| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголсэндэн овогт Аын Бд холбогдох эрүүгийн 2212000000426 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган .............. газар оршин суух хаягтай, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнссэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Монголсэндэн овогт Аын Б/РД:................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой Архангай аймгийн Булган сумын Зуунмод багт байх өөрийн гэртээ хохирогч Ч.Отой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, эрүүл мэндэд нь толгойн хуйханд язарсан шарх, өвчүү, гарын хуруунд зүсэгдсэн жижиг шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000426 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ч.Оын өгсөн:
“...Би 2022 оны 12 сарын 04-ний орой малд явж байгаад А.Б гэх айлд очоод 2 шил архи хувааж уугаад тэгээд хоорондоо маргалдаад А.Б намайг архины шилээр цохисон. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. А.Б бид хоёр малын бэлчээрээс болж маргалдсан. А.Б нь уугаад дууссан байсан архины шилээр миний толгой хэсэгт цохиж толгой хагалсан, цээж хэсэгт бага зэрэг зүсэгдсэн, зүүн гарын эрхий хуруу болон дунд хуруу зүсэгдсэн гэмтэл үүссэн. Би А.Быг цохиж зодоогүй. А.Б биед хоёроос өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/
*Гэрч Д.Лгийн өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний үдээс хойш Булган сумын Зуун мод багийн нутаг Цагаан чулуут гэх газар гэртээ байхад Ч.О ах манайд ирсэн. Тэгээд манай нөхөр А.Бтай архи ууж эхэлсэн, би тэгээд сумын төв рүү ажилтай байсан тул явчхаад ирсэн чинь Ч.О ахын толгой нь хагарсан, гараас цус гарсан гэрийн шалан дээр шилний хагархай их байсан. Би Ч.О ахын толгой болон гарынх нь цусыг цэвэрлэж өгөөд гэр рүү явуулсан. А.Б, Ч.О нар нь хоорондоо маргалдаж зодолдсон бололтой байсан. А.Бд миний харснаар гэмтэл байгаагүй. Ч.О, А.Б нар нь архи уусан байсан. Намайг сум явчхаад ирэх хооронд нэлээн согтсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Яллагдагч А.Бы өгсөн:
“…2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үд өнгөрч байхад Ч.О ах манайд халамцуу орж ирсэн ингээд би Ч.О ахад архи гаргаж өгөөд хамт ярилцангаа хувааж уусан бид хоёр эхлээд Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай нэг шил архи хувааж уугаад үргэлжлүүлээд Соёрхол нэртэй 0.5 литрийн савлагаатай архи хувааж уугаад дуусаж байхад малын бэлчээр яриад маргалдсан учир нь манай хоёрынх ойрхон нутагладаг тул архи уусан халамцуу хүмүүс бэлчээрээс болоод маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад би уусан хараа нэртэй архины шилээр Ч.О ахын толгой хэсэгт нь нэг удаа цохисон бөгөөд тухайн үед архины шил хагарсан Ч.О ахын толгойноос цус гарахаар нь би сандраад цусыг нь тогтоох гэж цэвэрлээд байж байтал Д.Л сумын төвөөс ирж Ч.О ахын толгой болон гарын нь цэвэрлэж боож өгч гэр рүү нь явуулсан ийм зүйл болсон. Бид хоёрын хажууд хэн нэгэн хүн байгаагүй бид хоёр хоёулаа байсан. Би хохирогч Ч.О ахаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрч учир зүйгээ олсон шаардлагатай эм тариаг нь авч өгч Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Тунгалаг тамир эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Ч.О ах намайг уучилсан гэдгээ хэлсэн одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэж надад хэлсэн. Нэг нь Ч.О ахын толгой руу цохих үед хагарсан нөгөөхийг нь хог рүү хаясан сүүлд харахад мөн хагарсан харагдаж байсан. Ч.О ах бид хоёрын дунд урд өмнө өс хонзон өр авлага гэх зүйл огт байхгүй зүгээр нэг нутгийн саахалт байдаг хүмүүс байгаа. Би хугацаат цэргийн албыг 2002 оны 10 дугаар сараас 2003 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын хилийн цэргийн 0146 дугаар ангид хаасан одоо Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Цагаан чулуут гэх газар эхнэр хүүхдийнхээ хамт мал маллаж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаартай “...Ч.Оын биед толгойн хуйханд язарсан шарх, өвчүү, гарын хуруунд зүсэгдсэн жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Толгойн хуйхны язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчүү, хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутагт А.Бы гэрт иргэн Ч.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой Архангай аймгийн Булган сумын Зуунмод багт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч Ч.Отой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, эрүүл мэндэд нь толгойн хуйханд язарсан шарх, өвчүү, гарын хуруунд зүсэгдсэн жижиг шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Оын“...Би 2022 оны 12 сарын 04-ний орой малд явж байгаад А.Б гэх айлд очоод 2 шил архи хувааж уугаад тэгээд хоорондоо маргалдаад А.Б намайг архины шилээр цохисон. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. А.Б бид хоёр малын бэлчээрээс болж маргалдсан. А.Б нь уугаад дууссан байсан архины шилээр миний толгой хэсэгт цохиж толгой хагалсан, цээж хэсэгт бага зэрэг зүсэгдсэн, зүүн гарын эрхий хуруу болон дунд хуруу зүсэгдсэн гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Лгийн”...Тэгээд манай нөхөр А.Бтай архи ууж эхэлсэн, би тэгээд сумын төв рүү ажилтай байсан тул явчхаад ирсэн чинь Ч.О ахын толгой нь хагарсан, гараас цус гарсан гэрийн шалан дээр шилний хагархай их байсан. Би Ч.О ахын толгой болон гарынх нь цусыг цэвэрлэж өгөөд гэр рүү явуулсан. А.Б, Ч.О нар нь хоорондоо маргалдаж зодолдсон бололтой байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч А.Бы мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б нь хохирогчийн эрүүл мэндэд толгойн хуйханд язарсан шарх, өвчүү, гарын хуруунд зүсэгдсэн жижиг шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хаана үйлдсэн болохыг тогтоох нь зүйтэй бөгөөд прокурор яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг тодорхой бичээгүй, Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн ямар нэртэй газар гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монголсэндэн овогт Аын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 650/зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР