Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 188/2022/0731/Э |
Дугаар | 2023/ШЦТ/25 |
Огноо | 2023-01-03 |
Зүйл хэсэг | 17.1.3.1., 17.2.1., |
Улсын яллагч | П.О |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2023 01 03 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
улсын яллагч Р.Очирсүрэн
иргэдийн төлөөлөгч *********
хохирогч ********
шинжээч эмч ************
шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ********,*********** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008023220502 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны ******** дугаар сарын ******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ********** дүүргийн 20 дугаар хороо, ******** дугаар гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ******** дүүргийн 8 дугаар хороо ****** цагааны ******** тоотод ам бүл-6, хадам эгч, хүргэн ах, дүү нарын хамт түр оршин сууж байгаа, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 202/1794 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй, ********,**************
Холбогдсон хэргийн талаар
2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн хажуу талын Хаан банкны АТМ-ын орчим хамт явж байсан иргэн ********** хувцасны халааснаас нь Хаан банкны виза картыг булааж авч зугтаан, Хаан банкны 5541059305 тоот картнаас нь 2.401.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,
2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн орчим хохирогч ********* Самсунг А50 загварын гар утас, хос монетон ээмгийг илээр, хуч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 637.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад нийтдээ 3.038.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч ********** нь үргэлжилсэн үйлдпээр:
1/.2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо "Дүүхээ” худалдааны төв дотор хохирогч ********** самсунг А52 маркийн гар утсыг халааснаас нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч 759,200 төгрөгийн хохирол учруулсан,
2/.2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө-1" кинотеатрын тоглоомын тасагт үйлчлүүлж байсан *********** эзэмшлийн “iphone-XR” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 790.000 төгрөгийн хохирол учруулсан,
3/. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрах Тэнгис кино театрын тогтоомын тасгаар үйлчлүүлж байсан ******** realmi-Gtneo2 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.799.910 төгрөгийн хохирол учруулсан,
4/.2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө-1" кинотеатрын тоглоомын тасагт үйлчлүүлж байсан ********* "iphone-X" маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан,
5/. 2022 оны 01 дүгээр 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр зогсож байсан иргэн *********** эзэмшлийн iphone-Xmax маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,
6/. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Том жүрж" худалдааны төвд иргэн *********** эзэмшлийн “I phone XR" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 915.000 төгрөгийн хохирол учруулсан,
7/. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр зогсож байсан иргэн ********* эзэмшлийн самсунг-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
8/.2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудлын орчим иргэн ********* халааснаас самсунг галакси-А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 759.200 төгрөгийн хохирол учруулсан,
9/.2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын автобусны буудал дээрээс ********** эзэмшлийн I phone 8" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
10/. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрах “Боззоло” дэлгүүрийн гаднах талбайд зорчиж явсан иргэн ********* ipnone-X, маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
11/. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэр дэх Багшийн дээдийн автобусны буудлын орчим хохирогч ********* эзэмшлийн Айфоне икс эс загварын 691,000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
12/ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 26 дугаар байрны гадна насанд хүрээгүй ******** халааснаасаа “Айфоне 7” плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 390 000 төгрөгийн хохирол учруулсан,
13/.2022 оны 06 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудлаас автобусанд суух үед насанд хүрээгүй ******* хувцасны халааснаас Самсунг А13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүигээр, нууцаар, хууль бусаар авч 669.000 төгрөгийн хохирол учруулсан,
14/.2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дуүргийн 29 дүгээр хороо, Драгон авто вокзалын зогсоол дээр ************ халааснаас Самсунг АЗО загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 310 000 төгрөгийн хохирол учруулсан,
15/.2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бонита" гэх нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч ********** эзэмшлийн IPhone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийтдээ 11,943,310 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “...********* хувьд өөрөө надад картынхаа нууц дугаарыг хэлж өгөөд картнаасаа мөнгө авахуулж, утас зарсан хүнд өгсөн. Надад шагнал гэж 50,000 төгрөг өгсөн. ******** гар утсыг аваагүй.Хохирогч ******* болон ******* нартай холбогдох дээрмийн үйлдлээ зөвшөөрөхгүй байгаа... надтай цуг байсан хүмүүсийг яагаад давхар байцааж шалгахгүй байгаа юм бэ. Би ганцаараа үүрэх ёстой юм уу. ********* ах нь цагдаа гэсэн тэгээд намайг ганцхан хэрэгт буруутгаад байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн үед би утсаа лизингээр 2 сая төгрөгөөр авсан. Камерын бичлэг дээрээс энэ хүн миний утсыг авч байгааг харсан. Камер нь их ойроос, эгц дээрээс тод харагдаж байсан. Гар утасны үнэлгээ 1,700,000 төгрөгөөр тогтоогдсон. Хүлээн зөвшөөрч байгаа тул 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шинжээч ***** шүүхийн хэлэлцүүлэгт: “.... ******* өмнө нь манайд эмчлүүлж байсан. ******* өвчин нь оюун ухааны хүндэвтэр хомсдолтой, сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй бөгөөд энэ өвчин нь төрөлхийн өвчин. Үүнийг дагаад худлаа ярьдаг, хулгай хийдэг, төрөлхийн учир эдгэрэхэд хэцүү. Ар гэрийн хараа хяналт сайн тавихгүй бол үйлдэл давтагдаад байх магадлалтай гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
********* “...Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
-мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Баянжих" караоке ороод ганцаараа 2 шил пиво уугаад сууж байхад миний хажууд 150 см орчим өндөртөй махлаг, бор царайтай, нэг хөл нь майга, нэг тал руугаа хазайж явдаг, мөөмтэй юм шиг эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй нэг хүн миний хажууд суугаад 1 шил пиво уусан тэгээд би тухайн газраас гарсан чинь нөгөө бааранд миний хажууд суугаад 1 шил пиво уусан хүн миний араас гарч ирээд намайг хоёулаа хамт юм ууя л даа гээд араас дагаад яваад байсан тэгээд би харих гээд явж байхад урд талаас үл таних хоёр эрэгтэй хүн ирээд 5.000 төгрөгөнд “Nokia” маркийн гар утас худалдаж авах уу гэж надаас асуухаар нь би тэгье гэж хэлээд Цамбагарав-ын автобусны буудлын хойно байдаг АТМ-с мөнгө авч өгөх гээд АТМ-рүү ороход миний араас надтай хамт пиво уухуу гээд дагаад байсан 150 см орчим өндөртэй хүн орж ирээд миний ард зогссон байсан тэгээд би АТМ-с өөрийн дансны үлдэгдлийг шалгаж үзээд 5.000 төгрөг аваад нөгөө гар утас зарна гэсэн хоёр залууд өгөөд тухайн АТМ-ээс гараад цааш нь гэртээ харих гээд явж байхад Цамбагаравын ТҮЦ-ны харалдаа явж байхад надтай хамт явж байсан 150 см орчим өндөртэй хүн миний халааснаас карт булааж аваад зугтаагаад яваад өгсөн. Тухайн хүн 150 см орчим өндөртэй, махлаг биетэй, бор царайтай, нэг хөл нь майга, мөөмтэй юм шиг, халимаг үстэй, эрэгтэй хүн шиг байсан. Тухайн хүнийг одоо харах юм бол танина. Миний картыг булаасан хүн ганцаараа явж байсан. Ямар нэг тэр хүнийг дагаад явж байсан хүн байхгүй" гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 50/8931 дугаартай албан тоот, Хаан банкны АТМ-ын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
-хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол/1 дүгээр хавтаст хэргийн 34,37-40 дүгээр хавтас/,
хохирогчоор хүн таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 41-46 дугаар хуудас/,
хохирогч ********* Хаан банкны дансны хуулга/1 дүгээр хавтас хэргийн 32 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “********* одоогийн сэтгэцийн дүгнэлт: ******** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд DS: F71.1 Оюуны хүндэвтэр хомсдол эмгэгтэй байсан байна. Анхаарал буюу эмчилгээ шаардаж буй зан төрхийн үлэмж хямралтай. ********* уг сэтгэцийн өвчин төрөлхийн өвчин болно. ******** нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвар султай байсан байна. ******** нь хэргийн үйлдлийг мэдүүлэх чадвар султай байна. ******** нь СЭМҮТ-ийн байнгын хяналтанд байдаг болно. ********* нь цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно. ****** нь хэрэг хариуцах чадваргүй. *********** эмнэлгийн чаналтай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-н шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 сараар авах шаардлагатай байна” гэх дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 72-76,80-84 дүгээр хуудас/,
Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баянзүрх дүүүргийн Засаг даргын ******** харгалзан дэмжигчээр тогтоох тухай” захирамж, ********* өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 118-122, 161-177 дугаар хуудас/,
******* Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /3 дугаар хавтаст хэргийн 210 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн машин зогсоол дээр машин налчихсан хүүхэд рүүгээ ярьж байтал Хархорин худалдааны төвийн гадуур тоглоом тоглуулаад байдаг Улаанаа гэж дууддаг эмэгтэй миний ярьж байсан гар утсыг булааж авсан, мөн миний чихэн дэх ээмгийг мулталж аваад зам хөндлөн гараад зугтаад яваад өгсөн. Намайг зодож, цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/,
"Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 637.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /3 дугаар хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,
***** Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол / 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн: "...2021 оны 12 дугаар сарын 23-ны 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дүүхээ" худалдааны төвийн дотор ногоо авах зорилгоор миний төрсөн эгч *******а, өөрийн хүү ********, эгчийн хүүхэд Оргил бид 4 явж байсан юм. Намайг лангууны дэргэд зогсож байгаад өөрийн Самсунг А-52 маркийн гар утсаа куртикний халааснаасаа алдсан" гэх мэдүүлэг/ 3 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн самсунг А-52 маркийн гар утсыг 759,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дүүхээ" төвийн хяналтын камерын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СD I 3 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,
******** “...Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /3 дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч ****** өгсөн "...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз Гоомаралын хамт Баянгол дүүрэгт байрлах Өргөө кинотеатрт кино үзэх гээд 14 цагийн үед очсон. Тэгээд бид хоёрын захиалсан кино гарах болоогүй байсан болохоор Өргөөгийн тоглоомын төв рүү орж тоглосон юм. Тоглоомын газрын бүжиглэдэг тоглоом дээр тоглох гээд буланд нь хараад зогсож байгаад тоглох гээд явсан чинь нэг хүн надтай мөргөлдсөн. Би мөргөлдөх үед юм бодоогүй ба тоглож байгаад 20 минутын дараа гар утсаа халаасандаа үзсэн чинь байхгүй байсан. Хяналтын камер шүүсэн чинь миний ард зогсож байсан нэг хүн миний халааснаас авч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг/ 3 дугаар хавтаст хэргийн 173-175 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/3 дугаар хавтаст хэргийн 164-168 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СD/ 3 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,
"Дамно" ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд: "..."Айфон Икс Ар" маркын гар утсыг 790.000 төгрөгөөр үнэлнэ" гэх дүгнэлт/ 3 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр хуудас/,
********** “...Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас/2 дугаар хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз ******** Тэнгис кино театр дээр уулзахаар болоод 15 цагийн үед ирчихсэн байсан. Тэгээд найзынхаа гар утас руу залгасан чинь би очиж яваа болохоор чи хүлээгээд байж бай гэж хэлэхээр Тэнгис кино театрын доод давхрын тоглоомын төв руу ороод сагсан бөмбөг шийдрүү шидээд зогсож байсан. Түүний дараа машины уралдаан тоглоом тоглож байгаад найз залгахгүй болохоор нь өөрөө залгахаар гар утсаа үзтэл халаасанд байхгүй байсан. Тэгэхээр нь тоглоомын карт цэнэглэдэг хүнд хэлээд камерын бичлэг шүүлгэж үзсэн чинь уранхай жинсэн өмдтэй, халимаг үстэй, намхан, махлагдуу хүн аваад явж байгаа бичлэг байсан. Би тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан боловч намайг имей кодоо мэдэх үү гэж асуухаар нь хайрцаг нь гэрт байгаа гэж хэлээд авч ирээд мэдүүлэг өгч, өргөдлөө өгье гээд явсан. Түүнээс хойш зав гарахгүй явж байгаад дараа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт өргөдлөө өгсөн... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сайн Электроникс ХХК-аас 1,999,900 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Би гэрээгээр 24 сараар жилийн 34,8 хувийн хүүтэй худалдан авсан бөгөөд нийт төлөх дүн 2,740,000 төгрөг болж байсан. Одоо би сард 117,000 төгрөг төлдөг “ гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн НЦУГ-22-35 дугаартай үнэлгээгээр "... realmi-Gtneo2 маркийн загварын гар утас 1.799.910 төгрөгийн" үнэтэй гэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 186- 187 дугаар хуудас/,
********* Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /3 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч *********** өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Өргөө кино театр дотор кино үзэх гээд тасалбараа аваад кино эхлэх цагаа хүлээж байх зуураа автомат тоглоомын газар машин дээр сууж байсан. Тэгээд тоглоомын газраас гараад уух юм авах гэж байхдаа гар утас байхгүй байгааг мэдээд камер шүүлгэж үзэхэд нэг хүн намайг машин дээр сууж байхад миний гар утсыг авсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/,
"Дамно" ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон икс маркын гар утсыг 740.000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт/3 дугаар хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/,
********* Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Содон хороололд байх гэрээсээ 10 цаг 30 минутын орчим гараад зам хөндлөн гарч байхад миний суух автобус ирж байхаар нь автобус руу гүйж байхад миний араас нэг залуу гүйгээд байсан. Би тэр автобусанд сууж амжаагүй болохоор автобусны картаа цэнэглүүлэхээр 21-н автобусны буудлын хажууд байх ТҮЦ-нд ороод халааснаасаа гар утсаа гаргах гэхэд миний Iphone-X Max маркийн rap утас алга болсон байсан. Тэгээд би тухайн үедээ хүний утсаар өөрийнхөө гар утас руу залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. Намайг зам хөндлөн гарч байхад миний араас гүйгээд байсан залуу миний rap утсыг хулгайлж авсан гэж бодож байна. Яагаад гэвэл тэр залуу миний араас гүйж байгаад гэнэт алга болчихсон,...Тэр залуу 25-30 орчим насны 155см орчим өндөртэй их жижигхэн биетэй залуу байсан. Хажуу талдаа цүнх үүрчихсэн, чихтэй малгай өмссөн байсан. Царайг нь бол сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэг бүхий Сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол/1 дүгээр хавтаст хэргийн 197дугаар хуудас/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 217 дугаартай “...Ай фонэ икс макс /I Phone X max/ rap утас 1 ширхэг 1,100,000 төгрөг, Ай фонэ икс макс /I Phone X max/ rap утасны гэр 1 ширхэг 20,000 төгрөг, нийт 1.120.000 төгрөг...” гэх алдагдсан эд зүйлсд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан/1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад ********* өгсөн: “...Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /2 дугаар хавтаст хэргийн 44,46 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар/,
мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Том жүрж худалдааны төвийн чихрийн лангуунаас чихэр авахаар очоод өөрийн гар утсаа куртикныхаа гадна талын баруун халаасанд хийгээд зогсож байгаад чихэр худалдан аваад нөхөртэй өгөөд Том жүрж худалдааны төвөөс гарч явахдаа халаасандаа гар утсаа үзэхэд миний rap утас байхгүй байсан....хяналтын камер шүүхэд миний хажууд зогсож байсан 145-150 см орчим өндөртэй махлаг, цэнхэр курткитэй, шар үүрдэг цүнхтэй, ноосон малгайтай, нэг удаагийн цэнхэр масктай эмэггэй хүн миний курткины баруун халааснаас миний гар утсыг авч байгаа бичлэг байсан“ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
"Тэнцвэр Эстимэйт ХХК”-н хөрөнгийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаартай "нийт дүн 915.000 төгрөг” тайлан /2 дугаар хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
******* цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сургууль руу гаа явах гээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хорооллын ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудал дээр 08 цагийн үед автобусанд суух гэж байх үедээ гар утсаа алдсан. Миний хулгайд алдсан гар утас Самсунг галакси А52 маркийн утас байсан" гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 07 дугаар хуудас/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/2 дугаар хавтаст хэргийн 01-03 дугаар хуудас/,
хяналтын камерын бичлэг бүхий СD-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар хуудас/,
"Тэнцвэр Эстимэйт ХХК”-н хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай "нийт дүн 600.000 төгрөг” тайлан /2 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч ******** мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/,
********* Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол,/2 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,
эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл/2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,
хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад 32-ын автобусны буудлаас гэртээ харихаар автобусанд суух гэж халаасандаа гар утсаа хийгээд, автобусны картаа авчихаад автобусандаа сууж амжаагүй байхдаа гар утсаа авах гэтэл алга болчихсон байсан...самсунг А52 загварын гар утас байсан. Цэнхэр өнгөтэй, зайрмагны кэйстэй шилэн наалт нь баруун дээд буландаа хоёр хэсэг газарт цуурчихсан дэлгэцний зураг нь буруу хараад сууж байгаа нүцгэн шивээстэй эмэгтэй хүний зурагтай. 2021 оны 10 сард 1.200.000 төгрөгөөр авч байсан" гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн НЦУГ-22-12 дугаартай үнэлгээгээр "... Самсунг А52 загварын гар утас 759.200 төгрөгийн" үнэтэй гэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,
*********** Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч ************ өгсөн: “....Би 2022 оны 03 дугаар сарын ний өдөр 17 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын автобусны буудал дээр ээж ********* болон дүү *********** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ********* дугаар хороо Орбитын ******* тоот гэрлүүгээ харих гээд явж байхдаа 6 номерийн толгойт чиглэлийн автобусанд суух гээд картаа уншуулж байхад миний хойно байсан үл таних ахад өөрийн I phone 8 маркийн гар утсаа алдсан“ гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/2 дугаар хавтаст хэргийн 226-227 дугаар хуудас/,
эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 228- 229 дүгээр хуудас/,
"Мастер үнэлгээ ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай "нийт дүн 600.000 төгрөг” тайлан /2 дугаар хавтаст хэргийн 233-р хуудас/,
********* Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /3 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед найз Санчирмаатай цуг Бозолло дэлгүүрийн урд явж байгаа гар дээрээс жимс худалдан борлуулдаг лангуун дээр жимс үзэх гээд зогсох үедээ би гар утсаа баруун талын халаасандаа хийсэн тэгээд жимс үзэж байхад миний хажууд нэг намхан халимаг үстэй майга явдалтай хар цүнхтэй урт гуталтай эмэгтэй хүн ирээд миний хажуу талаас шахаад зогсож байгаад удаагүй яваад өгсөн тэгээд би баруун талын халаасандаа rap утсаа хийсэн байсан болохоор rap утсаа халаасандаа үзэхэд миний гар утас байхгүй байсан тэгээд би гар утасруугаа жимсний лангууны эгчийн утсаар залгаж үзэхэд дуудаж байгаад салгасан тэгээд би найз ********** утаснаас залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байхаар нь нөгөө эмэгтэйгийн араас гүйгээд олоогүй тэгээд цагдаад өргөдөл гаргасан...Миний алдагдсан гар утас
I Phone X загварын хар өнгөтэй утас байсан. Бараан цэнхэр өнгөтэй нохойны зурагтай кейстэй утас байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
"Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаартай "нийт дүн 700.000 төгрөг” тайлан /3 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн: “...Би багшийн дээдийн ард байх билъяардны газар ажиллаж байсан болохоор 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хичээл тараад шууд ажил руугаа явсан. Тэгэхдээ сургуулиас багшийн дээд орох автобусанд суугаад багшийн дээдийн замын арын буудал дээр буусан. Тэр үед найз залуу Тэмүүлэн залгасан болохоор утсаар ярьж дуусаад гар утсаа гадна куртикний баруун халаасанд хийгээд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү алхаж явсан. Тэгээд Монгол Улсын боловсролын их сургуулийн урдаас ертөнцийн зүгээр урагшаа зам хөндлөн гарах үедээ халаасандаа гараа хийсэн чинь миний гар утас алдагдсан байсан" гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,
гэрч ************* мэдүүлэг/5 дугаар хавтаст хэргийн 109,113 дугаар хуудас/,
хохирогч *********** эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/5 дугаар хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Дамно ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт/5 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/,
Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч *********** өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Ирээдүй цогцолборын ахлах сургуулиас 13 цаг 40 минутын үед гараад 16 дугаар хорооны Мини дэлгүүрийн хэсгээр найзтайгаа цуг явж байгаад утсаа шалгахад миний утас байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Хар өнгөтэй хар хөх гэртэй зураг наасан гар утас байсан.Имей ************* дугаартай. Гомдолтой байна....”гэсэн мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 242- 243 дугаар хуудас/,
"Тэнцвэр-эстимэйт" ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрйин 872 дугаартай "..айфон7 плас гар утас 390.000 төгрөг.." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас/4 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч ********** өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 05 ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны автобусны буудал дээрээс 15 дугаарын Нисэх Сонсголон чиглэлийн автобусанд ороод сандал дээр суух гээд гар утсаа шалгахад миний баруун талын гадуур хувцасны халаасанд байсан Самсунг А-13 загварын гар утас алдагдсан байсан.." гэсэн мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн 1 ширхэг СD /4 дүгээр хавтаст хэргийн 165-169 дүгээр хуудас/,
"Тэнцвэр-эстимэйт" ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрйин 966 дугаартай "..Самсунг А-13 гар утас 669.000 төгрөг.." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас/,
-дуудлагын лавлагааны “гар утас алдсан” хуудас /5 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч *********** өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 06-нд 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хүнс барааны дэлгүүрийн орчимд алхаж яваад цамцны халааснаасаа Самсунг АЗО загварын саарал өнгийн гар утсаа алдсан" гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт бүхйи 1 ширхэг СD /5 дугаар хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,
"Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “Самсунг АЗО маркийн гар утас 310 000 төгрөг" тайлан/5 дугаар хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалатд хохирогч ********** өгсөн: "...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Боззоло дэлгүүрийн хажууд байрлах Бонита хүүхдийн хувцасны дэлгүүр лүү 3 хүүхдээ дагуулаад орсон ба улмаар тухайн үед өөрийнхөө гар утсыг өмсөж явсан куртикны баруун талын халаасанд хийчихсэн байсан, тухайн дэлгүүрээс худалдан авалт хийгээд тухайн дэлгүүрээс гараад гар утсаа халаасандаа байгаа эсэхийг шалгахад миний гар утас байхгүй болсон байсан ба би тухайн дэлгүүр рүү ороход миний ард нэг богино халимаг үстэй эрэгтэй хүн дагаад байсан улмаар би тухайн хүнийг авсан хүн байх гэж бодож байгаа...." гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/,
"Кости-Эстимэйт” ХХК-ний "IPhone 11" загварын гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас/,
таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/5 дугаар хавтаст хэргийн 187-193 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “....2020 оны зун Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудлын хойно байдаг караокед ороход үл таних туранхай залуу сууж байсан....тэр залуугийн халааснаас картыг нь шүүрч аваад зугтаагаад Саппоро явах зам дагуу байсан АТМ-д картыг нь уншуулж эхлээд 500,000 төгрөг аваад дараачийн АТМ-ээс 800,000 төгрөгөөр 2 удаа мөнгө авч, дахиад сүүлд 300,000 төгрөг авч тухайн картнаас өөр мөнгө аваагүй. Ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “...2022 оны 1 сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хорооллын баруун талын автобусны буудал дээр явж байхдаа 10 цаг 30 минутын орчим нэг эмэгтэй гар утсыг автобусанд суух гэж байхад нь халааснаас нь авчихсан”.... гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч *********** өгсөн: “... надтай хамт явсан залуу гар утас, ээмгийг авсан. Тэгээд надад өгсөн. Хүн дээрэмдэх аймар байдаг, архи уумаар байвал надаас 15000 төгрөг ав гээд ********* гар утас, ээмгийг авсан....мрагааш нь би цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч *********** өгсөн: “...2022 оны 2 сарын 14-ний өдөр ********аас А-52 нэртэй гар утсыг 100,000 төгрөгөөр худалдан авсан... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ******* өгсөн: “..2022 оны 02 сарын 14-ний өдрийн 8 цаг өнгөрч байхад 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр урт үстэй эмэгтэй хүн хийхээр нь харсан ба тэр хүнийг автобусанд суух гэж байхад нь ардаас нь дагаж суух гэж байхад нь халааснаас нь гар утсыг нь авсан...”.... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “..2022 оны 1 сарын 07-ны өдөр Тэнгис кино театр дээр тоглоом тоглохоор ганцаара очсон байсан. 30 орчим насны эрэгтэйн халааснаас гар утас нь цухуйсан унах гэж байхаар нь би очоод хажууд нь зогсож байгаад мэдэгдэхгүйгээр халааснаас нь хар өнгийн гар утас хулгайлан аваад гэртээ харьсан...”.... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “..2021 оны 12 сарын 23-ны өдөр Шумуул/Даржаа гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/, Билгүүн нарын хамтаар Дүүхээ худалдааны төв орж гар утас хулгай хийсэн... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “..2022 оны 1 сарын 15-ны өдөр Өргөө кино театр тоглоомын тасагт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргаад байх юм байхгүй... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “..2022 оны 1 сарын 02-ны өдөр өргөө кино театраар үйлчлүүлж байсан хүүхдийн гар утсыг авсан үйлдэлдээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 202 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч Д********* өгсөн: “..2022 оны 6 сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал дээр зүс үл таних эмэгтэйг автобусанд суух гэж байхад нь зүүн талын халааснаас нь гар утсыг нь хулгайлан авсан... гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад яллагдагч *********** өгсөн: “..2022 оны 6 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон авто зогсоолыг орчимд явж байсан 40-50 орчим насны эмэгтэй хүнийг араас дагаж байгаад гадуур хувцасныхан баруун талын халааснаас гар утсыг нь хулгайлан авсан... гэх мэдүүлэг / 5 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
-хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тогтоосон акт /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
-иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,
-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудас /,
-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас /,
-төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 200, 201, 202 дугаар хуудас /,
-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудас/,
-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтаст хэргийн 135, 229, 131, 207 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас/,
-өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 145-177 дугаар хуудас/,
-шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолт/ 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагаа/2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудас/
-байнга оршин суугаа газрын лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар хуудас/,
-дансны харилцагчийн хуулга/2 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/
|
£ |
зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд ******** нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны орой 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн хажуу талын Хаан банкны АТМ-ын орчим хамт явж байсан иргэн ******* хувцасны халааснаас нь Хаан банкны виза картыг булааж авч зугтаан, Хаан банкны ********* тоот картнаас нь 2.401.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,
2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн орчим хохирогч ******** Самсунг А50 загварын гар утас, хос монетон ээмгийг илээр, хуч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 637.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад нийтдээ 3.038.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 15 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 11,943,310 төгрөгийн учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, нийт 14,983,113 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан, 9,189,110 төгрөгийг бусдад төлөх төлбөртэй. ************** нарын утсыг хүлээлгэн өгсөн....” санал, дүгнэлтийг,
шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт: “...би ********* нарыг хохироосон үйлдлийг зөвшөөрөхгүй байгаа...” гэх санал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Золжаргалын хувьд яллах дүгнэлтэд дурдсан нийт 17 үйлдлээс 4 үйлдлийг зөвшөөрөхгүй байна. ********* халааснаас аваагүй. 2 хүн өгсөний дагуу картнаас аваад шагнал болгоод 50,000 төгрөг өгсөн эгж мэдүүлж байна.Энэ асуудлыг яагаад шалгаж болдоггүй юм бэ. Тэр 2 этгээд ял завшаад явж байж болзошгүй байна. Шинжээч эмчийн хэлснээр бусдын ятгалгад орсон байж болзошгүй. Энэ хүн 2400,000 төгрөгийг өөрөө захиран зарцуулах нь сэтгэцийн өвчтэй хүний хувьд боломжгүй. ******** хувьд камерын бичлэг байхгүй. ****** хувьд өөрөө хэн авсныг мэдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагааг яаж хийхийг зааж өгсөн байгаа. Таньж олуулах ажиллагааг зургаар таньж олуулаад байгаа. Зургаар хийх үндэслэлийг хуульд заагаад өгсөн. 9.1.таньж олох хүн таньж олуулах ажиллагаанд саад учруулж болзошгүй; 9.2.таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн; 9.3.таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй гэх мэт хуулийг асуудал зөрчигдөөд байна. Үнэлгээний асуудал зөв тогтоосноор хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Тухайн үнэлгээ хохирогчийн хэлсэн үгээр эргэлзээтэй байдлаар үнэлсэн, комиссын үнэлгээгээр гаргасан нь олон хууль зөрчиж байна. ************,*********** гар утсыг дээрэмдсэн гэх мэт зүйлд үнэлгээ зөв хийгдсэн эсэх асуудал байна....” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч ******** болон түүний өмгөөлөгч нь хохирогч *********** нарыг дээрэмдээгүй гэж маргах боловч мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “....2020 оны зун Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын автобусны буудлын хойно байдаг караокед ороход үл таних туранхай залуу сууж байсан....тэр залуугийн халааснаас картыг нь шүүрч аваад зугтаагаад Саппоро явах зам дагуу байсан АТМ-д картыг нь уншуулж эхлээд 500,000 төгрөг аваад дараачийн АТМ-ээс 800,000 төгрөгөөр 2 удаа мөнгө авч, дахиад сүүлд 300,000 төгрөг авч тухайн картнаас өөр мөнгө аваагүй. Ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/, хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 50/8931 дугаартай албан тоот, Хаан банкны АТМ-ын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,-хяналтын камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол/1 дүгээр хавтаст хэргийн 34,37-40 дүгээр хавтас/,хохирогчоор хүн таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1 дүгээр хавтаст хэргийн 41-46 дугаар хуудас/, хохирогч ********* Хаан банкны дансны хуулга/1 дүгээр хавтас хэргийн 32 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн: “... надтай хамт явсан залуу гар утас, ээмгийг авсан. Тэгээд надад өгсөн. Хүн дээрэмдэх аймар байдаг, архи уумаар байвал надаас 15000 төгрөг ав гээд ********* гар утас, ээмгийг авсан....маргааш нь би цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн машин зогсоол дээр машин налчихсан хүүхэд рүүгээ ярьж байтал Хархорин худалдааны төвийн гадуур тоглоом тоглуулаад байдаг Улаанаа гэж дууддаг эмэгтэй миний ярьж байсан гар утсыг булааж авсан, мөн миний чихэн дэх ээмгийг мулталж аваад зам хөндлөн гараад зугтаад яваад өгсөн. Намайг зодож, цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг/3 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан саналууд үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ************ нь хохирогч ******** банкны картыг, хохирогч ******** гар утас, ээмгийг илээр хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Мөн шүүгдэгч ******** нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
Хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 15 хохирогчид нийт 11,943,310 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-т заасан “үлэмж хэмжээний хохирол” учирсан нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг шаардах бөгөөд хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох идэх, уух, өмсөх, зүүхэд буюу өөрийн хүссэн хэрэгцээнд зориулж амьжиргаагаа залгуулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч ****** нь хулгайн гэмт хэрэг үйлдэх хугацаандаа буюу 2 жилийн хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй, хулгайлсан эд зүйлээ зарж борлуулан олсон орлогоор нь амьдарч, нэр бүхий 15 хохирогчдод нийт 11,943,310 төгрөгийн хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийг байнга буюу 3 түүнээс дээш удаа үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ********* “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Шүүгдэгч ******** нь бусдад нийтдээ 14,981,310 төгрөгийн хохирол учруулснаас 5,792,200 төгрөгийн эд зүйлсийг хохирогч нарт буцаан олгож, хохирогч нарт 9,189,110 төгрөгийг төлөх төлбөртэй байна.
Хохирогч ********* Самсунг А5 загварын гар утас болон, хос монетон ээмгийг, ****** iphone-XR маркийн гар утсыг, ******* iphone-8 маркийн гар утас, ******** iphone–X маркийн гар утас, ******* самсунг А52 маркийн гар утас, ******* iphone–XS маркийн гар утсыг, ******* iphone-11 маркийн гар утсыг, ********* iphone -7plus маркийн гар утсыг тус тус буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд
2,401,000 төгрөгийг хохирогч *********, 759,200 төгрөг хохирогч *******, 790,000 төгрөгийг хохирогч *******, 1,799,910 төгрөгийг хохирогч *******, 740,000 төгрөг хохирогч *******, 1,120,000 төгрөгийг ********, 600,000 төгрөгийг Э.Дэлгэрмөрөнд, 669,000 төгрөгийг ********, 310,000 төгрөгийг ******** тус тус төлөх төлбөртэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2,401,000 төгрөгийг хохирогч ******, 759,200 төгрөг хохирогч ******, 790,000 төгрөгийг хохирогч *******, 1,799,910 төгрөгийг хохирогч ********, 740,000 төгрөг хохирогч *********, 1,120,000 төгрөгийг *********, 669,000 төгрөгийг *******, 310,000 төгрөгийг *********, 600,000 төгрөгийг *********** тус тус олгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ********* нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ******* Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар хэрэглэх...” гэх санал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүх сэтгэц эмнэлгийн дүгнэлтийн дагуу хэрэг харицуах чадваргүй нь тогтоогдсон байна. Ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх...” санал тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний төрлүүдийг заасан ба мөн хуулийн 7.4 дүгээр зүйлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрхэн яаж авах талаар хуульчилсан байна.
Шүүгдэгч ******** нь F 71 Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй ,энэ нь сэтгэцийн төрөлхийн эмгэг, ******** нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №948 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул /1 дүгээр 72-76, 80-84 дүгээр хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг, шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно гэж заасны дагуу “...****** нь хэрэг хариуцах чадваргүй. ********* эмнэлгийн чаналтай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-н шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 сараар авах шаардлагатай байна..” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-76,80-84 дүгээр хуудас/, улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ********* Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар хэрэглэх...” санал зэргийг үндэслэн шүүгдэгч ******** Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд заасны дагуу түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 11 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******,************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1,9-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3/гурав/-н сарын хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгасугай.
4. Шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт шилжүүлэхийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********** 9,189,110 төгрөг гаргуулж, 2,401,000 төгрөгийг хохирогч ********, 759,200 төгрөг хохирогч ********, 790,000 төгрөгийг хохирогч *******, 1,799,910 төгрөгийг хохирогч *******, 740,000 төгрөг хохирогч **********, 1,120,000 төгрөгийг хохирогч **********, 600,000 төгрөгийг хохирогч *********, 669,000 төгрөгийг *********, 310,000 төгрөгийг хохирогч ********** нарт тус тус олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ