| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогч: О.Ш
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: С.А, О.А, И.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сын А, Боржигон овогт Иын А, Го Содов овогт Оийн А нарт холбогдох эрүүгийн 2212001210303 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай .................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Иын А/РД:АЧ.................../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ..............гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Го содов овогт Оийн А/РД:АЮ............./,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Сын А/РД:АГ.................../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч О.Шгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Ихтамир сум орчхоод буцаад Бугат баг руу явж байсан чинь эдгээр хүмүүс замд архи уугаад сууж байсан. Надтай хамт явж байсан ах морь нь түрүүлсэн хүнийг танина гээд баяр хүргэчхээд явъя гэж хэлсэн. Тэгээд очсон чинь С.А гэх хүн намайг шоглоод байсан. Тэгээд босож ирээд чи яасан их зантай юм бэ гээд заамдаж аваад миний зүүн шанаа руу 2 удаа цохисон. Би үзвэл үзье гээд дээлээ тайлаад суусан чинь одоо чамайг ална гээд босох гэхээр нь би өшиглөсөн чинь С.А ах ухаан алдаад уначихсан. Тэгээд би явах гэсэн чинь И.А ах чи хүүхэдтэй хүн алчихлаа, чи яасан овоо болчихсон юм, хэзээ ийм байсан юм гээд над руу дайраад намайг 2-3 удаа цохисон чинь миний хармаас цус гарсан. Би цусаа арилгаад сууж байсан чинь миний араас салтаан доогуур миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь урдаас дахиад өшиглөөд намайг үсдээд доошоо дараад нүүр лүү зөндөө өшиглөсөн. Морь уяж явсан ах, О.А ах болон цуг явж байсан хүмүүс нь бүгд нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд больё гээд байж байтал С.А ах ухаан ороод хэн намайг өшиглөсөн юм бэ гэсэн чинь хажууд байсан хүн намайг зааж өгсөн. С.А чамайг амьд үлдээхгүй гээд машины хажууд хавирч унагаагаад нүдсэн. Би архи уугаагүй эрүүл байсан учраас болсон хэргийг бүгдийг санаж байна. Би машиныхаа түлхүүрийг олохгүй болохоор нь босоод алхсан чинь надтай хамт явж байсан ах хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь би аймаг явлаа гэж хэлсэн. Тэгээд алхаж байсан чинь манай найз Хүслээ миний машиныг унаж ирээд аймаг явсан. Нуруундаа гэмтэл авсан мөн нүдний ухайрхан ясанд гэмтэл учирсан. Нуруундаа 6 сард эмчилгээ хийлгэх байсан боловч мөрдөгч хэрэг чинь хаагдах гээд байна баримт авчирч өг эсхүл өөрөө ир гээд дуудуулаад ирсэн. Дараа нь буцаад явах гэсэн боловч санхүүгийн боломжгүй байсан. Нүдээ эмчлүүлэх гэсэн боловч мөрдөгч дуудаад хагалгаанд орох хугацаагаа өнгөрөөчихсөн. Хувийн эмнэлэгт хагалгаанд орох гэхээр 7.000.000 төгрөг гэж байсан. Би одоо удаан зогсож чаддаггүй. Одоо 5.600.000 төгрөг нэхэмжилж байна. Нуруу болон нүдээ эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2212001210303 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Шгийн өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би Бугат багаас Ихтамир сумын төв рүү 18 цаг 40 минутын орчимд орж ирээд 19 цаг 30 минутын орчимд буцаад Бугат баг руу явж байсан чинь Улаан толгой гэдэг газар цэнхэр өнгийн портер машин, нэг суудлын жижиг машинтай 6 хүн байсан. Тэгсэн тэр 6 хүнээс 5 хүн нь архи уугаад сууж байсан тэгсэн надтай хамт явж байсан ах маань тэнд байсан хүмүүсээс 1 хүнийг нь таниад энэ хүний морь нь түрүүлсэн юм зогсоод баяр хүргэчихээд явъя гэхээр нь за гээд би машинаа зогсоогоод бууцгаагаад нөгөө хүмүүс дээр очсон. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүсээс 1 хүн нь намайг хаанахынх вэ гэхээр нь би Ихтамир сумын Бугат багийнх гэсэн чинь И.А гэдэг залуу намайг хараад энэ залуу бид 2 хамт бага ангидаа хамт сурч байсан юм гэсэн чинь нөгөө хүн нь энэ яасан том банди вэ А чи энэ залууг барахгүй байхаа чи зодож чаддаг байсан юм уу энэ их том дуутай банди байна энийг би ална гээд босож ирээд заамдаж аваад зүүн шанаа руу 2 удаа цохисон тэгэхээр нь би ах байж бай би бүсээ тайлаадахъя гэсэн чинь яасан овоо бацаан бэ гээд буцаад сууж байсан газраа очоод суусан тэгснээ хажуудаа сууж байсан хүнд намайг танихгүй гэж байна энэ муу овоо бацаан байх нь их том дуутай юм байна, турсага ямааны 3 байж гэхээр нь та яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь чамайг доромжлоход яадаг юм бэ гэснээ босох гэхээр нь би тэр ахыг цохисон чинь хамраас нь цус гараад доошоо суусан чинь хүүхэд нь уйлаад байхаар нь би за болъё гээд салцгаасан тэгсэн чинь И.А босож ирээд чи хэзээ ийм том болчихсон юм бэ чамайг ална шүү гээд ирээд намайг миний нүүр болон шанаа руу 2-3 удаа цохисон тэгсэн чинь миний хамраас цус гарсан тэгээд би И.Аэд чамтай зодолдохгүй чи намайг цохих хэрэг байхгүй байсан юм гэсэн чинь И.А буцаад газар суугаад дахиад архинаасаа уугаад байсан чи буруу хараад хамраас гарч байсан цусаа арилгаж байсан чинь хажуугаас сууж байсан хүмүүсээс хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна нэг нь чи хүүхэдтэй хүн алчихаж байгаа юм биш үү гэсэн чинь А чи хүүхэдтэй юм уу гэхээр нь би манайх 3 хүүхэдтэй гэж хэлсэн А дахиж босож ирээд миний араас салтаан доогуур араас миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн тэгэхээр нь би эргэж хараад чи яаж байгаа юм бэ дахиад миний эмзэг эрхтэн рүү дахиад өшиглөсөн тэгэхээр нь адилхан эр хүн байж чи яаж байгаа юм бэ хүний эрхтэн рүү өшиглөөд гэсэн чинь яадаг юм бэ гээд байж байсан чинь газар сууж байсан 3 хүн босоод ирсэн чинь А над руу дөхөж ирээд намайг үсдээд доошоо дарсан чинь нөгөө босож ирсэн 3 хүн нь Атэй хамт миний нүүр, цээж, гар луу зөндөө өшиглөсөн хэн нь хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй яагаад гэхээр би доошоо тонгойсон байсан учраас харж чадаагүй надтай хамт явсан 2 хүн харсан байх тэгээд би нэлээн зодуулчихаад нөгөө хүмүүс салаад больсон тэгээд хамгийн түрүүнд над руу дайраад надад цохиулсан ах дээр очоод би тэвэрч аваад ах уучлаарай би таныг цохидог миний буруу та нар ч намайг зөндөө зодлоо одоо болно биз дээ гээд урдаас нь тэврээд авсан чинь нөгөө ах тавь пизда минь гээд миний хүзүүний баруун тал үсний доод хэсгээс хазчихсан тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ эмэгтэй хүн шиг хүн хазаад гэсэн чинь ална чамайг гэхээр нь өөрийнхөө би машин дээрээ очсон чинь би машиныхаа түлхүүрийг хармаандаа хийсэн байсан чинь машины түлхүүр байхгүй байсан тэгэхээр нь би миний машины түлхүүр байхгүй байна гэсэн чинь тэнд байсан хүмүүс бүгд миний машины түлхүүрийг хайсан тэгээд олоогүй би машиныхаа хажууд хамрынхаа цусыг арилгаад байж байсан чинь намайг анх эхэлж зодсон ах ирээд намайг доош нь дарж байгаад зөндөө зодож цохисон тэр үед би нэг хэсэг ухаан балартаад бараг л ухаан алдсан тэгсэн ашгүй арай гэж нөгөө ах зодохоо болихоор нь би машин түшиж босоод гуйвж дайваад эргээд сумын төв рүү алхсан чинь нөгөө ах миний араас чамайг алнаа муу гөлөг минь гээд хашхираад байсан тэгэхээр нь би аягүй бол араас машинтай ирээд зодож магадгүй гэж бодоод эрэг рүү буугаад голын ширэг дагаад алхаж байсан чинь миний машин эрэг дээгүүр хүрээд ирэхээр нь би машин дээрээ явж очоод түлхүүр хаанаас олсон юм бэ гээд хамт явсан найзаасаа асуусан чинь А гаргаж өгөөд одоо зайлцгаа ална шүү пиздагууд минь гээд хөөсөн гэсэн тэнд байсан 2 ах Аийг шөвөгдөөд тэгсэн А нь над руу дайраад байсан. Тэгээд би хамт явсан 2 хүнтэйгээ хамт шууд аймгийн төв рүү орж ирсэн. Би гомдол саналтай байна. Зүгээр явж байгаад тэр хүмүүст зодуулсан дээр нь би зөндөө ажилтай байсан. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гарсан зардал мөнгөө бүгдийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-12 дугаар тал/
*Хохирогч О.Шгийн дахин өгсөн:
“...Эхлээд С.А босож ирээд миний нүүр хэсгийн зүүн шанаа хэсэгт 2 удаа баруун гараараа цохисон. А миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Намайг үсдэж цохиод өшиглөөд байсан. С.А, А нар нь хоёулаа миний нуруу, цээж хэсэг рүү өшиглөж цохиод байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэрнээс хойш намайг энэ тэндээс цохиж өшиглөөд байсан. Сүүлд А нь намайг ална гээд ганцаараа нэлээн гараараа дарж байгаад цохиод байсан. Одоо болно гэхээр ална гээд цохиод байсан. Ер нь бол миний эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг А, А, А нар учруулсан. Эмнэлгүүдээр явж үзүүлсэн зардал нь 1.800.000 төгрөг, харин бусад жижиг зардлууд нь хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан баримтууд нь байгаа. Ойролцоогоор 3.800.000 төгрөг болсон баримтуудыг шүүх хурал дээр нэг бүрчлэн гаргаж өгнө. Би маш их гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирсон болохоор. Миний эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 156-157 дугаар тал/
*Гэрч Х.Хийн өгсөн:
“...Эхлээд хар куртиктэй хүн нь О.Шг үгээр идэж хэл амаар доромжилж байгаад толгой руу нь 2-3 удаа цохисон, тэгээд хар куртиктэй хүн сууж байгаад босох гэхэд нь О.Ш нүүр рүү нь цохисон чинь хар куртиктэй хүний хамраас нь цус гарсан тэгсэн И.А О.Шг цааш нь авч явж байгаад нүүр рүү нь цохиод хамраас нь цус гаргасан байсан яг хэдэн удаа хаана нь цохисныг нь би хараагүй, тэгсэн А Ш 2-ыг машины цаана байж байхад нь наанаас нь саарал дээлтэй, улаан цоохор дээлтэй 2 хүн очсон тэгэхээр нь би араас нь очсон чинь А Шг үсдээд дарчихсан саарал дээлтэй, улаан цоохор дээлтэй 2 хүн нь хажуугаас нь Шгийн нүүр цээж рүү нь өшиглөж байхаар нь Б миний араас ирээд бид 2 салгасан тэгээд бүгдээрээ буцаад суусан Ш хар куртиктэй хүнтэй уулзаад ахаа уучлаарай гээд уучлалт гуйгаад тэврээд авсан чинь Ш та яаж байгаа юм бэ намайг хазчихлаа ш дээ эмэгтэй хүн шиг юм бэ гээд байсан тэрний дараа хар куртиктэй хүн, саарал дээлт, улаан цоохор дээлтэй хүн 3 Шг бас газар унагаад толгой руу нь цохиж зодоод байсан сүүлд нь Ш.гийн машины дэргээд нөгөө хар куртиктэй хүн нь Шг газар унагачихсан бас толгой руу нь цохиж зодоод байсан ер нь бол Шг А, хар куртиктэй хүн, саарал дээлтэй хүн, улаан цоохор дээлтэй хүн 4 элбэж ч нэг зодоод дан дангаараа ч зодсон гэхдээ яг хэн хэн нь Шгийн биед ямар ямар гэмтэл учруулсныг би сайн мэдэхгүй байна Шгийн нүүр нь хавдаад, хамраас нь цус гарсан, хүзүүний ар хэсгээсээ хазуулсан, эмзэг эрхтэн рүүгээ 2 удаа өшиглүүлж байсан тэнд байсан 6 хүнээс хар дээлтэй хүн машины гадаа зогсож байсан. Тэр хүн болон машин дотор байсан хүн зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-18 дугаар тал/
*Гэрч Ж.Бы өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай хамаатнууд нийлж Бугат багийн Улаан овоог тахисан Ш, Х бид 3 Ихтамир сумын төв рүү юм авахаар явсан сумын төв орчихоод буцаад улаан толгой гэдэг газар явж байсан чинь 1 суудлын машин, 3 морь ачсан ачааны машин зогсож байсан хүмүүс тойроод суучихсан архи ууж байсан тэгсэн 1 мориных нь толгойд шинэ хадаг уясан байхаар нь энэ морь нь овооны наадамд түрүүлсэн юм шиг байна бүгдээрээ очиж асууя гээд очсон тэгсэн чинь О.Ш манай бага ангид хамт сурч байсан И.А гэдэг залуу байна гээд очоод уулзаад байсан тэгээд тойроод суусан хүмүүс дээр ирсэн чинь хар куртиктэй хүн О.Шг өдөөд үгээр идээд араг яс, ямааны 3 гээд байсан. Тэгснээ маргалдаад зодолдоод эхэлсэн би жаахан халамцуу байсан болохоор юунаас болж зодолдсоныг нь мэдэхгүй тэгсэн хар куртиктэй хүн нь босож ирээд О.Шг 2-3 удаа цохисон тэгсэн нэг харсан чинь хар куртиктэй хүний хамраас цус гарчихсан байсан тэнд байсан хүмүүс О.Ш рүү дайраад байсан. Тэгсэн О.Шгийн бага ангийн найз гээд байсан И.А нь машины цаана О.Штэй хамт зогсож байсан. Тэгсэн О.Шгийн хамраас цус гарчихсан байсан И.А цохичихсон юм байна лээ тэгээд эргээд бүгдээрээ сууж байсан О.Ш нөгөө ахтай уулзаад за ах уучлаарай муухай юм боллоо гээд уучлалт гуйгаад цаашаа хараад зогсож байсан чинь И.А О.Шгийн араас очоод салтаа эмзэг эрхтэн рүү нь өшиглөчихсөн чинь О.Ш эргэж хараад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь И.А урдаас нь дахин салтаа руу нь өшиглөсөн тэгсэн тэгээд бүгдээрээ зодоон хийгээд байсан би жаахан халамцуу байсан болохоор юу болоод байгааг нэг их сайн ойлгоогүй нэг харсан чинь И.Шг А, хар куртиктэй хүн, саарал дээлтэй хүн, улаан дээлтэй хүн 4 элбээд зодож байхаар нь Х.Х бид 2 наанаас нь очиж салгасан. Тэгээд овоо гайгүй болоод сууж байсан чинь дахин зодоон болоод явчихсан тэгээд бас л гайгүй болоод суусан тэгээд байж байсан чинь О.Ш нөгөө хар куртиктэй хүнтэй уулзаад байсан тэгснээ тэврээд авсан. Тэгсэн О.Ш намайг хазчихлаа ш дээ гээд орилоод байсан тэгээд явах гэсэн чинь машины түлхүүр алга байна гээд тэр хавиар хайгаад байж байгаад нэг харсан чинь хар куртиктэй хүн нь О.Шг машиных нь дэргэд газар унагачихсан зодож байсан би очиж салгасан чинь О.Ш босоод яваад өгсөн би хаачих гэж байгаа юм бэ гээд араас нь дагаад яваад байсан тэгсэн чинь О.Шгийн машин нэлээн зайтай ирээд зогсоод Х.Х бид 2-ыг дуудахаар нь очсон чинь И.А машины түлхүүр өглөө гэж ярьсан тэгээд бид 3 шууд аймгийн төв рүү орж ирсэн. Нүүр нүд нь хавдаад энд тэндээ халцарсан, хамарнаас нь цус гарсан, бас өөрөө хар куртиктэй нь хүзүүнээс хазчихсан гэж ярьж байсан, толгой өвдөөд байна гэж яриад байсан. Тэр хүмүүсийг сайн танихгүй гэхдээ тэнд зодолдож байхдаа А А гээд байсан бас О.Ш манай бага ангид хамт сурч байсан залуу И.А гэдэг юм гэж байсан тэрнээс хойш И.Аийг харвал танина би өөрөө тухайн үед жаахан халамцуу байсан учраас бусдыг нь нэг их сайн танихгүй байх. И.А, саарал дээлтэй хүн, хар куртиктэй хүн, улаан дээлтэй хүн энэ 4 хүн л О.Шг зодсон. Хэн нь ямар гэмтэл учруулсныг би сайн мэдэхгүй байна. тэр үед би өөрөө жаахан халамцуу байсан сууж байгаад л босоод зодолдоод байсан. О.Ш, Х.Х 2 архи дарс уугаагүй цоо эрүүл байсан би гэрээсээ гарахдаа пиво уугаад жаахан халамцуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/
*Гэрч С.Жийн өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн баз хүргэн О.Аийн хамт морь ачаад Ихтамир сумын төвийн хойд талд Хужирт гэдэг газар болсон овооны наадамд ирж морь уралдуулсан тэр наадамд О.Аийн азарга нь түрүүлсэн тэгээд О.А бид нар наадам дуусаад хөдлөөд явж байсан чинь нэг алаг морьтой залуу ирээд манай базыг Цоожоо байж бай азарга түрүүлгэчихээд ийм амархан явна гэж байхгүй шүү гээд буугаад архи ууцгаасан намайг буугаад ир гэхээр нь би буугаад жаахан байж байгаад буцаад машиндаа суусан. Тэгсэн С.А гэдэг залуу хүрээд ирсэн С.А, О.Атой 1 сургуульд сурч байсан уулзаагүй удсан байна энэ тэр гээд нэлээн хууч хөөрөөд сууцгаасан. Тэгээд тэндээс хөдлөөд би морь ачсан машинаа жолоодоод ШТСтанц руу хөдөлсөн О.А, бас нэг танихгүй залуу 3 С.Атэй хамт С.Аийн машинд суугаад яваад өгсөн намайг араас хүрээд ирээрэй гэсэн би машиндаа түлш хийчихээд Баян-Уул руу явдаг замаар явж байсан чинь С.А, О.А, нөгөө танихгүй залуу 3 Улаан толгой гэдэг газар машинаасаа буучихсан гадаа тойроод суучихсан дундаа 1 шил 0.75-ын хэмжээтэй архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгэхээр нь би хамт явсан Г.Гэ болон морь унаж байсан 2 хүүхдийнхээ хамт машинаас буугаад тэд нар дээр очоод морь мал яриад сууж байсан чинь саарал кровн гэдэг машинтай 3 хүн ирээд 1 шил архи бариад буугаад ирсэн тэгсэн чинь С.А, О.А нартай хамт ирсэн танихгүй залуутай 10 жилдээ 1 ангид сурч байсан залуу байсан тэр үед бороо орж байгаад зогсоод нар гарахаар нь би машин руугаа очоод морьдынхоо нойтон нэмнээг авч хатаасан. Тэгээд буцаад ирсэн чинь саарал кровны жолооч залуу миний хажууд зогсож байгаад С.А гэдэг залуугийн нүүр рүү өшиглөчихсөн чинь С.А ухаан улдаад уначихсан тэгэхээр нь би нөгөө өшиглөсөн залууг чи яаж байгаа юм бэ гэсэн чинь наадах чинь өөрөө эхэлсэн ш дээ гэсэн чинь О.А босож ирээд чи яаж байгаа юм бэ хүн алах нь байна ш дээ гээд нөгөө залууг өшиглөхөөр нь би О.Аийг чи боль гээд О.Аийг дагуулаад машины араар ороод С.Аийг тэндээ үлдээчихээд буцаад машин тойроод гараад ирсэн чинь С.Аийн машинд сууж явсан залуу саарал кровны жолоочийг цамцных нь захнаас бариад авчихсан чи яаж байгаа юм бэ зүгээр байсан хүнийг алах нь байн ш дээ зүгээр үзье гээд үзчихгүй яасан юм бэ гээд байсан тэгсэн С.А нэг юм ухаан ороод хамраас нь гарч байсан цусаа арилгаад хэн намайг ингэчихвээ гэхээр нь саарал кровны жолоочтой хамт явсан нэг хүн нь энэ залуу гэсэн чинь С.А босож ирээд саарал кровны жолоочийг машиных нь хажууд хавирч унагаад дээр нь мордчихсон дээрээс нь цохиж зодоод байж байхад нь надтай хамт явсан Г.Гэ гэдэг залуу очиж салгасан. Тэгсэн саарал кровнтой залуу явах гэсэн чинь машины түлхүүр байхгүй байна гээд түлхүүрээ хайгаад олоогүй тэгсэн саарал кровны жолооч голын зах руу яваад өгсөн тэгсэн хамт явсан 1 хүн нь араас нь явсан 1 нь үлдсэн тэгсэн 1 залуу нь сүүлд нь машиныг нь унаад араас нь очоод нөгөө 2 хүнээ аваад яваад өгсөн. Тэгээд би Г.Гэ, О.А 2-ыг морины 2 хүүхэдтэй машиндаа суулгаад явсан. С.А, нөгөө танихгүй залуу 2 яаж явсныг мэдэхгүй. Би О.Аийг аваад машины араар орчихоод О.Аийг тэнд нь үлдээгээд буцаад гараад ирсэн чинь С.А саарал кровны жолоочийг хавирч унагаад дээр нь мордчихсон толгой, нүүр рүү нь цохиж байсан тэгсэн надтай хамт явсан Г.Гэ очиж салгасан тэгсэн машиныхаа түлхүүрийг хайгаад эхэлсэн. Саарал кровнд сууж явсан хүмүүс архи уух нь уучихсан байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. О.А бол нэлээн согтуу байсан урьд шөнө нь жаахан нойр муутай хоносон тэгээд архи уугаад согтсон, С.А ч бас нэлээн согтуу байсан, С.Аийн машинд сууж явсан залуу нь бас жаахан халамцуу байсан. Тэр 2-оос өөр маргалдаж зодолдсон хүн байхгүй. Г.Гийг бид нар Бөндөгө гэж дууддаг юм. Би тухайн үед хар дээлтэй явж байсан. Саарал дээлтэй хүн байгаагүй санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-39 дүгээр тал/
*Гэрч Г.Гийн өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ихтамир сумын Хужирт гэдэг газар овоо тахиж наадам хийх зар гарсан тэгсэн манай тэндээс О.А азарга, их нас уяж ирсэн овооны наадамд О.Аийн азарга түрүүлсэн. Тэгээд үдээс хойш наадам дуусаад морьдоо ачаад хөдлөөд явж байсан чинь би танихгүй юм байна лээ алаг морьтой хар дээлтэй Энхбаатар гэсэн байх нэг залуу ирээд нутагт ирээд азарга түрүүлгэлээ та нар буугаад ирээч гэхээр нь бид нар буусан чинь Энхбаатар гэдэг залуу 1 шил архи гаргаж ирээд задлаад бид нарт тойруулаад байж байсан И.А ирсэн, дараа нь улаан машинтай С.А гэдэг залуу хүүхэдтэйгээ ирсэн тэнд байж байхад сүүлд нь нэлээн олон хүмүүс ирээд яваад байсан нэлээн олон шил архи уусан байх 3-4 шил архи уусан байх тэндээс С.А, О.А, И.А 3 С.Аийн улаан машинд суугаад түрүүлээд Агьт явах зам руу гарсан би С.Жийн хамт 2 морь унадаг хүүхэдтэйгээ морь ачсан машинтайгаа сумын төв орж машиндаа түлш авчихаад буцаад Агьт явдаг замаар явж байхад Улаан толгой гэх газар С.Аийн машин зогсож байхаар нь бид нар очсон чинь С.А, О.А, И.А 3 дундаа 1 шил архи тавьчихсан уугаад сууж байсан тэгсэн удаа ч үгүй саарал суудлын машин ирсэн чинь дотроос нь 3 хүн бууж ирсэн таньдгаас Х.Х гэдэг залуу тэр 3 ирээд тойроод суусан чинь нөгөө ууж байсан архинаасаа нөгөө 3 хүнд хийж өгсөн тэгсэн чинь нөгөө саарал машинтай 3 хүн машинаасаа бас 1 шил архи гаргаж ирээд ууцгаагаад байж байсан чинь О.А, С.А 2 саарал машины жолооч гээд байсан О.Ш гээд байгаа залууг чи хаанахынх юм бэ чамайг танихгүй юм байна гэсэн чинь нөгөө залуу нь би Ихтамир сумных гэж хэлсэн чинь О.А бид 2 ч гэсэн Ихтамирынх чи танихгүй байгаа юм уу гэсэн чинь О.Ш гэдэг залуу нь би та нарыг яаж таньдаг юм бэ гэсэн чинь тэр 3 маргалдаад зодолдох дээрээ тулсан тэгсэн чинь О.А та нар маргалдаад яах вэ чи энэ ахтайгаа сайхан гар барилдчих тэгээд явцгаая гэсэн чинь О.Ш гэдэг залуу нь би гар барилдахгүй би дээлээ тайлчихъя тэгээд сайхан үзчихье гээд дээлээ тайлж дуусаад газар сууж байсан С.Аийг эрүү хавьцаа нь өшиглөсөн байх С.А дээшээ хараад ухаан алдаад уначихсан тэгсэн чинь С.Аийн хүүхэд уйлаад байсан тэгэхээр нь бид нар чи чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь харин тиймээ гээд байсан тэгсэн С.Аийн ам хамраас нь цус гараад тогтохгүй, ухаан орохгүй нэлээн удсан тэгсэн И.А, О.Ш 2 хоорондоо маргалдаад барьцалдаж аваад зодоон хийгээд байсан С.Ж, Х.Х бид 3 очоод одоо боль гээд салгасан. Тэгээд О.Шг хамт явсан 2 хүнтэй нь хамт яв гэсэн чинь машиндаа сууснаа О.Ш бууж ирээд машины түлхүүр байхгүй байна гээд буугаад ирсэн тэгээд түлхүүр хайгаад байж байсан чинь С.А ухаан ороод босож ирээд хэн намайг зодчихвоо гэхээр нь тэр залуу чамайг өшиглөсөн гэж хэн нь хэлснийг мэдэхгүй нэг нь хэлсэн тэгсэн чинь С.А О.Шгийн хажууд очоод барьж авч хавирч унагаад дээр нь гарч суугаад нүүр толгой хэсэг рүү нь цохиод байсан бид нар хол байсан тэгээд би гүйж очоод одоо боль гээд салгасан тэгсэн чинь О.Ш босож ирээд урагшаа чигтэй алхаад явчихсан. Тэгээд бид нар О.Шгийн машины түлхүүрийг хайгаад байж байсан чинь И.А О.Шгийн машины түлхүүрийг нь гаргаж ирээд энэ түлхүүрээ аваад явцгаа гээд түлхүүрийг нь Х.Хт өгөөд Х.Х машиныг нь унаад О.Шгийн араас явсан. И.А О.Ш 2 барьцалдаад авчихсан бие биенээ өшиглөөд байсан. Тэгэхээр нь С.Ж, Х.Х бид 3 наанаас нь очиж салгасан. Дараа нь С.А ухаан орж босч ирээд намайг хэн зодчихсон юм бэ гэхээр нь хэн нь хэлснийг мэдэхгүй О.Шг гээд хэлсэн чинь С.А О.Шг барьж аваад хавирч унагаад дээр нь мордоод толгой нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь би наанаас нь очиж салгасан. О.Ш С.Аийг сууж байхад нь эрүү хавь руу нь 1 удаа өшиглөсөн тэгсэн С.Аийн хамар амнаас нь цус гараад ухаан алдаад уначихсан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би цохиж зодоогүй. О.Шгийн хамар амнаас нь цус гарсан бололтой байсан баруун шанаа нь жаахан хавдсан харагдсан, С.Аийн ам хамарнаас нь бас цус гарсан байсан цусыг нь бид нар арчиж цэвэрлэж өгсөн хавдаж хөхөрсөн зүйл харагдаагүй. Би зодоон цохион хийгээгүй болохоор миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад гомдол санал янз бүрийн зүйл байхгүй. Х.Х манай 2-ын гэр ойрхон байдаг юм тэгсэн Х.Х манайд ирээд юм ярьж байхдаа тэр О.Ш ахыг зодсон ах чинь чихнийх нь араас хазчихсан байна лээ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр тал/
*Яллагдагч С.Аийн өгсөн:
“...С.А, И.А бусад хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан надтай нийлээд 5-уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууцгааж байсан. Тэгэхэд машинтай гурван хүн ирсэн тухайн гурван хүнтэй мэнд ус мэдчихээд нөгөө гурван хүнд хандаж би бид нарыг таньж байна уу гэж асуухад нэг нь буюу О.Ш нь та нарыг таньж яадаг юм гэсэн. Үүнээс улбаалж маргаан болсон. Тэгсэн С.А маргалдаад яах вэ гар барилдаан хийчих гэсэн. Тэгэхээр нь би надтай гар барилдаан хийчих гэсэн чинь нөгөө О.Ш би гар барилдаан хийдэггүй шууд зодолдъё гээд О.Ш нь дээлээ тайлсан. Тэгснээ намайг шууд нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би хэсэг ухаан алдсан. Сэрсэн чинь миний хамар амнаас цус гарсан байсан тэгээд тэнд байсан хүмүүсээс нэг тэр цохисон гэж О.Ш рүү хэлсэн. Тэгэхээр нь би гүйж очоод О.Шг нүүр хэсэг рүү цохисон. Хариулаад О.Ш намайг цохисон тэгээд бид хоёр барилцаж аваад дээр доороо ороод унасан. Тэгээд бид хоёрыг нэг хүн салгасан. Миний зодолдсон асуудал энэ харин бусад асуудлыг би мэдэхгүй байна учир нь ухаан алдаж унасан байсан. Би О.Шгийн нүүр хэсэг рүү 1, 2 удаа цохисон, Харин дээр доороо ороод ноцолдож байхдаа цохиж зодсон асуудал байхгүй тэгээд О.Шгийн дээр гараад байж байхад намайг нэг ирээд авсан. О.Ш нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн намайг эхлээд цохисны дараа 2 удаа нүүр хэсэг рүү цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй нэлээн хэд хоногийн дараа буюу 7-10 хоногийн дараа буюу идгэсэн хойно Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон. Надад шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Нэмэлтээр дүгнэлт гаргуулж болдог бол тухайн үеийн миний нүүр хэсэг хавдсан байсан зургийг манай эхнэр дарсан байсан тухайн зургаар дүгнэлт гаргуулна. Би тэрийг санахгүй байгаа. Тэр үед би ухаан алдаад унасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 102-104 дүгээр тал/
*Яллагдагч О.Аийн өгсөн:
“...Би С.А, И.А нартай бүлэглэж хохирогч О.Шг цохиж зодсон асуудал байхгүй. Харин С.Аийг сууж байхад О.Ш нь өшиглөөд унагачихаар нь би О.Шг яаж байгаа юм хүн алчихлаа гэж хэлээд зүүн талын гуя орчим өшиглөх гэтэл надаас ухарч өшиглүүлээгүй, тэгсэн надтай цуг явсан. С.Ж намайг боль гээд аваад явсан. Түүнээс надад хохирогч О.Шг цохиж авсан асуудал байхгүй. Би О.Шгийн зүүн хөл хэсэг рүү өшиглөх гэсэн чинь бултсан түүнээс өөр цохиж зодсон асуудал байхгүй. Тэрийг О.Ш өөрөө мэдэж байгаа байлгүй. Намайг О.Ш цохиж зодоогүй. И.Атэй хохирогч гээд байгаа О.Ш барилцаж аваад нэг нэгнээ цохиод байсан. Тэгээд би өөрийн хамт явсан залуутай очоод тэр хоёрыг салгасан. С.А О.Шг 2 удаа гараараа нүүр хэсэг рүү түлхээд байсан. Тэгээд С.Аийг сууж байхад О.Ш нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд С.А ухаан алдаж унасан. Босож ирээд намайг хэн зодсон гээд бид нараас асуусан хариуд нь бид нар Ш зодсон гэж хэлсэн. Тэгээд О.Штэй барилцаж аваад бие биеэ цохиж аваад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 114-116 дугаар тал/
*Яллагдагч И.Аийн өгсөн:
“...Би 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Улаан толгой гэх газар С.А, О.А, Г.Гэ, С.Ж бид нар О.Аийн морь нь түрүүлсэн гээд гаргаж өгөх гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд сууж байхад О.Ш миний танихгүй хоёр хүнтэй ирсэн. Тэгээд маргаан нь С.А, О.А, О.Ш нарын дунд эхэлсэн. С.А О.Шг нүүр хэсэгт нь 2 удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг салгаад буцаад сууцгаасан. Тэр үед С.А миний хажууд хүүхдээ тэвэрсэн сууж байсан. Харин О.Ш дээлээ тайлаад байж байсан. Тэгснээ С.Аийг О.Ш ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь би чи болиоч хүн аллаа шүү дээ гэж хэлээд 2 удаа өшиглөөд 1 хүзүү хэсэг рүү цохисон. Тэгсэн О.Ш намайг нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад үснээс татаад доош дараад байж байхад О.А, Г.Гэ нар ирээд О.Шг өшиглөж цохиод байсан. Тэгсэн манай хүүхэд машинаас ааваа гэж уйлаад байхаар нь би хүүхэд рүүгээ явсан. Тэгээд харахад дээр доороо ороод зодолдоод өшиглөж, цохилцоод байсан. Тэгсэн О.Штэй хамт явсан миний танихгүй хоёр залуу болон С.Ж нар нөгөө хэдийг салгасан. Ер бол ийм зүйл болсон. С.А нь өшиглүүлсний дараа ухаан алдаж унасан байсан. Би О.Шгийн салтаа хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, эрүү, хүзүү хэсэгт 1 удаа цохисон. Мөн үснээс нь татаж байгаад нэг удаа доош дарсан. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. О.Ш намайг нэг удаа уруул хэсэг рүү цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй нээх сүртэй гэмтэл учраагүй болохоор. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй. Ямар ч байсан өшиглөж цохиж байгаа харагдсан яг хэдэн удаа цохиж зодсоныг сайн мэдэхгүй. Учир нь би хүүхдээ хараад байж байсан. Сүүлд нь С.А, О.Ш хоёр хоорондоо зодолдоод дээр доороо ороод зодолдоод байсан мөн С.А О.Шгийн дээр гарчихсан цохиж аваад байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 126-128 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 352 дугаартай“...О.Шгийн биед бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн арагш цүлхийлт, мөгөөрсөн цагиргын ар хэсгийн урагдал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр талын шанаанд зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн арагш цүлхийлт, мөгөөрсөн цагиргын ар хэсгийн урагдал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хоёр нүдний ухархайн дотор ханын элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр талын шанаанд зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 82-85 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183-185 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.А, О.А, И.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг иргэн О.Ш бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.А, О.А, И.А нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Шгийн”...Би Ихтамир сумын Бугат багийнх гэсэн чинь И.А гэдэг залуу намайг хараад энэ залуу бид 2 хамт бага ангидаа хамт сурч байсан юм гэсэн чинь нөгөө хүн нь энэ яасан том банди вэ А чи энэ залууг барахгүй байхаа чи зодож чаддаг байсан юм уу энэ их том дуутай банди байна энийг би ална гээд босож ирээд заамдаж аваад зүүн шанаа руу 2 удаа цохисон тэгэхээр нь би ах байж бай би бүсээ тайлаадахъя гэсэн чинь яасан овоо бацаан бэ гээд буцаад сууж байсан газраа очоод суусан тэгснээ хажуудаа сууж байсан хүнд намайг танихгүй гэж байна энэ муу овоо бацаан байх нь их том дуутай юм байна, турсага ямааны 3 байж гэхээр нь та яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь чамайг доромжлоход яадаг юм бэ гэснээ босох гэхээр нь би тэр ахыг цохисон чинь хамраас нь цус гараад доошоо суусан чинь хүүхэд нь уйлаад байхаар нь би за болъё гээд салцгаасан тэгсэн чинь И.А босож ирээд чи хэзээ ийм том болчихсон юм бэ чамайг ална шүү гээд ирээд намайг миний нүүр болон шанаа руу 2-3 удаа цохисон тэгсэн чинь миний хамраас цус гарсан тэгээд би И.Аэд чамтай зодолдохгүй чи намайг цохих хэрэг байхгүй байсан юм гэсэн чинь И.А буцаад газар суугаад дахиад архинаасаа уугаад байсан чи буруу хараад хамраас гарч байсан цусаа арилгаж байсан чинь хажуугаас сууж байсан хүмүүсээс хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна нэг нь чи хүүхэдтэй хүн алчихаж байгаа юм биш үү гэсэн чинь А чи хүүхэдтэй юм уу гэхээр нь би манайх 3 хүүхэдтэй гэж хэлсэн А дахиж босож ирээд миний араас салтаан доогуур араас миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн тэгэхээр нь би эргэж хараад чи яаж байгаа юм бэ дахиад миний эмзэг эрхтэн рүү дахиад өшиглөсөн тэгэхээр нь адилхан эр хүн байж чи яаж байгаа юм бэ хүний эрхтэн рүү өшиглөөд гэсэн чинь яадаг юм бэ гээд байж байсан чинь газар сууж байсан 3 хүн босоод ирсэн чинь А над руу дөхөж ирээд намайг үсдээд доошоо дарсан чинь нөгөө босож ирсэн 3 хүн нь Атэй хамт миний нүүр, цээж, гар луу зөндөө өшиглөсөн хэн нь хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй яагаад гэхээр би доошоо тонгойсон байсан учраас харж чадаагүй надтай хамт явсан 2 хүн харсан байх тэгээд би нэлээн зодуулчихаад нөгөө хүмүүс салаад больсон тэгээд хамгийн түрүүнд над руу дайраад надад цохиулсан ах дээр очоод би тэвэрч аваад ах уучлаарай би таныг цохидог миний буруу та нар ч намайг зөндөө зодлоо одоо болно биз дээ гээд урдаас нь тэврээд авсан чинь нөгөө ах тавь пизда минь гээд миний хүзүүний баруун тал үсний доод хэсгээс хазчихсан тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ эмэгтэй хүн шиг хүн хазаад гэсэн чинь ална чамайг гэхээр нь өөрийнхөө би машин дээрээ очсон чинь би машиныхаа түлхүүрийг хармаандаа хийсэн байсан чинь машины түлхүүр байхгүй байсан тэгэхээр нь би миний машины түлхүүр байхгүй байна гэсэн чинь тэнд байсан хүмүүс бүгд миний машины түлхүүрийг хайсан тэгээд олоогүй би машиныхаа хажууд хамрынхаа цусыг арилгаад байж байсан чинь намайг анх эхэлж зодсон ах ирээд намайг доош нь дарж байгаад зөндөө зодож цохисон тэр үед би нэг хэсэг ухаан балартаад бараг л ухаан алдсан тэгсэн ашгүй арай гэж нөгөө ах зодохоо болихоор нь би машин түшиж босоод гуйвж дайваад эргээд сумын төв рүү алхсан чинь нөгөө ах миний араас чамайг алнаа муу гөлөг минь гээд хашхираад байсан тэгэхээр нь би аягүй бол араас машинтай ирээд зодож магадгүй гэж бодоод эрэг рүү буугаад голын ширэг дагаад алхаж байсан чинь миний машин эрэг дээгүүр хүрээд ирэхээр нь би машин дээрээ явж очоод түлхүүр хаанаас олсон юм бэ гээд хамт явсан найзаасаа асуусан чинь А гаргаж өгөөд одоо зайлцгаа ална шүү пиздагууд минь гээд хөөсөн гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Хийн”...О.Шг үгээр идэж хэл амаар доромжилж байгаад толгой руу нь 2-3 удаа цохисон, тэгээд хар куртиктэй хүн сууж байгаад босох гэхэд нь О.Ш нүүр рүү нь цохисон чинь хар куртиктэй хүний хамраас нь цус гарсан тэгсэн И.А О.Шг цааш нь авч явж байгаад нүүр рүү нь цохиод хамраас нь цус гаргасан байсан яг хэдэн удаа хаана нь цохисныг нь би хараагүй, тэгсэн А Ш 2-ыг машины цаана байж байхад нь наанаас нь саарал дээлтэй, улаан цоохор дээлтэй 2 хүн очсон тэгэхээр нь би араас нь очсон чинь А Шг үсдээд дарчихсан саарал дээлтэй, улаан цоохор дээлтэй 2 хүн нь хажуугаас нь Шгийн нүүр цээж рүү нь өшиглөж байхаар нь Б миний араас ирээд бид 2 салгасан тэгээд бүгдээрээ буцаад суусан Ш хар куртиктэй хүнтэй уулзаад ахаа уучлаарай гээд уучлалт гуйгаад тэврээд авсан чинь Ш та яаж байгаа юм бэ намайг хазчихлаа ш дээ эмэгтэй хүн шиг юм бэ гээд байсан тэрний дараа хар куртиктэй хүн, саарал дээлт, улаан цоохор дээлтэй хүн 3 Шг бас газар унагаад толгой руу нь цохиж зодоод байсан сүүлд нь Ш.гийн машины дэргээд нөгөө хар куртиктэй хүн нь Шг газар унагачихсан бас толгой руу нь цохиж зодоод байсан ер нь бол Шг А, хар куртиктэй хүн, саарал дээлтэй хүн, улаан цоохор дээлтэй хүн 4 элбэж ч нэг зодоод дан дангаараа ч зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бы”...И.А гэдэг залуу байна гээд очоод уулзаад байсан тэгээд тойроод суусан хүмүүс дээр ирсэн чинь хар куртиктэй хүн О.Шг өдөөд үгээр идээд араг яс, ямааны 3 гээд байсан. Тэгснээ маргалдаад зодолдоод эхэлсэн би жаахан халамцуу байсан болохоор юунаас болж зодолдсоныг нь мэдэхгүй тэгсэн хар куртиктэй хүн нь босож ирээд О.Шг 2-3 удаа цохисон тэгсэн нэг харсан чинь хар куртиктэй хүний хамраас цус гарчихсан байсан тэнд байсан хүмүүс О.Ш рүү дайраад байсан. Тэгсэн О.Шгийн бага ангийн найз гээд байсан И.А нь машины цаана О.Штэй хамт зогсож байсан. Тэгсэн О.Шгийн хамраас цус гарчихсан байсан И.А цохичихсон юм байна лээ тэгээд эргээд бүгдээрээ сууж байсан О.Ш нөгөө ахтай уулзаад за ах уучлаарай муухай юм боллоо гээд уучлалт гуйгаад цаашаа хараад зогсож байсан чинь И.А О.Шгийн араас очоод салтаа эмзэг эрхтэн рүү нь өшиглөчихсөн чинь О.Ш эргэж хараад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь И.А урдаас нь дахин салтаа руу нь өшиглөсөн тэгсэн тэгээд бүгдээрээ зодоон хийгээд байсан би жаахан халамцуу байсан болохоор юу болоод байгааг нэг их сайн ойлгоогүй нэг харсан чинь И.Шг А, хар куртиктэй хүн, саарал дээлтэй хүн, улаан дээлтэй хүн 4 элбээд зодож байхаар нь Х.Х бид 2 наанаас нь очиж салгасан...” гэх мэдүүлэг, И.Аийн гэрчээр өгсөн”...Тэгсэн О.Ш дээлээ тайлах гээд зогсож байснаа С.Аийг газар сууж байхад нь нүүр рүү нь өшиглөсөн чинь С.А хойшоо саваад унасан чинь хамраас нь цус гараад байсан тэгсэн О.Ш цаашаа хараад явж байхаар нь би араас нь очоод чи яаж байгаа юм бэ гээд О.Шгийн араас салтаан доогуур нь өшиглөсөн. Тэгсэн О.Ш эргээд харахаар нь би хавирч унагаад үсдээд дарсан чинь О.А, Бөндөгө 2 ирээд О.Шгийн нүүр цээж рүү өшиглөөд эхэлсэн тэгэхээр нь би О.Шгийн үснээс тавьсан О.Ш газар уначихсан тэгсэн С.А цусаа арилгаад ирээд намайг өшиглөдөг хэн бэ чи гээд бас өшиглөөд зодсон О.А, Бөндөгө, С.А 3 гурвуулаа зэрэг дайраад байсан би салгах гээд байж байсан чинь О.Атой хамт явсан Жавхаа гэдэг залуу ирж надтай хамт салгалцсан. Тэгээд зодолдохоо болиод сууцгаасан. Тэгсэн О.Ш машиныхаа түлхүүрийг хаячихсан байна гээд хайгаад байсан би бас дээл өмссөн байсан миний дээлийн 2 товч, өврөөс утас унасан байсан би утас товчоо хайж байсан чинь С.А, О.Ш 2 бас зодолдоод эхэлсэн С.А О.Шг газар унагачихсан дээрээ нь зодож байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Жийн”...Тэгээд буцаад ирсэн чинь саарал кровны жолооч залуу миний хажууд зогсож байгаад С.А гэдэг залуугийн нүүр рүү өшиглөчихсөн чинь С.А ухаан улдаад уначихсан тэгэхээр нь би нөгөө өшиглөсөн залууг чи яаж байгаа юм бэ гэсэн чинь наадах чинь өөрөө эхэлсэн ш дээ гэсэн чинь О.А босож ирээд чи яаж байгаа юм бэ хүн алах нь байна ш дээ гээд нөгөө залууг өшиглөхөөр нь би О.Аийг чи боль гээд О.Аийг дагуулаад машины араар ороод С.Аийг тэндээ үлдээчихээд буцаад машин тойроод гараад ирсэн чинь С.Аийн машинд сууж явсан залуу саарал кровны жолоочийг цамцных нь захнаас бариад авчихсан чи яаж байгаа юм бэ зүгээр байсан хүнийг алах нь байн ш дээ зүгээр үзье гээд үзчихгүй яасан юм бэ гээд байсан тэгсэн С.А нэг юм ухаан ороод хамраас нь гарч байсан цусаа арилгаад хэн намайг ингэчихвээ гэхээр нь саарал кровны жолоочтой хамт явсан нэг хүн нь энэ залуу гэсэн чинь С.А босож ирээд саарал кровны жолоочийг машиных нь хажууд хавирч унагаад дээр нь мордчихсон дээрээс нь цохиж зодоод байж байхад нь надтай хамт явсан Г.Гэ гэдэг залуу очиж салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн”...О.А та нар маргалдаад яах вэ чи энэ ахтайгаа сайхан гар барилдчих тэгээд явцгаая гэсэн чинь О.Ш гэдэг залуу нь би гар барилдахгүй би дээлээ тайлчихъя тэгээд сайхан үзчихье гээд дээлээ тайлж дуусаад газар сууж байсан С.Аийг эрүү хавьцаа нь өшиглөсөн байх С.А дээшээ хараад ухаан алдаад уначихсан тэгсэн чинь С.Аийн хүүхэд уйлаад байсан тэгэхээр нь бид нар чи чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь харин тиймээ гээд байсан тэгсэн С.Аийн ам хамраас нь цус гараад тогтохгүй, ухаан орохгүй нэлээн удсан тэгсэн И.А, О.Ш 2 хоорондоо маргалдаад барьцалдаж аваад зодоон хийгээд байсан С.Ж, Х.Х бид 3 очоод одоо боль гээд салгасан. Тэгээд О.Шг хамт явсан 2 хүнтэй нь хамт яв гэсэн чинь машиндаа сууснаа О.Ш бууж ирээд машины түлхүүр байхгүй байна гээд буугаад ирсэн тэгээд түлхүүр хайгаад байж байсан чинь С.А ухаан ороод босож ирээд хэн намайг зодчихвоо гэхээр нь тэр залуу чамайг өшиглөсөн гэж хэн нь хэлснийг мэдэхгүй нэг нь хэлсэн тэгсэн чинь С.А О.Шгийн хажууд очоод барьж авч хавирч унагаад дээр нь гарч суугаад нүүр толгой хэсэг рүү нь цохиод байсан бид нар хол байсан тэгээд би гүйж очоод одоо боль гээд салгасан тэгсэн чинь О.Ш босож ирээд урагшаа чигтэй алхаад явчихсан. Тэгээд бид нар О.Шгийн машины түлхүүрийг хайгаад байж байсан чинь И.А О.Шгийн машины түлхүүрийг нь гаргаж ирээд энэ түлхүүрээ аваад явцгаа гээд түлхүүрийг нь Х.Хт өгөөд Х.Х машиныг нь унаад О.Шгийн араас явсан. И.А О.Ш 2 барьцалдаад авчихсан бие биенээ өшиглөөд байсан. Тэгэхээр нь С.Ж, Х.Х бид 3 наанаас нь очиж салгасан. Дараа нь С.А ухаан орж босч ирээд намайг хэн зодчихсон юм бэ гэхээр нь хэн нь хэлснийг мэдэхгүй О.Шг гээд хэлсэн чинь С.А О.Шг барьж аваад хавирч унагаад дээр нь мордоод толгой нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь би наанаас нь очиж салгасан...” гэх мэдүүлэг, өөрсдийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.А, О.А, И.А нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 352 дугаартай дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.А, О.А, И.А нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн арагш цүлхийлт, мөгөөрсөн цагиргын ар хэсгийн урагдал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр талын шанаанд зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.А, О.А, И.А нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч шүүгдэгч С.А, О.А, И.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Шгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор заасан. Шүүгдэгч болон хохирогч нарын ирүүлсэн баримтыг шинжлэн судлахад хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардалд шүүгдэгч И.А 800.000 төгрөг, шүүгдэгч С.А 1.500.000 төгрөг, О.А 1.000.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтаас 620.000, 2600, 4000, 109300, 143000, 20855, 16975, 41000, 203400, 8000 нийт 1.169.130 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт хамааралтай баримт байна гэж дүгнэн харин 47000, 1800, 13800, 4000, 40000, 64100, 35700, 24000, 4000, 34500, 1600 төгрөгийн хоол, хүнс худалдаж авсан болон юу авсан нь тодорхойгүй пос машинаас гарсан баримтууд болох 270.500 төгрөгийн баримт нь хохирол хор уршигт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзлээ. Мөн хохирогч нь барьцаалан зээлдүүлэх газраас 5.612.000 төгрөгийн зээл авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан гэж байгаа боловч эмчилгээ хийлгэсэн талаар баримт ирүүлээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж дүгнэх боломжгүй юм. Иймд хохирогчийн нэхэмжлэлээс нийт 5.612.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна гэж заасан, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд, шүүгдэгч шүүгдэгч С.А, О.А, И.А нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч шүүгдэгч С.А, О.А, И.А нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч шүүгдэгч С.А, О.А, И.А нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч шүүгдэгч С.А, О.А, И.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сын А, Боржигон овогт Иын А, Го Содов овогт Оийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 2700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Аийг 2700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч И.Аийг 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, О.А, И.А нар нь шүүхээс тус бүрт оногдуулсан 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, О.А, И.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.А, О.А, И.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Шгийн нэхэмжлэлээс 270.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, 5.612.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А, О.А, И.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР