| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
*******ийн ******* /РД:****/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчимд тоотод байрлах гэртээ бусадтай маргалдах явцдаа Г.*******г "гар утсаар бичлэг хийлээ" гэх шалтгаанаар түүний эзэмшлийн Рэдми-9 загварын гар утсыг булаан авч газар шидэж улмаар дээр нь дэвсэлж устгаснаас хохирогч Ч.*******од бага хэмжээнээс дээш буюу 531,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр хотоос 2, 3 найзууд ирээд бид нэг шил архи аваад гэр лүүгээ орж байсан чинь тэр дүү юу хийж байна ах гээд хашааны цаанаас хэлэхээр нь дэлгүүр орж ганц юм авчхаад ирлээ, 100 татах юм уу гэтэл тэгье гэхээр нь машиндаа суулгаад гэр лүүгээ авч орсон. Тэгээд дөрвүүлээ 1 шил 0.5 литрийн архи уугаад байж байтал авгай нь ирээд уурлаж, гэрт хэрүүл хийгээд байсан. Ажилтай хүн уруу татаад гэхээр нь уучлал гуйгаад ажил руугаа ор гээд авчирсан дүү болох т хэлсэн. Тэгээд авч гарсан, авгай нь бөгс рүү нь 2, 3 удаа өшиглөхөөр нь би уурлаад ахын дүү ахыг нь манай авгай хүртэл ирж ингэж өшиглөхгүй, зүгээр байгаарай гэж хэлтэл дахиад ирж өшиглөхөөр нь нөхрийг нь түлхээд унагаачихсан. Ахын дүү эхнэртээ сайн хэлж ойлгуулаарай, би ямар эмэгтэй хүнд гар хүрэлтэй биш гээд хаячхаад гэр лүүгээ явсан. Гэрт ороод байж байтал хажуу талын амралтын ажилчид 7-8 уулаа ирээд гэрийн гадаа ирээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэд нартай хэрэлдэж байхад утсаа эвдүүлсэн хүүхэн бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд би утсыг нь бариад дэвсээд хаячихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа миний буруу байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, хүнтэй маргалдаж байхад хажууд ирээд утсан дээр бичлэг хийж байхаар нь тухайн үед уур хүрээд утсыг нь аваад эвдчихсэн..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 22 цагийн үед , н амралтын газар ажил дээрээ байж байхад хамт ажилладаг ******* надаас "хоёулаа ийшээ хамт *******ынхоос манай нөхрийг дагуулаад хүрээд ирье" гэж хэлээд намайг дагуулаад *******ын амьдардаг , н 39 тоотод очсон. Тухайн ******* өөрөө гэрлүү нь ороод би хашаан дотор нь *******ийг хүлээгээд зогсож байсан. Тэгсэн чинь удаагүй *******, *******, гурав гарч ирээд хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн, миний харснаар бол ******* нэлээн согтуу агсан тавьсан байдалтай ыг хавирч унагаан, эхнэрийнх нь үснээс зулгаагаад хэрүүл маргаан зодоон болоод байсан тэгэхээр нь би тусламж дуудах гээд утсаа гаргаж ирээд руу залгаад дуудчихаад байж байтал ******* намайг харчихаад "чи гар утсаараа бичлэг хийгээд байна" гэж уурлаж хүрч ирээд миний гартаа барьчихсан байсан гар утсыг маань булааж аваад газар шидээд дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэсвэж өшиглөсөн, тэгэхээр нь би ******* руу уурласан чинь ******* миний үснээс зулгааж толгой руу маань гараараа 2 удаа цохиж газар унагаасан, удаагүй эгч хүрч ирж бид нарыг өмөөрч *******той хэрүүл маргаан хийсэн, ******* тухайн үед эгчрүү бас уурлаж дайрч бөөн хэрүүл маргаан болж хоёр тийшээгээ салцгаасан үйл явдал болсон юм.” гэх мэдүүлэг /хх-12/,
Гэрч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 22 цагийн үед , амралтын газраа ажиллаж байтал Ч.******* манай нөхөр ыг дагуулаад 39 тоот гэрлүүгээ дагуулаад орчихсон байсан, тэгэхээр нь би түүний найз Б.*******г дагуулаад Ч.*******ын гэрийнх нь гадаа үлдээчихээд өөрөө ганцаараа нөхрийнхөө араас нөхрийгөө авахаар Ч.*******ын гэрлүү яваад ортол Ч.******* нилээн согтчихсон байдалтай гэхдээ ухаанаа алдаж тасраагүй байсан. Тэгснээ намайг ыг аваад гэрээс нь гарах гэж байтал надруу нөхрийгөө авч явлаа шалтгаанаар намайг хэл амаар доромжилж дайрч дайвшилаад миний үснээс гараараа зулгаасан тухайн үед манай нөхөр намайг өмөөрөөд Ч.*******той муудалцсан. Тэгсэн чинь Ч.******* манай нөхөрлүү бас уурлаж Б.ыг газар хавирч унагаагаад хөлөөрөө 1-2 удаа өшиглөх шиг болсон. Тэгтэл гадаа зогсож байсан Б.******* уг үйл явдлыг хараад утсаараа тусламж дуудах гээд өөрийнхөө Redmi 9 маркын гар утсаа гаргаж ирсэн чинь Ч.******* үүнийг нь харчихаад бичлэг хийж байна гэж ойлгож Б.******* руу уурлаж дайраад түүний гараас нь Redmi 9 маркын гар утсыг нь булааж аваад газар шидэж эвдэлсэн үйл явдал болсон юм.” гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед гэртээ амрах гээд байж байтал манай тогооч над руу залгаад “эгчээ биднийг хөрш айлын залуу зодоод байна. Та хүрээд ирээч” гэхээр нь би тэр даруйдаа гэрээсээ гараад тэр хэдийн байгаа гэх Ч.*******ын руу явж очсон. Намайг очиход Ч.******* архи уучихсан шинжтэй нэлээн согтуу *******, ******* нар луу орилж хашгичсан байдалтай байж байсан. Тэгээд *******гоос юу болсон талаар асуухад “энэ ******* гэх хүн бид нар луу агсам тавиад миний гар утсыг надаас булааж аваад газар шидээд дээрээс дэвсээд эвдчихлээ гээд эвдэрсэн гар утсаа бариад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх- 16/,
Хохирогч Б.*******гийн гар утсанд хийсэн “Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29/,
Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 21 билүү 22 цагийн үед , тоот гэртээ таньдаг дүү ын хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь ын эхнэр нь гээд нэг танихгүй эмэгтэй манай хашаа руу орж ирээд нөхөр лүүгээ уурлаад байхаар нь би түүнд "ахын дүү чи айлд орж ирсэн юм чинь аяга цай уугаад, хоол унд идчихээд яв л даа" гэхэд надруу "би тийм өлсгөлөн харагдаад байна уу?" гээд уурлахаар миний уур хүрээд ын эхнэртэй хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тэгснээ хэрүүлийн дундуур эхнэрээ өмөөрхөөр нь би түүнд "би эмэгтэй хүнд гар хүрдэг хүн биш" гэж хэлээд түүнийг газар хавираад унагаасан юм. Тэгсэн цаанаас ын эхнэртэй хамт явж байгаа бололтой бас нэг танихгүй эмэгтэй гap утсаа гаргаж ирчихээд бичлэг хийгээд байгаа бололтой байхаар нь би барьж байсан гар утсыг булааж аваад газар шидээд эвдэлчихсэн юм. Өөр зүйл болоогүй. ...Манай хашаанд байсан ын эхнэртэй хамт явж байгаа эмэгтэй гар утсаараа бид хэдийн хэрүүл маргааны бичлэгийг хийгээд байгаа юм шиг болохоор нь эмэгтэйн барьж байсан гар утсыг булааж аваад газар шидээд эвдэлчихсэн юм.” гэх мэдүүлэг /хх-38/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-07-09/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны №0006885 дугаартай шийтгэлийн хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ч.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчимд тоотод байрлах гэртээ бусадтай маргалдах явцдаа хохирогч Г.*******г "гар утсаар бичлэг хийлээ" гэх шалтгаанаар түүний эзэмшлийн Рэдми-9 загварын гар утсыг булаан авч газар шидэж улмаар дээр нь дэвсэлж гэмтээснээс хохирогч Ч.*******од бага хэмжээнээс дээш буюу 531,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “...Гэрт ороод байж байтал хажуу талын амралтын ажилчид 7-8-уулаа ирээд гэрийн гадаа ирээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэд нартай хэрэлдэж байхад утсаа эвдүүлсэн хүүхэн бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд би утсыг нь бариад дэвсээд хаячихсан юм..” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний харснаар бол ******* нэлээн согтуу агсан тавьсан байдалтай ыг хавирч унагаан, эхнэрийнх нь үснээс зулгаагаад хэрүүл маргаан зодоон болоод байсан тэгэхээр нь би тусламж дуудах гээд утсаа гаргаж ирээд руу залгаад дуудчихаад байж байтал ******* намайг харчихаад "чи гар утсаараа бичлэг хийгээд байна" гэж уурлаж хүрч ирээд миний гартаа барьчихсан байсан гар утсыг маань булаад аваад газар шидээд дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэсвэж өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгсэн чинь Ч.******* манай нөхөрлүү бас уурлаж Б.ыг газар хавирч унагаагаад хөлөөрөө 1-2 удаа өшиглөх шиг болсон. Тэгтэл гадаа зогсож байсан Б.******* уг үйл явдлыг хараад утсаараа тусламж дуудах гээд өөрийнхөө Redmi 9 маркын гар утсаа гаргаж ирсэн чинь Ч.******* үүнийг нь харчихаад бичлэг хийж байна гэж ойлгож Б.******* руу уурлаж дайраад түүний гараас нь Redmi 9 маркын гар утсыг нь булааж аваад газар шидэж эвдэлсэн үйл явдал болсон юм.” гэх мэдүүлэг, гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очиход Ч.*******ын архи уучихсан шинжтэй нэлээн согтуу *******, ******* нар луу орилж хашгичсан байдалтай байж байсан. Тэгээд *******гоос юу болсон талаар асуухад “энэ ******* гэх хүн бид нар луу агсам тавиад миний гар утсыг надаас булааж аваад газар шидээд дээрээс дэвсээд эвдчихлээ гээд эвдэрсэн гар утсаа бариад зогсож байсан” гэсэн мэдүүлэг , хохирогч Б.*******гийн гар утсанд хийсэн “Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29/, шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 21 билүү 22 цагийн үед , тоот гэртээ таньдаг дүү ын хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь ын эхнэр нь гээд нэг танихгүй эмэгтэй манай хашаа руу орж ирээд нөхөр лүүгээ уурлаад байхаар нь би түүнд "ахын дүү чи айлд орж ирсэн юм чинь аяга цай уугаад, хоол унд идчихээд явлдаа" гэхэд надруу "би тийм өлсгөлөн харагдаад байна уу?" гээд уурлахаар миний уур хүрээд ын эхнэртэй хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тэгснээ хэрүүлийн дундуур эхнэрээ өмөөрхөөр нь би түүнд "би эмэгтэй хүнд гар хүрдэг хүн биш" гэж хэлээд түүнийг газар хавираад унагаасан юм. Тэгсэн цаанаас ын эхнэртэй хамт явж байгаа бололтой бас нэг танихгүй эмэгтэй rap утсаа гаргаж ирчихээд бичлэг хийгээд байгаа бололтой байхаар нь би барьж байсан гар утсыг булааж аваад газар шидээд эвдэлчихсэн юм..” гэх мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Налайх Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурор шүүгдэгчид холбогдуулан яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэндээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын “гар утсыг дэвсэлж эвдсэн” гэсэн мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг шинжлэн судалсан тэмдэглэл зэргийг дүгнээд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******гийн гар утас нь засварлах боломжгүй талаар тодорхойлоогүй бөгөөд биет байдлаар засварлан сэргээгдэх боломжтой гэсэн шүүгдэгчийг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.*******од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.*******од холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас: “ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах“ талаар санал гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн улмаас гэмтсэн хохирогч Г.*******гийн Рэдми-9 загварын дэлгэц нь хагархай гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гаргасан хүсэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 531,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шүүгдэгч Ч.*******оос гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэлгэц хагарсан Рэдми-9 маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч Г.*******д буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******оос 531,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД