Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч Д.Уранчимэг түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031688 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 40-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ойрд овогт Дашийн Уранчимэг /РД:ХН73020827/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

              Шүүгдэгч Д.Уранчимэг нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди төвийн 4 давхарт Солонгос улсад гэрээгээр ажиллахад өгөх хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар Л.Баярмаагаас 500.000 төгрөг, Ц.Болорчимэг, Б.Баярцэцэг, М.Гантулга, Б.Ангарсүрэн нараас тус бүр 250.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг залилан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уранчимэг мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

         Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Баярмаа мэдүүлэхдээ: Би 2016 онд Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажилд явах бүртгэлд бүртгүүлчихсэн байсан юм. Манай аавын хуучны танил Урнаа эгч хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг өдөр надруу залгаад чи Солонгос улс руу гэрээгээр явах гэж байгаа юм уу гэхээр нь тийм гэсэн чинь эгчид нь шалгалтанд тэнцүүлж өгөх таньдаг байгаа хэдэн ч хүн байж болно тэнцүүлж өгч чадна нэг хүнээс 250.000 төгрөг авна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би итгээд өөрийн таньдаг хамт тэнцүүлэх хүн хайж байсан 4 хүндээ хэлсэн чинь бүгдээрээ нийлээд мөнгө төгрөгөө өгөхөөр болоод зарим нь надаар дамжаад Урнаа эгчтэй уулзаж өөр мөнгөө өгсөн юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 09-нд 3 хүний 750.000 төгрөг, 10-ны өдөр 2 хүний 500.000 төгрөг аваад явсан юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 14-ны өдөр шалгалт болоод бид нарын хэн нь ч тэнцээгүй байсан. Тэгээд Урнаа эгч рүү залгаад тэнцээгүй байна ш дээ гэсэн чинь эгч нь өөрөө мэдэхгүй байна цаад хүнээсээ асуугаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш сураггүй алга болсон...  Миний цаана Солонгос 3, Монгол хүн байгаа. Шалгалтын материалыг замаас нь авч засна гэж байсан.Тэгээд шалгалтанд тэнцээгүй талаар нөгөө хэддээ хэлэхэд Соёлмаа болохоор цагдаа сэргийлэх гэж явж чадахгүй чи авсан учраас чамаас авна гээд би тэр 250.000 төгрөгийг нь төлчихсөн юм. Ингээд надаас 500.000 төгрөг гарсан. /хх-ийн 32-33, 40 дүгээр хуудас/

 

        Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Баярцэцэг: Би 2016 онд Солонгос улс руу гэрээгээр ажилд явах бүртгэлд бүртгүүлчихсэн байсан юм. Тэгээд найз Баярмаагаас гэрээгээр ажилд явах шалгалтанд найдвартай тэнцүүлж өгөх хүн байна гэж сонсоод 2016 огы 05 дугаар сарын 10-ны өдөр Тэди худалдааны төвийн 4 давхарт Баярмаагийн ажил дээр очоод Баярмаагийн таньдаг өөрийгөө Урнаа гэж танилцуулсан эмэгтэйтэй уулзсан юм. Урнаатай уулзсан чинь эгч нь шалгалтанд баараггүй тэнцүүлж өгнө гээд би 250.000 төгрөг бэлнээр өөрийнх гарт өгсөн. Надтай хамт 1 эрэгтэй хүн цуг өгсөн. Баярмаа өөрийнхөө мөнгийг дансаар шилжүүлчихье гэсэн чинь миний данс болохгүй байна бэлнээр өг гэж байсан юм. Тэгээд мөнгөө өгчихөөд гараад яваад өгсөн. Урнаа гэж эмэгтэй бид нарын иргэний үнэмлэхийг канондож аваад мөнгийг нь дотор нь ороогоод аваад явсан юм. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

      Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Болорчимэг: Би 2016 оны Солонгос улс руу гэрээгээр ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Шинэбаярыг бүртгүүлчихсэн байсан юм. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр шалгалт нь болох байсан юм. Тэгсэн чинь ажлын Баярмаа гэдэг хүүхэн Урнаа гэж тэр шалгалтанд тэнцүүлж өгөх найдвартай хүн олчихсон гээд 250.000 төгрөгөөр тэнцүүлнэ гэж байсан юм. Тэгэхээр нь манай дүү бас Солонгос явах гэж байгаа манай дүүг оруулчих боломж байна уу гэсэн чинь аа болно Урнаа эгчээс асуугаадхъя гэж байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баярмаагийн хаан банкны данс руу мобайлаар шилжүүлсэн юм. Тэгээд дүүгийнхээ овог нэрийг хэлээд бүртгэлийн кодыг нь Баярмаад бичээд үлдээсэн./хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

     Мөрдөн байцаалтанд хохирогч М.Гантулга: Тэгээд хэлний бэлтгэлдээ яваад 2016 оны 05 дугаар сард шалгалт нь болох байсан юм. Тэгээд байж байтал Баярмаа гэж манай найз надад хүнээр шалгалтандаа тэнцүүлүүлэх гэж байгаа 250.000 төгрөгөөр шууд тэнцүүлж өгнө гэсэн хүн байгаа гэж ярьсан юм. Тэгэхээр нь намайг хэлээд өгчих би мөнгийг нь өгье гэж хэлээд 2016 оны 05 дугаар сарын эхээр Баярмаад ажил дээр нь авч ирж өгсөн. Баярмаа цаашаа тэр хүндээ өгсөн гэж байсан. Тэгээд шалгалтанд нь болоод тэнцээгүй учраас Баярмаа руу ярьсан чмнь харин тиймээ нөгөө хүмүүс нь бас над руу ярьсан тэнцээгүй гэж байна би өөрөө ч тэнцсэнгүй гэж байсан. Тэгээд цаад хүнтэйгээ холбогдоно гэж байсан удалгүй намайг цагдаа дээр өргөдөлөө өгөөрэй өргөдөлөө өгчихлөө гэж хэлж байсан. /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

    Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ангарсүрэн: 2016 оны эхээр Солонгос улс руу гэрээгээр ажиллах ажилчид авах бүртгэл явагдсан юм. Тэгээд манай дүү Тэмүүжин тэр бүртгэлд бүртгүүлээд Солонгос хэлний сургалтанд нь суугаад явж байсан юм. Тэгтэл нэг өдөр манай эхнэр Цэрэндулам би  саяхан  Урнаатай таарсан чинь цаадах чинь Солонгос улс руу явах шалгалтанд тэнцүүлэх найдвартай таньдаг хүн байгаа гэж байна. 250.000 төгрөгөөр тэнцүүлдэг гэж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бид 2 ярилцаж байгаад өө тэгье тэгье гээд Урнаатай 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр утсаар нь холбогдоод мөнгө бичиг баримтаа өгчихье гэж хэлсэн чинь Тэди худалдааны төвийн 4 давхарт хүрээд ир гэсэн юм. Тэгээд явж очоод уулзсан чинь Баярмаа гээд охин байсан. Баярмаа нь бас 2-3 хүний бичиг баримт мөнгийг Уранчимэгт өгч байсан. Би бас өөрийнхөө хүүг шалгалтанд тэнцүүлэхээр болж 250.000 төгрөг өгсөн юм. Тэр үед шалгалт нь дөхчихсөн байсан. Болно бүтнэ гээд тэр чигтээ алга болсон юм. /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

    Мөрдөн байцаалтанд гэрч Цэрэндулам: 2015 оны 11 дүгээр сарын үеэр надад Фэйсбүүкээр найзын хүсэлт ирээд харсан чинь манай хуучин бэр Уранчимэг гэж хүн байсан. Тэгээд ярилцаад хүүхэд шуухад сайн уу гэх мэт юм яриад үр хүүхдүүдээ ярилцаж байгаад би том хүүхдээ яриад Солонгос явах гэрээгээр бүртгүүлчихсэн л байж байна гээд санамсаргүй ярьсан юм. Тэгсэн чинь Уранчимэг надад шалгалтанд тэнцүүлж өгөх баттай хүн байгаа ш дээ гадаад явдлын яаманд таньдаг хүн байгаа найдвартай гэж хэлсэн. Тэгээд би итгээд нөхөртөө утасных нь дугаарыг өгсөн цаашаа манай нөхөр холбогдоод уулзаж мөнгө төгрөгөө өгсөн. /Хх-ийн 42 дугаар хуудас// зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Уранчимэгт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

     Шүүгдэгч Д.Уранчимэг нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди төвийн 4 давхарт Солонгос улсад гэрээгээр ажиллахад өгөх хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар Л.Баярмаагаас 500.000 төгрөг, Ц.Болорчимэг, Б.Баярцэцэг, М.Гантулга, Б.Ангарсүрэн нараас тус бүр 250.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг залилан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         Хохирогч Л.Баярмаагийн өгсөн… би 2016 онд Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажилд явах бүртгэлд бүртгүүлчихсэн байсан юм…манай аавын хуучны танил Урнаа эгч хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг өдөр надруу залгаад чи Солонгос улс руу гэрээгээр явах гэж байгаа юм уу гэхээр нь тийм гэсэн чинь эгчид нь шалгалтанд тэнцүүлж өгөх таньдаг байгаа хэдэн ч хүн байж болно тэнцүүлж өгч чадна нэг хүнээс 250.000 төгрөг авна гэж хэлсэн юм…тэгэхээр нь би итгээд өөрийн таньдаг хамт тэнцүүлэх хүн хайж байсан 4 хүндээ хэлсэн чинь бүгдээрээ нийлээд мөнгө төгрөгөө өгөхөөр болоод зарим нь надаар дамжаад Урнаа эгчтэй уулзаж өөр мөнгөө өгсөн юм…тэгээд 2016 оны 05 дугаар сарын 09-нд 3 хүний 750.000 төгрөг, 10-ны өдөр 2 хүний 500.000 төгрөг аваад явсан юм... тэгээд 2016 оны 05 дугаар сарын 14-ны өдөр шалгалт болоод бид нарын хэн нь ч тэнцээгүй байсан гэсэн мэдүүлэг хх-32-33, хохирогч Б.Баярцэцэгийн өгсөн…Баярмаагийн ажил дээр очсон…Баярмаагийн таньдаг өөрийгөө Урнаа гэж танилцуулсан эмэгтэйтэй уулзсан…Урнаатай уулзсан чинь эгч нь шалгалтанд баараггүй тэнцүүлж өгнө гээд би 250.000 төгрөг бэлнээр өөрийнх нь гарт өгсөн…хх-28-29, хохирогч Ц.Болорчимэгийн өгсөн…Баярмаа гэдэг хүүхэн Урнаа гэж шалгалтанд тэнцүүлж өгөх найдвартай хүн олчихсон…250.000 төгрөгөөр тэнцүүлнэ гэсэн…2016.5.11-ний өдөр Баярмаагийн хаан банкны данслуу мобайлаар мөнгө шилжүүлсэн гэсэн мэдүүлэг хх-30-31, хохирогч Б.Ангарсүрэнгийн өгсөн…манай Эхнэр Цэрэндулам…би саяхан Урнаатай таарсан чинь цаадах чинь Солонгос улсруу явах шалгалтанд тэнцүүлэх найдвартай таньдаг хүн байгаа гэж байсан…2016.5.9-ний өдөр утсаар Урнаатай холбогдоод 250.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг хх-36-37, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

        Шүүгдэгч Д.Уранчимэг  нэр бүхий хохирогч нараас Солонгос улсад гэрээгээр ажиллахад өгөх хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж урьдын танилын харилцаагаа ашиглан итгэл үнэмшил төрүүлж залилж авсан бэлэн мөнгөнүүдийг буцаан өгөхгүй гэсэн субъектив санаагаар уг хэргийг   үйлдсэн гэж үзэв.

                                                                                                                                                           

        Д.Уранчимэг нь хохирогч нарын хэнийг ч хэлний шалгалтанд тэнцүүлж өгөөгүй, тийм эрх мэдэл байгаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

                                                                                                                                                           

         Шүүгдэгч бусдыг эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.

                                                                                                                                                                       

         Д. Уранчимэг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.                                                                                                                     

         Иймд шүүхээс Д.Уранчимэг нь бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                                                                           

        Шүүгдэгч Д.Уранчимэгт ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.                                                                 

 

        Хэрэгт шүүгдэгч Д.Уранчимэгийн хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй  тул хуульд заасан хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.