Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг

Улсын яллагч Н.Алтантүлхүүр

иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Ц.Түвшинтөр түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэхь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цацралын Түвшинтөрд холбогдох эрүүгийн 201625031488 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойтын 83 дугаар гудамж 2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 279 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 332 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаатай баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон овогт Цацралын Түвшинтөр /РД: ИЮ89110517/

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

                Шүүгдэгч Ц. Түвшинтөр нь шунахай сэдэлтээр, ялтай байх хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэй 6 дугаар гудамж 165 тоотод оршин суух хохирогч Ц.Төгөлдөрийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж гурван ширхэг алтан бөгж хулгайлж нийт 1.854.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан.

 

2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 02 цаг орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 6 гудамж, Чингэлтэйн 165 тоотод байрлах “Төгс Тод Гэрэл” ХХК-ийн эзэмшлийн авто гражид байсан хохирогч Д.Сандуйжавын эзэмшлийн “Хуандэ Соната 5” маркийн 57-24 УБД улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Хүчит шонхор” захын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс Л.Мөнх-Эрдэний жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 64-17 УНВ улсын дугаартай автомашиныг мөргөж 870.000 төгрөгийн шууд, 1.063.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Түвшинтөр: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ:Үнэлгээг 62.000 төгрөгөөр хийсэн. Машины хохирлыг 1.063.000 төгрөгөөр үнэлсэн. Одоо хүртэл мөнгө аваагүй байгаа гэв.

 

                Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Төгөлдөр: 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө... манай гэрээс 3 ширхэг алтан бөгж алдагдсан... манай цонх эвдэрч гэмтээгүй болохоор цонхоо үнэлэхгүй... ямар нэгэн гомдол санал байхгүй... /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

                Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ч.Отгонболд: 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд 7.8 граммтай, сорьцгүй нэг ширхэг алтан бөгж 380.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан... 380.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна. /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

                Мөрдөн байцаалтанд гэрч А.Энхжаргал: Түвшинтөр би захирлынхаа гэрийн цонхоор ороод улаан хайрцагтай 3 ширхэг алтан бөгж авсан, аваад... найзуудтайгаа шоудсан гэж надад хэлсэн /хх-ийн 35 дугаар хуудас/

 

                Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Сандуйжав: манай төрсөн эгч Цацралын хүү Түвшинтөр 2016 оны 05 сарын эхээр надруу утсаар яриад танай машиныг ажлынхаа газрын хүний засварын газар оруулаад будаад өгье, зөвхөн будагны мөнгийг авна гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 05 сарын 15-ны өдөр Дэнжийн мянгад байрлах Түвшинтөрийн ажлын газар өөрийн 57-24 УБД улсын дугаартай Хуандай Соната 5 маркийн автомашинаа аваачиж өгсөн, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Түвшинтөрийн ажлын гадаа очоод машинаа авах гэтэл жолооч талын толь солигдсон байсан, би Түвшинтөрөөс “энэ толь яасан юм бэ” гэхэд “харин гражруу оруулах гэж байгаад толийг чинь шүргээд хагалаад өөр толь зүсүүлээд хийчихсэн шүү” гэсэн. Тэгээд Түвшинтөрөөс машинаа аваад явсан. Тэгтэл нилээд хэд хоногийн дараа замын цагдаагаас залгаад осол хийгээд зугтаасан байна гэсэн, би Түвшинтөрөөс асуусан чинь Нэг Тоёота Приус маркийн автомашинтай шүргэлцсэн гэсэн юм яриад байсан, өөр олигтой юм яриагүй. Түвшинтөрийг машинаа барихыг огт зөвшөөрөөгүй, зүгээр будуулах гэж өгсөн. Түвшинтөр жолооны үнэмлэхгүй... гомдол саналгүй./хх-ийн 120-123 дугаар хуудас/

 

                Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ: 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 02 цаг 00 минутын үед би 64-17 УНВ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодон Дэнжийн мянгаас Баянбүрд орох гээд явж байсан. Ингээд Хүчит шонхор захын урд талын зам дээр хойноосоо урагшаа чиглэлд явж байтал өөдөөс Хуандай Соната маркийн автомашин ирж явсанаас миний явах ёстой урсгал руу орж урсгал сөрсөн тэгэхээр нь би жолоогоо баруун гар тал руу дарсан боловч нөгөө машин хажуугаар гарахдаа машины зүүн хэсгийг шүргэж мөргөөд явсан. Би тэр даруйд нь машинаа зогсоогоод буугаад хартал нөгөө машин 15 орчим метр явж зогссоноо зүүн талаас нь нэг эрэгтэй хүн бууж ирээд замын хажууд үлдсэн. Тэгтэл баруун талаас нь нэг эрэгтэй хүн буугаад нөгөө зүүн талаас нь буусан эрэгтэйн сууж байсан талын хаалгаар орж суугаад хөдлөөд явчихсан. Би замын хажууд үлдсэн эрэгтэй дээр очоод хартал нилээн согтуу байсан ба замын цагдаад дуудлага өгсөн, дуудлагаар ирсэн замын цагдаа нөгөө согтуу залууг аваад явсан... гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна. /хх-ийн 131-133 дугаар хуудас/

 

                Мөрдөн байцаалтанд гэрч Б.Төмөрхуяг: 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 01 цаг 00 минутын үед би Баянбүрдээс Дэнжийн мянга руу гэрлүүгээ алхаж явсан юм. Тэгсэн чинь хажуугаар явж байсан Хуандай Соната 5 маркийн автомашин зогсоод жолооч эрэгтэй нь “хаа хүрэх юм” гэхээр нь би “Дэнжийн мянгийн эцэс орно” гэхэд “суучих” гэсэн надад “ надад мөнгө байхгүй” гэхэд “зүгээрээ би ч гэсэн чам шиг ингэж алхаж байсан суучих” гэхээр нь машинд суусан. Ингээд хүчит шонхор захын урд замаар явж байтал өөдөөс Тоёота Приус маркийн автомашин ирж явсан. Уг машины хажуугаар зөрөхдөө шүргэлцээд пис нас гэх чимээ гарсан. Тэгтэл Хуандай Соната  5 маркийн автомашины жолооч зогсолтгүй нилээд явж байгаад зогсоод хамтдаа машинаас буугаад, шүргэсэн машиныг харсан чинь жолооч нь бололтой том биетэй эрэгтэй буугаад наашаа алхаж явсан. Тэгэхэд Хуандай Соната 5 маркийн автомашины жолооч “за за суучих явъя” гэхээр нь би гайхаад суугаагүй, тэгтэл тэр  эрэгтэй машиндаа суугаад тэр чигтээ хөдлөөд явсан. Би Тоёота Приус маркийн автомашины жолоочтой цагдаа иртэл байсан. Хуандай Соната 5 маркийн автомашин зөв талдаа жолооны хүрдтэй, би жолоочийн хажууд талд сууж явсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Хуандай Соната 5 маркийн автомашины жолооч бага зэрэг эсрэг урсгал руугаа  орчихсон, зам нь тахир учраас орчихсон юм шиг байна лээ /хх-ийн 141-142 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн № 302 дүгнэлт

                1. 57-24 УБД улсын дугаартай Хуандай Соната 5 маркийн автомашины жолооч Ц.Түвшинтөр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг

                2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

                2.5 Зам тээврийн осолд  холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

                а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

                в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх

                8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                8.3 64-17 УНВ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолооч Л.Мөнх-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

 

Автомашин техникийн үнэлгээний тайлан № 4620, “ВЕНДО” ХХК нь 64-17 УНВ улсын дугаартай Тоёота Приус маркийн 1ЧН/Л/207799699 арлын дугаартай автомашинд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтооход шууд зардлын дүн 870.000 төгрөг, шууд бус зардлын дүн 193.000 төгрөг нийт 1.063.000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 145-148-р хуудас/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

                Шүүгдэгч Ц. Түвшинтөр нь ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэй 6 дугаар гудамж 165 тоотод оршин суух хохирогч Ц.Төгөлдөрийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж гурван ширхэг алтан бөгж хулгайлж нийт 1.854.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан,

 

 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 02 цаг орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 6 гудамж, Чингэлтэйн 165 тоотод байрлах “Төгс Тод Гэрэл” ХХК-ийн эзэмшлийн авто гражид байсан хохирогч Д.Сандуйжавын эзэмшлийн “Хуандэ Соната 5” маркийн 57-24 УБД улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Хүчит шонхор” захын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс Л.Мөнх-Эрдэний жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 64-17 УНВ улсын дугаартай автомашиныг мөргөж 870.000 төгрөгийн шууд, 1.063.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг тус тус  үйлсэн болох нь:

 

Хохирогч Ц.Төгөлдөр мөрдөн байцаалтанд өгсөн…2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө...манай гэрээс 3 ширхэг алтан бөгж алдагдсан...манай цонх эвдэрч гэмтээгүй болохоор цонхоо үнэлэхгүй... ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг хх-ийн 29-30, Ч.Отгонболдын өгсөн… 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд 7.8 грамтай, сорьцгүй нэг ширхэг алтан бөгж 380.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан... 380.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна гэсэн мэдүүлэг хх-ийн 31-32, гэрч А.Энхжаргалын өгсөн...Түвшинтөр би захирлынхаа гэрийн цонхоор ороод улаан хайрцагтай 3 ширхэг алтан бөгж авсан, аваад... найзуудтайгаа шоудсан гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг хх-ийн 35, хохирогч Д.Сандуйжавын өгсөн … манай төрсөн эгч Цацралын хүү Түвшинтөр 2016 оны 05 сарын эхээр надруу утсаар яриад танай машиныг ажлынхаа газрын хүний засварын газар оруулаад будаад өгье...зөвхөн будагны мөнгийг авна гэхээр нь би зөвшөөрсөн… 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Түвшинтөрийн ажлын гадаа очоод машинаа авах гэтэл жолооч талын толь солигдсон байсан...би Түвшинтөрөөс “энэ толь яасан юм бэ” гэхэд “харин гражруу оруулах гэж байгаад толийг чинь шүргээд хагалаад өөр толь зүсүүлээд хийчихсэн шүү” гэсэн...тэгээд Түвшинтөрөөс машинаа аваад явсан...тэгтэл нилээд хэд хоногийн дараа замын цагдаагаас залгаад осол хийгээд зугтаасан байна гэсэн, би Түвшинтөрөөс асуусан чинь Нэг Тоёота Приус маркийн автомашинтай шүргэлцсэн гэсэн юм яриад байсан, өөр олигтой юм яриагүй...Түвшинтөрийг машинаа барихыг огт зөвшөөрөөгүй...зүгээр будуулах гэж өгсөн...Түвшинтөр жолооны үнэмлэхгүй... гомдол саналгүй гэсэн мэдүүлэг хх-ийн 120-123, шүүгдэгч Ц.Түвшинтөр нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.1-д заасан…жолооч тухайн тээврийн ангилалд тохирох бичиг баримтыг биедээ авч явна гэснийг…тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэснийг…2.5-д заасан… тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх...Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг зөрчсөн тухай шинжээчийн дүгнэлт хх 149-150, машины хохирлыг үнэлсэн үнэлгээ, болон болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Түвшинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,  хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

                Иймд шүүгдэгч Ц.Түвшинтөрийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан, авто тээврийн хэрэгсэл ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Түвшинтөр нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн нь тогтоогдож байна.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно гэжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Түвшинтөрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт зааснаар ялтай байх хугацаа дуусаагүй  байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Түвшинтөрд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Түвшинтөр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирогч Ц.Отгонболдод 380.000 төгрөгийг, хохирогч Д.Гэрэлт-Одод 727.600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэд 700.000 төгрөгийг, хохирогч   шүүгдэгч Ц.Түвшинтөрөөс гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн 2016 оны 7 дугаар сарын 29 нөөс 12 дугаар сарын 05-ныг хүртэл цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Ц.Түвшинтөр нь урьд хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар  шийдвэрлэл зохих зүйлгүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэв.