| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0395/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/420 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:6/2022/0395/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,*******,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгчийн өмгөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн 2218000000419 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД:******* /,******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн,******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар багийн дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял, шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******г 2022 оны дугаар сарын -ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах " " ерөнхий боловсролын сургуулийн баруун талд байрлах замын уулзвар дээр0 - ДАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлд заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө".3 "явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн мөн хурдаа хасах буюу зогсож энэ дүрмийн.1,.2-д заасныг баримтлаж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчигч амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******гийн : Би энэ хэрэг болохын өмнөх өдөр Шийрийн бригадаас машиндаа ногоо ачаад олон улсын худалдааны төвийн урд талд машинаа тавьсан. Маргааш нь ногоогоо буулгахаар арын замаар яваад уулзвараар нэвтэрсэн. Миний урд тал 2, 3 жижиг тэрэг явсны дараа араас нь хөдөлсөн. Тэгээд уулзвараар гараад ард талын камертаа харахад зам дээр нэг хар юм харагдсан. Би ослын дохиогоо асааж зогсоод машинаасаа бууж очоод хүүхэд дайрснаа мэдсэн. Тухайн үед хүүхдийг тэврээд “надад туслаарай” гэж орилсон. Нэг өндөр залуу ирээд “ийшээ явъя” гээд эмнэлэг рүү дагуулж явсан. Дараа нь би эхнэр рүүгээ залгаад болсон явдлыг хэлсэн. Хохирогч хүүхэд миний хүүхэдтэй л адилхан жоохон хүү байсан. Би үнэхээр харамсаж байна. Хохирогчийн ар гэрийнхээс дахин дахин уучлалт хүсье. Өөрийнхөө чадал боломжоороо туслахыг хичээх болно гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын : Би 2022 оны дугаар сарын-ны өдөр хашаандаа 00-оо янзалж байсан. Хүү маань “ааваа би бэлтгэлдээ явлаа” гэж хэлсэн. Хүү маань барагтай бол надад ийш тийшээ явлаа гэж хэлдэггүй, ээждээ л хэлээд явдаг байсан. Би хүүгээсээ “таксины мөнгө байгаа юу?” гэж асуухад “байгаа, орой намайг тосоорой” гэж хэлсэн. Тэгээд хүүг явснаас хойш 1 цагийн дараа над руу цагдаагаас залгаад “ирэх боломжтой юу?” гэж асуухаар нь эхнэртэйгээ хамт очсон. Миний хүү үнэхээр сэргэлэн, цовоо, авьяаслаг, чадварлаг, ирээдүйд үнэхээр том амжилт гаргах боломжтой байсан. Чөлөөт бөхийн бэлтгэлд явдаг байсан. Тодорхой амжилтууд гаргасан. Аав, ээжийгээ сайхан амьдруулах болно гэж дандаа ярьдаг байсан. Тиймээс өөрийн гэсэн гэр оронтой болъё, хүү маань үгүй болсон ч ах дүү нарынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд шүүгдэгч талаас сэтгэл санааны хохирол 63,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс газар худалдаж авсан 11,000,000 төгрөгийг хасна гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн : Би 2022 оны дугаар сарын-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ гэртээ байсан. Хүү маань 14 цаг 30 минутын үед усаа авчихаад толгойгоо угаагаад, дотуур хувцас энэ тэрээ бүгдийг нь солиод бэлтгэлдээ явсан. Удалгүй 15 цаг өнгөрч байхад нөхрийн гар утсанд дуудлага ирсэн. Нөхөр маань уйлсан байдалтай “би явчхаад ирье” гэсэн. Би “юу болсон бэ?” гэж асуухад “цагдаагаас дуудаж байна аа, хүү маань болохоо байжээ” гэсэн. Тэгээд бид хоёр таксинд суугаад цагдаагийн газарт очсон. Цагдаагийн газар очоод уулзахад “таны хүү осолд орсон байна, та тайван байгаарай” гэж хэлсэн. Би тэр цагдаагийн албан хаагчаас “хүү маань эндчихээгүй биз дээ” гэж асуухад “зүгээрээ, та тайван байгаарай” л гэж хэлсэн. Тэгээд цаг гарангийн дараа “таны хүү байхгүй болсон” гэхээр нь би шоконд орсон. Тухайн үед цагдаа нар намайг яагаад удаан хүлээлгэснийг ойлгохгүй байгаа. Үнэн бодит байдлыг хэлсэн бол би хүүгийнхээ амийг тасрахаас өмнө ядаж нэг удаа тэврэх байсан. Миний хүүг амь тавьснаас хойш 2 цагийн дараа надад хэлсэн цагдаа нарт би үнэхээр гомдолтой байна. Би 2 цагийн хугацаанд хүүгээ эсэн мэнд гэж бодож горьдож байсан. Эх хүний сэтгэлээр ингэж тоглож болдог юм уу? Үнэхээр их гомдолтой байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2022 оны дугаар сарын-ны өдрийн: Зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар баг, замын уулзварын явган хүний зам дээр үзлэг хийхээр тогтов. Уг газар нь урдаас хойш, баруунаас зүүн зүг рүү чиглэсэн эсрэг урсгалтай 2 эгнээ зам байх ба уг замын хойд зүгээс урд зүг рүү чиглэсэн явган хүний гарцан дээр хүүхэд анх мөргүүлсэн гэх цэгийг хяналтын камер үндэслэн тогтоож “А” цэгээр тэмдэглэв. Шинэ Дархан чиглэлд явсан 2 эгнээ замын 1 дүгээр эгнээний хэсэгт унасан байсан мөнгөн дэвсгэртүүдийг “9” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. “9” дугаараар тэмдэглэсэн цэгийн цаад талд замын гадаргуу дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон газрыг “Б” цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Ертөнцийн зүгээр замын баруун талд замын боржуур дээр хар ногоон өнгийн "nike" гэсэн бичигтэй логотой цагаан хүрээтэй пүүз 1 ширхэг байсныг “10” дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Үзлэгийн цааш үргэлжлүүлэхэд уулзварын орох хэсгийн наад хэсэгт байрлах явган хүний гарцнаас 35,60м орчим зайд ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан0 - ДАА улсын дугаартай " ... " маркийн ердийн тэвштэй ачааны тээврийн хэрэгсэл байв. Үл хөдлөх цэгээр уулзварын ертөнцийн зүгээр баруун урд байрлах гэрэл дохионы шийтийг авав. Хүүхдийг анх мөргөсөн гэх “А” цэгээс үл хөдлөх цэг хүртэл,90м, “А” цэгээс хүүхэд анх зогсож байсан газар болох уулзварын баруун /зүүн/ гэрлэн дохионы доод хэсэг хүртэл хэмжилт хийхэд 9,70м байх ба явган хүний гарцын нийт өргөн 3м байв. “А” цэгээс “Б” цэг хүртэл 26,50м, явган хүний гарцнаас “Б” цэг хүртэл 29,80м байв. Хуучин Дарханаас шинэ Дархан чиглэлд явсан замын нийт өргөн,50м, замын баруун захаас тээврийн хэрэгслийн баруун урд дугуй хүртэл 3,15м, хойд дугуй хүртэл 3,90м байв.0 - ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас замын голд байрлах саад хүртэл,68м, зүүн хойд дугуйнаас саад хүртэл 3,93м байх ба дугаараар тэмдэглэсэн пүүзнээс үл хөдлөх цэг хүртэл хэмжилт хийхэд 2,70х19,30м байв..." гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-9/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад******* нь 0,00 хувийн үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл /хх-ийн/,
2022 оны дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд шүүгдэгч*******гээс гаргаж өгсөн хохирогчийн iphone S гэсэн бичигтэй цагаан гэртэй гар утас нэг ширхэг, хар өнгийн цүнх нэг ширхэг, хар өнгийн бэлтгэлийн цамц нэг ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд нэг ширхэг, хар өнгийн бэлтгэлийн богино өмд нэг ширхэг, хар өнгийн хос бээлий, ягаан өнгийн хос оймс, дугаартай жолооны үнэмлэх зэргийг хүлээн авсан тэмдэглэл, хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 12-13, 20-21/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан АТ4732134, NZ6166751 гэсэн сериал дугаартай0 төгрөгний мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, AW4207499, AV60277108, AU7972776 гэсэн сериал дугаартай 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, хар өнгийн "nike" гэсэн бичигтэй лого бүхий цагаан өнгийн хүрээтэй пүүз 1 ширхэг, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын уулзварын бичлэгийг хуулж авсан СД зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 17, 23/,
2022 оны 1 дугаар сарын 18-ны өдрийн: овогтойгийн дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22/,
2022 оны дугаар сарын-ны өдрийн: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвийн хяналтын камерийн уулзварын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78/,
2022 оны дугаар сарын 22-ны өдрийн: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерийн Дархан сумын -р баг замын уулзварын бичлэгийг хуулбарласан CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас гаргаж өгсөн 113 ширхэг хохирлын баримтууд /хх-ийн 26-50/,
2022 оны дугаар сарын 24-ний өдөр *******аас гаргаж өгсөн сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-54/,
2022 оны дугаар сарын 24-ний өдрийн: нь зам тээврийн осолд орж нас барах үед буюу 2022 оны дугаар сарын-ны өдөр 13 нас сар 2 хоногтой байсан байна гэх насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 55/,
Гэрч : Би 2022 оны дугаар сарын-ны өдрийн 15 цагийн үед Төмөр замын 15 дугаар байрны гаднаас хөдлөөд уулзварын гэрлэн дохио дээр ирэхэд газарт хүүхэд цус алдаад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Газарт хэвтэж байсан хүүхдийг нэг ах өргөөд саарал өнгийн микр маркийн машинтай аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 61/,
Гэрч : Би 2022 оны дугаар сарын-ны өдөр 15 цагийн орчим шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлд өөрийн эзэмшлийн Прадо -120 маркийн сувдан цагаан өнгийн-90 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож харин охин миний хажуу талд урд суудалд суугаад явж байсан. уулзвар дээр зүүн гар тийш буюу шүүх тал руу эргэх гээд өөрийн зөвшөөрөгдсөн гэрлийг хүлээгээд хамгийн эхэнд зогсож байсан. Ертөнцийн зүгээр зүүн талаас ирж байгаа буюу төв талаас ирж байгаа машинууд зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан. Би охинтойгоо юм ярьж байгаад эргээд харахад том машин зүүн эргэх хөдөлгөөн хийж байсан. Харин энэ үед тэр машинтай зэрэгцээд хүүхэд явган хүний гарцаар миний машины урдуур гүйгээд явсан. Тэгэхээр нь том машин болон хүүхдэд анхааруулга өгөх зорилгоор сигналдахад аль аль нь мэдээгүй. Машин хүүхдийг мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 63/,
Насанд хүрээгүй гэрчгийн : 2022 оны дугаар сарын-ны өдрийн 15 цагийн орчимд аав машинтай бид хоёр уулзвар дээр улаан гэрлэн дохион дээр шүүх тал руу эргэх гээд зогсож байсан. Тухайн үед гэрлэн дохионы наад хэсэгт байрлах явган хүний гарц дээр хар хувцастай, гартаа утас, мөнгө барьчихсан хүүхэд гарцны гэрлийг хүлээгээд байж байсан. Явган хүнийн ногоон гэрэл асахад нөгөө хүүхэд гарцаар гүйгээд гарахад манай аав машиныхаа сигнаалыг дарж дохио өгөхөд сургуулийн талаас нэг том машин орж ирээд нөгөө хүүхдийг зүүн талаараа мөргөсөн. Нөгөө хүүхэд машины доогуур орж өнхөрч унахад зам дагуу явж байсан хүмүүс хашгирч байсан. Тэгээд том тээврийн хэрэгсэл цааш явж байгаад зогсоод нь бууж ирээд нөгөө хүүхэд дээр очиж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 68/,
Гэрч : ...******* нь эхнэр 2001 он хавьцаа гэр бүл болж дундаас нь хүүхэд гарсан.******* нь ажиллаж байгаад сүүлийн 2-3 жил хувьдаа том оврын машин аваад Улаанбаатар Дархан чиглэлд ачаа тээвэрлэж байгаа.******* нь даруу төлөв хүнтэй нийтэч, тусархуу, сурын спортын мастер цолтой, аймгийн мэргэн цолтой байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.******* нь өөрөө их анхааралтай хянуур хүн. Зам тээврийн осол гаргаж гэмт хэрэгт холбогдсонд нь маш их гайхаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 71/,
Гэрч : ...Манай нөхөр******* их тайван хүн. Бид хоёр гэр бүл болсноосоо хойш нэг их муудалдаж үзээгүй. Хүнд тусархуу нийгмийн идэвхи сайтай. Гэр бүл үр хүүхдүүдээ халамжтай. Спортоор хичээллэдэг хүн байгаа. Хот хооронд явдаг залуу нарт хүртэл туслаад л тэд нар нь манайхаар орж гараад явж байдаг.******* архи бараг уудаггүй. Хааяа нэг баяр ёслолын үеэр л уудаг. Их анхаарал болгоомжтой хүн. Нөхрийгөө ингэж зам тээврийн осол гаргасанд үнэхээр их гайхаж байна. Нөхрийнхөө өмнөөс бас маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн:
- маркийн0 - ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны эд ангиуд нь MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна.
- Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-н3-85/,
Шинжээч С.Саруулболдын 2022 оны дугаар сарын 18-ны өдрийн:
-******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцолоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедэд зам тавьж өгнө.”,.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 90/,
2022 оны дугаар сарын-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-96/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны дугаар сарын 28-ны өдрийн дугаартай:
- Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дух, дагз, чамархай суурь ясны салсан хугарал, хуйхны дотор талын цус хуралт, нүүр, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүү, баруун зүүн мөр, баруун зүүн дал, нуруу, бүсэлхий, өгзөг, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун шагайн хугарал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл ба мөргөгдөх, доргих, чирэгдэх, унах үед үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-1-д зааснаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
- Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
- Талийгаачийн цус нь АВО системээр OI, Rh/+/ бүлэг байна.
- Талийгаач нь 21 цаг 35 минутын цогцосны үзлэгээр нас бараад 6-7 цаг болсон байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 98-105/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны дугаар сарын 28-ны өдрийн дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн******* гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-ийн 110-111/,
Шүүх сэтгэц эмнэг судлалын эмнэлгийн:
-******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.
-******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл боловч сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал хийлгэж болно гэх 60/22 дугаартай магадлагаа /хх-174/,
Шүүх сэтгэц эмнэг судлалын эмнэлгийн:
- ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.
- ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл боловч сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал хийлгэж болно гэх 59/22 дугаартай магадлагаа /хх-177/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2022 оны дугаар сарын-ны өдрийн цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах замын уулзвар дээр 80 - ДАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар гаргах санал алга байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Үйлчлүүлэгчийнхээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дээр мэтгэлцэх зүйл байхгүй. Манай үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгаа гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2022 оны дугаар сарын-ны өдөр цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах " " ерөнхий боловсролын сургуулийн баруун урд талд замын уулзвар дээр0 - ДАА улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйлд заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэх заалт,.2 дугаар зүйлд заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, дух, дагз, чамархай суурь ясны салсан хугарал, хуйхны дотор талын цус хуралт, Нүүр баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүү, баруун зүүн мөр, баруун зүүн дал, нуруу бүсэлхий, өгзөг, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун шагайн хугарал бүхий гэмтэл учирч улмаар гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******гийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас 1 хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн үйлдэл нь талийгаачийг үхэл хүргэсэн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй амь нас хохирсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 17,389,370 төгрөг авсан. Үүнээс гадна эхнэрийн хамт 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 11,400,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 63,000,000 төгрөг тус тус нэхэмжлж байгаа. Үүнээс 11,000,000 төгрөгөөр тооцож газар, 6,500,000 төгрөгийг бэлнээр тус тус авсныг хасаад нийт 58,900,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1-д “Бусдын ... эрүүл мэндэд... болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ...эрүүл мэндэд хохирол учирсан... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч******* нь учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад завсарлага авч шүүгдэгч******* нь 2022 оны 3 сараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн газар дээр 58,900,000 төгрөгөнд байшин бариж өгөхөө илэрхийлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Иймд шүүгдэгч*******гээс нь 58,900,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, шүүгдэгч******* нь 58,900,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэгт үйлдсэн,******* онд төрсөн******* настай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч тусгайлан санал гаргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ернхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч******* нь зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан материаллаг хохирлыг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүгдэгчид нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирол болох 58,900,000 төгрөгөнд байшиг бариж өгөх үүргээ биелүүлэх, өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг болох гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тодруулбал 58,900,000 төгрөгөнд байшин бариж өгөх үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан тул шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартайийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 1 ширхэгийг CD-г хэрэгт хавсаргаж,0 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгий дэвсгэрт 3 ширхэг, Nike гэсэн логотой хар өнгийн пүүз 1 ширхэг, Iphone S маркийн гар утас 1 шрихэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн богино өмд 1 ширхэг, хар өнгийн бээлий 1 хос, ягаан өнгийн оймс 1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч*******гээс 58,900,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, шүүгдэгч******* хохирол 58,900,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартайийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 1 ширхэгийг CD-г хэрэгт хавсаргаж,0 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгий дэвсгэрт 3 ширхэг, Nike гэсэн логотой хар өнгийн пүүз 1 ширхэг, Iphone S маркийн гар утас 1 шрихэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн богино өмд 1 ширхэг, хар өнгийн бээлий 1 хос, ягаан өнгийн оймс 1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР