Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2023/0006/Э |
Дугаар | 2023/ШЦТ/06 |
Огноо | 2023-01-05 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт *******, ******* тоотод оршин суух, хөдөлмөрийн чадвар алдалтын группэт байдаг, урьд ял шийтгэлгүй, *******ийн *******т /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Б.ы эзэмшиж ашиглаж байсан ХААН банкны ******* дугаарын дансны картыг хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар түүнээс салж явсан даруйдаа *******, ТТ хаягт байрлах АТМ1340-өөс тухайн картыг ашиглан нууцаар, хууль бусаар 5.000.000 төгрөгийн зарлага гарган авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. 5.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хаан банкны ******* дугаарын дансанд өөрийнхөө тэтгэврийг оруулж хадгалдаг. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө сэрээд утсаа хартал миний утсанд тэтгэврийн данснаас шөнийн 03 цаг 20 минутанд 10.000 төгрөг гараад дараа нь 03 цаг 22 минутанд 5.000.000 төгрөг гарсан байхаар тухайн үед тэтгэврийн картаа хаячих гээд байсан учраас өөрийн төрсөн хүү д хадгалуулсан байсан болохоор шууд утас руу нь залгахад өчигдөр шөнө би картаа хулгайд алдчихаж гэхээр нь юу болсон талаар асуухад гэж залуу авсан байх хамт явсан гэх хэлэхээр нь ыг дуудаад хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн гэсэн мэдүүлэг /хх-15/,
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад бааранд ганцаараа сууж байтал таних гэх залуу надтай тааралдаж надад 3 шил сэнгүр пиво авч өгөөд хамт суугаад пиво хувааж уугаад тэндээс гарсан. Бид 2 баарнаас гараад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас ээж гийн тэтгэврийн Хаан банкны картыг уншуулж 6.000 төгрөг авсан юм. Би мөнгө аваад гарч машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Гэрт ороод байж байтал ээж надад юун 5.000.000 төгрөг авч байгаа юм миний утсанд зурвас ирлээ гэж хэлсэн. Тэгээд би өглөө болоод ажил эхлэнгүүт ээжийн хамт картыг хаалгаад цагдаа дээр ирсэн. ...намайг таксины мөнгө авах гэж АТМ ороход яг хажууд хараад зогсож байсан болохоор картны кодыг харсан байх гэсэн мэдүүлэг /хх-20-25/,
Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 16-ны шөнө танил ах ******* ганцаараа 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд цамцныхаа ханцуйнаас боодолтой 3 сая орчим төгрөг гаргаж ирээд энэ миний мөнгө манай цалин буусан намайг Улаанбаатар хот орьё буудал орж шоудая гэхээр нь зөвшөөрөөд би мөнгөнөөс нь талыг нь маргааш аваарай гэж хэлээд багцаагаар таслаад үлдээсэн ба 1.860.000 төгрөгийг нь үлдээсэн байсан. Үлдсэн мөнгөнөөс нь такси 80.000 төгрөгөөр бариад хот орж ороод буудлын хажууд нь зогсдог янханаас 2 эмэгтэй аваад 355.000 төгрөг өгөхөөр болоод хоногоор аваад хорооллын эцэст нэрийг нь мэдэхгүй байна нэг буудалд 180.000 төгрөг төлөөд 1 өрөө авсан. Буудалд байж байтал ******* нь миний толгой руу архины шилээр цохиод хагалсан ...миний биед учирсан гэмтэлгүй болохоор эмчид үзүүлээгүй гэсэн мэдүүлэг /хх-29/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид эцэг эхээс тавуулаа А.******* манай хамгийн бага дүү. Миний дүү бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 8 настайдаа найман жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдалаар 4 дүгээр ангиасаа сургуулиасаа гараад хөдөө мал маллах болсон. 12 байна уу 13 настай байхдаа мэнэнгит өвчин тусаад тэрнээсээ хойш сэтгэцэд нь өөрчлөлт ороод тэрнээс хойш сургуульд огт сураагүй, аав, ээж дээр мал маллаад өдийг хүрсэн. Сэтгэцийн байдлаараа группт байдаг. Зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй хүн. Тамхи бол татдаг архи нээх уугаад байгаа харагддаггүй. Өвчин хөдөлсөн үедээ тэнээд гэртээ тогтдоггүй тайван бус уур уцаартай байдаг.” гэх мэдүүлэг /хх-33/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №894 дугаартай
Шүүгдэгч А.*******ийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн “ өвчний түүх”-ийг хуулбарласан баримт/хх-38-41/,
Шүүгдэгч А.*******ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 03 дугаар сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би 22 цагийн үед ын бааранд архи уугаад явж байтал танил тай таараад бид 2 нэг ширээнд суугаад пиво авч уусан. Бид 2 бараг 5-6 лааз пиво уусан ба бааран дотор тамхи татсан чинь бид 2-г хамгаалагч нь хөөгөөд гаргахаар нь дээшээ алхаад эргэн дурсахуй нэртэй нийтийн кароаке ороод дуулангаа пиво ууж байгаад 00 цагийн үед гараад ын доод талын бааранд ороод бас архи, пиво гэх мэт эд зүйлс аваад гарсан. Тэгээд би ын хажуу талд байдаг АТМ-ээс гийн картнаас мөнгө аваад шууд К.ийн гэрт очиж дуудаад одоо хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна. Заримыг нь К.эд өгч хадгалуулаад заримыг нь аваад такси бариад хот орж буудалд орсон гэсэн мэдүүлэг /хх-53/,
Хохирогч Д.гийн ******* дугаар ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-54/,
Хохирогч Д.д 5.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 60, 70/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/
Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг баримтууд /хх-62-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг ,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс : “...шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул улсын яллагчтай тохиролцсон ялыг оногдуулах “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ
Шүүх шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Б.ы эзэмшиж ашиглаж байсан хохирогч Д.гийн ХААН банкны ******* дугаарын дансны картыг хүч хэрэглэхгүйгээр авч, *******, ТТ хаягт байрлах АТМ 1340-өөс тухайн картыг ашиглан нууцаар, хууль бусаар 5.000.000 төгрөгийг авсан болох нь Хохирогч Д.гийн өгсөн: “ Би Хаан банкны ******* дугаарын дансанд өөрийнхөө тэтгэврийг оруулж хадгалдаг. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 16 ны өглөө сэрээд утсаа хартал миний утсанд тэтгэврийн данснаас шөнийн 03 цаг 20 минутанд 10.000 төгрөг гараад дараа нь 03 цаг 22 минутанд 5.000.000 төгрөг гарсан байхаар тухайн үед тэтгэврийн картаа хаячих гээд байсан учраас өөрийн төрсөн хүү д хадгалуулсан байсан болохоор шууд утас руу нь залгахад өчигдөр шөнө би картаа хулгайд алдчихаж гэхээр нь юу болсон талаар асуухад гэж залуу авсан байх хамт явсан гэх хэлэхээр нь ыг дуудаад хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ы өгсөн: “...Бид 2 баарнаас гараад Хаан банкны бэлэн мөнгөний машинаас ээж гийн тэтгэврийн хаан банкыг уншуулж 6.000 төгрөг авсан юм. Би мөнгө аваад гарч машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Гэрт ороод байж байтал ээж надад юун 5.000.000 төгрөг авч байгаа юм миний утсанд зурвас ирлээ гэж хэлсэн. Тэгээд би өглөө болоод ажил эхлэнгүүт ээжийн хамт картыг хаалгаад цагдаа дээр ирсэн. ...намайг таксины мөнгө авах гэж АТМ ороход яг хажууд хараад зогсож байсан болохоор картны кодыг харсан байх гэсэн мэдүүлэг, Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шөнө танил ах А.******* ганцаараа 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд цамцныхаа ханцуйнаас боодолтой 3 сая орчим төгрөг гаргаж ирээд энэ миний мөнгө манай цалин буусан намайг Улаанбаатар хот орьё буудал орж шоудая гэхээр нь зөвшөөрөөд би мөнгөнөөс нь талыг нь маргааш аваарай гэж хэлээд багцаагаар таслаад үлдээсэн ба 1.860.000 төгрөгийг нь үлдээсэн байсан. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч А.*******ийн өгсөн: “2022 оны 03 дугаар сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би 22 цагийн үед ын бааранд архи уугаад явж байтал танил тай таараад бид 2 нэг ширээнд суугаад пиво авч уусан. Бид 2 бараг 5-6 лааз пиво уусан ба бааран дотор тамхи татсан чинь бид 2-г хамгаалагч нь хөөгөөд гаргахаар нь дээшээ алхаад эргэн дурсахуй нэртэй нийтийн кароаке ороод дуулангаа ба пиво ууж байгаад 00 цагийн үед гараад ын доод талын бааранд ороод бас архи, пиво гэх мэт эд зүйлс аваад гарсан. Тэгээд би ын хажуу талд байдаг АТМ-ээс гийн картнаас мөнгө аваад шууд К.ийн гэрт очиж дуудаад одоо хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна. Заримыг нь К.эд өгч хадгалуулаад заримыг нь аваад такси бариад хот орж буудалд орсон гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.гийн ******* дугаар ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч эрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар болон эрүүл мэндийн талаар хэрэгт авагдсан Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү 12 байна уу 13 настай байхдаа мэнэнгит өвчин тусаад тэрнээсээ хойш сэтгэцэд нь өөрчлөлт ороод тэрнээс хойш сургуульд огт сураагүй, аав, ээж дээр мал маллаад өдийг хүрсэн. Сэтгэцийн байдлаараа группт байдаг..” гэх мэдүүлэг, Шүүгдэгч А.*******ийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн “өвчний түүх” -ийг хуулбарласан баримт зэрэг нотлох баримтуудыг хянаад хэрэгт цуглуулсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 10 дугаар сарын 07 ны өдрийн №894 дугаартай “Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт” ийг үндэслэн хэрэг хариуцах чадвартай гэж үзэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гарган шүүгдэгчтэй тохиролцсныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдууллаа.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АТМ-ын дүрс бүхий СД-г хэргийн хамт хадгалуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.д гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг шүүгдэгч А.******* нь нөхөн төлж хохирол төлбөргүй болгосон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД