Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2019/00357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00308/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дүгээр  баг,  ******дугаар хороолол,  ******дугаар байрны  тоотод оршин суух, Ж.С /регистрийн дугаар/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** дугаар хороо, Яргайтын ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, Б.З /регистрийн дугаар/-т холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“******.Миний бие нь Б.З тай 2017 оны 12 дугаар сараас үерхэж эхэлсэн. 2018 оны 4 сараас Улаанбаатар хотод хамт амьдарч нэг гэртээ орсон. Бидний дундаас 2018 оны . дугаар сарын -ны өдөр хүү З.Б төрсөн. Нөхөр Б.З анхаарал, халамж тавихаа больж, хэрүүл маргаан хийдэг болсон. Мөн өөр бүсгүйчүүдтэй ярьж, уулздаг болсноор бидний гэр бүлийн харилцаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Одоо хүү маань 5 сартай хөхнөөсөө гаргаагүй хөхүүл учир миний бие ажил төрөл хийх боломжгүй байгаа тул Б.Заас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2017 оны 12 дугаар сараас эхэлж Ж.С тай уулзаж, 2018 оны 04 дүгээр сараас хамт амьдарч байгаад 2018 оны 10 дугаар сард хүүтэй болсон. Бид 2019 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Б.З т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.З нар нь 2017 онд танилцан, гэр бүлийн харьцаатай болж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү З.Б ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай хүний их эмчийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага …эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу Б.З нь хүү З.Б ийн эцэг болохыг захиргааны журмаар тогтоож, хүүхдийг эцгээр нь овоглон улсын бүртгэлийн 4501001638 дугаартай төрсний гэрчилгээг олгосон байна.

 

Хариуцагч Б.З нь хүү З.Б ийг тэжээн тэтгэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг  гаргасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

 

Иймд хүү З.Б ийг эх Ж.С гийн асрамжид үлдээж, Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Бийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Б.З аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.        

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.З, эх Ж.С нар нь хүүхэд болох З.Б ийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан хүү З.Бийг эх Ж.Сгийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү З.Б ийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг З.З-аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.З-аас нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,492.4 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА