Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2019/00416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2019/00339/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............  аймаг, .............  сум, .....  баг, .........  хороолол, ......  байр, ...... тоотод оршин суух ..........  овгийн *******- /РД: ........ , утас: .......... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............  аймаг, ......... сум, ............  баг, .......  хороолол....  байр, .........  тоотод оршин суух ..........  овгийн *******-  /РД: ........... , утас: ............. /-т холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид 2011 онд танилцаад 11 сард хүүхэдтэй болсон. Тэгээд Швед улс руу явсан. Аавыгаа явснаас хойш хүүхдийн бие муудаад хүүхдэдээ мөнгө явуул гэхэд явуулахгүй байсан. *******- 2017 онд Монголд ирсэн. Тэгээд буцаж нийлье гэсэн боловч нийлж чадаагүй. Одоо хүүхдээ байнга эмнэлгээр дагуулж явдаг. Эх нялхасын хүүхдийн эмчийн хяналтанд байнга байдаг. Охин маань зүрхний өвчтэй. 2018 оны 08 сарын 25-нд ярьсан “Хүүхэд чинь сургуульд орох гэж байна. Чи хүүхдийнхээ юмыг бэлдээд өгөөч” гэхэд за гэчихээд ирээгүй тийм учраас тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа.” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хариуцагч *******- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид 2011 онд танилцаад 11 сард А.М гэх охинтой болсон. Би Швед улс руу явсан. Тэгээд тэнд *******-ийн ах дээр очсон. Тэнд би орлогогүй, хэлгүй байхад надаас байнгын мөнгө төгрөг нэхээд байхаар нь би уурласан. Тэгж байгаад *******- өөр залуутай болсон. Түүнийхээ зургийг фэйсбүүк хаягтаа тавьсан байхаар нь би ярихад тоогоогүй, тэр залуутай нь ярихад чи яах гэж явсан юм гэж хэлж байсан. Тэгээд тэнд байсан ах нь намайг хөөж бараг гудамжинд гаргасан. Үүнээс л болж бид хамт амьдрах боломжгүй болсон. Хүүхэд бол миний хүүхэд мөн. Тухайн үед тэнд байсан манай хамаатны ах урилга явуулаад бүх зардлыг гаргаад эмчилгээ хийлгэе гэсэн боловч ирээгүй. Одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охиноо *******-ийн асрамжид байлгахыг би зөвшөөрч байгаа.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар нь 2011 оноос иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байна.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин А.М- төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Зохигчид хамтын амьдралын хугацаанд үзэл бодол таарахгүй маргаантай байснаас тус тусдаа амьдарч байгаа, хамтын амьдралыг үргэлжүүлэх боломжгүй гэж байгаа.

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин У.М-гийн биологийн эцэг гэдэгт хариуцагч *******- маргаагүй, иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд өөрөөрөө овоглон бүртгүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх ахмтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэснээр хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 16-ны өдрийн 12 дугаар захирамжаар А.М-гийн овог, эцгийн нэрийг өөрчилж эх *******-ээр овоглон иргэний бүртгэлд бүртгүүлсэн нь хүүхдийн эцгийг захиргааны журмаар *******- мөн болохыг тогтоосныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Зохигчдын тусдаа амьдрах хугацаанд охин У.М- эх *******-ийн асрамжид өсөж байгаа, энэ өсөж торниж байгаа орчинг өөрчлөх шаардлагагүй гэж хариуцагч *******- тайлбарлаж байгаа, нэхэмжлэгч *******-ийн охиноо өсгөх, тэжээн тэтгэх талаар үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүүхдийн нас, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эхийн оролцоо илүү шаардлагатай тул охин У.М-г эх *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг *******-, эх *******- нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй, *******- охин У.М-гийн эцэг гэдэгт маргаагүй тул сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч *******-ийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-гаас төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч *******-гаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,780 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин У.М-г эх *******-ийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. . Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин У.М-г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-гаас сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, хариуцагч *******-гаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,780 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ