Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/412

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0389/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ****** *******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******  овогт ****** ийн ****** , ******  овогт ****** ийн ******  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2218000000461 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** ***********************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******  овогт ****** ийн ******  /РД:******/,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******************************тоотод оршин суух,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******  овогт ****** ийн ******  /РД:*****/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Н.******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Б.******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.******  нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, Зэвсэгт хүчний ********ангийн хашаанд орхиж явсан Ц.********ын цүнхтэй эд зүйлийг олсон атлаа цүнхний эзнийг олох талаар ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр, авч явж, завшин 6,165,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.******  нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.****** гийн “********” гэх фейсбүүкийн хаягаар холбогдож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Н.****** гаас “айфоне 13 промакс” загварын гар утсыг 900,000 төгрөгөөр худалдан авсан болох нь:

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16-р хуудас/,

 

Хохирогч Ц.********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа хотод уулзаж, ууж идэж байгаад Дарханы таксинд суугаад Дархан руу явсан. Тэгээд ********цэргийн ангид очсон. Тэнд ажилладаг найзуудаар Дархан буудал руу хүргүүлээд тэндээ хоносон. Маргааш өглөө нь миний “айфоне 13 промакс” загварын гар утас байхгүй байгаагаа мэдсэн. Миний цүнхэн дотор гар утас, хагас түрийтэй аяллын шар гутал, тактикийн өмд, цамц, биеийн тамирын цамц хосоороо, эрэгтэй хар өнгийн ширэн түрийвч, ********ны алтан карт, ******** банкны 2 виза карт, эхнэрийн иргэний үнэмлэх, мөнгөн бортого, мөнгөн гинж, сахиус зэрэг эд зүйлс байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-25-р хуудас/,

 

Н.****** гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би олсон эд зүйлээ 3 сар хадгалж байгаад гар утас авна гэсэн зарын дагуу өөрийн “********” гэх цахим хаягаараа чатлаж байгаад хорооллын эцэст аваачиж 900,000 төгрөгөөр зарсан. Уг гар утсыг зарахдаа тухайн ченж гэх залууд би олсон, эзнийг нь хайгаад олохгүй байгаа юм аа, эзнийг нь хайгаад 2-3 сар орчим болж байна, зүгээр үү, ямар нэгэн асуудал гарахгүй юм байгаа биз дээ гэхэд тухайн залуу зүгээрээ, ямар нэгэн асуудал болохгүй, 900,000 төгрөгөөр авна гэсний дагуу би өөрийн ******** гэх данс руугаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уг мөнгөө авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30-р хуудас/,

 

Б.****** ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “********” гэх цахим хаягтай хэрэглэгчтэй уулзаж “айфоне 13 промакс” загварын гар утсыг 900,000 төгрөг авсан ба уг мөнгийг өгөхдөө ******** дансны дугаартай ******  гэх хүний данс руу шилжүүлсэн. Тухайн гар утас зарсан гэх хүн нь хөдөөний царайтай 30 орчим насны эмэгтэй байсан ба уг хүн олсон юм, зар тавиад эзэн нь олдохгүй байна гэх зүйл ярьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33-р хуудас/,

 

“Капитал Зууч” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээгээр хар өнгийн ширэн цүнх 250,000 төгрөг, “айфоне 13 промакс” загварын гар утас 3,400,000 төгрөг, хагас түрийтэй аяллын шар гутал 300,000 төгрөг, тактик өмд цамц 2 ширхэг 240,000 төгрөг, биеийн тамирын цамц 180,000 төгрөг, хар өнгийн ширэн түрийвч 140,000 төгрөг, ********ны алтан карт 10,000 өгрөг, ******** банкны виза карт 10,000 төгрөг, Иргэний цахим үнэмлэх 350,000 төгрөг, мөнгөн бортого 500,000 төгрөг, мөнгөн гинж 400,000 төгрөг, “Гүрү” сахиус 700,000 төгрөг, нийт 6,165,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хүудас/,

 

********ин дахь Н.****** гийн эзэмшлийн ******** дугаартай дансанд Б.****** ээс 900,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 77-78-р хуудас/,

 

********ны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5045/22/10196 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 76-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.******  нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олсон атлаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эзэмшигчийг олох талаар ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр өөрийн өмч мэт худалдан борлуулсан, шүүгдэгч Б.******  нь утсыг олсон талаараа хэлсээр атал гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авчээ.

 

Шүүгдэгч Н.******  гэгдэл хөрөнгийн эзнийг олохоор оролдсон гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.****** гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.****** ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд Н.****** г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 6,165,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.****** ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл” хангагдсан байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ц.******** нь алдсан хар өнгийн цүнх, гар утас, бусад эд зүйлийг нэхэмжилснийг шүүгдэгч нар буцаан өгсөн, хохирогч “шүүгдэгч ****** *******нараас хохирлоо гаргуулж авсан, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.****** д Н.******  нь гар утсыг худалдахдаа авсан 900,000 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон гэж шүүгдэгч нар мэдүүлж байх тул шүүх энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ****** *******нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Н.******  нь “учруулсан хохирлын нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, Б.******  “учруулсан хохирлын нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.******  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /хавтаст хэргийн 64/, Б.******  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр торгуулийг бүрэн төлсөн байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, прокурорын санал болгож шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд, шүүгдэгч Н.****** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.****** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** *******нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******  овогт ****** ийн ****** г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, ******  овогт ****** ийн ****** ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******  овогт ****** ийн ****** д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******  овогт ****** ийн ****** д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.****** д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол  биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаруулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** *******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД