| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00458/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 400
|
|
|
|
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төгрөг овогт Н.Б-г Дундговь аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1990 оны 09 сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл эрүүл ахуйч, бага эмчээр, Дундговь аймгийн Хулд сумын хүн эмнэлэгт 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл эх баригч, сувилагч бага эмчээр, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1999 оны 09 сарын 01-ний өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бариа заслын бага эмчээр, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2006 оны 10 сарын 01-ний өдрөөс 2007 оны 3 сарын 15-ны өдрийн хүртэл Цагдан хорих байрны бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х