Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2019/00366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 135/2019/00307/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............. аймаг, Дархан сум, ...............  баг, .........  хороолол, ...  байр, ... тоотод оршин суух ..........  овгийн ******* /РД: ........... , утас: ............. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. аймаг , ............. дүүрэг ,......... хороо, ............гудамж, ........  байр, ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ..............  аймаг, .......  сум, ........... дүгээр баг, ....  байр, ....  тоотод түр оршин суух .....  овгийн *******- /РД: ........  утас: ........ /-д холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа оролцов.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “*******-миний бие *******-тэй 2009 онд танилцаж, 2013 онд гэрлэлтээ батлуулж, 2013 оны 05 дугаар сард охинтой болсон. 2015 онд охинтойгоо гурвуулаа Солонгос улс руу ажиллаж сурахаар явсан ба *******- нь 2015 оноос 2017 оны 08 сар хүртэл нийт 2 жил гаруй хугацаанд БНСУ-д сурч ажиллаж байгаад тус улсын Цагаачлалын албаны албадлагаар 2017 оны 08 дугаар сард Монгол улсад ирсэн. Миний бие Солонгос улсад үлдэж, охин *******-г 2017 оны 07 сард хамаатны хүнээр Монгол руу явуулсан тул түүнээс хойш *******- охины хамт Монголд амьдарсан. Намайг Монголд ирснээс хойш бид хоёрын холбоо тогтоох байдал аажим багассаар, хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр бид гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн болно. Бид хоорондын эд хөрөнгийн маргаангүй ба охин *******-г асран халамжлагчаар *******- авч үлдэхээр харилцан тохиролцсон болно. *******- нь өөр хүнтэй гэр бүл болж одоо 5-р сард эхнэр нь төрөх гэж байгаа, бид ямар нэгэн хоорондын маргаангүй, миний бие Солонгос улс руу явах гэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “Миний бие *******-нь 2009 онд *******-тэй танилцаж, 2013 онд охинтой болсон. Бид 2015 онд Солонгос улс руу ажиллаж амьдарч байгаад 2017 оны 08 сард тус улсын Цагаачлалын албаны албадлагаар Монгол улсдаа ирсэн. Охиноо удалгүй хамаатны хүнээр авчруулан өөрсдөө асарч байгаа. Намайг Монголд ирснээс хойш бидний хоорондын холбоо аажим аажмаар багассаар, би ч өөр хүнтэй гэр бүл болж /удахгүй эхнэр маань 5 сард төрнө/, *******-ч тэндээ өөр хүнтэй болсон тул бид харилцан тохиролцсоны үндсэн дээр охиноо би өөр дээрээ авч асран хамгаалахаар болсон. Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-нь хариуцагч *******-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин *******-гийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2009 онд танилцаж гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Нэхэмжлэгч *******-...2015 онд охинтойгоо гурвуулаа Солонгос улс руу ажиллаж сурахаар явсан ба *******- нь 2017 оны 08 дугаар сард Монгол ирж, би Солонгос улсад үлдсэн. Түүнээс хойш бид хоёрын холбоо тогтоох байдал аажим багассаар, хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн болно. *******- нь өөр хүнтэй гэр бүл болж одоо 5-р сард эхнэр нь төрөх гэж байгаа... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч *******- ..Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Би өөр хүнтэй гэр бүл болсон, эхнэр маань удахгүй төрнө, *******-ч өөр хүнтэй болсон... гэж гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байна. 

Зохигчид 2017 оноос тусдаа амьдарч, хэн аль нь бусадтай хамтран амьдарч байгаа зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх  адил үүргийг  хамтран хэрэгжүүлэх боломжгүй  байдлыг бий болгож байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больж, үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх боломжгүй байгаа байдал бий болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй. 

            Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын гэрлэлтийг цуцлав.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин *******- төрсөн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно гэснээр нэхэмжлэгч *******-охин *******-г эцэг *******-гийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн одоогийн өсөж торниж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эцэг *******-гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Охин *******-г эцэг *******-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцгийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн  бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг *******-, эх *******-нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ээс хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******-гээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Боржигон овгийн *******- /РД: ............/ , ....... овгийн *******-  /РД:............ / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин *******- /РД: .............. /-ийг эцэг *******-гийн асрамжид үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ээс 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******-гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ