Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:       

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 2018 оны 03  сарын 30-ны өдөр Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2853 дугаартай Ш.Г хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Ч.Г мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Багаа ловон овогт Чимэддуламын Г Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт 1977 оны 03 сарын 22-ны өдрөөс 1977 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл ажилчин, Дундговь аймгийн Үйлдвэр худалдааны ‘’Амгалан’’ хоршоонд 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл дарга, няраваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР