| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0012/э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
2023 01 17 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч Д.А,
Шүүгдэгч Б.Б, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б, Н.М нарт холбогдох эрүүгийн 2204001950145 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, И М овгийн Б-ын Б /РД: /.
Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлагийн 1 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоогоор Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн ...... тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Н-ын М /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Мягмарбаатартай бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Ш.Э-тай “хар магнай” гэж дуудлаа гэх шалтгааны улмаас Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, Байдлаг хэсгийн хойно 1 км орчим газарт автомашинаар аваачиж, Н.М-ыг хохирогчийн хойноос боож унагах, гарыг нь барих үед улмаар Ш.Э-ын дээр гарч суун, 2 нүд рүү баруун гарын долоовор, дунд хуруугаа хийж хүчтэй дарах /нүдийг нь ухсан/ зэргээр халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Ш.Э-тай “хар магнай” гэж дуудлаа гэх шалтгааны улмаас Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, Байдлаг хэсгийн хойно 1 км орчим газарт автомашинаар аваачиж, Ш.Э-ын хойноос боож унагах, улмаар Б.Б нь Ш.Э-ын дээр гарч суун, 2 нүд рүү баруун гарын долоовор, дунд хуруугаа хийж хүчтэй дарах /нүдийг нь ухсан/ үед хохирогчийн гарыг барих, доошоо хараад хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед Ц гэх найз маань над руу залгаад “гэрт хүргээд өг” гэсэн. Намайг Зиг Заг грашийн 2 давхарт очиход Ц, Э, Б нар виски уугаад сууж байсан. Би Э гэх залуутай “хар магнай” гэж дуудсан талаар маргалдсан. Хойноос М орж ирээд “явъя” гэсэн. Э-ын хамт бид 3 машинд хамт суугаад Мөнгөнморьт сумаас Багануур орж ирдэг хөшөөний дэргэд очсон. Тэнд очоод М бид хоёр тал шил архи хувааж уусан ба Э архи уугаагүй. Би Э-тай хэрэлдээд машинаас буугаад зодолдсон, Э эхлээд намайг цасан дээр боож унагаад хоёулаа хоорондоо боолцсон. М Э-ын хойноос татаж салгасан. Тэгээд би Э-ын дээр гараад 2 гарын эрхий хуруугаараа нүдийг нь ухсан. Бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгээд Мдахин салгасан. Э-ыг сайн танихгүй, зүс мэднэ. Тухайн үед бид гурав согтуу байсан” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найз Б-г “намайг ирээд аваач” гэж дуудсан. Тэгээд Б ирж хамт Зиг заг грашийн 2 давхарт байдаг айл руу Б орсон. Удаад гарч ирэхгүй болохоор нь араас нь орж “явъя” гэж дуудсан. Б Э гэх залуутай хамт гарч ирээд бид 3 Байдлагийн тийшээ хөдөө талд очиж зогссон. Тэнд Б нөгөө хүнтэй зодолдоод байхаар нь салгах гээд очтол салахгүй байхаар нь Э-ын толгой хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
О.У-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09шэ/403 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 74-98-р хуудас/,
Шүүгдэгч Н.М-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 103-109-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 99-р хуудас/
Шүүгдэгч Н.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.М-тай бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Ш.Э-тай “хар магнай” гэж дуудлаа гэх шалтгааны улмаас Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, Байдлаг хэсгийн хойно 1 км орчим газарт автомашинаар аваачиж, Н.М-рыг хохирогчийн хойноос боож унагах, гарыг нь барих үед улмаар Ш.Э-ын дээр гарч суун, 2 нүд рүү баруун гарын долоовор, дунд хуруугаа хийж хүчтэй дарах /нүдийг нь ухсан/ зэргээр халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Ш.Э-тай “хар магнай” гэж дуудлаа гэх шалтгааны улмаас Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, Байдлаг хэсгийн хойно 1 км орчим газарт автомашинаар аваачиж, Ш.Э-ын хойноос боож унагах, улмаар Б.Б нь Ш.Э-ын дээр гарч суун, 2 нүд рүү баруун гарын долоовор, дунд хуруугаа хийж хүчтэй дарах /нүдийг нь ухсан/ үед хохирогчийн гарыг барих, доошоо хараад хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хохирогч Ш.Э-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс буюу хохирогч Ш.Э-ын “хар магнай” гэж хэлсэн үгнээс маргалдаж, улмаар хохирогчийг Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, Байдлаг хэсгийн хойно 1 км орчим газарт автомашинаар аваачиж, Н.М-рыг хохирогчийн хойноос боож унагах, гарыг нь барих үед Ш.Э-ын дээр гарч суун, 2 нүд рүү баруун гарын долоовор, дунд хуруугаа хийж хүчтэй дарах, өшиглөх үйлдлээр,
Мөн Э.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Б.Б-тай бүлэглэж Ш.Э-ыг Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, Байдлаг хэсгийн хойно 1 км орчим газарт автомашинаар аваачиж, Ш.Э-ын хойноос боож унагах, улмаар Б.Б нь Ш.Э-ын дээр гарч суун, 2 нүд рүү баруун гарын долоовор, дунд хуруугаа хийж хүчтэй дарах үед хохирогчийн гарыг барих, доошоо хараад хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөх зэргээр зодож буй идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:
- Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагийн үед Ц...бид 2 дэлгүүр ороод 1 литрийн виски аваад “Зиг заг” гэдэг грашийн 2 давхарт Г.Б гэх хүний гэрт очсон. Бид 3 вискигээ уугаад талд нь орж байхдаа Цнэг хүн рүү яриад байсан. Гаднаас Б, Мгэх 2 хүн орж ирсэн. Би “хар магнай” гэх манай төгсөлтийн залуу юм болов уу гэж андуурснаа хэлтэл Б.Б надад хандаж “чи намайг танихгүй байна уу” гэхээр нь “танихгүй” гэдгээ хэлсэн. ...Хэсэг сууж байгаад Б “гарах уу” гэхээр нь би дагаад гарсан. Намайг “машинд суучих хөгшөөн” гэж хэлэхээр нь суусан. Тэгээд Мөнгөнморьт сумаас Багануур орж ирдэг самбартай хөшөөний хойшоо 1 км орчим зайнд очиж зогссон. Машинаас бууж ирээд намайг бариад авахаар нь би хавираад унагасан. Тэгтэл М гэх залуу миний хойноос боож унагаасан. Намайг газар унахад Б гэх залуу миний дээр гарч 2 гарын эрхий хуруугаараа миний нүдийг ухсан. Би “болиоч” гэж зөндөө хэлсэн. Доошоо хараад хэвтэж байхад М хажуунаас толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Арай хийж тэр хоёроос мултраад зугтаад гүйсэн. Замдаа эхнэр рүүгээ утсаар ярьж хэлсэн. Эхнэр цагдаад хэлсэн байсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
- О.У-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед намайг гэртээ байхад манай нөхөр Ш.Э над руу залгаад “хоёр хүн нийлээд намайг зодоод байна, миний хоёр нүд юм харахгүй байна, намайг ирээд аваач” гэхээр нь хаана байна гэхэд “Багануур дүүрэг 4 дүгээр хороо Байдлагын ард байна” гэхээр нь би цагдаад хандан дагуулаад явсан. Утсаар манай нөхөр надад хэлэхдээ “миний гарыг нэг нь барьж байгаад нөгөөх нь миний нүдийг ухаад, алаад ууланд аваачиж булна гэж хоорондоо яриад байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Ж.Ц-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн орчимд Э-тай утсаар яриад гэрт нь очсон. Тэгээд бид 2 дэлгүүрээс 1 литрийн виски аваад Б-ийн гэрт очсон. Бид 3 виски уугаад нэлээд согтож байсан тул би Бруу яриад “намайг ирээд авчих, гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Би нэлээн согсон байсан ба ганаас Б орж ирж байсныг санаж байна. Хэзээ гарч явсныг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09шэ/403 дугаартай: “1.Ш.Э-ын биед тархины доргилт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи тархины доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг хэсгийн хойно хөдөө хэсэгт манай нөхрийг согтуу хоёр хүн зодсон байна” гэжээ /хх-ийн 3-р хуудас/,
-шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Шүүгдэгч Б.Б, Н.М нар нь өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх тэднийг гэмт хэрэг санаатай, бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б, Н.М нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09шэ/403 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Б, Н.М нар нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Ш.Э-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлсөн ба хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 290,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нараас тус бүр 145,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б, Н.М нар нь бүлэглэж хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгч Н.М гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Б, Н.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирол, хор уршиг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овгийн Н-ын М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овгийн Н-ын М-т 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН