Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 108

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00108

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би, 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, Ители күйк овогт Д  К /...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс /9066446/-т холбогдох,

2017 оны шатахууны үлдэгдэл үнэ 1,101,850 /нэг сая нэг зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 153/2019/00070/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс нь 2008 оноос тус шатахуун түгээх колонкоор дамжуулан албаны хэрэгцээнд зориулан шатахуун авч хамтран ажилладаг байсан ба төлбөрийг дараа тооцоогоор дансанд шилжүүлдэг байсан.2017 оны үлдэгдэл шатахууны үнэ болох 1101850 /нэг сая нэг зуун мянга найман зуун тавь/ төгрөгийг төлөхгүй удаа дараа шаардахад маргааш, өнөөдөр төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн болно.

Иймд Стандартчилал хэмжил зүйн хэлтэсээс 2017 оны шатахууны үлдэгдэл үнэ болох 1101850 /нэг сая нэг зуун мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтэс нь жилд 2 удаа 17 сумдаар явж ээлжит хяналт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Шатахууны зардал хүрэлцэхгүйн улмаас хүндрэл учирдаг. 2017 оны 03 дугаар сарын 6-ны өдөр тухайн ажлыг хүлээж авахад 726,500 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй хүлээж авсан болно. Ээлжит хяналт баталгаажуулалтыг 5 сар, 9 сард хийдэг. Сумдаар явж эхлээгүй байхад шатахууны өртэй хүлээж авсан.

Иргэн Д.Кгийн шатахууны өрийн үлдэгдэл1,101,850 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.К нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдуулан 2017 оны шатахууны үлдэгдэл үнэ 1,101,850 /нэг сая нэг зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Ховд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс болж өөрчлөгдсөн болохыг дурдав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны шатахууны үлдэгдэл үнэ 1,101,850 /нэг сая нэг зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч  Д.Кгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,995 төгрөгийн тал хувь болох 15,497.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,497.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,497.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Кд олгохоор тогтов.

Хариуцагч  Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарнэхэмжлэгч Д.Кгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдох, 2017 оны шатахууны үлдэгдэл үнэ 1,101,850 /нэг сая нэг зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2017 оны шатахууны үлдэгдэл үнэ 1,101,850 /нэг сая нэг зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ытөлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Д.Кгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,995 төгрөгийн тал хувь болох 15,497.5 /арван таван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,497.5 /арван таван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,497.5 /арван таван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Кд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ