гурван зуун дал/ төгрөгийн хохирол учирсан. Байгальд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/

 

          *Гэрч Д.Чын өгсөн:

          “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Ж.Д галын түлээнд яваад ирсэн. Тэгээд бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн төвд айлд мод оруулж өгөх гээд явж байгаад цагдаа зогсоож шалгаад босоо мод байна гээд тээврийн хэрэгслийг түр сааТах хашаанд сааТсан юм. Чулуут сумын Хайрхан багийн байгаль хамгаалагч Ч.Гээс 2022 оны 09 дүгээр сарын 26 өдөр сумын төв орж ирж авсан юм. Унанги мод авна шүү босоо мод авахгүй гэж амаар хэлсэн юм.  Ганцаараа бэлтгэсэн. Манай нөхөр нь мод бэлтгээд ачиж явсан 70-69 АРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Мод бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. Одоо гэрт байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

         *Гэрч Ч.Гийн өгсөн:

         “...Би Архангай аймгийн Чулуут сумын сумын засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай одоо 18 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр галын түлээний модны гойжин авсан юм. Би тухайн үед Ж.Д гэдэг хүн надаас гойжин бичүүлж авахад би мод бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгөөд явуулсан. Архангай аймгийн Чулуут сум Хайрхан багийн бүрд гэх газраас бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй талбай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

         *Гэрч Б.ЧагнааДийн өгсөн:

         “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн цагаан давааны орчим хяналт шалгалт хийх хугацаанд орой 20 цагийн үед 70-69 ара улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрлэгээний эрхийн бичгээр босоо мод бэлтгэж тээвэрлэсэн байсныг тээврийн хэрэгсэл түр сааТах хашаанд модтой авто машиныг сааТсан юм. Архангай аймгийн Чулуут сумын байгаль хамгаалагч Ч.Г бичиж өгсөн эрхийн бичигтэй байсан. Эхнэртэйгээ явж байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Ж.Дийн эзэмшлийн 70-69 АРА гэсэн улсын дугаартай Портер маркийн авто машин байсан. Ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод унагаж болохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/

 

         *Яллагдагч Ж.Дийн өгсөн:

         “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-86 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай”...3.0646 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс хуурай мод/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 336.370₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 дугаар тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн АА22-74 дугаартай:

            “...1996 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн 70-69 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 2.122.709/хоёр сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун ес/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 70-73 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн АЦ22-118 дугаартай:

            “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ 56.000/тавин зургаан мяга/ төгрөг, 1.56 сантиметрээс 1.70 сантиметр урттай 63 ширхэг 3.0646 метр куб модны үнэ 306.460/гурван зуун зургаан мянга дөрвөн зуун жар/ төгрөг нийт 362.460/гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 65-68 дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-5, 26-32 дугаар тал/  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг Имт гэх газраас шүүгдэгч Ж.Д нь 60 ширхэг 3.0646м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, 70-69 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 336.370 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Д үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Тын”...Экологи эдийн засагт 336.370/гурван зуун гучин зургаан мянга гурван зуун дал/ төгрөгийн хохирол учирсан. Байгальд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Чын”...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Ж.Д галын түлээнд яваад ирсэн. Тэгээд бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн төвд айлд мод оруулж өгөх гээд явж байгаад цагдаа зогсоож шалгаад босоо мод байна гээд тээврийн хэрэгслийг түр сааТах хашаанд сааТсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Гийн”...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр галын түлээний модны гойжин авсан юм. Би тухайн үед Ж.Д гэдэг хүн надаас гойжин бичүүлж авахад би мод бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгөөд явуулсан. Архангай аймгийн Чулуут сум Хайрхан багийн бүрд гэх газраас бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.ЧагнааДийн”...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн цагаан давааны орчим хяналт шалгалт хийх хугацаанд орой 20 цагийн үед 70-69 ара улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрлэгээний эрхийн бичгээр босоо мод бэлтгэж тээвэрлэсэн байсныг тээврийн хэрэгсэл түр сааТах хашаанд модтой авто машиныг сааТсан юм. Архангай аймгийн Чулуут сумын байгаль хамгаалагч Ч.Г бичиж өгсөн эрхийн бичигтэй байсан. Эхнэртэйгээ явж байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан...” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн улмаас байгаль орчинд 336.370 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Дийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Дийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Дийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 336.370  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /336.370*3=1,009,110/нэг сая есөн мянга нэг зуун арав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,009,110/нэг сая есөн мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Д нь өөрийн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Дийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Ж.Дийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70-69 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Дийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70-69 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,009,110/нэг сая есөн мянга нэг зуун арав/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,113,599/нэг сая нэг зуун арван гурван мянга таван зуун ерэн ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 306.460/гурван зуун зургаан мянга дөрвөн зуун жар/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 3.0646 метр куб, 60 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000/таван зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Самдан овогт Жын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ж.Доос 1,009,110/нэг сая есөн мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70-69 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ж.Доос хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,009,110/нэг сая есөн мянга нэг зуун арав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,113,599/нэг сая нэг зуун арван гурван мянга таван зуун ерэн ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 306.460/гурван зуун зургаан мянга дөрвөн зуун жар/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 3.0646 метр куб, 60 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000/таван зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР