Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0340/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***** овогт ******** ********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000347 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ********тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** овогт ******** ******** /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *********** нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, ******** супер маркетын АТМ-ээс ********ын виза картыг ашиглан ******** данснаас 21 цаг 30 минутаас 22 цаг 10 минутын хооронд 4 удаагийн гүйлгээгээр 2,100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн орчимд гадуур архи ууж байгаад гэртээ орох санаатай Дархан сумын 8 дугаар баг, 6 дугаар байрны гадаа явж байсан чинь шар өмдтэй, саарал фудболкатай танихгүй халамцуу залуу таараад “ахаа надад ууж идэх юм байвал өгөөч би өлсөөд баларч явна” гэхээр нь би өрөвдөөд хажууд дэлгүүр байхаар нь өөрийн ******** дансны дугаартай виза картаа өгөөд чи энэ картаар юм авч ид гээд гадаа өөрөө хүлээгээд сууж байсан чинь нөгөө залуу чинь миний виза картыг аваад тэр чигтээ алга болсон. ...Алдсан мөнгөнөөсөө 805,000 төгрөгийг эргүүлж авсан. ...1,295,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 06-07-р хуудас/,

 

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны оройн 19 цагаас шөнийн 02 цаг хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Эргүүлийн хугацаанд ******** овогтой ******** гэгч нь бусдын виза картыг зөвшөөрөлгүй авч явж мөнгө хулгайлсан гэх гомдолд уг этгээдийг бүх чиглэлийн явган эргүүлүүдэд зарласан юм. Тухайн этгээд Дархан сумын 13 дугаар сагийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад баригдсан. Уг этгээдийг Цагдаагийн газарт авч ирээд ********д үлдсэн байсан мөнгө болох 805,000 төгрөг, виза карт, автомашины түлхүүр зэргийг хохирогчид хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

 

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ буюу “********” хүнсний дэлгүүрт өглөөний 09 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байгаад ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр ******** архи уучихсан согтуу унтаж байсан. Би гар утсыг нь аваад дансны мэдээлэл ирсэн мессежийг нь шалгаж үзэхэд оройн 21 цаг 30 минутаас 22 цаг 10 минутын хооронд 4 удаагийн гүйлгээгээр 2,100,000 төгрөг гарсан мэдээлэл ирсэн байсан. Тэгэхээр нь би нөхөр ********ыг сэрээгээд “энэ дансанд байсан мөнгө чинь байхгүй байна, мөнгөө яасан юм бэ” гэж асуухад манай нөхөр ******** надад хандан “нэг танихгүй залуу аваад явчих шиг боллоо, хоёулаа цагдаа руу явъя” гэж хэлсэн. Цагдаагийн газарт ирж тэмдэглүүлээд буцаад гэр рүүгээ явж байтал цагдаагаас залгаад эргэж очиход нэг танихгүй залуу аваад ирсэн байсан. Манай нөхөр хараад миний картыг авч явсан залуу мөн байна гээд тухайн залуугийн биед байсан 805,000 төгрөг, машины түлхүүр, виза карт зэргийг хүлээж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,

 

********ын ******** депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 4 удаагийн гүйлгээгээр зарлага гарсан мэдээлэл /хавтаст хэргийн 15-р хуудас/,

 

Яллагдагч ***********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хулгайлах гэмт хэрэг нь хохирогч этгээдийн хүсэл зоригоос гадуур, нууц далд аргаар үйлдэгддэг ба хохирогч хэдийгээр картаа өөрөө өгч, картын нууц дугаарыг хэлсэн боловч хүнсний зүйл авахаас бусад байдлаар гүйлгээ хийх, бэлэн мөнгө авахыг зөвшөөрөөгүй тул 2,100,000 төгрөг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч ***********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******** хохирол төлбөрт 1,295,000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч *********** нь 2,100,000 төгрөгийг баранд болон буудалд зарцуулнаас үлдэгдэл 805,000 төгрөгийг бэлнээр авч яваад Цагдаагийн байгууллагад саатуулагдаж уг мөнгийг хохирогч ********д хүлээлгэн өгсөн байх ба үлдэгдэл 1,295,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1,295,000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *********** нь өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт хийхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан, хохирлыг нөхөн төлөх талаар санаачлага гаргаагүй байх тул түүнд оногдуулах ялыг тэнсэх, хохироос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүхээс оргон зайлсан тул түүнийг эрэн сурвалжлахад гарсан зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.6 дугаар зүйлд заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар хуульчилсан тул цаашид зохих журмын дагуу холбогдох баримтаа бүрдүүлэн хэргийн хамт шийдвэрлүүлж байх нь яллагдагч, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах байдлыг бууруулах ач холбогдолтой болно.

 

Энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардлыг эрх бүхий этгээд холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***********гийн энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 33 хоногийг хорих ялын 33 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  ***** овогт ******** ********г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***********д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***********д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гээс 1,295,000 /нэг сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ********тоотод оршин суух **** овогт ************ийн ******** РД:********/-д олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг хорих ялын 33 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардлыг эрх бүхий этгээд холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД