Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/330

 

 

 

 

                                   2022/ШЦТ/330

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Нямжав

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн  

              Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Н

              Өсвөр насны шүүгдэгч: Г.Г  

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амгаа сэд овогт Гын Гт холбогдох эрүүгийн 2212000000271 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 05 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид суралцдаг, Ам бүл 5, аав ээж 2 дүүгийн хамт Архангай аймгийн ..... ............ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Амгаа сэд овогт Гын Г/РД:АЙ:................./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Гын Г нь 2022 оны 07 дугаар сарын 29-ны шөнө Архангай аймгийн Хангай сумын ............гэх газраас Иргэн Ц.Иын эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий Турба маркийн улсын дугааргүй мотоцикл хулгайлсан, мөн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн .......... тоотод байрлах “Их Ундарга” гэх хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 940.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000000271 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч Р.Бгийн өгсөн:

“...Миний бие 2021 оны зун 07 сараас Их-Ундарга гэх хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажиллуулж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 06 цагийн орчимд гэрээсээ гараад хойшоо алхаж явтал дэлгүүрийн хаалга хагарсан байдалтай хулгай орсон юм шиг байхаар нь цагдаад 06 цаг 40 минутын орчимд дуудлага өгсөн. Хэсгийн төлөөлөгч ирж хэргийн газар үзлэг шалгалт хийгээд явсан. Парламент тамхи 4 хайрцаг, 1 хайрцаг нь 6500 төгрөг нийт 26.000 төгрөг, ченж эссэ тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 5000 төгрөг нийт 25.000 төгрөг, Хар Эссэ тамхи 10 хайрцаг, 1 хайрцаг нь 4500 төгрөг нийт 45.000 төгрөг, энгийн Эссэ тамхи 10 хайрцаг, 1 хайрцаг нь 4800 төгрөг нийт 48.000 төгрөг, вест тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 3500 төгрөг нийт 17.500 төгрөг, кастер тамхи 3 хайрцаг, 1 хайрцаг нь 7000 төгрөг нийт 21.000 төгрөг, элди клаб тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 3500 төгрөг нийт 17.500 төгрөг, велвет 700 гр архи 47.000, Жин бэлэн гоймон 4ш 1ширхэг нь 3800- 15.200 төгрөг, бон соуп гоймон 1ш 4500 төгрөг, Өгөөж Жимст 1 ш 7800 төгрөг, Бэст гурилан боов 1ш 5500 төгрөг, Хиам Зкг-45.000, Блок шоколад- 9800 төгрөг, Үрэл - 6000 төгрөг, Бэлэн 600.000 төгрөг /20,10,5 мянгатын дэвсгэрт орсон/, Нийт 940.800 төгрөгийн хохирол учирсан байна. Би гомдолтой хохирсон учирлаа барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/,

 

* Гэрч С.Гын өгсөн:

“...Миний бие Хангай суманд гэр бүлээрээ мал маллаж амьдардаг бөгөөд манай нэг бух алга болчихоод би 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад бухаа хайхаар гарсан. Тэгээд би бухаа өчигдөр Цагааннуур багийн төвийн араас бухаа олчихоод гэр рүүгээ утсаар ярьсан чинь эхнэр янз бүрийн юм яриагүй, доод айлын Ү гэх хүнээс нэг хүний дугаар асуух гээд утсаар ярьтал “танай 2 баньди өчигдөр орой модны хаяагаар байгаад байсан чинь өглөө гэртээ байхгүй байна” дээд айлын мотоцикль алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ утсаар яриад “2 хүүхэд чинь хаагуур яваад байна дээд айлын мотоцикль” алга болсон байна цагдаад хэлсэн гэж байна чи тэр 2-ыг гадуур хайгаадах гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш доод айлын хүн над руу 2 хүүхэд чинь дэлгүүр ухаж хулгай хийсэн гэнэ гэхээр нь би Цагааннуураас хөдлөөд орой нь гэртээ очсон. Цагдаагаас өглөө утсаар яриад 2 хүүхэдтэйгээ хамт ир гэхээр нь хамт ирсэн. Бага нь буюу Өсөх-Ирээдүй их ярьзагануур ээжийнхээ урдаас хэрэлдээд байдаг. Том нь буюу Г.Г их дуугүй, юм хэлэхээр хүлээж аваад байдаг.2-уулаа ээжээрээ байнга үглүүлдэг. Ажил сайтай хүүхдүүд уг нь. Яагаад ингээд хулгай хийгээд байдаг юм бүү мэд. Гэр бүлийн буруу харилцаанаас шалтгаалж байгаа байх гэж бодож байна. Эхнэр бид 2 зун болоод ажил их болоод ирэхээр хоорондоо их маргалддаг, ажлаа дийлэхээ байгаад ирэхээрээ стрессээ хүүхдүүддээ, надад уураа гаргаад байдаг үүнээс болоод гэр бүлийн харилцаа маш их мууддаг, хүүхдүүд энэнээс буруу үлгэр дуурайлал авч хүүхдүүд маань буруу зүйл хийгээд байгаа байх...’’гэх мэдүүлэг /хх-ийн 22-23  дугаар тал/,

 

* Насанд хүрээгүй гэрч Б.Нгийн өгсөн:

“...Манай аав ээж Архангай аймгийн Тариат сумын төвд Их ундарга гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд би зуны амралтаараа дэлгүүртээ худалдагч хийдэг. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 6 цагийн орчимд аав дэлгүүрт хулгай орсон байна хаалга үүд хагалсан байна гэж хэлсэн. Өмнөх өдөр нь би 22 цагийн орчимд дэлгүүрээ хаасан бөгөөд өдөр бэлэн 270.000 төгрөг, картаар 496.700, Дансаар 106. °Р937 Нийт 872.700 төгрөгийн орлого орсон бөгөөд тухайн өдрийн бэлэн орлогыг аваагүй орхисон байсан. Манай дэлгүүр бэлэн мөнгөний орлогоо 3-4 өдөрт 1.000.000 төгрөг болгож байгаад авдаг. Өмнөх 2-3 өдрийнхтэй нийлүүлээд маргааш нь юм уу нөгөөдөр орлогоо авах гэж байсан. Бэлэн 600.000 төгрөг, бутархай 200 гаруй мянган төгрөг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Гэрч Л.Бийн өгсөн:

“...Миний бие нөхрийнхөө хамт 2021 оноос дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд нээгдээд удаагүй өнгөрсөн өвөл ажиллаагүй байж байгаад зунаас ажиллаж эхэлсэн. Манайх камержуулалт хийж амжаагүй байгаа, мөн дэлгүүрийнхээ 2 давхарт амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 06 цагийн орчимд манай нөхөр дэлгүүрт хулгай орсон байна хаалгыг нь хага цохьсон байна гэхээр нь чи өөрөө ойртсон юм уу? гэсэн чинь би ерөөсөө ойртоогүй та хэд ч бас цагдаа иртэл ойртоод хэрэггүй орж болохгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийсний дараа эд зүйлсээ бүртгэхэд Парламент тамхи 4 хайрцаг, 1 хайрцаг нь 6500 төгрөг нийт 26.000 төгрөг, ченж эссэ тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 5000 төгрөг нийт 25.000 төгрөг, Хар Эссэ тамхи 10 хайрцаг, 1 хайрцаг нь 4500 төгрөг нийт 45.000 төгрөг, энгийн Эссэ тамхи 10 хайрцаг, 1 хайрцаг нь 4800 төгрөг нийт 48.000 төгрөг, вест тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 3500 төгрөг нийт 17.500 төгрөг, кастер тамхи 3 хайрцаг, 1 хайрцаг нь 7000 төгрөг нийт 21.000 төгрөг, элди клаб тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 3500 төгрөг нийт 17.500 төгрөг, велвет 700 гр архи 47.000, Жин бэлэн гоймон 4ш 1ширхэг нь 3800- 15.200 төгрөг, бон соуп гоймон 1ш 4500 төгрөг, Өгөөж Жимст 1 ш 7800 төгрөг, Бэст гурилан боов 1ш 5500 төгрөг, Хиам Зкг-45.000, Блок шоколад- 9800 төгрөг, Үрэл - 6000 төгрөг, Бэлэн 600.000 төгрөг /20,10,5 мянгатын дэвсгэрт орсон/, зэрэг эд зүйлс, бэлэн мөнгө алдагдсан байсан. Манайх бэлэн мөнгөний орлогоо 1.000.000 төгрөг болохоор нь 3-4 өдөр болоод авдаг юм. Тухайн өдөр 3 өдрийн орлогын бэлэн мөнгө байсан, маргааш нь банкинд тушаах гэж байсан юм. Би орлогоо өөрийн цалингийн Хаан банкны 5142040310 тоот дансанд хийдэг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 69 дүгээр тал/  

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 893 дугаартай: “...хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг нийт 340.800/гурван зуун дөчин мянга найман зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

*Хохирогч Ц.Иын өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 29-ны орой өөрийн эзэмшлийн Турба маркийн улсын дугааргүй мотоциклоор малдаа явж ирээд гэрийнхээ гадаа орхиод унтаад өглөө сэрээд мотоциклоороо малдаа явах гэтэл миний эзэмшлийн Турба маркийн улсын дугааргүй мотоцикл алга болсон байхаар нь гэрийнхээ ойр орчмоор хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 2021 онд авсан шинээрээ улбар шар өнгөтэй улсын дугааргүй зөв талын хажуу хавтасны таг нь хагарсан байгаа. Гомдолтой байна алдсан мотоциклоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар тал/  

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 904 дугаартай: “...Улбар шар өнгийн улсын дугааргүй Турба маркийн мотоциклийг 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 120 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж өсвөр насны шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 29-ны шөнө Архангай аймгийн Хангай сумын Баян Улаан багийн нутаг Даваатын ам гэх газраас Иргэн Ц.Иын эзэмшлийн Турба маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 750.000 төгрөгийн хохирол учирсан, мөн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн 5-505 А тоотод байрлах “Их Ундарга” гэх хүнсний дэлгүүрээс 940.800 төгрөгийн бараа хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч 2022 оны 07 дугаар сарын 29-ны шөнө Архангай аймгийн Хангай сумын Баян Улаан багийн нутаг Даваатын ам гэх газраас Иргэн Ц.Иын эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий Турба маркийн улсын дугааргүй мотоцикл хулгайлсан мөн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн 5-505 А тоотод байрлах “Их Ундарга” гэх хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 940.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Р.Бгийн”...Миний бие 2021 оны зун 07 сараас Их-Ундарга гэх хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажиллуулж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 06 цагийн орчимд гэрээсээ гараад хойшоо алхаж явтал дэлгүүрийн хаалга хагарсан байдалтай хулгай орсон юм шиг байхаар нь цагдаад 06 цаг 40 минутын орчимд дуудлага өгсөн. Хэсгийн төлөөлөгч ирж хэргийн газар үзлэг шалгалт хийгээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Гын”...Тэгээд би бухаа өчигдөр Цагааннуур багийн төвийн араас бухаа олчихоод гэр рүүгээ утсаар ярьсан чинь эхнэр янз бүрийн юм яриагүй, доод айлын Ү гэх хүнээс нэг хүний дугаар асуух гээд утсаар ярьтал “танай 2 баньди өчигдөр орой модны хаяагаар байгаад байсан чинь өглөө гэртээ байхгүй байна” дээд айлын мотоцикль алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ утсаар яриад “2 хүүхэд чинь хаагуур яваад байна дээд айлын мотоцикль” алга болсон байна цагдаад хэлсэн гэж байна чи тэр 2-ыг гадуур хайгаадах гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш доод айлын хүн над руу 2 хүүхэд чинь дэлгүүр ухаж хулгай хийсэн гэнэ гэхээр нь би Цагааннуураас хөдлөөд орой нь гэртээ очсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Нгийн”...2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 6 цагийн орчимд аав дэлгүүрт хулгай орсон байна хаалга үүд хагалсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бийн”...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 06 цагийн орчимд манай нөхөр дэлгүүрт хулгай орсон байна хаалгыг нь хага цохьсон байна гэхээр нь чи өөрөө ойртсон юм уу? гэсэн чинь би ерөөсөө ойртоогүй та хэд ч бас цагдаа иртэл ойртоод хэрэггүй орж болохгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийсний дараа эд зүйлсээ бүртгэхэд Парламент тамхи 4 хайрцаг, 1 хайрцаг нь 6500 төгрөг нийт 26.000 төгрөг, ченж эссэ тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 5000 төгрөг нийт 25.000 төгрөг, Хар Эссэ тамхи 10 хайрцаг, 1 хайрцаг нь 4500 төгрөг нийт 45.000 төгрөг, энгийн Эссэ тамхи 10 хайрцаг, 1 хайрцаг нь 4800 төгрөг нийт 48.000 төгрөг, вест тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 3500 төгрөг нийт 17.500 төгрөг, кастер тамхи 3 хайрцаг, 1 хайрцаг нь 7000 төгрөг нийт 21.000 төгрөг, элди клаб тамхи 5 хайрцаг, 1 хайрцаг нь 3500 төгрөг нийт 17.500 төгрөг, велвет 700 гр архи 47.000, Жин бэлэн гоймон 4ш 1ширхэг нь 3800- 15.200 төгрөг, бон соуп гоймон 1ш 4500 төгрөг, Өгөөж Жимст 1 ш 7800 төгрөг, Бэст гурилан боов 1ш 5500 төгрөг, Хиам Зкг-45.000, Блок шоколад- 9800 төгрөг, Үрэл - 6000 төгрөг, Бэлэн 600.000 төгрөг /20,10,5 мянгатын дэвсгэрт орсон/, зэрэг эд зүйлс, бэлэн мөнгө алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/, хохирогч Ц.Иын”...2022 оны 07 дугаар сарын 29-ны орой өөрийн эзэмшлийн Турба маркийн улсын дугааргүй мотоциклоор малдаа явж ирээд гэрийнхээ гадаа орхиод унтаад өглөө сэрээд мотоциклоороо малдаа явах гэтэл миний эзэмшлийн Турба маркийн улсын дугааргүй мотоцикль алга болсон байхаар нь гэрийнхээ ойр орчмоор хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 893 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 904 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь хохирогч Р.Бгийн байнга үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байр буюу дэлгүүрт  хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг, хохирогч Ц.Иын эзэмшлийн Турбо маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус  хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Харин өсвөр насны шүүгдэгч Г.Гийн 2022 оны 07 сарын 29-ний өдөр бусдын мотоциклийг хулгайлсан, дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх бөгөөд үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, аль хүнд зүйлчлэлээр зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульд заасан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ит 750.000 төгрөгийн, хохирогч Р.Бд 940.800 хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн мөн шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдан, өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 07 сарын 29-ний өдөр 18 насанд хүрээгүй, 14 нас 2 сартай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй байна.

           

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар авч, өсвөр насны шүүгдэгч Г.Гт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.  

 

              Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тамхи 12/арван хоёр/ ширхэгийг устгахаар тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Амгаа сэд овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12/арван хоёр/ ширхэг хайрцаг тамхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

6. Өсвөр насны шүүгдэгч Г.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Өсвөр насны шүүгдэгч Г.Гт албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР