Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 140

 

  2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2019/00140

                Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух ******* С.С /РД:**********/-ын

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух ******* К.Т /РД: **********/-аас

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Ч.Мягмаржав, хариуцагчийн өмгөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх 2009 оны 02 дугаар сард гэр бүл болж 2010 онд хүү, 2011 онд охин төрсөн. 2010 онд анхны хүүхдээ тээж байхад хөдөө бид хоёр хамт амьдардаг байсан. Тухайн үед хадам ээж “хөдөө газар миний хүүхэд морь маланд чирэгдээд үхчихвэл хэн амь насыг нь хариуцах юм” гэж хэрүүл хийхэд бид хоёр буцаж *******т нүүж ирсэн. Би хадам ээждээ зөндөө зодуулдаг байсан. Мөн нөхөр хүртэл нүүр нүдгүй зодож, өвлийн хүйтэнд хоёр хүүхэдтэй минь хамт хөөж гаргасан удаа байгаа. Одоо энэ хүний хаана байгааг огт мэдэхгүй байна. Би 2017 оны 10 дугаар сараас хойш өөрийн аав ээж дээрээ хоёр хүүхдээ дагуулаад ирсэн. Ээж, аавдаа туслаад мал ахуйд нь дэм болоод манай хоёр хүүхэд Хэнтий аймгийн Өлзийт суманд амьдарч эхэлсэн. Хүүхдүүд маань сумын сургуульд суралцаж байгаа. Би 2017 оноос хойш К.Тыг хүлээсэн. Энэ хугацаанд К.Т хүүхдүүддээ анхаарал халамж тавьж байгаагүй. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан. Эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтанд К.Т нэг ч удаа ирээгүй.  Казкастан гараад одоо хүртэл ирэхгүй байгаа. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд надтай амьдарч байгаа. Цаашид ч хүүхдүүд надтай амьдрах хүсэлтэй. К.Т өөрийн гэсэн орон гэргүй. Иймд  хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч К.Т шүүхэд гаргасан тайлбартаа:  Би С.Стай 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2 хүүхдийн эцэг, эх болсон. С.С намайг хүчирхийлэгч мэтээр нэхэмжлэлдээ бичсэн нь худлаа юм. С.С өөрөө үр хүүхдүүдээ  боддоггүй. Гэр орноо хаяад олон хоногоор хаана байгаа нь тодорхойгүй найз нартайгаа шоудаад явдаг байсан. Тухайлбал бид хуримаа хийгээд 7 хонож байтал намайг ажилдаа явсан хойгуур хөгшин настай өвөө, эмээд худлаа хэлээд гэрээсээ гараад 2 хоног алга болсон. Энэ үеэр хадам аав, ээж манайд зочилж ирсэн боловч охин нь ирэхгүй болохоор бид хайж хотод байдаг ийн ахынд очсон. Орой нь хадам аав манай өвөө рүү утасдаж ийн хувцсыг Туул голын эргээс оллоо гэсэн учир битүүлэг мэдээ өгсөн. Бид Туул гол руу хэлсэн газарт нь очиж хайсан боловч юу ч олоогүй. Хэд хоногийн дараа С.С юу ч болоогүй юм шиг ирсэн. ийн аав, ээж нь охиноо хажуудаа байлгана гээд ******* руу бид гэрээрээ нүүсэн. Тэнд 1 жил гаруй хугацаанд амьдарч байгаад ийн ятгалгаар буцаж *******т нүүж ирсэн. Нүүж ирээд сар ч болоогүй байхад хүүхдээ айлд орхиод 2 хоногоор явчихдаг болсон. 2 дахь хүүхдээ гаргаад мөн адил хүүхдүүдээ айл хөршийнд болон манай ээжийнд худлаа хэлж орхиод явдаг болсон....Ийм байдлаас болж ийг загнаж эхнэр хүн шиг байхыг шаардахад намайг 2016 оны 12 дугаар сард худлаа хэлж цагдаад өргөдөл гаргаж 21 хоногийн баривчилгаанд явуулсан. С.С Замын-Үүд рүү 5 хоног завхайрч явж ирснийг мэдсэн. Түүний фэйсбүүк хаяг руу орж бичсэн мессежийг нь ах, дүү нараараа уншуулахад элдэв бусын таних танихгүй залуучуудтай нүцгэн зургаа солилцож садар самуунтай холбоотой зураг явуулж, интернэт орчинд биеэ үнэлдэг гэж ойлгосон. Ийм байгааг нь аав, ээж хоёрт нь үзүүлмээр байхад үргэлж өмөөрч, намайг байнга буруутгадаг. Намайг ажилдаа явсан хойгуур ийн аав гэрийг маань буулгаад 2 хүүхдийг аваад Хэнтий рүү нүүлгэсэн байсан. Би араас нь утасдаж явсан боловч аав нь намайг элдэв үгээр дайрч доромжилсон. Би хүүхдүүдээ бодоод араас нь ******* руу очсон боловч аль хэдийнээ хүүхдүүдийг шилжүүлсэн байсан. Би багаасаа өнчин өссөн учраас аавгүй байхын зовлонг мэднэ. Тиймээс би 2 хүүхдээ өнчрүүлэхгүй, мөн амьдралаа бусниулахгүй. ийн алдаа дутагдлыг дахиж сөхөхгүй, үр хүүхдийнхээ төлөө бие сэтгэлээ засч хамтран амьдрахыг хүсч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч С.С нь “нөхөр К.Т архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, эхнэр хүүхдээ зодож, гэр бүлийн амгалан тайван байдлыг алагдагдуулдаг” үндэслэлээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч К.Т “үр хүүхдээ өнчрүүлэхгүй эхнэртэйгээ эвтэй амьдрана” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

            Гэрлэгчид 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хайр сэтгэлийн үндсэн дээр нэг гэрт ханилан сууж 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 42-т бүртгүүлж 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү К.Тын Тилекжаныг, 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр К.Тын Саулегүль нарыг төрүүлсэн байна.           

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч  хариуцагч К.Т  эвлэрүүлэн зуучлагчийн удаа дараагийн дуудлага, уулзалтанд ирээгүй, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдраагүй, гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, гэрлэгчид эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Гэрлэлт цуцлаж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

Хариуцагч К.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж байсан учраас түүний өмгөөлөгч хүүхдийн асрамжийн асуудлаар мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн. Шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж  Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг шинжээчээр томилсон. Энэ тухай хэргийн оролцогч нарт мэдэгдсэн. Гэтэл хариуцагч К.Т 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  оор улсын хилээр гараад эргэж ирээгүй болох нь Хил Хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2-5а/5350 дугаартай албан бичиг, гэрч А.Аманжолын мэдүүлгээр тогтоогдсон.

Хэргийн оролцогч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явагдаж байгаа үед хаягаа өөрчлөх, гадагшаа явах гэж байгаа бол энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

Хариуцагч эзгүй байгаатай холбогдуулан шинжээчийн баг дүгнэлт гаргах боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн.

Зохигчдын хооронд үүсээд байгаа маргаан нь дан ганц гэрлэгчдийн эрх, ашиг сонирхол бус хүүхэд эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдөж байх тул  хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан хариуцагчаас нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6., 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар ******* Кадимчайркын К.Т, Молкы ******* С.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Тилекжан, 2011 оны 09 дүгээр сарын 24-ний

өдөр төрсөн охин Т.Саулегүль нарыг эх ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Т.Тилекжан, 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Т.Саулегүль нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50/тавь/ хувь, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг К.Таас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.700 /хоёр зуун зургаан мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Таас 206.700 /хоёр зуун зургаан мянга долоон зуу/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сд  олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ