Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 22000000300 дугаартай, 178/2023/0226/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, “******* ” ХХК-нд туслах ажилтан, ам бүл-4, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух,  ******* ургийн овогт *******ын *******,  регистрийн дугаар: ПИ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд ******* аймгийн Жаргалант сумын багийн 3-р айлийн тоотод “гэрт шээлээ” гэх шалтгаанаар Б.*******ийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

1.Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед нэлээн согтуу байсан хэн цохисныг мэдээгүй. Нойлд хамраас гарсан цусаа угааж байхад Б.******* миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн.Тэгээд цусаа тогтоогоод Г. бид 2 гараад явсан.Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг/хх-12,16х/

2.Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* тухайн айлд шээгээд зогсож байхад Б.******* босч түүнийг 2-3 удаа цохиход хамраас нь цус гарахад нь би нойл оруулж угаагаад гараад ирэхэд дахин нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Б. бид 2 салгасан.” гэх мэдүүлэг/хх-20х/

3.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Тухайн өдөр Б.******* орноос унаад шууд босоод том өрөөнд шээсэн, тэгтэл Б.******* уурлаад 2-3 удаа алгадсан.Г. бид 2 салгасан юм “ гэх мэдүүлэг/хх-25х/

4.Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 967 дугаартай “...Б.*******ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо...Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-х/

5.Хохирогч Б.*******ийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримтууд хэргийн 57-61 дугаартай хуудсанд авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үүрээр 04 цагийн орчимд ******* аймгийн Жаргалант сумын багийн 3-р айлийн тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрт шээлээ” гэж уурлан Б.*******ийн нүүрэн тус газар цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоодож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүхээс тогтоосон хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь хохирогчтой ойр дотно харилцаагүй, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн мөн хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэн  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.******* хохирогчийн толгой тус газар нь гараараа цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 661.430 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба өмгөөлөгчид төлсөн хөлс мөн нэр хаяггүй, хэн юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй 50.000 төгрөгний Е-баримтыг хасаж шүүгдэгчээс нийт 111.430 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор  шийдвэрлэв.

           Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 41-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч Б.Батцэцэг нарын мэдүүлэг/хх-33,52,53х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас: шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн,шүүхээс гаргах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.Хохирлын тооцооноос өмгөөлөгчийн хөлс-500000 төгрөг, АИ-92 бензин авсан-50000 төгрөгний нотлох баримт юунд зарцуулсан нь тодорхойгүй, хэргийн 59-р хуудсан дахь ажил байдлын тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хохирлоос хасаж тооцож өгнө үү, эрүүгийн хариуцлагын тухайд хувийн байдлыг нь харгалзан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох гэх санал, тайлбар

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 22000000300 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, дугаар зүйлийн .2,.6-.8,. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д  мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гээс 111.430 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.

6.Эрүүгийн 22000000300 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС