Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

                                         2022/ШЦТ/335

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхчүүд овогт Дэнгийн Год холбогдох эрүүгийн 2212000000316 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бөхчүүд овогт Дэнгийн Г/РД:АЙ............../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дэнгийн Г нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн Цахиурт гэх газарт “Адуу хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ж.Мтын толгой тус газар нь цохиж, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дээд хэсэгт язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            *Эрүүгийн 2212000000316 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Ж.Мтын өгсөн:

“...Би 2022 оны 08-р сарын 31-нд Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багт Д.Г гэх нутгийн хүнийг машины сэлбэг мэддэг гээд айлд очиж машины сэлбэг үзүүлэх гээд Ухаан чулуут гэх газар руу авч явсан юм. Тэгээд тухайн үед очсон айлд нь машинд таарах сэлбэг байхгүй байхаар нь бид хоёр буцах замдаа хоёр айлаар орсон юм. Тэгээд бид хоёр А.Б гээд айлд ортол нэг шил архи гаргаж задалсан юм. Бид хоёр архийг уугаад байж байтал надтай хамт явж байсан Д.Г архи ууж согтоод чи миний алдсан адууг гаргасан гээд намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд бид хоёр тэнд маргалдаад Д.Г намайг тухайн үед зодсон юм. Тэгээд би тэндээс гэр рүүгээ яваад Д.Г тэр айлд үлдсэн юм. Би Д.Г гээд хүнийг танина. Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн иргэн байгаа юм. Д.Г бид нар хамаатан садны холбоо байхгүй. Нэг нутгийн айл саахалт хүмүүс байгаа юм. Би Д.Г гээд хүнтэй өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Д.Г өмнө нь адуунуудаа хулгайд алдаж байсан гэсэн. Тэгээд архи ууж согтоод тэр алдсан адуунууд дээрээ намайг хардаж сэжиглээд л зодсон юм.  Д.Г тухайн үед миний нүүрэн хэсэгт гараараа зодсон юм. Мөн тэр айлын данх болон өөрийнхөө гутлаар зодоод байсан гэсэн. Тухайн үед тэр А.Б гээд айлд Б мөн эхнэр нь болох Янжаа нар байсан юм. Тухайн үед миний нүүрэн хэсэгт нэлэнхийдээ хавдсан байсан. Зүүн нүдний хэсэг болон баруун хацар хэсэгт гэмтсэн байсан юм. Мөн баруун гарын өндөг хэсгээр бадайраад байдаг болсон юм. Тухайн үед би Год зодуулаад аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Миний хувьд гомдолтой байгаа. Эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/

*Гэрч Д.Бын өгсөн:

“...Би 2022 оны 08-р сарын 31-нд манай нөхөр болох Ж.Мт Архангай аймгийн Чулуут сумын Халуун -Ус багт Г гэх нутгийн хүнийг машины сэлбэг мэддэг гээд айлд очиж машины сэлбэг үзүүлэх гээд Ухаан чулуут гэх газар руу авч явсан гэсэн. Тэгээд тухайн үед очсон айлд нь машинд нь таарах сэлбэг байхгүй байхлаар нь тэр хоёр буцах замдаа хоёр айлаар орсон гэсэн. Тэгээд А.Б гээд айлд нэг шил архи ууж байгаад Д.Г гээд хүн нь архи ууж согтоод чи миний алдсан адууг гаргасан гээд манай нөхөр болох Ж.Мтыг хэл амаар доромжлоод байсан гэсэн. Тэгээд тэр хоёр тэнд маргалдаад Д.Г манай нөхрийг тухайн үед зодсон байсан. Тэгээд Ж.Мт тэндээс гэр рүүгээ ирсэн байсан. Тухайн үед би аймгийн төвд байсан. Би Д.Г гээд хүнийг танина. Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн иргэн байгаа юм. Д.Г бид нар хамаатан садны холбоо байхгүй. Нэг нутгийн айл саахалт хүмүүс байгаа юм. Манай нөхөр болох Ж.Мт Д.Г гээд хүнтэй өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй гэсэн. Д.Г өмнө нь адуугаа хулгайд алдсан байсан гэсэн. Тэгээд архи ууж согтоод тэр алдсан адуунууд дээрээ манай нөхөр болох Ж.Мтыг хардаж сэжиглээд л зодсон гэсэн. Д.Г тухайн үед манай нөхрийн нүүрэн хэсэгт гараараа зодсон гэсэн. Мөн тэр айлын данх, шанага болон бусад зүйлээр зодсон гэсэн мөн Д.Г өөрийнхөө гутлыг тайлаад манай нөхрийг зодоод Ж.Мтыг алсан ч яахав гээд зодоод байсан гэж тэр айлынх нь эхнэр болох Ц.Янжаа надад утсаар ярьж байсан. Тухайн үед манай нөхөр болох Ж.Мт аймагт миний араас ирсэн юм. Тэр үед Ж.Мтын нүүрэн хэсэгт нэлэнхийдээ хавдсан байсан. Зүүн нүдний хэсэг болон баруун хацар хэсэгт гэмтсэн байсан юм. Тэгээд манай нөхөр болох Ж.Мт Д.Год зодуулаад аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн...”гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

*Гэрч А.Бын өгсөн:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг, Цахиурт гэх газар байх гэртээ эхнэр Ц.Ягийн хамт байж байхад 15, 16 цагийн орчимд манайд Ж.Мт, Д.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу ирээд, хүнээс машины юм авах гээд явж байгаа талаараа ярьсан. Тэгээд манай эхнэр Ц.Я 0.5 литртэй Хараа нэртэй архи гаргаж өгөхөд тэр хоёр хувааж ууж байсан. Тухайн үед эхнэр бид хоёр гэрийн ажлаа хийгээд илүү гэртээ идээ, цагаагаа янзалчихаад би бие засах гээд явсан хойгуур Ж.Мт, Д.Г нар нь хоорондоо зодолдоод байхаар нь салгаад явуулчихлаа гээд манай хүн хэлж байсан.  Ж.Мт, Д.Г нар нь хоорондоо маргалдаж зодолдохдоо манай данхыг эвдэлсэн гээд манай хүн тухайн данхаа Д.Год өгч явуулаад шинэ данх авахуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

*Гэрч Ц.Ягийн өгсөн:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг, Цахиурт гэх газар байх гэртээ нөхөр А.Бын хамт байж байхад 15, 16 цагийн орчимд манайд Ж.Мт, Д.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу ирээд, хүнээс машины юм авах гээд явж байгаа талаараа ярьж байсан. Тэгээд би 0.5 литртэй Хараа нэртэй архи гаргаж өгөхөд тэр хоёр хувааж уусан. Тухайн үед нөхөр бид хоёр гэрийн ажлаа хийгээд илүү гэртээ идээ, цагаагаа янзлаад байж байхад гэнэт Ж.Мт, Д.Г нар нь хоорондоо маргалдаад, зодолдоод байх шиг болохоор нь би гэртээ яваад ортол Д.Г, Ж.Мт нар нь дээр доороо орчихсон ноцолдоод байж байсан, тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад Д.Г Ж.Мтыг гутлаараа хөл хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод, манай данхыг түүн рүү авч шидэхэд хананд ойгоод данх цөмөрсөн тэгээд бид тэр хоёрыг салгаад Ж.Мт, Д.Г нарыг явуулсан. Тухайн үед Ж.Мтын нүүр нь нэлээн цус болчихсон, Д.Гыг сайн анзаараагүй уруул хэсгээс нь цус гарсан байх шиг байсан. Манай нөхөр тухайн үед надтай хамт илүү гэрт байж байгаад бие засах гээд явчихсан байсан. Д.Гын шидсэн гэх никель данхны хажуу хэсэг нь цөмөрсөн байсан болохоор би тухайн данхыг Д.Год өөрт нь өгөөд, түүнээр шинэ данх авахуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би Д.Гоор шинэ данх авахуулсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

 *Яллагдагч Д.Гын өгсөн:

 “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 351 дугаартай “...Ж.Мтын биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дээд хэсэгт язарсан шарх, зулгаралт, баруун зовхины гадна булан, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхины гадна булан, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн Цахиурт гэх газар иргэн Ж.Мт нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн Цахиурт гэх газарт “Адуу хулгайлсан” гэх шалтгаанаар Ж.Мттай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Мтын“...Бид хоёр архийг уугаад байж байтал надтай хамт явж байсан Д.Г архи ууж согтоод чи миний алдсан адууг гаргасан гээд намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд бид хоёр тэнд маргалдаад Д.Г намайг тухайн үед зодсон юм. Тэгээд би тэндээс гэр рүүгээ яваад Д.Г тэр айлд үлдсэн юм. Би Д.Г гээд хүнийг танина. Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн иргэн байгаа юм. Д.Г бид нар хамаатан садны холбоо байхгүй. Нэг нутгийн айл саахалт хүмүүс байгаа юм. Би Д.Г гээд хүнтэй өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Д.Г өмнө нь адуунуудаа хулгайд алдаж байсан гэсэн. Тэгээд архи ууж согтоод тэр алдсан адуунууд дээрээ намайг хардаж сэжиглээд л зодсон юм.  Д.Г тухайн үед миний нүүрэн хэсэгт гараараа зодсон юм. Мөн тэр айлын данх болон өөрийнхөө гутлаар зодоод байсан гэсэн. Тухайн үед тэр А.Б гээд айлд Б мөн эхнэр нь болох Янжаа нар байсан юм. Тухайн үед миний нүүрэн хэсэгт нэлэнхийдээ хавдсан байсан. Зүүн нүдний хэсэг болон баруун хацар хэсэгт гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын“...Тэгээд тэр хоёр тэнд маргалдаад Д.Г манай нөхрийг тухайн үед зодсон байсан. Тэгээд Ж.Мт тэндээс гэр рүүгээ ирсэн байсан. Тухайн үед би аймгийн төвд байсан. Би Д.Г гээд хүнийг танина. Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн иргэн байгаа юм. Д.Г бид нар хамаатан садны холбоо байхгүй. Нэг нутгийн айл саахалт хүмүүс байгаа юм. Манай нөхөр болох Ж.Мт Д.Г гээд хүнтэй өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй гэсэн. Д.Г өмнө нь адуугаа хулгайд алдсан байсан гэсэн. Тэгээд архи ууж согтоод тэр алдсан адуунууд дээрээ манай нөхөр болох Ж.Мтыг хардаж сэжиглээд л зодсон гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...Тухайн үед эхнэр бид хоёр гэрийн ажлаа хийгээд илүү гэртээ идээ, цагаагаа янзалчихаад би бие засах гээд явсан хойгуур Ж.Мт, Д.Г нар нь хоорондоо зодолдоод байхаар нь салгаад явуулчихлаа гээд манай хүн хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ягийн”...Ж.Мт, Д.Г нар нь хоорондоо маргалдаад, зодолдоод байх шиг болохоор нь би гэртээ яваад ортол Д.Г, Ж.Мт нар нь дээр доороо орчихсон ноцолдоод байж байсан, тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад Д.Г Ж.Мтыг гутлаараа хөл хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод, манай данхыг түүн рүү авч шидэхэд хананд ойгоод данх цөмөрсөн тэгээд бид тэр хоёрыг салгаад Ж.Мт, Д.Г нарыг явуулсан. Тухайн үед Ж.Мтын нүүр нь нэлээн цус болчихсон, Д.Гыг сайн анзаараагүй уруул хэсгээс нь цус гарсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Шүүгдэгч Д.Г нь хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дээд хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй, шүүгдэгч Д.Г нь хохирогчид хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Год  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан данх 1/нэг/ ширхэг, гутал 1/нэг/ ширхэгийг тус тус устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөхчүүд овогт Дэнгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрэхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан данх 1/нэг/ ширхэг, гутал 1/нэг/ ширхэгийг тус тус устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР