Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

   2023           01           02                                        2023/ШЦТ/46

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Н.Ундрах,

            хохирогч ******************* өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгч ******************, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001234 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***********оны *********дүгээр сарын ***********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, **************** дүүргийн ************ дүгээр хороо ****************тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******************** /РД:***************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************** нь 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө **************** дүүргийн ********** дугаар хороо, *************** тоотод хохирогч **************** 6.2 грамм жинтэй, 18 каратын алтан бөгж, 4.00 каратын хар очир алмазан шигтгээтэй 6.8 грамм жинтэй 750/1000 алтан сорьцтой бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 17.131.768 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Шүүгдэгч ***************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би согтуудаа ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Хохирогчийн 1 бөгж нь гольцоо байсан, нөгөөдөх нь хар шигтгээтэй бөгж байсан юм.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Гэрч **************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шүүгдэгчээс 2 бөгж авсан, 18 кранттай бөгж байсан, 900-аас дээш сорьцтой бол алт гэж явдаг, 333-750-ын хооронд монет гэж ярьдаг. Би тэр бөгжийг юманд оруулсан.  Шүүгдэгчийг авч ирж зарсан бөгж хар шигтгээтэй биш, цагаан шигтгээтэй байсан санагдаж байна, тухайн хоёр бөгж хоёулаа нийлээд 18 крант байсан. Европ стандартаар бол тухайн бөгжийг алт гэж ойлгож болно. Шигтгээг нь шүүгдэгчид буцааж өгсөн, хэмжээний 0,8-0,9 см хавьцаа хэмжээтэй, хоёр бөгжний грамм нийлээд 12-13 грамм орчим байсан. Энэ шүүгдэгч нь  надад  бөгж өгсөн хүн мөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

3.Шинжээч ************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үнэлгээг 2 үндэслэлээр хийдэг, нэг нь эд зүйлийн эзний захиалгаар, хоёр дахь нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хийдэг, энэ ажиллагааг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хийгдсэн, шинжээч томилсон тогтоолд хавсралтаар хэдэн баримт хамт ирүүлсэн байсан. Үүнд өмнөх шинжилгээний байгууллагын дүгнэлтийн хуулбар,  мөн Итали улсаас ирүүлсэн гэх албан бичиг, орчуулгын хам ирүүлсэн, тухайн бөгжнүүдтэй биечлэн танилцах боломжтой эсэхийг мөрдөгчөөс асуухад боломжгүй гэсэн. Прокурорын тогтоолд хавсралтаар ирүүлсэн баримтаар үнэлгээ гаргахыг даалгасан байсан, прокурорын тогтоолд тухайн бөгжний шинж чанарыг  шууд тодотгож тогтоолд заасан байсан, мөн Итали улсаас худалдаж авсан, 18 сорьцтой, 4 крат хар очир алмаз шигтгээтэй, алтан сорьцтой 8000 еврогоор худалдаж авсан бөгжинд үнэлгээ гаргаж өгнө үү гэсэн байсан, мөн өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоолд асуусан байсан тул өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг манай байгууллага гаргасан. Мөн шинжээчдийн зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан, уг бөгжийг 2016 онд худалдаж аваад 2022 онд тодорхойлолт авсан байдалд бид эргэлзээтэй байдлаар хандсан. Учир нь, манай байгууллага эд зүйлийн зах зээлийн үнэлгээний талаар байнга судалгаа авч ажилладаг учраас 2022 онд гаргаж ирүүлсэн гэх тодорхойлолт эргэлзээтэй, үнэмшилтэй биш байсан, тодорхойлолт дагалдуулж ирсэн сертификат нь гадаад улсад нэлээн түгээмэл байдал учраас уг сертификатыг үндэслэл болгоогүй, тухайн бөгжний үнэлгээг Итали улсын Милан хотын Дона орчмын дэлгүүрүүдээс авсан тодорхойлолтын хүрээнд судлахад алт 3600 еврогийн үнэтэй байсан, дээд тал нь ийм нөхцөлтэй байж болно гэдэг байдлаар дүгнэлт гаргасан тул 8000 еврогоор үнэлэх боломжгүй гэж үзсэн, 6,2 граммтай үнэт эдлэлийн хувьд тусгайлсан шигтгээ дурдагдаагүй байсан тул энэ төрлийн бөгжний нээлттэй худалдааны сайтаас гадаад улс дахь хэвлэл мэдээлэл, татвар, ашгийн мэдээлэл зэргийг нэмж суутган дүгнэлт гаргаж ирүүлсэн байгаа. ... Алт, монетын үнэлгээ ижил биш, алтны орц ямар хэмжээтэй байгаагаас хамаарч үнэ нь өөр байгаа.  Алт эсхүл монет гэдэг байдлаар бид нар үнэлгээ хийгээгүй, прокурорын тогтоолд 18 крант, 4 крант очир алмазтай гэж ирсэн учир уг хэмжээний бөгжийг олон улсад үнэлгээ хийж гаргасан. Тухайн эдлэл хэрэглэлд алтны орц ямар хэмжээтэй байгаагаас шалтгаалаад хэмжээ сорьц нь явж байдаг, энэ нэг талдаа алтны орцтой эдлэл үнэлээд байна гэсэн үг, түүнээс алтаар тооцож үнэлгээ гаргасан зүйл биш, үнэлгээний тайлан дээр бичсэн тодорхойлолтыг асуултад дурдсан тодорхойлолтын дагуу бичсэн гэсэн үг. Өмнөх үнэлгээг үндэслэлгүй гэж дүгнэсэн шалтгаан нь алт үнэт эдлэл дээр үнэлгээ гаргахдаа үнэ цэнэ гэх зүйлийг дурдаж болохгүй, энэ бол ёс зүйн хувьд боломжгүй зүйл. 5-6 жилийн өмнөх мэдээлэл сайтад байхгүй байх, бид дүгнэлт гаргахдаа бөгжний хийцэд ач холбогдол өгөөгүй, чулууны нэршилд тулгуурлаж, ийм эд зүйл Итали улсад ямар үнэтэй байгааг харсан.  Итали улсаас мэйлээр ирсэн бичиг дээр бөгжийг 8000 еврогоор авсан гэдгийг бид нар үндэслэлгүй гэж үзэж байгаа, манай байгууллагын тогтоосон үнэлгээ ийм тодорхойлолтоор бол тухайн бөгж 3200 евро гэж үзэж байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *************** дүүргийн 5 дугаар хороо, ***************тоотод очиж хохирогч **************, гэрч ************нарын хамт хонох үедээ хохирогч Э.Үүрийнтуяагийн 6.2 грамм жинтэй, 18 каратын алтан бөгж, 4.0 каратын хар очир алмаз шигтгээтэй, 6.8 грамм жинтэй 750/1000 сорьцтой алтан бөгж зэргийг дээрх хүмүүсийг унтаж байх хойгуур нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 17.131.768 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1.Хохирогч ***************: “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал миний найз болох *************** миний гар утас руу залгаад хоёулаа уулзах уу гэхээр нь би “за тэгье, чи манай гэрийн ойролцоо хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд ************* 10 дугаар хорооллоос намайг ирж аваад бид хоёр дэлгүүр орж Ауруг нэртэй 0,75 литрийн архи нэг шилийг аваад *************** *************** дүүргийн ************** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь орж хувааж уусан. Орой 21 цаг өнгөрч байхад бид хоёр ************ гэрийн урд ойрхон байсан "Элсэн цаг" нэртэй нийтийн караоке орж, дуу дуулаад нэг, нэг шил пиво уугаад байж байтал нэг залуу ************ хамт ирээд ширээнд суусан. Тэгээд бид гурав хамт дуулж байгаад 01 цагийн орчим караокеноос гарсан.Тэгээд бид гурав шууд ************ гэрт ороод би орон дээр нь унтаад, ************ тэр залуу хоёр газар нэг хөнжилд хамт унтсан. Маргааш өглөө нь сэрээд тэр залуу гараад явсан ба тэр залууг явсны дараа би зүүн гарын ядам хуруунд байсан хоёр ширхэг алтлаг монетон бөгжөө алга болсныг мэдсэн. Тэгээд ************* асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Би 2016 оны 12 дугаар сард Итали улсаас цул кольцог 6,2 гр, 1000 еврогоор, 6,8 граммтай 4 каратын  хар очир алмаз шигтгээтэй алтан  бөгжийг 8000 еврогоор  тус тус худалдаж  авсан.  Надад 2016 оны 12дугаар сард  Итали улсын  үнэт эдлэлийн  дэлгүүрээс  бөгж  2 ширхэг худалдан авсан тодорхойлолт байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11, 47 дахь тал),

 

2. Гэрч ***************: “... Би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал 30 орчим насны залуу 2 ширхэг бөгж барьж орж ирээд манай эхнэрийн бөгж байгаа юмаа яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа юм та хэдээр авах вэ, итгэхгүй бол миний бичиг баримтыг үзэж болно гээд байхаар нь би тэр хоёр бөгжийг нь нийлүүлээд 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг хоёр бөгжийн нэг нь монетон гольцоо байсан, нөгөө бөгж нь дээрээ цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж байсан. Уг хоёр бөгж нь нийлээд 13 грамм болж байсан санагдаж байна. Би тэр хоёр бөгжийг хайлуулаад хүнд юм хийж өгсөн. Тухайн хоёр бөгж хоёулаа нийлээд 18 крант байсан. Европ стандартаар бол тухайн бөгжийг алт гэж ойлгож болно. Шигтгээг нь шүүгдэгчид буцааж өгсөн, хэмжээний 0,8-0,9 см хавьцаа хэмжээтэй, хоёр бөгжний грамм нийлээд 12-13 грамм орчим байсан. Энэ шүүгдэгч нь  надад  бөгж өгсөн хүн мөн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Гэрч ************: “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалд байх бааранд зүс таних найз ************ хамт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн оройн 21 цагийн үед орсон юм. Ингээд тухайн баарандаа пиво ууж байгаад *********** гэх залуутай би танилцаад 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 47-16 тоотод байх ээжийнхээ гэрт бааранд танилцсан залуу **************, найз ********* нарын хамт очоод хонохоор болсон юм. Ингээд манай хойд талын орон дээр найз Үүрийнтуяа ганцаараа унтсан. Би бааранд танилцсан залуу ***************** хамт орны урд талаар газарт ор засаад унтсан юм. Тэгээд би хамт хоносон залуу ************** өөрийнхөө виза картыг өгч явуулаад дэлгүүрээс 1 шил архи авхуулсан юм. Тэгээд би ************, ************ нарын хамт 1 шил архийг уугаад сууж байсан чинь ************* гэнэт гэрээс гараад явсан. Тэгээд би дахиж ************** гэдэг залуутай уулзаагүй. ....Ингээд маргааш нь буюу 24-ний өдөр над руу ************** залгаад чи хамт хоносон залуугаа таних уу? утсыг нь мэдэх үү? миний бөгжийг хулгай хийсэн байна, яаж олох вэ? гэхээр нь би *************би хамт хоносон залууг танихгүй, утас нь байхгүй. 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бааранд хоёулаа хамт ороод байж байхдаа би танилцсан залуу биз дээ ? гэж хэлсэн чинь ************ “чи танихгүй хүнийг гэртээ хонуулсан” гээд маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би чи үнэхээр бөгж чинь алга бол цагдаад өргөдлөө өгөөд шалгуулах хэрэгтэй, би хамт хоносон залуугаа танихгүй гэж хэлсэн юм. Тэгээд дараа удаагүй цагдаагаас залгахаар нь би бөгж алдсан талаар мэдүүлэг өгсөн юм. Ингээд өнөөдөр цагдаагаас дуудахаар нь ирээд мэдүүлэг өгч байна. Тухайн үед манай гэрт *********** нь хонохоор ирэх үедээ зүүн гартаа том хар шигтгээтэй шармал цагаан өнгийн бөгж зүүсэн. Мөн жижиг хоёр голцоо бөгж зүүсэн байсан. ************ гарт байсан бөгж нь том хар өнгийн алмазан шигтгээтэй шармал цагаан өнгийн зуйвандуу хэлбэртэй бөгж байсан. ...Дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд **************нь *****************бөгжийг халааснаасаа гаргаж ирээд харчхаад буцаагаад халаасандаа хийж байгаа бичлэгийг мэдүүлэг авсан цагдаад харуулсан”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 163-164 дэх тал),

 

4.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт: “...хохирогч *************, гэрч ************ нар дэлгүүр орж архи авах үед ************* зүүн гарын ядам хуруунд бөгж байгаа нь дүрслэгдсэн ба 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 22 минутад  ************** нь  дэлгүүрийн касс хэсэгт баруун талын халааснаасаа бөгж гаргаж ирэн үзэж байгаа бичигдсэн” гэж тэмдэглэгдсэн.  (хавтаст хэргийн 56-61, 169-171 дэх тал),

 

5.“Дамно” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22-213 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “18 каратын алтан, Итали улсаас 2016 оны 12 дугаар сард худалдан авсан 6.2 грамм жинтэй бөгжийг 2.913.002 төгрөгөөр, 4.00 каратын хар очир алмас шигтгээтэй 6.8 грамм жинтэй 750/1000 алтан сорьцтой бөгжийг 14.218.766 төгрөг, нийт 17.131.768 төгрөгөөр үнэлэгдсэн” (хавтаст хэргийн 176-179 дэх тал),

 

 6. Шинжээч ***************: “...Үнэлгээг 2 үндэслэлээр хийдэг, нэг нь эд зүйлийн эзний захиалгаар, хоёр дахь нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хийдэг, энэ ажиллагааг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хийгдсэн, шинжээч томилсон тогтоолд хавсралтаар хэдэн баримт хамт ирүүлсэн байсан. Үүнд өмнөх шинжилгээний байгууллагын дүгнэлтийн хуулбар,  мөн Итали улсаас ирүүлсэн гэх албан бичиг, орчуулгын хам ирүүлсэн, тухайн бөгжнүүдтэй биечлэн танилцах боломжтой эсэхийг мөрдөгчөөс асуухад боломжгүй гэсэн. Прокурорын тогтоолд хавсралтаар ирүүлсэн баримтаар үнэлгээ гаргахыг даалгасан байсан, прокурорын тогтоолд тухайн бөгжний шинж чанарыг  шууд тодотгож тогтоолд заасан байсан, мөн Итали улсаас худалдаж авсан, 18 сорьцтой, 4 крат хар очир алмаз шигтгээтэй, алтан сорьцтой 8000 еврогоор худалдаж авсан бөгжинд үнэлгээ гаргаж өгнө үү гэсэн байсан, мөн өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоолд асуусан байсан тул өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг манай байгууллага гаргасан. Мөн шинжээчдийн зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан, уг бөгжийг 2016 онд худалдаж аваад 2022 онд тодорхойлолт авсан байдалд бид эргэлзээтэй байдлаар хандсан. Учир нь, манай байгууллага эд зүйлийн зах зээлийн үнэлгээний талаар байнга судалгаа авч ажилладаг учраас 2022 онд гаргаж ирүүлсэн гэх тодорхойлолт эргэлзээтэй, үнэмшилтэй биш байсан, тодорхойлолт дагалдуулж ирсэн сертификат нь гадаад улсад нэлээн түгээмэл байдал учраас уг сертификатыг үндэслэл болгоогүй, тухайн бөгжний үнэлгээг Итали улсын Милан хотын Дона орчмын дэлгүүрүүдээс авсан тодорхойлолтын хүрээнд судлахад алт 3600 еврогийн үнэтэй байсан, дээд тал нь ийм нөхцөлтэй байж болно гэдэг байдлаар дүгнэлт гаргасан тул 8000 еврогоор үнэлэх боломжгүй гэж үзсэн, 6,2 граммтай үнэт эдлэлийн хувьд тусгайлсан шигтгээ дурдагдаагүй байсан тул энэ төрлийн бөгжний нээлттэй худалдааны сайтаас гадаад улс дахь хэвлэл мэдээлэл, татвар, ашгийн мэдээлэл зэргийг нэмж суутган дүгнэлт гаргаж ирүүлсэн байгаа. ... Алт, монетын үнэлгээ ижил биш, алтны орц ямар хэмжээтэй байгаагаас хамаарч үнэ нь өөр байгаа.  Алт эсхүл монет гэдэг байдлаар бид нар үнэлгээ хийгээгүй, прокурорын тогтоолд 18 крант, 4 крант очир алмазтай гэж ирсэн учир уг хэмжээний бөгжийг олон улсад үнэлгээ хийж гаргасан. Тухайн эдлэл хэрэглэлд алтны орц ямар хэмжээтэй байгаагаас шалтгаалаад хэмжээ сорьц нь явж байдаг, энэ нэг талдаа алтны орцтой эдлэл үнэлээд байна гэсэн үг, түүнээс алтаар тооцож үнэлгээ гаргасан зүйл биш, үнэлгээний тайлан дээр бичсэн тодорхойлолтыг асуултад дурдсан тодорхойлолтын дагуу бичсэн гэсэн үг. Өмнөх үнэлгээг үндэслэлгүй гэж дүгнэсэн шалтгаан нь алт үнэт эдлэл дээр үнэлгээ гаргахдаа үнэ цэнэ гэх зүйлийг дурдаж болохгүй, энэ бол ёс зүйн хувьд боломжгүй зүйл. 5-6 жилийн өмнөх мэдээлэл сайтад байхгүй байх, бид дүгнэлт гаргахдаа бөгжний хийцэд ач холбогдол өгөөгүй, чулууны нэршилд тулгуурлаж, ийм эд зүйл Итали улсад ямар үнэтэй байгааг харсан.  Итали улсаас мэйлээр ирсэн бичиг дээр бөгжийг 8000 еврогоор авсан гэдгийг бид нар үндэслэлгүй гэж үзэж байгаа, манай байгууллагын тогтоосон үнэлгээ ийм тодорхойлолтоор бол тухайн бөгж 3200 евро гэж үзэж байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

7. Шүүгдэгч ***************:  “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа тарж явж бай 20:00 цагийн үед ************** дүүргийн ********** дугаар хорооны Элсэн цаг караокед ороод суух гэтэл сул ширээ байхгүй байсан тул караокены хүн ийшээ шахаад суучих гээд 2 эмэгтэй сууж байсан ширээнд суулгасан. Тэгээд би нөгөө 2 үл таних эмэгтэйтэй танилцаад архи, пиво хувааж уусан, тэгээд караокены хаах цаг болоод тухайн үл таних 2 эмэгтэй, бид 3 гартал нэг үл таних эмэгтэй нь манайд очиж 3-лаа архи ууя, манайд архи байгаа гэхээр нь бид 3 тухайн караокеноос хойш байх гэрт нь очоод 1 шиг 0.75 литрийн архи хувааж ууж дуусаад дахиж уухаар болоод би үүрээр дэлгүүр яваад 1 шил архи аваад бид 3 хувааж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгээд өглөө нь босоод гэрээс нь гарах гэтэл ширээн дээр 2 ширхэг бөгж байхаар нь би тэр 2 бөгжийг авч гараад ломбардад тавих гэтэл хаалттай байхаар нь Хархорин худалдааны төв рүү яваад 32-ын буудал дээр байх алт мөнгөний дарханд үзүүлсэн чинь монетон бөгж байна граммаар нь бодож байгаа шүү гээд 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тэр дархан шигтгээ нь надад хэрэггүй гээд надад буцаагаад өгсөн, би тэр шигтгээг нь өмднийхөө халаасанд  хийсэн байж байгаад хаячихсан байсан. Шигтгээ нь хар өнгөтэй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хохирогч ************, гэрч ************ нар нь ************* дүүргийн нутаг дэвгэрт байрлах  Элсэн цаг караоке бааранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа тухайн баараар үйлчлүүлж байсан шүүгдэгч **************танилцан хамтдаа архи ууцгаан улмаар тус караокег хаах үед гурвуулаа хамдаа гарч гэрч ************* гэрт ирж үргэлжлүүлэн ууж унтаж амарцгаасан байна. Улмаар шүүгдэгч *********** нь иргэн *************, ************* нарыг унтаж байх хойгуур иргэн *************** 2 ширхэг  бөгжийг тэдгээрт мэдэгдэлгүйгээр авч гаран бусдад зарж борлуулан мөнгийг нь өөртөө зарцуулсан байна.

Эндээс үзвэл, хохирогч гэрч нар нь таньж мэдэхгүй хүнийг гэртээ дагуулж ирсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, шалтгаан болсон байхыг үгүйсгэхээргүй байна.

 

Иргэн ************* нь хохирогчоор удаа дараа мэдүүлэхдээ “2016 онд Итали улмаас авч байсан 2 бөгжөө алдсан, нэг нь 6,2 гр цул кольцо, нөгөөдөх  6,8 граммтай 4 каратын  хар очир алмаз шигтгээтэй алтан  бөгж байсан” гэж мэдүүлсэн нь гэрч ************** “манай гэрт ************** нь хонохоор ирэх үедээ зүүн гартаа том хар шигтгээтэй шармал цагаан өнгийн бөгж зүүсэн. Бас жижиг хоёр голцоо бөгж зүүсэн байсан” гэсэн мэдүүлгээр давхар гэрчлэгдсэн, мөн  хохирогч ***************, гэрч ************** нар Элсэн цаг караоке бааранд орохоос өмнө  хүнсний дэлгүүрээс орж эд зүйл авах үеийн камерын бичлэгт “хохирогч ***********зүүн гарын ядам хуруунд бөгж зүүсэн байгаа нь дүрслэгдсэн,  түүнчлэн шүүгдэгч ************** нь  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх  авсан гэх “2 бөгжний 1 нь кольцоо байсан, нөгөөх нь хар өнгийн шигтгээтэй бөгж байсан” гэж мэдүүлсэн нь агуулгын хувьд хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй тохирсон төдийгүй ************ нь  хохирогчийн бөгжнүүдийг гаргаж ирж харж байгаа нь дэлгүүрийн камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт тусгагдсан  байх тул хохирогч *************** нь алдагдсан эд зүйлийнхээ талаар худал мэдүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх хөндлөнгийн өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин эсрэгээрээ түүний мэдүүлэг нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул ************* алдсан эд зүйлийнхээ шинж тэмдэг, үнэт байдал, үнийн талаарх эх сурвалжийг худал мэдүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан зарим асуудлыг тодруулахаар дахин шинжээч томилж дүгнэлтийг гаргуулахад хохирогчийн алдагдсан эд зүйлийн үнэлгээг 17.131.768 төгрөгөөр тогтоож ирүүлсэн, шинжээч ************* нь шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлаж мэдүүлсэн ба тэрээр  хохирогчийн эд зүйлийг үнэлэхдээ алт эсхүл  монетон эдлэл гэж үнэлээгүй, харин тухайн  үнэт эдлэлд алт хэдий хэмжээгээр орсон гэдэг талаас нь авч үзэн тухайн бөгжний үнэлгээг Итали улсын Милан хотын Дона орчмын дэлгүүрүүдээс авсан тодорхойлолтын хүрээнд судалж гаргасан талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүй тул шүүхээс Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймээс шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын “хохирогчийн алдсан эд зүйл алт эсхүл монет байсан эсэх, шигтгээ нь алмаз байсан эсэхийг тогтоож чадаагүй” гэх мэдүүлэг, санал, дүгнэлтийг хүлээн авах  боломжгүй байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч *************** нь хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн  согтуу, унтсан байдлыг далимдуулан үнэт эдлэлийг нь авч  өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч ************* үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч **************** 17.131.768 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээч ************ мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба хохирол төлөгдөөгүй байна. (хавтаст хэргийн 176-179 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Иймд шүүгдэгч ************** хохирлын 17.131.768 төгрөгийг гаргуулж хохирогч ***********олгохоор шийдвэрлэв.

Мөн эд зүйлийн үнэлгээ хийлгэхтэй холбогдон 400.000 төгрөгийн зардал гарсан (хавтаст хэргийн 51 дэх тал)-ыг хохирогч ***********төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч *********** олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг: “...саналгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нь “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа төдийгүй сонгох хэд хэдэн санкцтай тул түүнд эдгээр ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн  ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж,  мөн хуулийн  тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь  гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн  байдалтай тохирч,  бодит байдлаар  бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн  хуулийн шударга  ёсны зарчмыг  хангадаг.   

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, уг хохирлыг  төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгч ************* хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Учир нь, хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь ангиллын хувьд хөнгөн төрөлд хамаарч байгаа, ял шийтгэлийн хувьд хэд хэдэн төрөлтэй хэдий боловч эдгээр ялын төрлүүдээс сонгон хэрэглэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг арилгасан байдал  зэргийг харгалзан үзэх нь чухал ба шүүгдэгчийн хувьд бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *************** иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дэлгэрбуянд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************17.131.768 (арван долоон сая нэг зуун гучин нэг мянга, долоон зуун жаран найман) төгрөгийг гаргуулж, хохирогч ******************* олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ************* цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ