Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 139

 

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2019/00134

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, Боржигон овогт Лувсанзундуйн Э /...../-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 153/2019/00062/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Л.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн төвийн 10 жилийн 2-р сургуулийг 1981 онд төгссөн. Төгсөлтийн үед олгой тусаж хагалгаанд орсон учраас элсэлтийн шалгалтад орж чадаагүй. Миний ээж Нэгдсэн эмнэлэгт асрагч хийдэг байсан тул би Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүний оронд 1981-1982 он хүртэл асрагчаар ажилласан. Ховд аймгийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар 10 дугаар ангийг амжилттай төгссөн хүүхдүүдийг багш дутагдалтай газар ажиллуулсан. Би Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд 1-р ангийг даан авч ажилласан. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд дикреттэй хүний оронд ажиллаж байгаад дараа нь Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан. 1981-1987 онд хүртэл тасралтгүй багшилсан. Манай анхны хүүхэд 1983 онд, дараагийн хүүхэд 1985 онд төрсөн. Би нялх хүүхдүүдээ аваад дуудсан газар болгонд нь очиж багшилж байсан. Миний дикреттэй байх хугацааг нийгмийн даатгалын хугацаанаас хассан. Би 1987 онд элсэлтийн шалгалт өгч Монгол улсын их сургуулийн Түүх нийгмийн багшийн ангид суралцахаар болсон. Монгол улсын их сургуулийн Түүх нийгмийн ангийг Ховдын Багшийн дээд сургуулийн Түүх нийгмийн ангиар сольж суралцаад 1991 онд төгссөн. 1991 онд аймгийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Иймд намайг Ховд аймгийн Төвийн нэгдсэн эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1984 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байрны хүмүүжүүлэгч багшаар, Ховд аймгийн Дуут сумын цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багш, физикийн лаборантаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Дуут сумын цэцэрлэг нь тухайн үед сургуульдаа харьяалагддаг байсан. 1995 оноос нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн байгаа тул 1994 оныг дуустал нь тогтоолгоно....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Төвийн нэгдсэн эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Ховд аймгийн Мянгад сумын 8-нжилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1984 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байрны хүмүүжүүлэгч багшаар,Ховд аймгийн Дуут сумын цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багш, физикийн лаборантаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Э нь Ховд аймгийн Төвийн нэгдсэн эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1984 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байрны хүмүүжүүлэгч багшаар, Ховд аймгийн Дуут сумын цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багш, физикийн лаборантаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1981 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 140 дугаартай Орон тоо нэмж ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Нэгдсэн больницын 1982 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 164 дугаатай Багш томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 04 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Төвийн 10 жилийн II дунд сургуулийн захирлын 1984 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай Багш орлуулан ажиллах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Төвийн 10 жилийн II дунд сургуулийн захирлын 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай Багшлуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Төвийн 10 жилийн II дунд сургуулийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгч Л.Эийн хөдөлмөрийн дэвтэр, гэрчС.Цэвэлмаагийн ....Би 1978-1982 оны хооронд Багшийн дээд сургуульд суралцсан. 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт 8-н жилийн дунд сургуульд физикийн багшаар, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуульд /СООТ/ физикийн багшаар, 1993 оны 9 сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд физикийн багшаар тус тус ажиллаж байсан....Би 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд физикийн багшаар ажилд орсон юм. 1982 оны намар хичээл эхлээд явж байхад Лувсанзундуйн Э нь Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг байсан. Би тухайн үед сургуулиа төгсөөд шинээр очсон байсан тул багш нараа таньдаггүй байсан. Л.Э нь Ховд аймгийн Буянт сумын Барилгачдын хашаанд Жамбал гэдэг айлд, би уг хашаанд Баасандорж гэдэг айлд байдаг байсан. Тэгж Л.Э багш бид хоёр сайн танилцсан юм. Миний мэдэхээр Л.Э багш нь Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багш хийж байгаад 1982-1983 оны хичээлийн жил бүтэн 1 жил багшлаад Ховд аймгийн Дуут сум руу шилжсэн санагдаад байна....Л.Э нь Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багш хийж байсан. Бага ангийн багш учир бага анги дааж авсан байсан. Хэддүгээр анги дааж авсныг нь санахгүй байна... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 3-11, 18-46, 63-64 дүгээр тал/

Хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Оюунчимэг, Л.Оюундэлгэр, С.Цэвэлмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Лувсанзундуйн Эийн Ховд аймгийн Төвийн нэгдсэн эмнэлэгт 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Буянт сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1984 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байрны хүмүүжүүлэгч багшаар, Ховд аймгийн Дуут сумын цэцэрлэгт 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр, Ховд аймгийн Төвийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бага ангийн багш, физикийн лаборантаар, Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ