Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/083

 

 

 

 

 

 

 

  2023         01         17                                    2023/ШЦТ/83

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Одонтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О...........

Шүүгдэгч М.Т.......... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт М.........н Т.........-т холбогдох эрүүгийн 2203 00643 0594 дугаартай хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.... оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “............” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, .....  аймгийн ........ сумын 2-р баг, ........ тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байр, ....  тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн, регистрийн дугаартай УШ9........, Боржигон овогт М........-н ............

           

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.Т.....  нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “........ ” төвийн урд замд “Toyota prius” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Н........-г /эрэгтэй, 12 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Т.... нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “.......” төвийн урд замд “Toyota prius” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Н.......-г /эрэгтэй, 12 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Хохиогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О.....-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 07:50 цагийн үед манай хүү сургууль руугаа явахаар гарсан. Би хичээлээ хийгээд сууж байхад удаагүй танихгүй дугаараас дуудлага ирээд утсаа авахад “эгчээ таны хүүхэд чинь машинд мөргүүлээд ухаангүй байна” гэхээр нь нөхрийгөө гаргаад би хүүхдүүддээ хараад үлдсэн. Манай нөхөр ослын газарт очиход түргэний эмч ирээгүй байсан гэсэн ба удаагүй түргэний машин ирэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлж эмчид үзүүлэхэд нүүрэнд зулгарч хавдсан, эгэмний яс хугарсан, амны дотор талд язарсан шархтай байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болж хэвтүүлсэн. Тэгээд маргааш нүүр нь хавдаад үүдэн дээд хоёр шүд хөдлөөд унахад бэлэн болоод доод 3-н шүдний үзүүрүүд нь хугарсан гэдгийг мэдээд тархины томографийн зураг харуулахад тархины гэмтэл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх- 12/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Зам тээврийн ослын улмаас хүүхдийн 6 шүд гэмтсэн. Хүүхдийнхээ шүдэнд шаардлагатай сувгийн эмчилгээг хийлгэсэн гэхдээ цаашид шүдний аппарат хийлгэх шаардлагатай байгаа. Шүдний эмчилгээний зардал их гарч байгаа. Энэхүү ослын улмаас хүүхэд хүнд зүйл өргөх боломжгүй болсон, өөрөөр хэлбэл сурах бичгээ ч өргөх боломжгүй байгаа. Мөн үзэгдэх орчин, замын хөдөлгөөнөөс ихээхэн айдаг болсон. Ослын улмаас хүүхэд 15 метрт шидэгдсэн бөгөөд тухайн үедээ толгойндоо гэмтэл авсан гэхдээ одоо эдгэсэн. Эмч нар хүүг 16 нас хүрмэгц дахин компьютер, томограф зураг авуулах талаар зөвлөсөн. Учир нь зам тээврийн осол нь дараа нь гарах хор уршиг ихтэй байдаг гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч шаардлагатай эмчилгээний зардлыг өгч байсан, хүүг сувилалд авч явсан. Эмч нарыг зүгээс хүүгийн нуруу, толгой гэмтсэн уламжлалт эмчилгээг тогтмол хийлгэж байхыг зөвлөсөн. Шүүгдэгчийн зүгээс 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, шүдний эмчилгээнд 7.120.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчид холбогдуулан ямар нэгэн гомдол, харин шүдний эмчилгээний зардал болох 7.120.000 төгрөгийг нэхэмжилж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.У......-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний машинд учирсан хохирол байхгүй болохоор хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй, Бусдад учирсан хохирлыг тухайн үед миний машиныг жолоодож явсан хүн хариуцана гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-20, 23/,

 

Иргэний нэхэмжлэгч С.С........-н: мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас иргэн М.Н.........-д нийт 415.000 төгрөгний зардал гарсныг яллагдагч М.Т....-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-31/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14031 дугаартай дүгнэлт:

1. М.Н........-н биед хамар, эгэм ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, нэг шүдний гажилт, 3 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, нүүр, баруун зүүн сарвуу, дух, баруун зүүн өвдөгт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зйүлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт” /хх-41-42/, 

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1022 дугаартай дүгнэлт:

1. М.Н........-н биед хамар, эгэм ясны хугарал, дээд 3, доод 3 шүдний сулрал, гажилт, сийрэгжилт бүхий гэмтэл, тархины дух хэсгийн голомтлог няцрал, уруулд шарх, цус хуралт, нүүр, баруун зүүн сарвуу, дух хэсгийн голомтлог няцрал, уруулд шарх, цус хуралт, нүүр, баруун зүүн сарвуу, дух, баруун зүүн өвдөгт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зйүлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4.Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт” /хх-79-81/, 

 

”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №999659 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...”Toyota Prius” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” /хх-46-49/,

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1310 дугаартай магадлагаанд:

         1. Toyota Prius-20 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Т.......... нь Монол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

         2. Явган зорчигч М.Н............ нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-55-56/,

 

“Toyota Prius” маркийн 01-76 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-100/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/5262 дугаартай албан бичиг /хх-28/,

     

        2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/,

 

       102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хх-4/,

        Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-87-96/,

 

        Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04/5598 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 26-27/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1022 дугаартай дүгнэлт /хх-79-81/-ээр хохирогч М.Н.....-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа;

 

Мөн мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаартай магадлагаанд шүүгдэгч М.Т.......-г Монол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн талаар тус тус дурдсан байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Т......-н замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.         

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Т.......-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Т...... нь насанд хүрээгүй хохирогч М.Нармандахын эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардалд 2.500.850 төгрөг төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О....... нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд эмчилгээний зардал 7.120.000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 7.535.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Нармандах болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Одгарав нарт 7.120.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 415.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Н... болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.О.... нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Т.......-с жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Т........-т шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М.Т........-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч М.Т......... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт М.........-н Тү.....-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т.........-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Т.... нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т...... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Т......-с 7.535.000 төгрөгийг гаргуулж,  7.120.000 төгрөгийг хохирогч М.Н...... болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.О...... нарт олгох, 415.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

 6. Насанд хүрээгүй хохирогч М.Н..... болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.О....... нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Т......... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Т.......-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Т.........- т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС