| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00148/И |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 148
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ2019/00148 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* оршин суух ******* Ч.Э /РД: **********/-ын
Хариуцагч: *******,*******,*******,*******од байрлах “*******” ХХК-иас
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 15.358.850 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...“*******” ХХК-ийн мах худалдан авна гэсэн зарын дагуу ...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100 ширхэг буюу 1.500 кг махыг нэг клограммыг 4.400 төгрөгөөр тооцож 6.600.000 төгрөгөөр, . ...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200 ширхэг буюу 3.610 кг махыг нэг клограммыг мөн л 4.400 төгрөгөөр нийт 15.884.000 төгрөгөөр худалдсан. 22.484.000 төгрөгийг данс руу шилжүүлнэ гэхээр нь махаа өгчихөөд баримтаа аваад явсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 7.125.150 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр хийгээгүй. Иймд махны үлдэгдэл төлбөр 15.358.850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжэгч Ч.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаад тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Э нь 2018 оны 11 сарын 28-нд “” компанийн мах бэлтгэх буюу *******т байрладаг мах бэлтгэх төв дээр очиж мах өгсөн. Эхний ээлжинд 100 ширхэг ямааны гулуузыг килограммыг нь 4.400 төгрөгөөр тооцож тухайн үед 1.500 килограмм мах болсон. Махны нийт үнэ нь 6.600.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ худалдаж аваад бид нарт төлбөр тооцооны асуудал ярихад манайх компани учраас компанийн данснаас мөнгийг нь шилжүүлнэ гээд бидэнд худалдан авсан тухай падаан үнийн дүн килограммын дүнд тохирсон баримт бичиж өгөөд явуулсан. Тэгээд бид нар 3 хоногийн дараа буюу 2018 оны 12 сарын 01-ний өдөр үлдэгдэл махаа урьд тохирсон үнээр өгсөн. Нийт 5.110 килограмм махыг 4.400 төгрөгөөр тооцож 22.484.000 төгрөг болсон. “*******” ХХК мөнгийг дансаар хийнэ гээд хийхгүй болохоор нь очиж уулзасан. 2018 оны 12 сарын 11-ний өдөр “*******” ХХК-ийн данснаас Ч.Эын нөхөр н.Отгонбаатарын данс руу 7.125.150 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 15.358.850 төгрөгийг шилжүүлээгүй тул гаргуулж өгнө үү.
2 удаагийн мах буулгахад машиныг би барьж явсан учраас махыг хаана буулгасан, хэдэн клограмм мах байсан тухай сайн мэдэж байна. Хариуцагчийн яриад байгаа э гэдэг хүн энэ компаний ажилтан юм уу ченж юм уу гэдгийг бид мэдэхгүй. Бид нар өөрсдөө махаа өгөөд падаанаа бичүүлээд авсан болохоор махны үнийг шаардах эрхтэй гэв.
Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн иргэн э гэгч /махны ченж/ залуутай харилцан итгэж хамтран ажиллах бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ хийсэн. Тухайн үед э гэх ченж залууд урьдчилгаа мөнгө өгч явуулж мах авч байсан бөгөөд одоо ямар ч төлбөр тооцооны асуудал байхгүй болно. Харин ч манайхтай хийсэн гэрээний дагуу мал, махаа нийлүүлээгүй манай компанийн нэр хүнд ажилд асар их хохирол учруулсан бөгөөд үүнд гомдолтой байна. Та бүхэн энэхүү залилан мэхлэгчийг олж бидний нэр төрийг сэргээж өгнө үү. ийн утас: , // тоот ны дансаар дамжуулан манайхаас урьдчилгаа мөнгө авч явсан болно. Одоо манай компани ямарч махны өр төлбөр тооцоогүй бөгөөд энэхүү нэхэмжлэл гаргасан Ч.Э нь өөрөө энэхүү э гэгч залууг ах, дүү гээд дагаад явж байсан бөгөөд эдгээр нь хоорондоо маш сайн танил хамааралтай байх бөгөөд хамтран нийлж компани залилдаг байх үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн Ч.Э нь өөрөө яг миний өрөөнд хажууд сууж байгаад хамгийн сүүлийн тооцоо болох 7.125.150 төгрөгийг би өөрөө интернэт банкаар шилжүүлж өгсөн. Одоо эд нарт ямар нэг төлбөр тооцоо байхгүй. Давхар залилан хийх гэсэн оролдлого яах аргагүй мөн учир Ч.Э, э хоёрыг хамт шалгаж өгч компанийн маань нэр хүндийг сэрээж миний сайхан сэтгэлийг уландаа гишгэсэн хүмүүсийг хариу гомдол гаргаж нэр хүнд, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2018 оны 10 сараас эхэлж мах бэлтгэж эхэлсэн. Тэр хугацаанд тэр Ч.Э гэдэг хүнтэй ямар нэг гэрээ хийж ажиллаагүй. Тэр хүнийг бид нар танихгүй. Манай компани мах байнгын нийлүүлдэг гэрээт мах нийлүүлэгчтэй болох зорилгоор овогтой гэж хүнтэй бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн. Тэрээр мах байнгын нийлүүлнэ гээд 15.000.000 төгрөгийн урьдчилгаа авч 2018 оны 11 сарын 28-ны өдөр 100 ширхэг ямааны гулууз авчирч өгөөд, 2018 оны 12 сарын 01-ний өдөр 200 ширхэг ямааны гулууз махыг компанид авчирч өгсөн. Сүүлийн 200 ширхэг гулуузыг нь манай компани 4.300 төгрөгөөр авъя гэснийг 4400 төгрөг гэж бичсэн. Манай компани падаан бичиж өгдөг. Падаанаа бичээд махаа аваад эд 15.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн байсан болохоор нийт үнийн дүнгээс 15.000.000 төгрөгийн урьдчилгаагаа хасаад 7.384.000 төгрөгийг Ч.Эд өгсөн. Ч.Э мах буулгах үед этэй хамт ирсэн болохоор үлдэгдэл мөнгийг өгсөн. Махны нийт үнэ 22.484.000 төгрөг болсон. Манай компани 15.000.000 төгрөгийн урьдчилгааг д өгсөн. Үлдэгдэл 7.125.150 төгрөгийг Ч.Эд шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ч.Эыг компани дээр ирж уулзахад урьдчилгаа 15.000.000 төгрөгийг манайх төлсөн гэж хэлэхэд тэгвэл үлдэгдэл 7.125.150 төгрөгийг эний данс руу биш, миний данс руу хийж өгөөч гэж гуйсан. Тийм болохоор Ч.Э энээс махны үлдэгдэл мөнгөө нэхэмжлэх ёстой. Мөн түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан падаанууд бүгд э гэдэг нэртэй байгаа анхаарна уу гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч “*******” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15.358.850 төгрөг гаргуулахыг шаардсан.
Шаардлагын үндэслэлийг 2018 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн түүхий мах худалдах худалдан авах гэрээ гэж тодорхойлсон.
Хариуцагч “*******” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгч Ч..Ч.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5.110 клограммтай ямааны махыг хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэн өгч, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 7.125.150 төгрөгийг дансаар хүлээн авсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д хэлцэлийг хуульд зааснаар хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэлэлцэж заншсан зүйлийг олгосон бол амаар хэлцэл хийсэн гэж үзнэ гэж, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж, энэ хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч “*******” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5.110 клограммтай ямааны махыг нэхэмжлэгч Ч..Ч.Эаас аваагүй, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээний тал болох ээс авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбараар 5.110 кг махыг “*******” ХХК хүлээж авсан нь тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан, худалдагч тал махны үлдэгдэл үнэ 15.358.850 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь хариу тайлбартай холбогдох баримтыг шүүхэд өөрөө ирүүлэх үүрэгтэй. Тэрээр махны үлдэгдэл үнэ 15.358.850 төгрөгийг махны ченж э гэдэгт өгсөн, нэхэмжлэгч Ч.Э, э нар гэрээний нэг тал болохыг баримтаар нотлоогүй учраас шүүх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан “*******” ХХК-иас 15.358.850 /арван таван сая гурван зуун тавин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234.744,25 /хоёр зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “*******” ХХК-иас 234.744,25 /хоёр зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ