| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
2023/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүү овогт Бын Лт холбогдох эрүүгийн 2212000000359 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Тариат сумын ..............т гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хүү овогт Бын Л/РД:АЗ.........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000359 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн:
“...Миний бие байгаль, орчин экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Д.Бын өгсөн:
“...Миний эзэмшлийн машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг энэ зун Ч гэх дүүгээс худалдаж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Миний бие Б.Л, М.Д нартай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мухрын даваа гэх газар руу хамт модонд явсан нь үнэн. М.Д бид 2 Лхагвасүрэнгийн унагаж бэлтгэсэн модноос нь ачилцсан өөрөөр мод тайрч унагасан асуудал байхгүй. Би тус машиныг Ч гэх дүүгээс 9 сая төгрөгөөр авсан бөгөөд одоо үлдэгдэл 5 сая төгрөгийн тооцоо дутуу байгаа. Тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. Сүлжээгүй газар оторт Хангай сумын Хавчигийн даваа гэх газар руу явсан хаана байгааг нь мэдэхгүй байна. Утас нь холбогдохгүй байгаа. Хурдхан шиг шийдээд өгмөөр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-110 дугаар тал/
*Гэрч Э.Бын өгсөн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төв постны замд үүрэг гүйцэтгэж байхад иргэн Б.Л нь Портер маркийн 7160- АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод аччихсан явж байхаар зогсоон шалгаж мод бэлтгэх эрхийн бичгийг шалгах гэтэл би мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэхээр тасгийн хашаанд авчирч саатуулсан. Би иргэн Б.Лаас хэзээ хаанаас мод бэлтгэн тээвэрлэн яваа талаар асууж тодруулсан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мухрын даваа гэх газраас бэлтгээд тээвэрлэж байна гэж хэлсэн. Иргэн Б.Л нь босоо болон унанги мод бэлтгэсэн байсан. Иргэн Б.Л нь нутгийн 2 залуутай явж байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна зүс царайг нь бол танина. Би иргэн Б.Лаас асууж тодруулсан байгаль хамгаалагчийн утас нь холбогдоогүй тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар тал/
*Гэрч М.Дийн өгсөн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад нутгийн ах болох Б.Л ахтайгаа хамт модонд яваадхаач гэхээр нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Мухрын даваа гэх газраас мод бэлтгэж ачилцсан. Бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Мухрын даваа гэх газраас бэлтгэж ачсан. Бид хоёр Модоо бэлтгэхдээ Хятад ард улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн хуучин цахилгаан хөрөө, Портер маркийн 7160-АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж бэлтгэж тээвэрлэсэн. Бид хоёр модоо бэлтгэхдээ нутгийн ах болох Д.Б гэх хүнтэй бэлтгэж тээвэрлэсэн. Бид гурав 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мухрын даваа гэх газраас модоо бэлтгэж ачихдаа мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар мэдэхгүй байна би Б.Л ахаас мод бэлтгэх эрхийн авсан эсэх талаар асууж тодруулаагүй ахдаа туслаадхаач гэхээр нь л цуг явсан. Унанги болон 4 ширхэг босоо модоо голоор нэг метр тавин санжийн урттайгаар тайрч бэлтгэн ачсан. Би зааж өгч чадна Архангай аймгийн Тариат сумын төвөөс 50 км зайтай газар байгаа. Би ойгоос мод бэлтгэж тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авдаг талаар мэднэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/
*Гэрч А.Дгийн өгсөн:
“...Иргэн Б.Лын мод бэлтгэх эрхийн бичиг авахаар утсаар ярьж байсан, тухайн үед би Тариат сумын Цагдаагийн тасаг дээр мэдүүлэг өгч байхад мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан мэдүүлгээ өгч дуусаад гарч ирээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Б.Лын мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Мухарын даваа гэх газарт энэ онд талбай тусгаарлаагүй Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/
*Яллагдагч Б.Лын өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/
*Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай”...1.599 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 215.118₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 24-25 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АА22-79 дугаартай:
“...2001 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн 71-60 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 3.190.320/гурван сая нэг зуун ерэн мянга гурван зуун хорь/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 62-64 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ22-123 дугаартай:
“...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан хөрөөний үнэ 92.000/ерэн хоёр мянга/ төгрөг, 1.9599 метр куб модны үнэ 195.000/нэг зуун ерэн таван мянга есөн зуун ер/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 101 дүгээр тал/
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 17-25, 26-29 дүгээр тал/
*Архангай аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 272 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 70 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мухрын даваа гэх газраас шүүгдэгч Б.Л нь мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.50 см урттай, 86 ширхэг, 1.9599 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэхдээ 4 ширхэг босоо мод унагаж бэлтгэн, 71-60 АРА улсын дугаартай, Хьюндай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 215.118 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Л үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бийн”...Миний бие байгаль, орчин экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Бын”...Миний эзэмшлийн машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг энэ зун Ч гэх дүүгээс худалдаж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Миний бие Б.Л, М.Д нартай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Мухрын даваа гэх газар руу хамт модонд явсан нь үнэн. М.Д бид 2 Лхагвасүрэнгийн унагаж бэлтгэсэн модноос нь ачилцсан өөрөөр мод тайрч унагасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бын”...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төв постны замд үүрэг гүйцэтгэж байхад иргэн Б.Л нь Портер маркийн 7160- АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод аччихсан явж байхаар зогсоон шалгаж мод бэлтгэх эрхийн бичгийг шалгах гэтэл би мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэхээр тасгийн хашаанд авчирч саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дийн”...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад нутгийн ах болох Б.Л ахтайгаа хамт модонд яваадхаач гэхээр нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Мухрын даваа гэх газраас мод бэлтгэж ачилцсан. Бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Мухрын даваа гэх газраас бэлтгэж ачсан. Бид хоёр Модоо бэлтгэхдээ Хятад ард улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн хуучин цахилгаан хөрөө, Портер маркийн 7160-АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж бэлтгэж тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Дгийн”...Иргэн Б.Лын мод бэлтгэх эрхийн бичиг авахаар утсаар ярьж байсан, тухайн үед би Тариат сумын Цагдаагийн тасаг дээр мэдүүлэг өгч байхад мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан мэдүүлгээ өгч дуусаад гарч ирээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Б.Лын мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Мухарын даваа гэх газарт энэ онд талбай тусгаарлаагүй Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 215.118 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Лын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Лын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Лыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 215.118 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /215.118*3=645,354/зургаан зуун дөчин таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 645,354/зургаан зуун дөчин таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Лын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Б.Лын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-60 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Бын эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Лын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-60 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Бад буцаан олгож, шүүгдэгч Б.Лаас уг автомашины үнэ болох 3.190.320/гурван сая нэг зуун ерэн мянга гурван зуун хорь/ төгрөгийг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 645,354/зургаан зуун дөчин таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,544,966/хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 195.000/нэг зуун ерэн таван мянга есөн зуун ер/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.9599 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүү овогт Бын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лаас 645,354/зургаан зуун дөчин таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Лын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-60 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Бад буцаан олгож, шүүгдэгч Б.Лаас уг автомашины үнэ болох 3.190.320/гурван сая нэг зуун ерэн мянга гурван зуун хорь/ төгрөгийг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 645,354/зургаан зуун дөчин таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,544,966/хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 195.000/нэг зуун ерэн таван мянга есөн зуун ер/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 1.9599 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000/ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР