Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0385/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********* овогт *********гийн *********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000493 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***********" жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сумын *********************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********гийн ********* /РД:*******/,

********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймаг,‘ Дархан сумын *******тоот, гэртээ *******тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан хутгалж, цээжний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-05-р хуудас/,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09-р хуудас/,

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12-р хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Дархан сумын 4 дүгээр багт Төмөр замын 16 дугаар байрны хажууд явж байгаад *********тай тааралдсан чинь “ахаа би удахгүй хөдөө ажилдаа явлаа, та намайг нэг бариад өгөөч” гээд хэлсэн. Тэгээд би ойролцоогоор 1 цагийн дараа ********* луу залгасан чинь “би гэртээ байна” гэхээр нь 16 цагийн орчимд яваад очтол *********ын гэрт ******* гээд эмэгтэй мөн ******* гээд манай байрны залуу ********* нар байсан бөгөөд *******ын хөлийг барьж өгөөд бид нар юм яриад сууцгаасан бөгөөд тэр үед ******* “ахаа би жаахан унтаадахъя” гэж хэлээд хажуу өрөө лүү ороод унтсан юм. Би дэлгүүрээс 500 граммтай 1 шил архи мөн 1 хайрцаг тамхи авч тэр хэдэд өгөөд тэр хэдтэй цуг хувааж уусан. Тэр үед ******* архи уухгүй юм ярьж сууж байгаад хүүхдээ авлаа гээд гараад яваад өгсөн. Дахиад гаднаас *********ын найз гээд нэг залуу орж ирээд 1 шил 750 граммын архи авч ирээд тэрийг дөнгөж задлаад сууж байгаад тэр залуу гараад явчихсан чинь араас нь ********* гарах гэхээр нь би “гэрт зөндөө архи байна, чи гарч яах гээд байгаа юм бэ” гээд хэлээд загнасан бөгөөд тэр үед ********* надтай маргалдаж байгаад ширээн дээр байсан бор иштэй хутга аваад нуруу луу хатгачих шиг болохоор нь арай үгүй байлгүй дээ гэж бодсон чинь нуруу луу нойтон оргиод юм гоожоод эхэлсэн ба ********* ухас гээд шууд гараад явчихсан юм. Би тэгээд гайхаад байж байтал *********ын бага хүүхэд болох ******* гаднаас ороод ирсэн ба би *******д хандаад “алив ахынхаа нурууг хараадхаач цус гараад байна уу” гээд хэлсэн чинь ******* миний нурууг хараад цус гарч байна гээд даавуу хөвөнгөөр цусыг нь тогтоох гээд байж байтал гаднаас цагдаа нар *********ыг дагуулаад ороод ирсэн. Би тухайн үед *********ыг гэрт хангалттай архи байна, чи гадаа гарч яах гээд байгаа юм бэ гээд гарах гэхээр нь хориглосноос л болж маргалдсан юм. Би жаахан согтуу байсан болохоор загнах маягтай л хэлсэн байх тэрнээс болж золиг чинь уурлаад миний нуруу луу хатгасан. Миний биеийн нурууны хэсэг рүү ********* нэг л удаа гартаа хутга барьж байгаад хатгасан. Өөр хүн намайг цохиж зодсон асуудал байхгүй. 100.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14,16-р хуудас/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэр Дархан сумын 4 дүгээр баг, 14 дүгээр байранд байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн үед гэрээсээ гараад байрныхаа дэлгүүр орох гээд явж байтал манай орцны хойд талын 7 дугаар орцонд амьдардаг Дөшкө гэдэг нэртэй ах манай гэрийн орцны үүдэнд суучихсан тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүд рүү орилоод байхаар нь би “та гэр лүүгээ ороорой” гэж хэлэхэд Дөшкө ах босоод гэрийнхээ орцны зүг явж байтал өврөөс нь хутга газарт уначихсан. Тэгэхээр нь би тухайн хутгыг аваад дэлгүүрийн урд талын хашаан доторх өвс рүү шидчихээд гэртээ орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-рхуудас/,

Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16-17 цагийн орчимд гэрээсээ гараад алхаж яваад найз болох Дөөшкөгийн буюу *********ын гэрт ороход нэг танихгүй эмэгтэйтэй цуг сууж байсан, нэг танихгүй залуу зөрөөд гараад явсан. Намайг орж ирлээ гээд ********* гаднаас 1 шил Хараа архи авчирсан ба бид нар тэр архийг уугаад сууж байтал ******* гээд төмөр замын 9 дүгээр байранд байдаг ах гаднаас ороод ирсэн тэр үед ******* ах намайг хөлөө гэмтээснийг мэдчихсэн байсан болохоор миний хөлийг барьж эмчилнэ гээд байхаар нь би бариулахгүй гээд цаад талын жижиг өрөөнд ороод фэйсбүүк ухаад хэвтэж байгаад хэсэг унтчихсан байна лээ, ... намайг сэрээсэн ба би гараад иртэл том өрөөнд ******* ахын нуруунаас нь цус гарчихсан цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20- р хуудас/,

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлд ажиллаж байх хугацаанд 102-оос Дархан сумын 4 дүгээр баг, *******дэлгүүрийн орчимд согтуу эрэгтэй хүн хүмүүсийг хоргоогоод явуулахгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу Дархан сумын 4 дүгээр баг, Төмөр замын 14 дүгээр байрны гадаа яваад очиход согтуу хүн дээшээ харчихсан хэвтэж байсан ба хажууд нь нэг залуу тааралдаад би энэ орцонд амьдардаг хүн байгаа юм. Наад хүн чинь хутга бариад энүүгээр хүн хоргоогоод байхаар нь хутгыг нь аваад ийшээ шидчихсэн гээд *******дэлгүүрийн урд талын ногоон байгууламж бүхий саад руу хутга байсан газрыг зааж өгсөн. Би тухайн үед газарт хэвтэж байсан ********* гэх согтуу хүнийг босгоод гэрийг нь асуугаад гэр лүү нь буюу *******тоот руу дагуулаад ортол гэрт нь *******, ******* гээд эрэгтэй хүмүүс мөн ******* гээд насанд хүрээгүй хүүхэд байсан ба тэр ******* гэх хүн нь намайг ороход наад Дөөшкө чинь намайг хутгалчхаад гараад явчихлаа гээд хэлсэн ба тэр хүний нуруунаас нь нэлээд хэмжээний цус гарчихсан нуруун дээрээ даавуу тавиад скочоор тогтоосон байдалтай байсан ба би жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж тэдгээр хүмүүсийг хүлээлгэн өгч мөн эмнэлэгт дуудлага өгөөд ******* гэх хүнийг эмнэлэгт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад би ажилладаг дэлгүүрээсээ гараад дээшээ захирлынхаа гэрлүү орох гээд гараад иртэл манай дэлгүүрийн хажуугийн орцонд байдаг ******* гэж дууддаг ********* дэлгүүрийн гадна согтуу орилж хашгираад зогсож байхаар нь хөөш ******* чи гэртээ орж унтаач, гээд хэлтэл ална шүү чамайг гээд куртканыхаа энгэрээс хутга гаргаад ирэхээр нь би айгаад орц руу гүйж ороод цагдаа руу дуудлага өгсөн юм. Гэтэл удалгүй цагдаа нар ирж шалгаад *******г аваад гэр лүү нь дагуулаад орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1115 дугаартай “...*******ын биед цээжний ар хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******ын биед тогтоогдсон шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 51-р хуудас/,

Яллагдагч *********ын: “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй хичээж амьдарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч *********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч *******т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ********* овогт *********гийн *********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД