Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

                     

 

                         

 2023           01           09                                            2023/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,               

улсын яллагч Д.Хонгорзул          

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ******* ургийн овогт ************* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002589 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, ****** оны ****** дугаар сарын ********-ны өдөр Дорнод аймгийн ********* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ********* их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, ээж дүү нарын хамт ******* аймгийн ****** сум ******** баг, хивс ********р гудамж ********* тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ҮТИС-ийн оюутны байрны 2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай *********,************

 

Холбогдсон хэргийн талаар 

 

********** нь 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны ****** автобусны буудлын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхинд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “..хохирол төлбөр 273,800 төгрөг төлсөн, дахиж  ийм зүйл гаргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

           мөрдөн байцаалтад хохирогч  ******* өгсөн:  “..2022 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудлын орчимд нэг караокед найз ******,*********** нартай байсан бөгөөд удалгүй ******* шавь гэх 3 залуу ирсэн. Тэгээд удаагүй манай найз ******** яваад өгсөн ба ******** болон түүний 3 шавь бид 5 караокеноос гарч иртэл Төгөдөр гээд залуу надтай маргалдаад түлхээд газар унагаасан ба ********* болон өөр 2 шавь нь болиулсан чинь ******** дахиад хүрч ирээд миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохиод авсан. Би эргүүлж ******  цохиж зодоогүй, ...Би ****** найзыг электрон тамхины запасанд явуулах гэтэл уурлаад тэр асуудлаас болж маргалдсан, ...намайг Төгөлдөрөөс өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  05 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн: “...багшийн хамт явж байсан нэг эрэгтэй найз нь намайг электрон тамхины запасанд яваад ир гээд би явах гэж байтал ********* хажуу талаас “битгий яваа, хэдүүлээ тамхинд явна гэж ирээгүй, машин барина гэж ирсэн биз дээ” гэсэн бөгөөд нөгөө намайг юманд явуулах гэсэн ахтай ********* маргалдаад тэгээд болиулаад бид нар бөөндөө караоке ороод 1 цаг гаран байж байта багшийн нэг найз нь яваад өгсөн. Удалгүй караокеноос гараад явах гэж байтал нөгөө багшийн найз эрэгтэй нь согтуу байж “та нар яв, би машин бариад найзыгаа хүргээд өгнө” гэсэн бөгөөд би “согтуу байна яах юм бэ” гэсэн чинь “та нар жоохон ах захтай байна шүү” гэтэл ******** маргалдаад байсан ба улмаар Төгөлдөрийг тэр ах түлхээд авсан ба ******** уурласандаа тэр ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16245 дугаартай  ******** биед хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхинд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлт /хавтаст хэргийн  14 дүгээр хуудас/,

 

Яллагдагч ********* “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд манай багш ********* утсаар залгаад “хүрээд ирээч, машин бариад өг” гэхээр нь найз **********,********** нартай хамт Баянгол дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ны автобусны буудал орчим очсон. Тэгтэл багш 2 эрэгтэй найзтайгаа байсан ба бид нар бөөндөө нэг караоке орох болоод орох гэж байтал багшийн найз ******* гэх залуу манай найз *********электрон тамхинд явуулах гэж байхаар нь “яагаад манай найзыг явуулж байгаа юм гээд” үл ойлголцол үүсгээд маргаан болсон ба караоке ороод байж байтал багшийн нөгөө эрэгтэй найз нь түрүүлээд явсан ба бид нар караокед 1 цаг орчим байж байгаад гараад *********,********** машиныг бариад хүргээд өгье гэтэл тэр Билгүүн гэх залуу за ахын дүү би өөрөө мэдэж байна гээд машиныг барьж явах гээд бид нарыг яв, найзыгаа аваад яв гээд надад хандаж намайг хэя амаар өдөөд хатгаад ахын дүү гээд насаараа эрэмбэ заах гээд байхаар нь миний уур хүрээд тэр ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь манай 2 найз болон багш болиулсан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  23 дугаар хуудас/,

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

-иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 28 дүгээр хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

  Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч ********* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудлын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “байхдаа” хохирогч ********** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхинд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт  хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй, ...” гэх дүгнэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

  1. Мөрдөн байцаалтад хохирогч  ********* өгсөн:  “..2022 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын автобусны буудлын орчимд нэг караокед найз *****,********** нартай байсан бөгөөд удалгүй *********** шавь гэх 3 залуу ирсэн. Тэгээд удаагүй манай найз ******** яваад өгсөн ба ********** болон түүний 3 шавь бид 5 караокеноос гарч иртэл ******** гээд залуу надтай маргалдаад түлхээд газар унагаасан ба ********* болон өөр 2 шавь нь болиулсан чинь ******** дахиад хүрч ирээд миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохиод авсан. Би эргүүлж **********  цохиж зодоогүй, ...Би ********* найзыг электрон тамхины запасанд явуулах гэтэл уурлаад тэр асуудлаас болж маргалдсан, ...намайг ******** өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  05 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн: “...Удалгүй караокеноос гараад явах гэж байтал нөгөө багшийн найз эрэгтэй нь согтуу байж “та нар яв, би машин бариад найзыгаа хүргээд өгнө” гэсэн бөгөөд би “согтуу байна яах юм бэ” гэсэн чинь “та нар жоохон ах захтай байна шүү” гэтэл ******* маргалдаад байсан ба улмаар ********** тэр ах түлхээд авсан ба ****** уурласандаа тэр ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  11 дүгээр хуудас/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16245 дугаартай  ********* биед хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхинд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлт / хавтаст хэргийн  14 дүгээр хуудас/,Яллагдагч *********** “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд манай багш ********** утсаар заягаад “хүрээд ирээч, машин бариад өг” гэхээр нь найз *******,********** нартай хамт Баянгол дүүргийн *********дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ны автобусны буудал орчим очсон. Тэгтэл багш 2 эрэгтэй найзтайгаа байсан ба бид нар бөөндөө нэг караоке орох болоод орох гэж байтал багшийн найз ****** гэх залуу манай найз ******* электрон тамхинд явуулах гэж байхаар нь “яагаад манай найзыг явуулж байгаа юм гээд” үл ойлголцол үүсгээд маргаад болсон ба караоке ороод байж байтал багшийн нөгөө эрэгтэй найз нь түрүүлээд явсан ба бид нар караокед 1 цаг орчим байж байгаад гараад ********багш ******** машиныг бариад хүргээд өгье гэтэл тэр ********гэх залуу за ахын дүү би өөрөө мэдэж байна гээд машиныг барьж явах гээд бид нарыг яв, найзыгаа аваад яв гээд надад хандаж намайг хэя амаар өдөөд хатгаад ахын дүү гээд насаараа эрэмбэ заах гээд байхаар нь миний уур хүрээд тэр ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь манай 2 найз болон багш болиулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  23 дугаар хуудас/ зэргээс үзэхэд шүүгдэгч ********* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч ******** эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ********** нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч ********* шүүхийн шатанд хохирогч ********* баримтаар учирсан хохирол болох 273,800 төгрөгийг төлж барагдуулсан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах ...” санал, дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

 1.Шүүгдэгч *************,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

 4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ