Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ц.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О  , Р.Ц

Шүүгдэгч Н.М

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М , Б.Э нарт холбогдох эрүүгийн 2225001900247 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Н.М

2. Б.Э

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Э нь Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоотод 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ц.Э ыг цохиж, үснээс нь зулгаан тархи доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

-2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоот хашаанд байсан иргэн Ц.Э ын эзэмшлийн тоёота Прадо загварын ****  УБХ дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 890 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.М  нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоотод Б.Э”г өөрийн эхнэрийг зодлоо гэх шалтгаанаар цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М , Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э”г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М  мэдүүлэхдээ “Би Э-г  өшиглөөгүй, салгах гэж байхдаа гарын бугуйнд хөхөрсөн гэмтлийг учруулсан байж болно. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Э-н  үснээс нь зулгааж тархи доргилт гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин машины шилыг хагалаагүй. Өшиглөж цохьсон зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э  мэдүүлэхдээ “Үлдэгдэл эмчилгээний зардал болох 612 815 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ “М   ах миний эгэмрүү, хөхрүү, хөлрүү өшиглөсөн. Эмчилгээний зардал 2 194 884 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Н.М ын цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Ц.Э ын цагдаагийн газарт гаргасан гомдол, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 20-27 дахь тал/,

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

5. Хохирогч Ц.Э ын “01 цаг 15 минутын орчимд М-н  гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгонд очсон. Намайг очиход манай нөхөр М  , хуурай дүү нь болох М , түүний найз У нар архи уугаад сууж байсан. М , М   хоёр согтуу нь арай гайгүй, У нэлээн согтуу байсан. Хэсэг хугацааны дараа 02 цагийн үед гадаа нохой хуцсан дуу чимээ гарсан. Дараа нь юм хагарч байгаа мэт чимээ гарсан. Би М-н  гэрийн зочны өрөөний буйдан дээр сууж байтал гаднаас М-н  эхнэр Э хашхирч ороод намайг чамайг алнаа гэж хэлээд л үснээс зулгаан гартаа ороож гал тогооны өрөө рүү чирч газарт унагаасан. Тэгээд нүүр, хөл гар луу өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр М   намайг салгахаар босож ирсэн. Дараа нь М  босож ирсэн. М  , М  нар намайг салгах гээд Э-г  мөрнөөс нь татсан. Тухайн үед би үснээсээ зулгаагдан давхар чирэгдсэн. Манай нөхөр М   нь Э-н  гарыг миний үснээс салгах гээд ноцолдож байхад манай нөхрийг Э нь зүүн хөлнийх нь дотор талын гуяа руу 1 удаа өшиглөсөн. Намайг газарт байхад манай нөхөр ёооё гээд толгойгоо бариад хажууд унасан. Манай нөхөр босож ирээд Э бид хоёрыг салгах гээд ноцолдож, ноцолдож арай гэж салгасан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

6. Хохирогч Б.Э-н  “...би хаалгаар ороод миний гэрт юу хийж яваа юм бэ гэж хэлээд Э-н  үснээс хоёр гараараа зулгааж дартал манай нөхөр миний гарнаас салгах гэтэл би Э-н  үснээс зулгаалттай чигээрээ, газарт унасан. Мөн давхар нөхөр маань газарт унасан. Би Э ыг хоёр хөлийнхөө дунд толгойг нь хийж өвдгөөрөө толгойг нь хавчихсан үснээс нь татаж байтал манай нөхөр намайг салгах гээд хоёр гарнаас барьчихсан байж байтал Э-н  нөхөр М   миний эхнэрийн үсийг зулгаалаа, тавь чи гэж хэлээд зүүн талын хөх рүү өшиглөсөн. Мөн дахин гэдэс рүү өшиглөсөн. Дахин баруун зүүн хөлийн өвдөг рүү өшиглөсөн. Тухайн үед миний цээж хөндүүрлэж амьсгал авч чадахгүй хөндүүрлэсэн. Тэгээд миний цээж өвдөөд Э-н  үснээс нь гараа автал манай нөхөр М  М   ахад хандаж одоо болноо Уугнаа босоод ахыг аваарай гэсэн. Уугнаа М   ахыг холдуултал нөхөр маань намайг үүдний тамбар луу хоёр гарнаас татаж гаргаж байхад Э  над руу салаавч гаргаж намайг нэг удаа өшиглөсөн. Тэр үед М   өрөөсөн гутал барьчихсан алаад өгье гэж хэлээд над руу дайраад байсан. Би нөхрийнхөө хамтаар гадаа байж байхад манай нөхөр үйлийн үрээ эдлээд олон хүний толгой залгина, ээж чинь газар доор байж байхдаа таарсан авгай гэж хэлэхээр нь нөхрөө алгадахдаа нүүрийг нь самардсан. Нөхөр надаас бултаад гэрийн хаалганы хажууд зогссон. Би юу гэнээ гээд Э  үс урагшаа орсон байхаар нь хойш нь болготол М   намайг чих рүү алгадсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

7. Гэрч Г.Уын “....М , М  , Э  бид дөрөв архи уугаад сууж байтал 23 цаг өнгөрч байхад М-ий эхнэрЭорж ирээд Э ыг шууд л үсдээд авсан. Тэгтэл М  босож ирээд тэр хоёрыг салгах гэтэл газарт 3-уулаа унасан. Тэгтэл М   ах босож ирээд миний эхнэрийг зодлоо гэж хэлээд л Э-г  3-4 удаа өшиглөөд авсан. Би М  ыг та болиоч гэж хэлээд салгаад авсан. Тэгээд тэр гурав босоод ирсэн. М  надад хандаж Э-г  аваад гараа гэхээр нь Э-г  аваад гэрээс нь гарсан. Гадаа гарсан хойноЭцагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

8. Гэрч Э.М-ий “...манай эхнэрЭорж ирээд Э ыг буйдан дээр сууж байхад нь шууд л үсдэж аваад газарт бөгсөөр нь суулгасан. Тухайн үед би Э-г  салгах гээд болиочээ гэж хэлээд түлхтэл Э-н  үснээс манай эхнэрЭгараараа зулгаалттай чигээрээ бид гурав газарт уначихсан. Тэр үед Э-н  нэг гарыг салгах гээд ноцолдож байхад М   ах миний эхнэрийг зодлоо гэж орилоод манай эхнэр Э-г  цээжинд нь 2 удаа өшиглөсөн. Би эхнэрийн нэг гарыг нь Э-н  үснээс тавиулаад эхнэрээ хамгаалах явцад М   ах эхнэрийн хөл рүү нь олон удаа өшиглөсөн. Тэгээд би Ууганаа М   ахыг аваарай гэхэд Ууганаа М   ахыг татаж холдуулсан...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

9. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №232 дугаартай “...Б.Э-н  биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, зүүн гарын бугалга, зүүн ташааны дээд хэсэг, баруун бугуй зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи хацар, зүүн гарын бугалга, зүүн ташааны дээд хэсэг, баруун бугуй, зүүн гуянд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №233 дугаартай “...Б.Э-н  биед цээж, хоёр гарын бугалга, баруун бугуй, тахиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Уг цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

11. Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №751 дугаартай “...шууд зардлын дүн 1 890 000 төгрөг, шууд бус зардлын үнэ 130 000 төгрөг, нийт 2 020 000 төгрөг...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

12. Шинжээч эмч Ч.Б-н “...цээж, хоёр гарын бугалга, баруун бугуй, тахиманд цус хуралтууд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдаж байгаа. Дээрх цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд ба тус бүр дээр нь гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

13. Яллагдагч Н.М ын “...Зууралдаж байх үед Э-н  гарт хөхрөлт няцралт үүсгэсэн байж болзошгүй, түүнээс би Э-г  санаатайгаар зодсон цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

14. Яллагдагч Б.Э-н  “...надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

15. Б.Э-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,

16. Н.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,

17. Шинжээч Ч.Б-н “...Ц.Э ын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн толгойн компьютер томографийн шинжилгээний хариунаас үзэхэд хамрын ясны хугарал нь хуучин гэмтэл байна. Хамрын ясны хугарлаас бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоотод 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ц.Э ыг цохиж, үснээс нь зулгаан тархи доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоот хашаанд байсан иргэн Ц.Э ын эзэмшлийн тоёота Прадо загварын ****  УБХ дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 890 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.М  нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоотод Б.Э”г өөрийн эхнэрийг зодлоо гэх шалтгаанаар цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э”г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд зүйлийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э”г 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, Н.М ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э”г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай байна. Эмчилгээний зардлыг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд гэм буруутай шүүгдэгч нараас гаргуулан хохирогч нарт олгуулах нь зүйтэй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О   дүгнэлтдээ “Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М  болон хохирогч Б.Э-н  өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч Э-н  хувьд Б.Э-н  үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Гэм хорын хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 612 815 төгрөгийг Эрдэнэчимэгээс нэхэмжилж байгаа. Шүүгдэгч Н.М ын хувьд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.М ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Эхнэрийнх нь эрүүл мэндэд халдсан үйлдлийг таслан зогсоох үедээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь Э-н  эрүүл мэндэд хөнгөн хохиррол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин Э-н  машины цонхыг хагалаагүй. Э , М   нарын “нохой хуцаад гадаа шил хагарах чимээ гарчЭорж ирсэн” гэх мэдүүлэг үндэслэлгүй. Э-н  хашаанд байсан нохой эзнээ хараад хуцахгүй гэдгийг өөрөө хэлж байна. Мөн Э , М   нараас бусад хүмүүс шил хагарах чимээг сонсоогүй байдаг. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Н.М ын цагдаагийн газарт гаргасан гомдол, Ц.Э ын цагдаагийн газарт гаргасан гомдол, гэрэл зургууд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ц.Э ын “...Эрдэнэчимэг хашхирч ороод намайг чамайг алнаа гэж хэлээд л үснээс зулгаан гартаа ороож гал тогооны өрөө рүү чирч газарт унагаасан. Тэгээд нүүр, хөл гар луу өшиглөсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Э-н  “...Э-н  үснээс хоёр гараараа зулгааж дартал манай нөхөр миний гарнаас салгах гэтэл би Э-н  үснээс зулгаалттай чигээрээ, газарт унасан. Мөн давхар нөхөр маань газарт унасан. Би Э ыг хоёр хөлийнхөө дунд толгойг нь хийж өвдгөөрөө толгойг нь хавчихсан үснээс нь татаж байтал манай нөхөр намайг салгах гээд хоёр гарнаас барьчихсан байж байтал Э-н  нөхөр М   миний эхнэрийн үсийг зулгаалаа, тавь чи гэж хэлээд зүүн талын хөх рүү өшиглөсөн. Мөн дахин гэдэс рүү өшиглөсөн. Дахин баруун зүүн хөлийн өвдөг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Уын “....Эрдэнэчимэг орж ирээд Э ыг шууд л үсдээд авсан. Тэгтэл М   ах босож ирээд миний эхнэрийг зодлоо гэж хэлээд л Э-г  3-4 удаа өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.М-ий “...манай эхнэрЭорж ирээд Э ыг буйдан дээр сууж байхад нь шууд л үсдэж аваад газарт бөхсөөр нь суулгасан. М   ах миний эхнэрийг зодлоо гэж орилоод манай эхнэр Э-г  цээжинд нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №232 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №233 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №751 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ч.Б-н “...Дээрх цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд ба тус бүр дээр нь гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.М ын “...Зууралдаж байх үед Э-н  гарт хөхрөлт няцралт үүсгэсэн байж болзошгүй, түүнээс би Э-г  санаатайгаар зодсон цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Э-н  “...надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг, шинжээч Ч.Б-н “...Хамрын ясны хугарлаас бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

-Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоотод хувийн таарамжгүй харилцаа, хардалт, уур бухимдлаар шалтаглан иргэн Ц.Э ын эзэмшлийн тоёота Прадо загварын ****  УБХ дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж 1 890 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Э ыг үснээс нь зулгаан, цохиж, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

-Шүүгдэгч Н.М  нь Орхон аймгийн Баянцагаан багийн Шинэ тосгоны ****  тоотод 2022 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.Э”г өөрийн эхнэрийг зодлоо гэх шалтгаанаар салгах явцдаа өшиглөж цээж, хоёр гарын бугалга, баруун бугуй, тахиманд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Э нь хувийн сэдэлтэй шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, хувийн сэдэлтэй шууд санаатай үйлдлээр бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээж 1 890 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, сэдэлт, зорилго, шалгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М , Б.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь “Б.Э-н  автомашины цонхийг хагалаагүй, өөрсдөө маргалдаад хагалсан байх” гэж мэдүүлж байгаа боловч “гадаа шил хагарах, нохой хуцах чимээ гараад дарааЭгэрт орж ирсэн” гэх хохирогч Б.Э , шүүгдэгч Н.М ын нарын мэдүүлэг, Б.Э нь Б.Э-н  машины цонхийг хагалсныг түүний нөхөр, гэрч Э.М  хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн тухай хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Э нь Б.Э-н  эзэмшлийн автомашины шилийг санаатай хагалсан болох нь тогтоогдож байна.

 

            Мөн шүүгдэгч Н.М  нь "Э-г  өшиглөөгүй” гэж мэдүүлж байх боловч “Н.М  нь эхнэрээ зодлоо гэж хохирогч Б.Э”г 3-4 удаа өшиглөсөн” талаар гэрч Э.М , Г.У нар мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлгүүдийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Шүүгдэгч Н.М ын өмгөөлөгч Д.О   дүгнэлтдээ “М   нь эхнэр Ц.Э ын эрүүл мэндэд халдсан үйлдлийг таслан зогсоох явцдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэж мэтгэлцэж байх боловч нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Н.М  нь бусдын халдлагыг таслан зогсоож, хүнийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор бус уг халдлагад уурлаж, бухимдан шууд санаатай үйлдлээр бусдыг удаа дараа өшиглөж, хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Э-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардлийн үлдэгдэл 612 815 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлахад эмчилгээний зардлын үлдэгдэл 596 815 төгрөг байх тул шүүгдэгч Б.Э-с гаргуулж хохирогч Ц.Э т олгуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан байна.

 

            Хохирогч Ц.Э ын автомашинд учирсан 1 890 000 төгрөгийн хохирлыг хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны явцад гэрч Э.М  төлж барагдуулсан байна.

 

            Хохирогч Б.Э-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 2 194 884 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан 1 242 233 төгрөгийн эмчилгээний зардлыг Н.М аас гаргуулан хохирогч Б.Э-т олгуулахаар шийдвэрлснийг шүүх хуралдааны явцад сайн дураар төлж барагдуулсан байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 хэсэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Б-ын Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овгийн Н М   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М , Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 хэсэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС