Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Т,

Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Т-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ж-ны Д-д холбогдох эрүүгийн 2135001770110 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянав.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Увс аймгийн ........... сумын хүүхдийн цэцэрлэгийн ....... ажилтай, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт, Увс аймгийн ........... сумын Хөхөө баг ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т овогт Ж.ны Д /РД:................./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахдаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 тоот тушаал гарган байгууллагын аваргаар шалгарсан гэж сахиул ажилтай Т.Б-д 1 сарын шагналын үндсэн цалин 432.754 төгрөг, туслах багш Ч.Ц-д 543.875 төгрөгийг тухайн сарын цалин, улирлын урамшуулал дээр нэмж олгож, Ч.Ц-гийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орж ирсэн 1.300.079 төгрөгийн цалингаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 535.000 төгрөгийг өөрийнхөө ............... тоот данс руу шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 976.629 төгрөг,

Тус цэцэрлэгийн арга зүйч ажилтай Ж.Ц-гийн жирэмсний амралт дуусаж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр ажилд орсноор А/12 дугаартай тушаал гаргаж цагийн бүртгэлд бүртгүүлэн, түүнд 2020 оны 11, 12 дугаар сард нийт 2.686.398 төгрөгийн цалин олгуулж, олгосон цалингаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 460.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ............. тоот данс руу, 2020 оны 12 дугаар 22-ны өдөр 300.000 төгрөгийг хүү Б.Б-ний ХААН банкны .............. дансаар шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 2.686.398 төгрөг,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/03 тоот тушаалаар цэцэрлэгийн арга зүйч Ж.Ц-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгож, түүний цалин дээр нэмэгдэж орсон ур чадварын мөнгөнөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 233.700 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Ц-ээр 1.000.000 нэг сая төгрөгийн зээл авхуулан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 990.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны .......... дансаар шилжүүлэн авч, уг зээлийг ур чадварын нэмэгдлээс нь төлүүлэн цэцэрлэгийн төсөвт 1.935.993 төгрөгийн,

2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ариусахуй нөхөрлөлийн ХААН банкны ............ тоот данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн боловч ямар нэгэн үйлчилгээг тус байгууллагаас аваагүй, уг мөнгөнөөс 474500 төгрөгийг хүү Б.Б-ний ................ тоот данс руу шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 700.000 төгрөг, бүгд 6.299.020 төгрөгийн хохирлыг цэцэрлэгийн төсөвт учруулж, албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Д-г Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Байгууллагын аваргаар шалгарсан гэх туслах багш Ч.Ц, сахиул Т.Б урамшуулалт цалин бодож олгосон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 тоот тушаал (хавтаст хэргийн II-р хавтасны 25 дахь тал),

Банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн VI-р хавтасны 17-18, 21-27, дахь тал),

Цэцэрлэгийн арга зүйч Ж.Ц-гийн жирэмсний амралт дуусаж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  А/12 тоот тушаал (хавтаст хэргийн VI-р хавтасны 197 дахь тал),

Цэцэрлэгийн арга зүйч Ж.Ц-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн заах аргын нэгдлийг хариуцан ажиллах тул 5%-иар, ур чадварын нэмэгдлийг 25%-иар  олгосон 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 тоот тушаал (хавтаст хэргийн VI-р хавтасны 212 дахь тал),

Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн 2020 оны 11, 12 дугаар сарын цалингийн хүснэгт, цагийн бүртгэл (хавтаст хэргийн VI-р хавтасны 198-199, 202-204 дахь тал), 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Ж.Ц-д 2020 оны 11 дүгээр сард нийт олговол зохих цалин нь 963.182 төгрөг бодогдож, 185.713 төгрөгийг нийгмийн даатгал, ашгийн татварын суутгалд суутгуулж, гарт олгох цалин нь 777.469 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сард нийт олговол зохих цалин нь 1.723.216 төгрөг бодогдож, 1.194.380 төгрөгийг урьдчилгаа болон нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн ашгийн татварт суутгуулсан байна. Гарт 528.836 төгрөг олгогдсон. Дээр дүнгээс харахад Ж.Ц-г ажиллаагүй байхад цалин бодож олгосон нийт олговол зохих дүн буюу 2.686.398 төгрөг олгож, цэцэрлэгийн төсөвт хохирол учруулсан байна. Ж.Ц-ийн 2021 онд авсан цалингаас харахад тэр бүтэн жилийн хугацаанд ур чадварыг нэмэгдлийг 25 хувиар тооцуулан авч байсан байна. Ж.Ц-д сард тогтмол 192.636 төгрөг бодогдож байсан ба 6, 8 сард амарсантай холбоотой 105950-96318 төгрөгийн хооронд бодогдож, 7 дугаар сард олгоогүй байна. Түүний ур чадварын нэмэгдлээр авсан нийт дүнг бодож үзэхэд 1.935.993 төгрөгийг авсан байна. Би урьд өгсөн мэдүүлэг болон одоо өгч байгаа мэдүүлгээр Тариалан сумын цэцэрлэгийн төсөвт Ж.Ц-г ажиллахгүй байхад 2020 оны 11-12 дугаар сард 2.686.398 төгрөгийг, 2020 оны 1-12 дугаар сард ур чадварын нэмэгдэл 25 хувиар олгож 1.935.993 төгрөгийг, тус цэцэрлэгийн харуул Т.Б-д 432.754 төгрөг, туслах багш Ч.Ц-д 543.875 төгрөг байгууллагын аварга болсноор 2020 оны 12 дугаар сард нэмэгдэл цалин олгож нийт 976.629 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ариусахуй нөхөрлөлийн данс руу 700.000 төгрөг шилжүүлэн, өөртөө авсан зэрэг үйлдлээс харахад нийт 6.299.020 төгрөгийн хохирол учруулсан байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 21-22, 25 дахь тал),

Хохирогч Ж.Ц-ийн " Би 2011 оноос хойш Тариалан сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 2011 онд арга зүйчээр томилогдсон. Манай цэцэрлэгийн эрхлэгч Ж.Д намайг 2020 оны 07 дугаар сард намайг 1.000.000 зээлээч гэж гуйсан. Би тухайн үед жирэмсний амралттай байсан бөгөөд өөрөөсөө нэг сая төгрөгийг гаргаж өөрийнх нь ХААН банкны .......... тоот данс руу шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сард би мөнгөө авахаар эрхлэгч Ж.Д-тай уулзсан чинь надад 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн, би бусад мөнгийг нь удахгүй чамд өгнө гэж хэлсэн. Ман намайг ажиллаагүй байтал 2020 оны 11 дүгээр сар, 12 дугаар сард миний цалин оруулсан. Тухайн цалин оруулсан мөнгөнөөсөө надаас зээлж авсан мөнгөө хасаад үлдэгдэл мөнгийг нь авдаг байсан. Намайг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цалин орсны дараа Ж.Д эрхлэгч утсаар холбогдож цалин орсон шүү, миний ХААН банкны ........... тоот данс руу 460.000 төгрөг үлдэгдэл мөнгийг явуулаарай гэж хэлэхээр нь би шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сард над руу утсаар холбогдож би нэг жилийн турш чамд ур чадварын мөнгө гэж тушаалаар сар бүр 150.000 төгрөгийг цалин дээр чинь нэмж олгоно. Харин чи надад цалин буухаар уг мөнгийг өгч бай, яагаад гэвэл манай сумын Засаг дарга намын үзлээр ур чадвар олгохгүй байна гэж хэлсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сард цалин дээр орсон мөнгийг бэлнээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ................ тоот данс руу шилжүүлж, 2021 оны 03 дугаар сард ХААН банкныхаа данс руу 233.700, 2021 оны дугаар сард надаас 2021 оны 04 дүгээр сард цалингийн зээл авхуулж зээлсэн мөнгөнөөсөө 990.000 төгрөгнөөсөө хасаж 300.000 төгрөгийг хасуулж авсан. Би 2020 оны 11,12 дугаар сард би хүүхэд асрах чөлөөтэй  ажилдаа огт очоогүй, Миний төрийн банкны ............... тоот данснаас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Д-гийн ХААН банкны ............... тоот данс руу 990.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг зээл аваад өг гэж гуйсан бөгөөд өгөхгүй болохоор сонин харилцаад байдаг тул би айгаад мөнгийг нөхрөөсөө нуугаад авч өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалин орсны дараа манай эрхлэгч Ж.Д нь над руу утсаар яриад чиний цалин орсон, зээлсэн мөнгөний зөрүү 300.000 төгрөгийг төрсөн хүүгийнхээ ................. тоот данс руу шилжүүлээд өг гэж хэлсэн. Би андуураад тухайн үед 30.000 шилжүүлсэн. Тэгсэн над руу утсаар яриад дутуу байна 270.000 төгрөг шилжүүл гэж хэлсний дагуу би шилжүүлсэн. Намайг мөнгийг шилжүүлэхгүй болохоор ажлаар шахаж үг хэлээр дарамтлаад байдаг болохоор би айгаад мөнгийг нь шилжүүлсэн. Намайг бэлнээр мөнгө өгөхийг шаарддаг байсан бөгөөд би дараа нь хэрэг болж магад гээд сүүлд байнга дансаар нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. Ж.Д надад хэлэхдээ чамд өгч байгаа ур чадварын нэмэгдлийг чи 4 сараас эхлэж өөртөө ав, мөн 6 дугаар сард цалин амралтын мөнгө ороод өр тасарна. 2021 оны 9 дүгээр сараас хойш надад ур чадварын мөнгө өгч байгаарай гэж хэлсэн. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийн санахгүй байна. Цэцэрлэгийн байгууллагад 5 жил ажилласан үед олгох удаан жилийн мөнгийг авахаар бичиг баримтаа бүрдүүлэх гэж байсан. Та нар бүрдүүлж өгсөнгүй гэж хэлээд маргаан үүсгэсэн. Тэр маргаанаас шалтгаалан Ж.Д надтай маргаан үүсгээд ажил дээр суулгахгүй байхаар нь би 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад амарсан. Тэгэн чинь Ж.Д намайг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хагас жилийн тайлан гаргаж өг гэхээр нь би аймгийн Боловсролын газрын мэргэжилтэй А-т энэ хүний зан харилцаа болохгүй байна. Би тайлан гаргаж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэр надаас 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ур чадварын мөнгө нэхэх гэж манай өрөөнд орж ирээд чадахгүй зогсож байгаад нэг ус буцалгагч аваарай, ур чадвар оруулсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг 85000 төгрөгөөр ус буцалгагчны суурь, 25000 төгрөгөөр усыг савтай нь авч цэцэрлэгт байх өөрийнхөө өрөөнд тавьсан. Түүнээс хойш Ж.Д надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Мөн надаас мөнгө аваагүй. Ж.Д надаас 2020 оны 7 дугаар сар болон 2021 оны 4 дүгээр сард авсан нийт 2.000.000 төгрөгийг буцаан төлсөн. Тухайн саруудад орсон цалингаас би Ж.Д эрхлэгчээс авах мөнгөө л авсан. 2020 оны 11 дүгээр сард ажилд орох талаар ямар нэгэн байдлаар өргөдөл хүсэлт өгч байгаагүй. Тухайн саруудад цалин орох талаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Д надад хэлсэн. Би тухайн үед яагаад бэ гэж хэлэхэд тэр чи надад тайлан гаргахад хамтарч ажилласан, ковид гээд цэцэрлэг ажиллахгүй байгаа тул болно гэсэн утгатай зүйл хэлсэн. Түүнээс биш би түүнд хандан намайг ажилд оруулаад өг гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн саруудад орсон цалингаас би Ж.Д эрхлэгчээс авах мөнгөө л авсан. Тэр үлдсэн мөнгийг өөртөө болон хүү Б.Б-ний данс  руу шилжүүлэн авсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 29-30, 33-34, хавтаст хэргийн VIII-р хавтасны 78-80 дахь тал),

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Төсвийн тухай хуулиар тухайн байгууллагын дарга, эрхлэгч нь төсвийг өөрөө захиран зарцуулдаг. Тэр утгаараа тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажпыг хавсарч хийж байхдаа Ж.Д-д батлагдсан төсөвт багтааж ажиллах талаар санхүүгийн арга зүйн зөвлөгөөг амаар өгч байсан. Мөн уг байгууллагын зардал нь юунд зарцуулах талаар зөвлөгөөг өгч байсан. Уг байгууллагын санхүүгийн зарцуулалтыг Шилэн дансны тухай хуулиар мэдээллэдэг байсан. Би уг байгууллагын зардлын гүйлгээний баримтад хоёрдугаар гарын үсгийг зурдаг. Уг баримтыг төрийн сангийн мэргэжилтэн хянаж, шивж баталгаажуулдаг. Тариалан сумын цэцэрлэг 2017 оноос хойш батлагдсан цалин болон бусад төсөв дээрээ өр төлбөртэй гарч байгаагүй. Ямар нэгэн байдлаар өр авлага үүсэж байгаагүй. Ж.Д эрхлэгч алба хаагчдад улирлын урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгож байсан. Тэр тушаал гаргаад хэдэн хувиар олгох талаар тусгасан хавсралтын хамтаар авч ирж байсан. Уг тушаалыг үндэслэн урамшуулал, ур чадварын нэмэгдэл өгч байсан. Би сургууль дээр албан ёсны нягтлангийн өрөөтэй ба цэцэрлэгийн ажпыг сургууль дээр өрөөндөө сууж хийдэг байсан. Авч ирсэн тушаал шийдвэрийг үндэслээд цалин болон бусад нэмэгдлийг олгож байсан. Сумын Засаг дарга нараас тус сумын Соёлын төв, Хүн эмнэлэг, бага болон ахлах сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад Засгийн газрын тогтоол бусад шийдвэрийг үндэслэн сар бүр ажлын дүгнэж улирал бүр урамшуулал олгох зохицуулалтай. Тэр утгаараа сумын Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчид улирал бүр урамшуулал олгож байсан. Зарим улиралд олгож байгаагүй санагдаж байна. Ажил үүрэг болохгүй байна гээд цэцэрлэг болон бусад байгууллагын удирдлагуудад олгохгүй байсан удаа байгаа. Уг урамшууллыг олгох талаар Засаг даргын захирамж гарч, хавсралтаар 45 хувь хүртэл урамшуулал олгохоор тусгасан байдаг. Ж.Д эрхлэгч дээрх тушаалыг гаргасан авч ирж байсныг санаж байна. Тэр хэлэхдээ манай байгууллагын төсөв цар тахалтай холбоотой хэмнэгдсэн байна. Байгууллагын аварга багш, ажилчдыг хурал хийж шалгаруулсан байгаа. Шагналын мөнгө гэж төсөв дээр байхгүй тул уг хүмүүсийг тушаалаар шагнаж урамшуулахаар боллоо гэж надад өгч байсан. Би тухайн үед хууль дүрмээрээ шагналд цалин олгож байх талаар тусгаагүй шүү гэхэд манай байгууллагын дотоод журам дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь түүний тушаалыг үндэслэн Т.Б, Ч.Ц нарт нэг сарын үндсэн цалингийн бодож олгосон. Т.Б-д 1 сарын шагналын үндсэн цалин гэж 432.754 төгрөг, Ч.Ц-д 543.875 төгрөгийг тухайн сарын цалин, улирлын урамшуулал дээр нэмж олгож байсан. Би Т.Б, Ч.Ц нарыг тус байгууллагын аварга болсон тул тушаалаар цалин олгож байгаа юм байна гэж бодсон.Түүнээс биш тэднийг аварга болсон талаар урьд мэдээгүй байсан. Мөн цэцэрлэгийн шинэ жил болоогүй тул уг байгууллага дээр очиж байгаагүй, намайг уриагүй. Ж.Ц нь 2020 оны 11 дүгээр сард 777.489 төгрөгийг гарт авч байсан. 2020 оны 12 дугаар сард 1.378.837 төгрөг авч байснаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр авч байсан 850.000 төгрөгийн урьдчилгаад 850.000 төгрөг суутгуулж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Ж.Ц урьдчилгаа авч байсан ба уг мөнгийг тухайн сард болон дараа сарын мөнгөнүүдээс Ж.Д эрхлэгч татуулаагүй. Тэр хэлэхдээ манай ажилтан боломжгүй байгаа битгий татаарай гээд хойшлуулаад байсан. Ж.Д эрхлэгч голдуу дээрх тайлбарыг хэлээд ажилчдын төлөө би явж байна.Тэд ажпын цагаар гарч чадахгүй шүү дээ гэж хэлж байсан. Урьдчилгаа мөнгийг яг хэдий хугацаанд авна гэсэн хуулийн зохицуулалт, журам байхгүй. Тэгэхдээ нийтлэг байдлаар байгууллагуудын нягтлангууд сар бүр авахаар ажилладаг, зарим үед улирал, хагас жилээр гэж шахаж авдаг. (хавтаст хэргийн I-р хавтасны 182-184,VIII-р хавтасны 88-90  дэх тал),

Гэрч З.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Боловсролын байгууллагын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэн тэр утгаараа аймгийн хэмжээнд байгаа 3 цэцэрлэг 27 сургуулийн эрхлэгч, захирал нартай ажпын шугамаар харьцаж байдаг. Миний хувьд Ж.Д-г Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон цаг хугацаанаас хойш таньдаг болсон. Түүнтэй төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Аймгийн хэмжээнд сумдын цэцэрлэгт албан ёсны орон тоогоор ажилладаг нягтлан бодогч байхгүй. Цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг тус сумын эмнэлэг, сургуулийн нягтлан бодогч нар хавсарч хийдэг юм. Тариалан сумын хувьд Ерөнхий боловсролын хоёр сургуультай юм. Урьд нь сургуулийн нягтлан бодогч Б цэцэрлэгийг хавсарч хийж байсан. Одоо эмнэлгийн нягтлан бодогч Б.З хийж байгаа. Нягтлан бодогч нар цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан тушаал шийдвэрийн дагуу хоёрдугаар гарын үсгийг зурж гүйлгээ хийдэг. Мөн төсвийн зарцуулалтад батлагдсан төсвийн дагуу явагдаж байгаа эсэхт хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл батлагдсан төсөв нь өр төлбөртэй гарч байгаа бол тэр талаараа эрхлэгч нарт хэлж мэдэгдэх ёстой. Тариалан сумын цэцэрлэг 2017 оноос хойш батлагдсан цалин болон бусад төсөв дээрээ өр төлбөртэй гарч байгаагүй. Бүх сургууль цэцэрлэг 2022 оны 01 дүгээр сараас өмнө аймгийн Засаг даргын тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжиж явдаг байсан учир аймгийн ИТХ-аар төсвөө батлуулж, төрийн сангаар санхүүжилт дамжуулж ажилладаг байсан. Ямар нэгэн өр төлбөр гарсан үед сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цайны хэмнэгдлээ аймгийн ИТХ-аар оруулан тодотгол хийж ажилладаг байсан учир аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгт өр төлбөр үүсдэггүй байсан. Энэ оноос хойш босоо тогтолцоотой буюу Боловсрол шинжлэх ухааны яамнаас санхүүжиж байгаа. Сумын хувьд аймгийн ИТХ-аас батлагдсан тоог ямар нэгэн байдлаар задлахгүйгээр баталгаажуулаад явдаг. Цэцэрлэгийн алба хаагчдад одоо мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2019.01.09-ны өдрийн 05 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтаар үр дүнгийн урамшуулал олгож байгаа. Уг тогтоолоор багш нар 60 хувь, ажилчид 45 хувь хүртэл болж өөрчлөгдөн. Түүнээс өмнө 2010 оны тогтоолоор багш, ажилчид бүгд 45 хувь хүртэл улирлын үр дүнгийн урамшуулал олгож байсан. Ур чадварын хувьд Засгийн газрын 2019 оны 382 дугаар тогтоолоор олгож байсан. Батлагдсан төсөвт багтаж байгууллагын багш, ажилчдын ажлыг үнэлж дүгнэн улирлын үр дүнгийн урамшуулал ур чадварын нэмэгдлийг олгох эрх мэдэл нь тус байгууллагын эрхлэгчид байгаа. Эрхлэгчийн тушаал гарсны үндсэн дээр олгогдон. Сумдын хувьд орон тооны нягтлан бодогчгүй тул тус байгууллагад хэн ажиллаж, амарч, чөлөөтэй байгаа талаар мэдэх боломжгүй байдаг. Хэрэв өдөр бүр тус байгууллага дээрээ ажилладаг албан тушаалтан мэдэх боломжтой. Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гарсан үед тушаалыг хэрэгжүүлэн гүйлгээг хийдэг. Нягтлан бодогч хүүхэд асрах чөлөөтэй байсан хүн 60 хоногийн ажилдаа орсноор тушаал гарсан, цагийн тооцоо бодогдсон байгаа тул уг материалыг үндэслэн цалингийн бодож гаргадаг. Түүнээс биш тухайн иргэнийг ажилдаа орсон эсэхийг биеэр шалгаж мэдсэний үндсэн цалин олгон гэсэн зохицуулалт шаардлага байхгүй. 2019 оны сүүлээр цар тахалтай холбоотой цэцэрлэг сургууль ерөнхийдөө ажиллаагүй байдаг. Энэ байдлаас харахад тус байгууллагын төсөвт хохирол учирсан байна гэж харагдаж байна. Сумын Засаг даргаас тус сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад Засгийн газрын тогтоол бусад шийдвэрийг үндэслэн сар бүр ажпын дүгнэж улирал бүр урамшуулал олгох зохицуулалтай. Тэр утгаараа сумын Засаг дарга ажлын үнэлж урамшуулал олгохгүй байх нь сумын Засаг даргын эрх мэдлийн асуудал. Харин эрхлэгч албан тушаалтан би урамшуулал авсангүй гэж ажпынхаа албан тушаалтан дээр тушаал гаргаж ур чадварын нэмэгдэл өгч тэр мөнгийг өөртөө авч болохгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл. Аливаа байгууллагын дотоод журам байгаа. Уг байгууллагын дотоод журмаар жилийн эцсийн ажпаар аварга тэргүүн болсон хүнийг 1 сарын цалингаар шагнаж болох талаар зохицуулсан бол уг мөнгийг олгож болно. Хэрэв тэр алба хаагчдад очих ёстой мөнгө очоогүй эсхүл хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа ашигласан байдлаар хэн нэгэн авсан байгаа бол энэ нь тус байгууллагад хохирол учирсан байна гэж үзнэ. Төсвийн тухай хууль болон бусад хуульд байгууллагын аваргад нэг сарын цалин олгон гэсэн зохицуулалт байхгүй. Харин цалинг урьдчилгаа болон сарын эцсийн гэх байдлаар авч болно. Цалингийн урьдчилгаа гэдэг нь сарын цалингийн орлогоосоо тооцож, авах ёстой нийт цалиндаа таарсан мөнгө байх ёстой. Уг урьдчилгаа мөнгийг тухайн сарын цалин дээрээс төлдөг. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 179-180 дахь тал),

Гэрч Ж.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би энэ гүйлгээг санаж байна. Учир нь тус сумын цэцэрлэг манай Ариусахуй нөхөрлөлөөс халдвар хамгааллын чиглэлээр бараа материал авч байсан. Тухайн үед манай нөхөрлөлийн данс руу мөнгө шилжүүлж байсан. Тэр мөнгөнийхөө тодорхой хэмжээнд нь бараа материал авч байсан. Харин таны сая асуусан 474.500 төгрөг үлдсэн ба Ж.Д уг мөнгийг энэ данс руу шилжүүлээд өгөөрэй гэж хэлэхээр нь би шилжүүлж өгч байсан. Би өөрт байх дэвтэр дээрээ таны асуусан гүйлгээг бичсэн байна. 2021.03.02- ны өдөр манай ........... тоот дансанд Тариалан сумын цэцэрлэгийн төрийн сангийн данснаас НДЗГ Залруулав гэх утгаар 700.000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирэхийн өмнө Ж.Д надтай утсаар яриад танай дансанд мөнгө орж ирсэн үү гэж асуусан. Тэгэхээр нь би дансаа шалгаж үзэхэд мөнгө орж ирээгүй байсан ба удалгүй дээрх утгаар мөнгө орж ирсэн. Ж.Д-гийн хэлснээр манай нөхөрлөлийн Хаан банкны дансанд 700.000 төгрөг орсон. Мөнгө орж ирсний дараа би дээр явуулсан бараа материалын мөнгийг бодож 213.500 төгрөгавсан. Мөн ашгийн татварт 3 хувийн мөнгө болох 12.000 төгрөг авсан. Үлдсэн 474.500 төгрөгийг Ж.Д манай байгууллага дотооддоо албан газарт өгөх өр төлбөртэй энэ данс руу хийчих гэж Б гэх хүний ....... тоот дансыг өгсөн. Тэгэхээр нь би тэр данс руу нь уг мөнгийг шилжүүлсэн. Тухайн мөнгийг өөрийнхөө хүүхдийн данс руу шилжүүлж авч байгаа гэж би мэдээгүй. Мөн уг цэцэрлэгээс орж ирсэн мөнгөнөөс би өөрийнхөө нийлүүлсэн оарааны мөнгииг аваад үлдсэн мөнгийн түүний хэлсэн дансанд шилжүүлсэн. Би тухайн үед тэр данс руу мөнгө шилжүүлмээргүй байна. Ариутгал хийнэ гэж хэлж байсан. Тэгэхэд Ж.Д манайх дотооддоо өөрсдөө хийнэ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 167, 169-170, 172 дахь тал),

Шүүгдэгч Ж.Д-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би 1992-2000 онд Увс аймгийн Улаангом сумын хуучнаар Гурилын үйлдвэрийн цэцэрлэгт багшаар, 2000-2004 онд Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгт багш 2006 оноос өнөөдрийг хүртэл Тариалан сумын багш, арга зүйч, эрхлэгч зэрэг ажлыг хийж байна. Улсад нийтдээ 30 дахь жилдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байна. Би цэцэрлэгийн эрхлэгчийн цалин гэж гар дээр 1.400.000 төгрөгийн цалинтай. Миний нөхөр Д эрхэлсэн тодорхой ажилгүй ба хувиараа барилга болон мужааны ажлыг хийдэг. Ж.Ц, Г.Э, Ч.Ц, С.С, С.Н, Х.И нар надад ямар нэгэн байдлаар өр төлбөртэй байгаагүй тэд надад өр төлбөрийн улмаас өгсөн удаа байхгүй. Энэ миний буруутай үйлдэл юм. Би бүлгийн багш Г.Э-гийн өмнөөс түүний нэрээр хүсэлт бичиж цалингийн урьдчилгаа 800.000 төгрөг авч байсан. Мөн Ж.Ц-г ажиллахгүй байхад 2020 оны 11, 12 дугаар сард түүнд 2 сарын цалин, 2021 онд ур чадварын нэмэгдэл олгуулж тодорхой хэмжээний мөнгийг өөртөө авч байсан. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах үед түүнд 2.000.000 төгрөгийг төлж байсан. Миний буруутай шийдвэрээс болж цэцэрлэгийн төсөвт учирсан хохирлыг удахгүй төлнө. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би багш ажлчдад нийтдээ 7.385.000 төгрөгийг төлсөн. Харин цэцэрлэгийн төсөвт учруулсан хохирлыг Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд 6.299.020 төгрөгийг “2135001770110 Ж.Д хохирол” гэх утгаар төлсөн байгаа. Надад хохирол төлсөн талаарх арилжааны банкны мэдээлэл болон мөнгөн шилжүүлгийн хуулга байгаа. Нийтдээ 13.684.020 төгрөгийн хохирол төлсөн. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцахын өмнө болон дараа өөрийнхөө буруутай үйлдлээс болж цэцэрлэгийн төсөвт болон багш, ажилчдад учруулсан бүх хохирлыг 100% төлж барагдуулсан.   Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн VII-р хавтасны 137-138, 140 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хөрөнгө завших гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх болон албан тушаалын байдлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон шүүгдэгч Ж.Д нь Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахдаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 тоот тушаал гарган байгууллагын аваргаар шалгарсан гэж сахиул ажилтай Т.Б-д 1 сарын шагналын үндсэн цалин 432.754 төгрөг, туслах багш Ч.Ц-д 543.875 төгрөгийг тухайн сарын цалин, улирлын урамшуулал дээр нэмж олгож, Ч.Ц-гийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орж ирсэн 1.300.079 төгрөгийн цалингаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 535.000 төгрөгийг өөрийнхөө 5813099056 тоот данс руу шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 976.629 төгрөг,

Тус цэцэрлэгийн арга зүйч ажилтай Ж.Ц-гийн жирэмсний амралт дуусаж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр ажилд орсноор А/12 дугаартай тушаал гаргаж цагийн бүртгэлд бүртгүүлэн, түүнд 2020 оны 11, 12 дугаар сард нийт 2.686.398 төгрөгийн цалин олгуулж, олгосон цалингаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 460.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ............. тоот данс руу, 2020 оны 12 дугаар 22-ны өдөр 300.000 төгрөгийг хүү Б.Б-ний ХААН банкны ................. дансаар шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 2.686.398 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/03 тоот тушаалаар цэцэрлэгийн арга зүйч Ж.Ц-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгож, түүний цалин дээр нэмэгдэж орсон ур чадварын мөнгөнөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 233.700 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны дансаар шилжүүлэн авсан, мөн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Ц-р 1.000.000 нэг сая төгрөгийн зээл авхуулан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 990.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ......... дансаар шилжүүлэн авч, уг зээлийг ур чадварын нэмэгдлээс нь төлүүлэн цэцэрлэгийн төсөвт 1.935.993 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ариусахуй нөхөрлөлийн ХААН банкны ............ тоот данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн боловч ямар нэгэн үйлчилгээг тус байгууллагаас аваагүй, уг мөнгөнөөс 474500 төгрөгийг хүү Б.Б-ний ............ тоот данс руу шилжүүлэн авч цэцэрлэгийн төсөвт 700.000 төгрөг, буюу нийт 6.299.020 төгрөгийг өөрийн харилцах дансаараа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ж.Д нь Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж, цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, шаардлагатай нөөцийг хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлэх зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд албаны бүрэн эрх болон албан тушаалын байдлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашиглаж Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн төсөвт 6.299.020 төгрөгийн хохирол учруулан хувийн хэрэгцээндээ 6.299.020 төгрөг авсан тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн харицуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ж.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгийг шунахай сэдэлтээр захиран зарцуулж, өөрийн болон хамаарал бүхий хүний дансанд шилжүүлэн завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн төсөвт 6.299.020 төгрөгийн хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хохирогч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд “Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгч Ж.Д нь надад учруулсан хохирол бүрэн төлж барагдуудсан. Надад гомдол хохирол байхгүй.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрлүүлэн хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн VII-р хавтасны 207 дахь тал),

Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн төсөвт учруулсан 6.299.020 төгрөгийн хохирлыг Авлигатай тэмцэх газрын барьцааны 100900033401 тоот дансанд “2135001770110 Ж.Д хохирол” гэх утгаар шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн хуулбар (хавтаст хэргийн VII-р хавтасны 148 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Тариалан сумын эрхлэгч Ж.Д цэцэрлэгийн төсөвт учруулсан 6.299.020 /зургаан сая хоёр зуун ерэн ёсөн мянга хорин төгрөг/-ийн хохирлыг авлигатай тэмцэх газрын барьцааны  100900033401 тоот төрийн сангийн дансанд шилжүүлсэн тул, гомдолгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх бичвэрийг Увс аймгийн Тариалан сумын засаг даргын Тамгын газрын санхүү гэх тэмдэг даран хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн VIII-р хавтасны 120 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

Шүүгдэгч Ж.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгийг шунахай сэдэлтээр захиран зарцуулж, өөрийн болон хамаарал бүхий хүний дансанд шилжүүлэн завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                 

Шүүгдэгч Ж.Д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасаар (хавтаст хэргийн VII-р хавтасны 154 дэх тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Д-н хувийн байдлын талаар: 2014 онд Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн бакалаврын диплом, 2016 онд Ховд Их сургуулийн магистрын диплом, 2012 онд Монгод Улсын Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдын Жуух бичиг, 2016 онд Увс аймгийн шилдэг багш, 2018 онд Увс аймгийн засаг даргын “Жуух бичиг”, 2021 онд “Ачтан багш” үнэмлэх, 2017 онд Тариалан сумын засаг даргын “Хүндэт тэмдэг”, 2020 оны Увс аймгийн засаг даргын “Хүндэт тэмдэг” зэрэг баримтууд (хавтаст хэргийн VII-р хавтасны 162-181 дэх тал)-үүд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ж.Д нь үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Д-гийн хохирол төлөх зорилгоор Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд байршуулсан 6.299.020 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Тариалан сумын Цэцэрлэгийн 100151315403 дансанд  шилжүүлэхийг дурдаж байна.

Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж-ны Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Д-д 10.000 /арван мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Д-гийн хохирол төлөх зорилгоор Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд байршуулсан 6.299.020 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Тариалан сумын Цэцэрлэгийн 100151315403т дансанд шилжүүлсүгэй. 

6. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ,    

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ