Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/332

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх    

Шүүгдэгч: Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарьд овогт Дийн Ат холбогдох эрүүгийн 2212000000283 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ...............ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган ...........гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гарьд овогт Дийн А/РД:ТД............/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Дийн А нь Архангай аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станц дээр 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “НӨАТ баримт өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар чулуугаар С.Бы толгой хэсэгт нь цохиж, зулайн зүүн урд хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Шүүгдэгч Д.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Би шатахуун түгээх газраас бензин авсан чинь түгээгч нь НӨАТ-н баримт өгөөгүй яваад орчихсон. Би НӨАТ-н баримт өгөхгүй юм уу гэсэн чинь чи 13.000 төгрөгийн баримтаар яадаг юм писда минь гэж хэлсэн. Би юу гэсэн үг юм бэ гээд уурласан чинь чи үхлээ юу гээд байсан. Бид хоёр маргалдаад барьцалдаад авсан чинь намайг үсдээд дарсан. Бид хоёрыг салгах гэж байсан надтай хамт ирсэн залуу руу нулимс асгаруулагч цацчихсан. Надтай хамт явж байсан залуу хоолойгоор бариад газар бахардаад унасан. Тэгээд дахиад над руу нулимс асгаруулагч шүрших гэхээр нь би чулуу авч шидсэн чинь толгойн тус газар нь цохичихсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хэрүүл маргааныг эхлүүлээгүй мөн хүний биед хүрээгүй. Намайг үсдэж дарж, нулимс асгаруулагч цацсаны дараа би чулуу авч шидсэн. Чулуу шидсэн үйлдэл нь миний буруу. Би 2018 оноос хойш Америкийн нэгдсэн улс руу жил бүр явж ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ хугацаанд ажлын санал ирсэн буюу Монгол улсад суугаа Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд ажлын ярилцлагад орохоор цаг товлосон байгаа. Тус ярилцлагад ороход шүүхээр ял шийтгүүлээгүй байх ёстой. Миний хувьд монгол гэрийг Америкийн нэгдсэн улсад бариад монгол бөөг орчуулагчийн хамт аваачиж монгол ёс заншлыг бүрдүүлсэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Шүүхээс ял шийтгүүлэх юм бол дээрх ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

            *Эрүүгийн 2212000000283 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч С.Бы өгсөн:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний 14 цагийн орчим Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг петровис шатахуун түгээх станц дээр ажил үүргээ гүйцэтгэж байх үед манайхаар үйлчлүүлсэн иргэн Д.А нь бензин авсан. Тэгээд авсан бензиний нөат-ын баримтаа та өгөхгүй байна уу гэж надад хэлсэн. Хариуд нь би өгдөг гэж хэлээд нөат-ын баримтаа ав гээд өгөхдөө миний дүү ирэх болгондоо яахаараа сонин зан гаргаад байгаа юм бэ гэхэд миний өөдөөс уурласан. Тэгэхээр нь би чи 7000 төгрөгийн нөат-ын баримтад үхлээ юу гэж хэлсэн. Тэгтэл бид хоёрын харилцаа хэрүүл болж улмаар намайг хаанаас ирсэн гуйлгачин би гэж хэлэхлээр уур хүрээд хэлэх хэлэхгүй үгээр нөгөө залууг хэлсэн. Тэгтэл манай өрөө рүү шууд дайрч орж ирэхлээр нь би хажуудаа байсан нулимс асгаруулагчийг барьж авсан. Тэгтэл Д.Атай хамт явсан залуу Д.Аыг манай өрөөнөөс чирээд гаргасан. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад Д.Атай барилцаж аваад салцгаасан. Тэгтэл Д.А намайг юм барьж байгаа юм бол би ч гэсэн юм барина гээд чулуу барьж авсан. Д.Атай хамт явсан залуу бид хоёрт хандаж та хоёр ингэж зодоон цохион хийж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд бид хоёр салаад хоёр тийш болтол Д.А гартаа байсан чулуугаа над руу шидэж улмаар миний толгойг онож хагалсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би Д.Аыг цохиж авч чадаагүй харин нэг удаа үсдэж авсан. Харин гартаа байсан нулимс асгаруулагчаа бага зэрэг цацсан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Харин чулуу шидэж миний толгойг хагалсан. Миний толгойн зүүн урд хэсэгт хагарч нэг удаа оёдол тавиулсан өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/

 

*Гэрч Л.Тийн өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би хөлөө гэр буюу Архангай аймгийн Булган сумын Зүүн мод багийн Дэнж гэх газраас мотоциклтой сумын төв ороод шатахуун түгээх станц дээр ирж бензин авчихаад буцаад хөдөө гэр лүүгээ гарахад гээд явж байхад Д.Атай таарсан чинь машин нь бензингүй болчихсон гээд замд зогсож байсан. Тэгсэн намайг бензин авч ирээд өгөөч гэхээр нь тэгье гээд хамт гэрээс нь очиж сав аваад шатахуун түгээх станц дээр ирээд Д.А ах савандаа бензин хийж аваад бензин хийсэн нөат- ийн баримтаа авахаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдсан. Нөгөө хоёрын барицалдаад авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн С.Б нь Д.А руу нулимс асгаруулагч цацсан. Тэгсэн Д.А нь чулуу газраас аваад С.Бы толгой руу цохисон. С.Б нь Д.Аын нүүр хэсэг рүү нулимс асгаруулагч цацсан, мөн гараараа нүүр хэсэг рүү цохиод байсан. Тэгээд барилцаад авахаар нь салгасан. Толгой руу нь чулуугаар нэг удаа цохисон тэр хэсгээс нь цус гараад байсан. Мөн гараараа бие болон нүүр хэсэг рүү цохиод байсан. Би ганцаараа байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Аын өгсөн:

“…2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим санагдаж байна гэхдээ цагийг нь сайн санахгүй байна. Тухайн үед миний өөрийн эзэмшлийн тээврийн бензин дуусаад зам дээр зогсож байхад манай нутгийн залуу таараад тухайн залуугийн хамт тус аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станц дээр ирж 13.000 төгрөгөөр бензин авсан. Бензин авчхаад нөат-ийн баримтаа авах гээд араас нь хэлтэл түгээгч нь өрөө рүүгээ орсон. Тэгэхээр нь өрөөний цонхон дээр нь очоод нөат-ын баримтаа авъя гэтэл чамд 13.000 төгрөгийн нөат-ын баримт авах хэрэг байдаг юм уу гэсэн. Үүнээс болж бид хоёр хэрэлдэж хоорондоо барилцаж авсан. Тэгэхэд надтай цуг ирсэн залуу бид хоёрыг салгасан. Барилцаж байх явцад бид хоёр бие биеэ цохиж авсан асуудал байхгүй. Тэгсэн маргалдаж байх явцад түгээгч ах миний үснээс татаж доош дарсан. Тэгээд миний үснээс тавингуутаа гартаа барьж байсан газ юм уу нэг юм нүүр лүү шүршсэн. Тэгээд нөгөө түгээгч ахиад шүрших гэхээр газраас чулуу аваад шидсэн чинь түгээгчийн толгойг оночихсон. Тэгсэн толгойноос нь цус гарч байсан. Тэгээд бид хоёр салсан. Ер бол ийм л зүйл болсон. Би С.Бы толгой хэсэг рүү чулуу авч шидсэн. Миний үснээс татаж доош дарсан түүнээс цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Мөн газ нүүр хэсэг рүү цацсан. Надтай хамт ирсэн залуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17-ны өдрийн 320 дугаартай “...С.Бы биед зулайн зүүн урд хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх  дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын гадаа иргэн С.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь Архангай аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станц дээр 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “НӨАТ баримт өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар чулуугаар С.Бы толгой хэсэгт нь цохиж, зулайн зүүн урд хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Бы“...Тэгээд авсан бензиний нөат-ын баримтаа та өгөхгүй байна уу гэж надад хэлсэн. Хариуд нь би өгдөг гэж хэлээд нөат-ын баримтаа ав гээд өгөхдөө миний дүү ирэх болгондоо яахаараа сонин зан гаргаад байгаа юм бэ гэхэд миний өөдөөс уурласан. Тэгэхээр нь би чи 7000 төгрөгийн нөат-ын баримтад үхлээ юу гэж хэлсэн. Тэгтэл бид хоёрын харилцаа хэрүүл болж улмаар намайг хаанаас ирсэн гуйлгачин би гэж хэлэхлээр уур хүрээд хэлэх хэлэхгүй үгээр нөгөө залууг хэлсэн. Тэгтэл манай өрөө рүү шууд дайрч орж ирэхлээр нь би хажуудаа байсан нулимс асгаруулагчийг барьж авсан. Тэгтэл Д.Атай хамт явсан залуу Д.Аыг манай өрөөнөөс чирээд гаргасан. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад Д.Атай барилцаж аваад салцгаасан. Тэгтэл Д.А намайг юм барьж байгаа юм бол би ч гэсэн юм барина гээд чулуу барьж авсан. Д.Атай хамт явсан залуу бид хоёрт хандаж та хоёр ингэж зодоон цохион хийж болохгүй гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Тийн”...Тэгсэн намайг бензин авч ирээд өгөөч гэхээр нь тэгье гээд хамт гэрээс нь очиж сав аваад шатахуун түгээх станц дээр ирээд Д.А ах савандаа бензин хийж аваад бензин хийсэн нөат- ийн баримтаа авахаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдсан. Нөгөө хоёрын барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн С.Б нь Д.А руу нулимс асгаруулагч цацсан. Тэгсэн Д.А нь чулуу газраас аваад С.Бы толгой руу цохисон. С.Б нь Д.Аын нүүр хэсэг рүү нулимс асгаруулагч цацсан, мөн гараараа нүүр хэсэг рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг,  өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Аын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17-ны өдрийн 320 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Д.А нь хохирогчийн эрүүл мэндэд зулайн зүүн урд хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тогтоогдсон болно.   

 

Шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинжийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийг оногдуулсан ялаас чөлөөлөх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гарьд овогт Дийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг