| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
Шинжээч Б.******* /цахимаар/,
Гэрч Н.*******,
Хохирогч Г.*******, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,
Шүүгдэгч О., түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг
оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 217 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн д холбогдох эрүүгийн 2207002530217 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр, ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт *******, , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй
******* овогт *******гийн /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О. нь Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02-оос 04 цагийн орчим согтуурсан үедээ хохирогч Г.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт цохиж, түүний биед аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед гэртээ байхад Г.******* над руу миний хацар хавдсан. Эрүүний цуурал, хугарал үүссэн юм шиг байна. Зургийг нь авхуулъя гэсэн. Тэгээд найз Сын хамт гурвуулаа Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод хацрын рентген зураг авхуулсан. Эрүү хацрын булчин ихтэй хэсэгт байдаг. Рентген зургаар тодорхой мэдэгдэхгүй. Томографик, имериан зураг авхуул гэсэн. Тэгээд имериан зураг авхуулахад цус харвалт байгаа нь тогтоогдож, эмнэлэгт хэвтсэн. Би уучлалт гуйсан. Тухайн үйл явдал болсны маргааш бид хоёр хэвийн харилцаатай болсон. Эмнэлэг хамт явсан. Би эмнэлэгт хэвтэж байхад нь өдөр болгон эргэж тойрч хоол унд зөөж байсан. Манай гэрийнхэн Г.*******ийн гэрийнхэнтэй уулзаж, хохирол барагдуулахаар ярилцсан. Би хичээлийн бус цагаар таксинд явдаг. Урдаас гэр ахуйн бараа оруулж ирж зардаг. Сард 600.000-700.000 төгрөгийн орлоготой.” гэв.
Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Зөвхөн эмчилгээний зардал гэж ярьж байна. Би хөдөлгөөнтэй. Жишээ нь манай найзын уурхайд түлш хэрэгтэй болбол би олж өгдөг ч юм уу. Орлоготой, орлого сайтай байдаг. Тэр өдөр манай найзын төрсөн өдөр байсан болохоор Тэрэлжийн амралтын газар руу явсан. Би ажлын ярилцлагад орж, 28-ны өдөр ажилдаа орох байсан. Мөн би ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Энэ явдлаас болж би 6 хоног эмнэлэгт хэвтэж, гэртээ 14 хоног байсан. Намайг ажилд авах гэж байсан компани сар хүлээхгүй. Тэгээд орж чадаагүй. ХХК-д ажлаагүйгээс ажил доголдсон, орлогоо алдсан. Энэ хохирлыг яаж гаргуулахаа мэдэхгүй байна. ” гэв.
Гэрч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хүүгээ хүнд зодуулсныг мэдээгүй. Зүрхний шигдээс болж, миний биеийн байдал сайнгүй байсан. Манай охин надад хэлээгүй. Сүүлд нь эмнэлэгт хэвтсэн хойно Г.******* хүнд зодуулчихлаа. Яасан бэ гэхэд тархинд нь цус харвасан гэж хэлсэн. Би гэмтэл дээр очиж, эмчлэгч эмч тай уулзсан. Эмч надад танай хүүхэд тархиныхаа зүүн талын фелаторм орчим цус харвалттай яаралтай эмчилгээ хийж байна. Та санаа зовох хэрэггүй гэсэн. Хүү эмнэлэгт хэвтээд 2 хонож байхад эм тариа дууссан гээд би аваачиж өгсөн. Би боксын спортоор 43 жил хичээллэсэн. 12 настайгаасаа хичээллэж, 16 настайдаа шигшээ багийн тамирчин болсон. Тамирчин хүн нэг удаагийн цохилт авч, тоолдог. Үргэлжлүүлэх боломжтой гэвэл үргэлжлүүлдэг. 8-10 тоолоход сэргээгүй бол ухаан алдсанд тооцож, тоглолтын зогсоодог. Г.******* хүнд цохилт авсан гэдгийг О. болон түүний ээж ч гэрчилнэ. Г.******* эмнэлгээс гарсан. Бичиг өгөөд зүгээр болсон гэсэн. Би ашгүй, тархинд нь юм үлдээгүй юм байна гэж баярласан. Буцаж явахдаа яагаад тархины бичлэг, сиди өгөөгүй юм бол гэж бодсон. О.ийн ээж гээд хамаатны хүн нь гэж хэлж байсан. Тэрийг санаад сиди-г өөрсдөө авч байгаа юм биш биз гэж бодоод эргэж очиход эмнэлгийн гадна О. аав, ээжийн хамт зогсож гурвуулаа байсан. Тухайн үед миний уур маш их хүрсэн. Хашхирвал хашхирах байсан. Гэхдээ асуудлыг ухаалгаар зөв шийдэх ёстой гэж ойлгосон. Би сиди-г хүлээж байгаад авсан. Гарах гэхэд О.ийн ээж та наад сиди-гээ надад өгчих. Би хүүхдээ ямар хэрэг хийснийг мэдмээр байна. Сиди-г эмчид үзүүлмээр байна гэсэн. Би ч гэсэн хүүхдээ ямар гэмтэл авсныг мэдмээр байна гээд хамт эмч дээр очиж, сиди-г уншуулсан. Компьютерээр тархинд хэд хэдэн зүсэлт хийж, цус харвасан байна. Энэ цус харвалт мөд эдгэрэхгүй. 6 сар тасралтгүй эмчилгээ хийлгэж байж, цус харвалт эдгэрнэ гэж эмч хэлсэн. Байнга тархины эм уудаг. Сая шалгалт өгөх гэж байтал толгой нь өвдөөд шалгалтандаа орж чадаагүй. Манай хүү 50 хувийн тэтгэлгээр Японд сурдаг. 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар N1 шалгалт өгөх байтал толгой нь өвдөөд өгч чадаагүй.” гэв.
Шинжээч эмч: 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны өдрийн хугацаанд хэргийн материалтай танилцаад Шүүх эмнэлгийн 762 дугаартай хамтарсан дүгнэлтийг шинжээч эмч нарын хамт гаргасан. Дүгнэлтээр 22 настай, эрэгтэй, Г.*******эд дүгнэлт гаргахдаа өмнөх шинжээч эмчийн дүгнэлт, “Сонгодо” эмнэлгийн мэдрэлийн эмчийн дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хийсэн толгойн компьютер томографикийн зураг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. 07 дугаар сарын 27-ны өдрийн толгойн компьютер томографикийн зургийн Шүүхийн эмнэлгийн шинжилгээний газрын Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр давтан уншуулж, дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1102 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тархины аалзавч доорх цус хуралт батлагдсангүй. Бусад гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. Г.*******эд зүүн шанаа, хацар эрүү орчимд зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Г.*******эд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр э гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Налайх дүүргийн Тэрэлж "" амралтын газар найзуудын хамт очсон. Тэндээ очоод хоол хийж идэцгээгээд, байрлацгаагаад өдөр нь тоглож наргиад л өнгөрцгөөсөн. Шөнө 22 цагийн үед бид хэд авчирсан архи, дарсаа бөөндөө хувааж ууцгаасан. Ингээд уугаад сууж байтал манай найз Г.******* согтчихоод бусад найзуудтайгаа хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн, тухайн үед *******ийг нээх тоохгүй унтуулж aмараасан. Тэгтэл шөнө 04 цагийн үед Г.******* сэрэхэд манай бусад найзууд бүгдээрээ унтчихсан Г.******* бид хоёр л хоёулахнаа сэрүүн үлдээд, ширээн дээр шил Вино байхаар нь хоёулаа хувааж ууцгаагаад бага зэрэг согтоцгоосон. Тэгээд удалгүй хамтдаа гарч бие засахаар болоод амралтын гэрээс гарцгааж бие засчихаад амралтын газрын гадна талбайн суудал дээр хэсэг сууцгааж хоорондоо ойр зуурын зүйлс ярилцажгаачхаад буцаж амралтын гэрлүү алхах замдаа Г.*******тэй "өдөр амралтын газар байхдаа бид хэдийн дунд болсон тоглоом наргианы талаар ярилцаж байгаад" хоорондоо муудалцаж эхэлсэн, эхэндээ бол би уурлаад түүнийг хойшоо гараараа түлхсэн чинь Г.******* намайг зөрүүлж хариу түлхсэн, тэгэхээр нь би шууд уурлаад баруун гараараа түүний нүүрний зүүн талаар хацар, шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиод түүнтэй барьцалдаж авч байгаад Г.*******ийг газар унагаагаад би түүний дээр нь гараад айлгах санаатай албаар нүүрлүү нь биш толгойных нь хажууд газар шороо руу гараараа олон удаа цохиод "чиний буруу байсан" гэж хэлээд орилоод байж байтал амралтын гэр дотроос гэх найз гарч ирээд намайг Г.*******ээс салгаж холдуулаад буцаад гэрлүү гүйгээд орчихсон, тэгэхээр нь би буцаж Г.*******ийн дээр гарчихаад түүний нүүрлүү дахиж нэг удаа гараараа цохьсон, ингээд буцаж гэрээс гарч ирэхдээ манай бусад найзуудыг дагуулж гарч ирээд Г.******* бид хоёрыг холдуулаад амралтын гэрлүү оруулсан. Тухайн үед амралтын гэр дотор байхад Г.*******ийн нүүрийг харахад надад цохиулсан хэсгээрээ нүүр нь бага зэрэг хавдчихсан байдалтай байсан. Удалгүй бид хэд унтаж амарцгаагаад өдөр 13 цагийн үед бөөндөө амралтын газраасаа гарч Улаанбаатар хот руу гэр гэрлүүгээ харьцгаасан. Үдээс хойш 16 цагийн үед Улаанбаатар хот, Да Хүрээ захын тэндээс бүгдээрээ тус тусдаа салж явцгаасан. Орой 19 цагийн үед Г.******* залгаж "миний чамд цохиулсан хацар хавдчихсан байна, зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй, хоёулаа хамт Гэмтэл рүү явж зураг авахуулья" гэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй уулзаж Гэмтэл дээр очиж рентгэн зураг авахуулахад үзсэн эмч нь хэсэг арьс, мах, булчин ихтэй учраас рентгэн зургаар сайн харагдахгүй, илүү нарийн хармаар байвал Томографик зураг харуул" гэсэн тэгэхээр нь Г.******* томогарфик зураг авахуулахад эмч нь "Г.*******эд бага зэргийн цус хуралт үүссэн байна, хэд хоног эмнэлэгт хэвтэх хэрэгтэй" гэж хэлээд тэндээ эмчилгээ хийлгэсэн. Г.*******ийн хувьд эхлэж 23 цагийн үед тасарчихаад 04 цагийн үед сэрсэн, тэгэж сэрэхдээ бол гүйцэт эрүүл болоогүй өмнө гайгүй ухаантай болчихсон байсан. Босчихоод надтай нэмж Вино хувааж ууцгаасан байсан учир согтолтын хувьд надтай адилхан байсан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хх-83-84/
Мөрдөгчийн эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,
Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай найз ийн төрсөн өдөр болох байсан юм. Ингээд бид хэд найзуудаараа урьд өдөр нь хамтдаа зугаалахаар Налайх дүүргийн , "" амралтын газар 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед очсон, очоод хоол унд хийж идэцгээгээд амралтынхаа гэрийг авч бөөндөө тоглож наргиад байж байсан, шөнө 21 билүү 22 цагийн үед бөөндөө амралтынхаа гэрт авчирсан 3 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, 2.5 литрийн том савтай пиво 2 ширхэг, 1 сээтэг пиво хувааж ууцгаагаагаад 23 цагийн үед би нөгөө хэдээсээ түрүүлээд ганцаараа унтаад буцаад 01 билүү 02 цагийн үед сэрсэн. Намайг сэрэхэд манай найзуудын ганц, хоёр нь унтчихсан, , О. хоёр сэрүүн хоорондоо юм яриад сууж байхад нь би тэр хоёртой цуг хамт юм ярьж сууж байгаад сүүлд яг хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна О. бид хоёр хоёулахнаа сэрүүн үлдчихээд хамтдаа гарч бие засахаар болоод амралтын газрын нойл орж бие засчихаад буцаад гэрлүү алхаж байсан чинь гэнэт О. миний зүүн эрүү рүү гараараа 1 удаа цохиод газар унагаагаад дээр минь гарчихаад зүүн эрүү рүү маань маш олон удаа цохьсон. Тэгэхээр нь би түүнд "чи намайг арай л хэтрүүлээд байгаа юм биш үү? гээд чанга орилсон чинь гэрээс гэх найз маань гарч ирээд О. бид хоёрыг салгасан. Тэгээд буцаж гэрлүү ороод тэр чигээрээ унтчихсан, өдөр 11 билүү 12 цагийн үед сэрээд бөөндөө амралтын газраас явцгаасан, Улаанбаатар хотод ирээд гэртээ харьчихсан хойно миний толгой өвдөөд болохгүй байхаар нь О. рүү залгаж яриад "хамт эмнэлэг явж үзүүлж харуулья толгой өвдөөд болохгүй байна" гэж хэлээд түүнийг дагуулж явж эмнэлэгээр үзүүлсэн юм.” мэдүүлэг /хх-13-14/
Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Дээрх гэмтлийг хэзээ хэрхэн, хаана яаж яваад учирсан болохыг мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэн ы ойролцоо үл таних хүнд нүүрлүүгээ хальт цохиулаад шүргүүлээд өнгөрөх шиг болсон аль эсвэл бүр тэрнээс ч өмнө ямар нэгэн юманд цохиулчихсан ч байж магадгүй, сайн хэлж мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болсон үйл явдалд уг нь би цагдаа дуудсан боловч ирэхгүй нэлээн удаад байхаар өөрөө тоохгүй яваад өгсөн, тухайн үед би өөрийгөө айхтар сүртэй гэмтэж бэртсэн ч гэж ерөөсөө бодоогүй юм.” гэх мэдүүлэг /хх-16/,
Гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед төрсөн өдрөө тэмдэглэхээр найзуудын хамт Налайх дүүргийн , "" гэх амралтын газар очсон юм. Очоод бид хэд хоол унд хийж идэцгээгээд амралтынхаа гэртээ байрлаад авчирсан архи, пивонуудаа хувааж ууцгаасан тэгээд байж байтал шөнө 23 цагийн үед Г.******* бид хэдээс түрүүлээд унтаад өгсөн, ингээд шөнө 03 билүү 04 цаг хүртэл бид хоорондоо юм ярьж сууж байгаад унтацгаахаар болоод байтал Г.******* сэрээд О. хоорондоо юм яриад суугаад үлдсэн, үлдсэн найзууд маань бүгдээрээ унтаад өгсөн. Тэгсэн өглөө 05 билүү 06 цагийн үед сэрсэн чинь манай найз О., Г.******* хоёр хоорондоо муудалцаад зодолдсон гээд Г.*******ийн зүүн хацар О.д цохиулсан бололтой нэлээн хавдчихсан байсан. Тухайн үедээ тэр хоёроос юу болоод ингээд нэг нэгнийгээ цохиод зодсон талаар асуухад бага зэрэг согтолттой байсан учраас юм хэлэхгүй байгаад байсан. Ингээд өдөр 11 билүү 12 цагийн үед амралтын газраасаа яваад гэр гэрлүүгээ харьцгаасан цаашаа юу болсон талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг, /хх-21/,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз Ө.ийн төрсөн өдрийн тэмдэглэхээр найзуудынхаа хамтаар Налайх дүүргийн , "" гэх амралтын газар орой 19 билүү 20 цагийн үед очсон юм. Очоод бид хэд амралтынхаа гэрийг авч хоол унд хийж идэцгээгээд авчирсан архи, пивонуудаа хувааж ууцгаасан. Тэгээд тухайн үед манай найз Г.******* бусдаасаа түрүүлээд илүү их ууж байснаа хамгийн эхлэж тасраад 23 цагийн үед ганцаараа унтаад өгсөн. Тэрнээс хойш миний хувьд шөнө 01 цаг гээд унтчихаад 02 цаг гэж буцаж сэрж нөгөө хэдтэйгээ хэсэг юм ярьж байгаад буцаад унтаад өгсөн. Тэгтэл үүрээр 05 цагийн үед байх /цаг хараагүй болохоор барагцаагаар хэлж байна/ амралтын гэрийн гадаа хүн орилох чимээ гарахаар гайхаад гараад хартал амралтын гэрээс ойролцоогоор 7-8 алхмын зайд Г.*******, О. хоёр хоорондоо муудалцсан бололтой О., Г.*******ийг газар унагаачихсан дээрээс гараад баруун гараа далайгаад цохих гээд зангасан байдалтай байж байхаар нь би тэр хоёрт "та хоёр чинь яачихаад байгаа юм бэ?' гэж хэлээд шууд тэр хоёр луу очоод О.ийг, Г.*******ийн дээрээс хүчээр салгаж холдуулсан, тэгэхэд Г.******* газраас босохгүй хэвтээд байхаар нь түүнд юу болсон талаар асуухад Г.******* юу ч хэлэхгүй чимээгүй байгаад байсан О. нэлээн согтчихсон байдалтай хэл ам нь орооцолдоод юу хэлээд байгаа нь ойлгогдохгүй байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг одоо гайгүй байх гэж бодоод би гэрлүү ороод тамхи авчихаад буцаад гараад иртэл О. Г.*******ийн дээр нь гарчихсан дахиад цохих гээд баруун гараа далайгаад зангачихсан байж байснаа О., Г.*******ийн толгой руу нь цохиж чадахгүй яг хажууд газар түүнд уураа гаргаж чадахгүй нэлээн олон удаа цохьсон. Tэгээд би тэр хоёрыг дахиж салгах гээд очтол Г.*******, О.ийг доороос нь тэвэрч авч өргөөд өөрөөс холдуулаад түүнтэй барьцалдаад эхэлсэн тэгэхэд О., Г.*******ийн нүүрлүү нь гараараа 1 удаа цохьсон, үүнийхээ дараа О., Г.*******ийг гарыг барьчихаад "чи ч гэсэн намайг цохь" гэхэд Г.******* түүнийг ерөөсөө цохихгүй байсан, тэгсэн О. түүнийг гарыг өөрөө барьж байгаад өөрөө өөрийгөө 2-3 удаа цохиулсан. Удаагүй ардаас манай бусад найзууд ирж тэр хоёрыг салгаад хооронд нь ойртуулахгүй байлгаж гэрлүү оруулаад унтуулцгаасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11024 дугаар:
“1. Г.*******ийн биед тархины таславч хоорондын аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-34-35/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 762 дугаар:
“1. 2022 оны 08 дугаар сарын 11-ний 11024 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тархины таславч хэсгийн аалзан доорх цус харвалт батлагдсангүй, бусад гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна.
2. Г.*******-д зүүн шанаа, хацар, эрүү ормын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна.
3. Г.*******-д учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-47-48/
Шинжээч эмч Б.гийн мэдүүлэг: “...Тухайн хүний биеийн байдал ухаан санаа саруул байгаа учир таславч хоорондын аалзан хальсан дээрх цус харвалт бага хэмжээтэй байх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэв ээ ухаангүй бүр комын байдалтай байвал хүнд хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-37/
Шинжээч эмч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрс оношилгооны эмч О.д Г.*******ийн толгойд томографын давтамж шилжүүлэхэд Г.*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн КТГ-ын зурагт тархины аалзан бүрхүүлийн дээд цус харвалт тодорхойлогдохгүй тул ....... шинжилгээнд дүгнэлтэд тусгагдаж аалзан бүрхүүлийн доорх цус харвалтыг батлагдсангүй гэж үзсэн. Хэрэв ээ цус харвалт батлагдсан ч гэсэн шинээр үүссэн буюу эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн гэмтлийн зэргийг тогтооно.” гэх мэдүүлэг /хх-66-67/
“Лазер мед” эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ /хх-42/,
“АШУҮИС-ийн Монгол- Япон” эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэг /хх-43/,
“Гэмтэл согог Үндэсний төв”-ийн 10556 дугаартай Г.*******ийн өвчний түүх /хх-54-59/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 04/5240 тоот албан бичиг /хх-109/
Шүүгдэгч О.ийн хувийн байдал тодруулсан баримтууд /хх-85-98/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-103, 105/ зэрэг нотлох баримтуудыг хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “Шүүгдэгч О.ийн үйлдсэн гэмт хэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна. О. нь хохирогчийн зүүн шанаа, толгойн хэсэг рүү цохисон учраас цус харвалт гэмтэл учирсан гэж дүгнэсэн тул шүүгдэгч О.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс:” ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу гэж хүсэлт гаргаж байсан. ... Цус харвалт гэмтлийн үед амь тэнссэн эсэх, хүнд гэмтэл учирсан эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан. Хэрэв амь тэнссэн болон хүнд гэмтэл учраагүй байсан бол хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан эсэх асуудал яригдана. ...Г.******* эрүүл мэнд сарнисан байснаас эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхэд гэмтлийн дараах архаг толгой өвдөлт буюу гэмтэлтэй шалтгаант холбоотой толгой өвдсөн байсан. ...Прокурор хохирогчийг цус харвалт гэмтэл авсан гэж үзэж байгаа бол хохирогчийн эрүүл мэндэд амь тэнссэн гэмтэл, эрүүл мэндийг сарниулах хугацааг шалгаж шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасныг баримталж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор завсарлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс : “Прокурортой санал нэг байна. Учруулсан хор уршиг гэмтлийн зэргийн талаар маргадаггүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч О.д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч О. нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02-оос 04 цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт согтуурсан үедээ хохирогч Г.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас газар унагаан нүүр хэсэгт цохиж, түүний биед толгойн аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч О.ийн өгсөн: “ ... шөнө 04 цагийн үед ******* сэрэхэд манай бусад найзууд бүгдээрээ унтчихсан ******* хоёр л хоёулахнаа сэрүүн үлдээд, ширээн дээр шил Вино байхаар нь хоёулаа хувааж ууцгаагаад бага зэрэг согтоцгоосон. Тэгээд удалгүй хамтдаа гарч бие засахаар болоод амралтын гэрээс гарцгааж бие засчихаад амралтын газрын гадна талбайн суудал дээр хэсэг сууцгааж хоорондоо ойр зуурын зүйлс ярилцажгаачхаад буцаж амралтын гэрлүү алхах замдаа *******тэй "өдөр амралтын газар байхдаа бид хэдийн дунд болсон тоглоом наргианы талаар ярилцаж байгаад" хоорондоо муудалцаж эхэлсэн, эхэндээ бол би уурлаад түүнийг хойшоо гараараа түлхсэн чинь ******* намайг зөрүүлж хариу түлхсэн, тэгэхээр нь би шууд уурлаад баруун гараараа түүний нүүрний зүүн талаар хацар, шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиод түүнтэй барьцалдаж авч байгаад *******ийг газар унагаагаад би түүний дээр нь гараад айлгах санаатай албаар нүүрлүү нь биш толгойных нь хажууд газар шороо руу гараараа олон удаа цохиод "чиний буруу байсан" гэж хэлээд орилоод байж байтал амралтын гэр дотроос гэх найз гарч ирээд намайг *******ээс салгаж холдуулаад буцаад гэрлүү гүйгээд орчихсон, тэгэхээр нь би буцаж Г.*******ийн дээр гарчихаад түүний нүүрлүү дахиж нэг удаа гараараа цохьсон, ингээд буцаж гэрээс гарч ирэхдээ манай бусад найзуудыг дагуулж гарч ирээд ******* бид хоёрыг холдуулаад амралтын гэрлүү оруулсан..” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.*******ийн өгсөн: “.... бид хоёр хоёулахнаа сэрүүн үлдчихээд хамтдаа гарч бие засахаар болоод амралтын газрын нойл орж бие засчихаад буцаад гэрлүү алхаж байсан чинь гэнэт миний зүүн эрүү рүү гараараа 1 удаа цохиод газар унагаагаад дээр минь гарчихаад зүүн эрүү рүү маань маш олон удаа цохьсон. Тэгэхээр нь би түүнд "чи намайг арай л хэтрүүлээд байгаа юм биш үү? гээд чанга орилсон чинь гэрээс гэх найз маань гарч ирээд О. бид хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг ,
Гэрч Ө.ийн өгсөн: “...ингээд шөнө 03 билүү 04 цаг хүртэл бид хоорондоо юм ярьж сууж байгаад унтацгаахаар болоод байтал Г.******* сэрээд О. хоорондоо юм яриад суугаад үлдсэн, үлдсэн найзууд маань бүгдээрээ унтаад өгсөн. Тэгсэн өглөө 05 билүү 06 цагийн үед сэрсэн чинь манай найз О., Г.******* хоёр хоорондоо муудалцаад зодолдсон гээд Г.*******ийн зүүн хацар О.д цохиулсан бололтой нэлээн хавдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.ын өгсөн: “...Тэгтэл үүрээр 05 цагийн үед байх /цаг хараагүй болохоор барагцаагаар хэлж байна/ амралтын гэрийн гадаа хүн орилох чимээ гарахаар гайхаад гараад хартал амралтын гэрээс ойролцоогоор 7-8 алхмын зайд Г.*******, О. хоёр хоорондоо муудалцсан бололтой О., Г.*******ийг газар унагаачихсан дээрээс гараад баруун гараа далайгаад цохих гээд зангасан байдалтай байж байхаар нь би тэр хоёрт "та хоёр чинь яачихаад байгаа юм бэ? гэж хэлээд шууд тэр хоёр луу очоод О.ийг, Г.*******ийн дээрээс хүчээр салгаж холдуулсан, тэгэхэд Г.******* газраас босохгүй хэвтээд байхаар нь түүнд юу болсон талаар асуухад Г.******* юу ч хэлэхгүй чимээгүй байгаад байсан О. нэлээн согтчихсон байдалтай хэл ам нь орооцолдоод юу хэлээд байгаа нь ойлгогдохгүй байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг одоо гайгүй байх гэж бодоод би гэрлүү ороод тамхи авчихаад буцаад гараад иртэл О. Г.*******ийн дээр нь гарчихсан дахиад цохих гээд баруун гараа далайгаад зангачихсан байж байснаа О., Г.*******ийн толгой руу нь цохиж чадахгүй яг хажууд газар түүнд уураа гаргаж чадахгүй нэлээн олон удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11024 дугаартай:“ Г.*******ийн биед тархины таславч хоорондын аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №762 дугаартай :”2022 оны 08 дугаар сарын 11-ний 11024 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тархины таславч хэсгийн аалзан доорх цус харвалт батлагдсангүй, бусад гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. Г.*******эд учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт , Лазер мед эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ ,Гэмтэл согог Үндэсний төвийн 10556 дугаартай Г.*******ийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл нь бүрэн эдгээгүй, үүссэн гэмтлийн зэргийг бүрэн тогтоогоогүй учраас дахин шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах талаар тайлбар дүгнэлт гаргасныг шүүх хянаад хохирогч Г.*******ийн биед гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн зэргийн гэмтлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11024 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 762 дугаартай дүгнэлт , Шинжээч эмч Б.гийн мэдүүлэг: “...Тухайн хүний биеийн байдал ухаан санаа саруул байгаа учир таславч хоорондын аалзан хальсан дээрх цус харвалт бага хэмжээтэй байх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэв ээ ухаангүй бүр комын байдалтай байвал хүнд хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрс оношилгооны эмч О.д Г.*******ийн толгойд томографын давтамж шилжүүлэхэд Г.*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн КТГ-ын зурагт тархины аалзан бүрхүүлийн дээд цус харвалт тодорхойлогдохгүй тул ....... шинжилгээнд дүгнэлтэд тусгагдаж аалзан бүрхүүлийн доорх цус харвалтыг батлагдсангүй гэж үзсэн..” гэсэн мэдүүлэг, Лазер мед эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ , Гэмтэл согог Үндэсний төвийн 10556 дугаартай Г.*******ийн өвчний түүх зэрэг нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “ ач холбогдол бүхий, үндэслэл журмын дагуу олж авсан” шаардлагад нийцсэн байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.д холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. түүнд тухайн зүйлд зааснаар 600.000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэх боломжтой тул ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч О.д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор: “...хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой зардлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн бөгөөд өмгөөлөгчийн хөлс 1.600.000 төгрөг, би 2 сарын хугацаанд ажил хийгээгүй. Мэнтэ майндад ажиллаж 28-наас ажиллах байсан сарын 1.500.000 төгрөг нийт 3.100.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгийг хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг хамаатуулан шинжлэн судлаад хохирогчийн өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зүйл болох өмгөөлөгчийн хөлс 1.600.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршигт тооцохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тухайн гэмт хэргийн улмаас ажил хийж орлого олох байсан гэх 1.500.000 төгрөг, цаашид эмчилгээтэй холбоотой гэх нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэлэлцүүлэгдээгүй учир тухайн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй үлдээж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан 600.000 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн 1.600.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч О. нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор
хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД