Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар   2023/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 2022           12           27                                       2023/ШЦТ/28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч ***************** өмгөөлөгч С.Ууганбаяр,

шүүгдэгч *****************, түүний өмгөөлөгч Л.Амартогос, Б.Болормаа,

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т******************, М*********************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108005131659 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ************ оны ** сарын **-ний өдөр *****аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ************* дүүргийн ************** дүгээр хороо ****************** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т********************* /РД:****************/,

2.Монгол улсын иргэн, **** оны ** сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт **************** дүүргийн ************* дугаар хороо ******************* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ************** /РД:***************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************, ************ нар нь бүлэглэн 2000 оноос хойш танилын харилцаатай байсан ************ “Дэнжийн 1000-д махны лангуутай, гайгүй үнээр зараад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч *************** 2019 оны 11 сарын 21-ний өдөр ************дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвгэр ************** тоотод зарахаар өгсөн 42,120.000 төгрөгийн үнэ бүхий 468 ширхэг хонины гулууз махыг хувьдаа авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Арьс ширний ченжүүд тохирсон цаг хугацаа гэж байдаггүй учир эрсдэл ихтэй, итгэлцэл дээр явагддаг ажил, би *************мөнгийг төлнө, өгнө гэдэг байдлаар асуудалд хандсан, би өөрөө тухайн мөнгийг аваагүй. Миний дансны гүйлгээгээр орж гарсан мөнгөний утга дээр ************мах гэж бичсэн байсан бол өөр хэрэг, мах гэсэн орлого зарлагын гүйлгээ надад маш их байдаг, тэр бүх дансны гүйлгээг ***********махны мөнгө үү, хэнийх вэ гэдгийг би огт бодоогүй, би ***************** долоон сая төгрөг байна, үүнийг өгье гэхэд мөнгөө бөөнд нь авна гэсэн, мөн би ************** мөнгөнийх нь оронд хоёр машин санал болгосон, машинуудыг зах зээлийн үнээр бодоод тооцоо хийе гэсэн яриа Чинзориг бид хоёрын хооронд гарсан байдаг. Тэр бүр дээр *************үгүйсгэж мөнгөө авъя гэсэн байр суурьтай байсан, тухайн үеийн нөхцөл байдалд ковид давхцаад бүх зүйлд нөлөөлөөд хил хаагаад, мах түүхий эдийн наймаа сүүлийн гурван жил зогссон, тийм зүйл болоогүй байсан би ************* мөнгийг хурдан өгөх сэтгэл, чадал байсан, **************** итгэлийг алдсандаа хүлцэл өчиж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Би өөрийгөө залилан хийсэн гэж үзэхгүй байна. Би ***************** танихгүй, ************ над руу утсаар яриад “мах явуулж байгаа, зараад өгөөрэй” гэсэн, би найз ************ рүү утсаар залгаад “ийм зүйл явуулсан, зарах газар хэрэгтэй байна” гэж хэлсэн. ************* явуулсан мах тухайн үед худалдаж байсан жиндээ хүрэхгүй байсан учир Мах импекс рүү авч явсан, ************* мах гологдоод тал махыг нь зарж борлуулж чадалгүй ирсэн, **************махыг хөдөөнөөс ирэхэд өөр нэг хүний мах хамт ирсэн, хамт ирүүлсэн хүний мах нь зарагдаад дууссан тул мөнгийг шилжүүлсэн, ************** махыг ангилал хийж хуваасан, мөнгө нь ч бас хуваагдаж орж ирсэн, ************ махыг зарсан мөнгө гэж миний дансны гүйлгээгээр 38-39 сая төгрөг  болсон нь дансны мэдээллээр гарч ирсэн, би **************залилах талаар хэн нэгэнтэй ярилцаагүй, тухайн үед би ************уурлаж бухимдаад түүнээс салах гээд хүүхэдтэйгээ байр түрээсэлж 2 жил амьдарсан, би **************** амьдарч байсан учир ************** энэ мөнгийг төлөх байх гэж найдаж байсан, би тухайн үед нялх биетэй байсан учир ажил хийх боломжгүй байсан, уурын мунхгаар байр түрээслээд явсан, **************** ************** бид гурав уулзаад уг махны мөнгийг хорь, хорин саяар хувааж төлье гээд нотариат орж бичиг хийж баталгаажуулсан байгаа, би *************** мах зарсан мөнгөнөөс 7,5 сая төгрөгийг **************шилжүүлсэн, **************хамт амьдарч байхдаа бид хоёр машин худалдаж авсан, мөн Молом гэх хүнд зургаан сая төгрөгийн зээлтэй байсан, бид хоёр машинаа банканд барьцаалж зээл авсан байсан, уг машин барьцаалсан мөнгөний үлдэгдлийг би төлж дуусгаад машиныг зээл авсан хүнд шилжүүлж өгсөн, Чинзоригийн мөнгөнөөс би захиран зарцуулсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

3.Хохирогч *************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ***************2000 оноос эхлэн танина, **************** 2019 оны 6 сард манай гэрт ирээд ноос авах талаар хүсэлт гаргаад би ноос өгч явуулсан, түүнээс хойш 2017, 2018 онд эмээлт дээр ирээд би түүхий эд авч ирж өгдөг байсан, ************* эмээлт дээр байнга байдаг байсан, тэгээд найз нь мах байвал зарж тусалж өгье гэхээр нь би итгэсэн, ************ манай эхнэрийн дугаар гээд утасны дугаар өгсөн,************* над руу 2019 оны 11 дүгээр сард яриад ************* ярьсан, мах чинь хэзээ ирэх вэ гэсэн. Манай сумаас нэг залуу мах гаргаад би түүнтэй хамт мах хот руу явуулсан, нэг сумаас ирсэн малын махнуудаас миний мах муу мах болчихдог нь сонин юм, ************ сар болгоод махны мөнгө өгчих байх гэж би бодсон, Махмаркетэд миний махыг өгсөн чинь нягтлан нь гадаад явсан, гүйлгээ хийгдэхгүй байгаа гэсэн, тэгээд 1 сар гараад залгахад **************** утас нь холбогдохгүй,*************** энэ хоёр хоёулаа утсаа авахгүй байсан, би хотод ирээд *************руу залгаад мөнгөө авъя гэхэд Хөвсгөл аймагт байна гээд хоёр хоногийн дараа автобусаар хотод ирсэн, тэгээд “эхнэр мөнгийг чинь аваад хүүхэдтэйгээ явсан, олдохгүй байна” гэсэн, би хотод сар гаран мөнгөө авах гэж хүлээсэн, 1 сард ковид гараад хотод ирж чадаагүй, 2 сард хотод ирэхэд **************надад машин авахыг санал болгосон, би тухайн үед адилхан эр хүн, машинаа унаад эхнэрээ олоод,  миний мөнгийг олоод өгөөч, надад машины хэрэг байхгүй гэж хэлсэн, *********** надад эхнэр хүүхдийнхээ зургийг явуулж байсан, би 4 дүгээр цахилгаан станцын тэнд явж байгаад ************таарсан, тэгээд мөнгийг маань өгөөч гэж хэлсэн, ************** ээжээс хаана байгаа талаар нь асуухад Өвөрхангай аймагт байгаа, утас нь холбогдохгүй байна гээд энэ хүнийг нуун дарагдуулж байсан, *************, ************** бид гурав хамт уулзаад ярилцсан, нотариат дээр очоод бичиг хийгээд батлуулчих гэсэн, ***************тухайн үед надад 2020.12.30-ны өдөр гэхэд миний мөнгөний тавин хувийг төлөөд гомдлыг чинь барагдуулна, найз нь самарт явна гэсэн. Гэтэл 2020.12.30-ны өдөр болоход би энэ хоёроос нэг ч төрөг аваагүй,  ****************утсаа авахгүй, ***************** руу залгахад Дэнжийн 1000 дээр нэг компани ажиллуулж байгаа гэсэн. ...Манай эхнэр бид хоёр малын махаа зарж босгосон амьдрал, одоо хэцүү байна, би банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан, надад энэ хоёроос болж маш их хохирол учирсан, 42,120,000 төгрөгөөс надад 1 сая төгрөг л өгсөн, одоо үлдэх мөнгөө авмаар байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч ******************* *************** нар бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох” тухай дүгнэлтийг,

-хохирогч ********************: “...гомдолтой байна, 1000,000 төгрөг авсан, үлдсэн 41.120.000 төгрөгийг шүүгдэгч нараас  гаргуулж өгнө үү” гэж,

-хохирогчийн өмгөөлөгч ****************: “...улсын яллагчийн яллах дүгнэлт, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж байна, иймд шүүгдэгч нарыг бүлэглэж урьдын харилцааны явцад бий болсон итгэл дээр дөрөөлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна, хэрэгт өгсөн дансны хуулгаар ************* их баян хүн юм шиг харагдлаа, гэхдээ шүүх хуралдаан хүртэл хохирогчид нэг ч төгрөг өгөөгүй, шүүгдэгч нарын хоорондын хувийн асуудлаас болоод ********** хохирогч болоод явж байна, шүүгдэгч ************* хувьд өмнөх хурал дээр би махыг аваагүй гэдэг байр суурьтай байсан, тэр байр суурь нь хэвээр байна, хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах хүсэлттэй байна, *********** хувьд 4 настай хүүхэдтэй талаараа хэлээд байна, энэ жаахан хүүхдийн талаар энэ хэрэгт хэлж яриад байх ёс зүй баймааргүй байна, насанд хүрсэн хүмүүс асуудлаа өөрсдөө шийдэж баймаар байна, ********** махыг хүлээж авахад байгаагүй гэдэг үндэслэлээр хэргээс мултрах боломжгүй, ************ хувьд хохирогчийн махыг ************ руу явуулах сэдэл бий болгосон, улсын яллагчтай санал нэг байна” гэж,

-Шүүгдэгч ************өмгөөлөгч Л.Амартогос: ************ хувьд түүний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байгаа, учир нь, улсын яллагчаас залилах гэмт хэргийн шинжийг яаж нотолж, ямар шинжээр нь зүйлчилж байгаа гэхээр ************* “манай эхнэр лангуутай, махаа өгчих” гэж хэлж зохиомол байдал зориудаар бий болгосон, энэ хоёрыг Дэнжийн 1000-д лангуу түрээсэлдэггүй гээд яллаад байгаа. Дэнжийн 1000 дотроо олон захтай, нэг хүнээс мах аваад лангуутай хүмүүст махыг шилжүүлж өгөөд зуучлах маягаар ченж хийж үйл ажиллагаа явуулж байдаг хүмүүс тэнд их байдаг, өмнө нь 2018 онд мах шулж байсан гэж байна, мал махны ченж хийгээд нэг килограмм тутмаас 100 төгрөгийн ашиг илүү гаргаад ажиллаж байсан гэж ************ хэлж байна, тухайн үед ************ хувьд 2017-2019 он хүртэл ийм үйл ажиллагаа эрхэлж байсан байдал нь нотлогдож байгаа, энэ хоёрын хувьд зохиомол бий болгоод лангуу түрээсэлдэггүй байж худлаа хэлсэн зүйл байхгүй, мөн яллах дүгнэлтэд бичсэн шиг урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг ашигласан гэх зүйл байхгүй гэж үзэж байна, 2019 оны 11 дүгээр сард ковид гараад хил хаагаад бүх наймаа зогссон, Засгийн газраас гаргаж байгаа бүх дүрэм журам онцгой нөхцөлийн хууль гаргаж хэрэгжүүлсэн, гэхдээ ************* тодорхой хэмжээгээр хохирогчид тус больё гээд малын махыг заръя гэж хэлсэн байна, ************** хүн чанар гаргаад хохирлыг төлье гээд явж байсан, түүнээс залилах гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна, ийм ************* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

-Шүүгдэгч ************ өмгөөлөгч Болормаа: “...прокуророос ***************залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна, хэргийн нөхцөл байдлаас харахад хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй, хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго юу гэдгийг тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг тогтооно гэж заасан, хэргээс харахад шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүй, нэг талыг барьсан баримтууд бүрдүүлсэн харагдаж байна. 2022.10.10-ны өдөр **************** яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд яллагдагчаар татах тогтоол хүлээж авсан дарай дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна гэсэн байгаа, даруй гэдгийг хуульд заасан хамгийн богино хугацаа гэж ойлгож байгаа. Мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 4-т мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоож яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор эхлүүлнэ гэж байгаа, гэтэл 12-ны өдөр яллагдагчаар татаад 16-ны өөр мэдүүлэг авсан байдаг, иймд процесс ажиллагаа зөрчсөн гэж үзэж байна, тухайн махыг авахдаа *************** хувьд залилах санаа зорилго байгаагүй, 468 ширхэг гулууз мах авсан, аваагүй гэх яриа болоод байна, ************** хувьд махыг өөрөө гардаж аваагүй, улсын яллагчаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж байна, гэхдээ *************** хувьд энэ хүний итгэлийг ашиглах санаа анхнаасаа байгаагүй, энэ хүнд тусалъя гэдэг байдлаар хандсан, өмнө нь ч гэсэн ************ туслаад мах зараад мөнгийг нь өгдөг байсан асуудал ярьж байна, хохирогчийн хувьд 468 ширхэг гулууз махыг *********** өгөөгүй, төлбөр барагдуулах гэрээнд ************, *************хоёрын гарын үсэг байгаа болохоос биш ************** гарын үсэг байхгүй, *************** залилах гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй, нотлогдохгүй байна, иймд шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

-шүүгдэгч ***************** өмгөөлөгч Б.Цолмон “...энэ хэрэг эргэлзээтэй, ************** нь ********** гэх хүний махны мөнгийг аваад ашигласан буруугаа хүлээж байна гэдэг, ************ 7,5 сая төгрөгийг ************ данс руу хийсэн, 8 сая төгрөгийг *************өмнөх эхнэрийн хүүхдэд гадаад явахад нь өгсөн гээд байна, *************** хэлэхдээ ***********хамт амьдарч байсан, бид хоёрын дундаас хүү төрсөн гэж байна, хохирогч *********** махны мөнгө болох 38 сая төгрөг ************* гэр бүлд зарцуулагдсан байна, 6 сая төгрөгийг зээл авсан хүндээ төлсөн байна, **************, ************ нар хамт амьдарч байхдаа машин авсан гэж байна. 38 сая төгрөгөөс зарцуулсан мөнгө эдгээр яриад байгаа зүйлсэд зарцуулагдсан байна, Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, **************яагаад хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, эх нь хүүхдээ дагуулаад байр хөлслөөд яваад байгаа юм, 2019 онд тэр хүүхэд ой гаран настай байсан, нялх хүүхэд аваад байр хайгаад явж байгааг нь зөв гэж бодож байна, энэ хүн улаан нялзрай хүүхдээ дулаан байранд байлгах гэсэн сэтгэл байсан байна, хохирлын хувьд шүүгдэгч нар тэнцүү хувааж төлөх ёстой, нотариат орж гэрээ хийхэд ************** хамт байсан гэдгээ сая хэллээ, гэтэл өнөөдөр 15 сая төгрөг өгнө гээд зогсож байна, хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж энэ хоёрын үйлдэлд тохирох байсан байх гэсэн саналтай байна, гэхдээ улсын яллагчтай санал нэг байна, *************** эцэг хүний үүргээ биелүүлэх ёстой, иймд хохирлыг энэ хоёроос тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ************** нь өмнө танилын харилцаатай байсан ************* “манай эхнэр Дэнжийн 1000-д махны лангуутай, чи зарах гэж байгаа хонины гулууз махаа манай эхнэрт аваачаад өгчих, найз нь гайгүй үнээр авна” гэж худал хэлэн итгүүлж, 2019 оны 11 сарын 21-ний өдөр **************** **************дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвгэр ****************** тоотод хүргүүлсэн 468 ширхэг хонины гулуузыг өөрийн хамтран амьдрагч, шүүгдэгч ***************авхуулж, үйлдлээрээ бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ************** 468 ширхэг гулууз махыг залилан авч, 42,120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

1. Хохирогч **************“......Над руу 2019 оны намар ************ залгаад “манай эхнэр Дэнжийн 1000-д мах зарж байгаа, гулууз махаа манай эхнэр **************аваачаад өгчих,  86000306 гэсэн утастай, махыг чинь би зараад өгье” гээд 2, 3 удаа залгаад байсан. Тэгээд удаагүй ***************өгсөн 86000306 дугаараас “*************** байна, махаа үнэ ханш гайгүй байгаа дээр явуулчих, махаа хэзээ явуулах юм бэ?” гээд над руу хэд хэдэн удаа залгасан юм. Ингээд би утасны цаанаас ************* утсаар холбогдох болсон. Тэрнээс биш би *************** огт танихгүй, уулзаж байгаагүй. Тэгээд би ***************итгээд 468 хонины гулууз махыг Говь-Алтай аймгийн Тонхил сумаас өгч явуулаад *************** хэлэхэд өөрийгөө “Говь-Алтай аймагт байна, 2 хоногоос хот орно...манай эхнэр ***********махыг чинь тосож аваад, зараад мөнгийг чинь 10 хоногийн дараа өгнө” гэж хэлсэн юм...Тухайн үед би *************миний 468 ширхэг хонины гулууз махыг зараад өгөөч гэж огт хэлээгүй, гуйгаагүй. ..Би 2019 оны зун, намар хонь худалдан аваад цуглуулж байхыг ************* өөрөө мэдсэн юм. 2019 оны намар 11 дүгээр сард ****************над руу заалгаад зун аваад байсан малаа зарсан талаар асуухаар нь би “мах хөлдөхөөр нь хот руу аваачиж зарна” гэж хэлсэн юм. Тэгээд надад мах байгааг ***************** мэдсэн юм. ...468 толгой дан хонины гулууз махаа жолооч ************* ачиж хүлээлгэж өгөөд явуулсан. Тэгээд хотод 2019.11.21-нд ирээд миний хүү ************** Эмээлтэд байхдаа хүлээж аваад надаас мах авахаар тохирсон байсан ************** эхнэр ***************гэх эмэгтэй манай хүүхдээс хүлээж авч тэмдэглэлийн дэвтэр дээр ****************, манай хүүхэд 2 тус тусдаа бүртгэл хийж, тулгалт хийхэд 468 ширхэг гулууз мах, нийт 8,459 килограмм мах болж таарсан. Энэ талаар *************болон манай хүү 2  залгаад мөнгийг чинь 10 хоногийн дараа хийчихнэ гэж хэлээд явсан. Тэрнээс хойш 2020 оны 1 сард ************* миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа. Өөр мөнгө тэрнээс хойш огт өгөөгүй. Тухайн үед 1 килограмм махыг 5,200 төгрөгөөр бодож авъя гэж хэлчхээд махаа авсныхаа дараа махны ханш унасан 5,000 төгрөгөөр бодож авъя гэж тохиролцсон. Тэгэхэд тооцоолж бодоход 8459 килограмм 5000 төгрөгөөр бодоход 42,295,000 төгрөг болж байсан.Би 2020 оны 8 дугаар сарын 20-диор  хотод ирж *************олж уулзаад  СХД 27 хороо Орчлон  хороололд байх нотариатын газар  орж 2 хувааж төлөхөөр  төлбөр барагдуулах  гэрээ хийсэн  боловч миний  мөнгийг  өгөөгүй.

 *************** нь манай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хүн гэдгээр нь 10-д жилийн өмнөөс таньдаг болсон. Тухайн үед **************** сумуудаар явж мал мах, түүхий эд авдаг байсан. **************** эмээлт дээр байнга байдаг байсан, тэгээд найз нь мах байвал зарж тусалж өгье гэхээр нь би итгэсэн, *********** манай эхнэрийн дугаар гээд утасны дугаар өгсөн,*****************над руу 2019 оны 11 дүгээр сард яриад “************ярьсан, мах чинь хэзээ ирэх вэ” гэсэн.Одоо болохоор яриагүй гэж байна.  Манай сумаас нэг залуу мах гаргаад би түүнтэй хамт мах хот руу явуулсан, нэг сумаас ирсэн малын махнуудаас миний мах муу мах болчихдог нь сонин юм. ...Тухайн үед **************** над руу 7.500.00 төгрөгийг өгнө гэж хэлээгүй, эхнэр *************** алга болсон, олдохгүй байгаа талаар хэлдэг байсан. Миний 42.120.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг 2020 оны 01 сард өгсөн, худлаа ярина, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчхоод байна. Би 41.120.000 төгрөгийг **************, **************** нараас нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20, 88-89, 197-198 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Гэрч *************** “...Манай найз ************ 2019 оны 11 дүгээр сарын үед надтай уулзаад “Говь-Алтайгаас нэлээд их хэмжээний хонины гулууз мах ирж байгаа. Чи зарж борлуулаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Говь-Алтай аймгаас ирлээ гэсэн том саарал өнгийн машинаас манай хашаанд буюу **********дүүргийн 32-р хороо ***************тоотод ойролцоогоор 400 гаруй гулууз мах буулгасан. Тэгээд би уг гулууз махнуудыг буулгасан өдрийн маргааш нь том хоёр машинд ачиж яваад “Хүчит шонхор” зах руу оруулж, ченж нарт зарах гэсэн боловч уг махнуудыг ченж нар нь голоод хямдхан авах гээд байсан. Тэгээд “Мах импекс” дээр аваачиж гайгүй махнуудыг нь зарсан...Харин үлдэгдэл махнуудыг нь үнийг доошлуулж байгаад цувуулж зарсан. Тухайн үед яг хэдэн гулуузыг нь мах импекс дээр зарснаа санахгүй байна. Харин үлдэгдэл махнуудыг нь үнийг нь доошлуулж байгаад цувуулж зарсан. Тэгээд би ************** 39,000,000 төгрөгийг 4-5 удаа хувааж өгсөн санагдаж байна. Бас тэр Говь-Алтайгаас ирсэн махнуудын тал нь өөр хүний мах байсан санагдаж байна. Яагаад  гэхээр  уг махнуудыг тоолж жинэлж байхад өөр тусдаа  хүмүүсийн  мах юм шиг 100 гаруй  хонины гулууз мах байсан санагдаж байна,  Тэр  Говь-Алтай аймгаас  мах ачиж ирсэн машин дотор нийт 600 орчим  гулууз мах байсан.************** хэлэхдээ манай нөхөр хөдөөнөөс мах явуулсан юм гэж хэлсэн. Их хэмжээний мах болохоор зарсан даруйдаа мөнгөө ченж нараас болон “Мах импекс”-ээс бүрэн авч чадахгүй, тэд нар нь цувуулж мөнгөө өгөөд байсан...Би өөрийн 5017190020 дугаарын дансыг шүүж үзэхэд *********** 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 дүгээр сарын 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 44.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байсан. Тухайн үед *************** нь хонины гулууз мах зарахдаа нөхөр ***********а Говь-Алтай аймгаас мах өгч явуулсан талаар хэлсэн юм. Нөхөр ************** махны ченж гэж хэлсэн юм...************ болон ************ нар Дэнжийн 1000-д махны лангуу ажиллуулдаггүй байсан...************* өөрөө махны ченж биш учраас нөхөр  нь мах өгч явуулахаар нь би зарж чадахгүй гэж хэлэхээр нь би ************ махыг нь зарж өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31, 202 дахь тал),

 

3. Гэрч *********: “2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай аав **************** нь Говь-Алтай аймгийн Тонхил сумаас 468 ширхэг хонины гулууз махыг 96-60 УАА улсын дугаартай Fuso маркийн автомашинд ачиж явуулсан гэж над руу ярьсан. Тэгэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтэд байх үл таних эмэгтэй хүний блокон хашаанд очиход аав **************нь “найз ********* гэх хүний эхнэр ***********наад 468 ширхэг хонины гулууз махаа хүлээлгэж хиллэж өгөөрэй” гэхээр нь би тухайн үед уг хонины гулуузнуудыг хиллэж өгсөн. Нийт 8459 килограмм хонины махыг тэр ************** гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. Тэгээд тэрнээс хойш тэр************болон *************** нар манай аавд 468 ширхэг хонины гулууз махны мөнгийг огт өгөөгүй залилсан. Би өөрийнхөө тооны дэвтэр дээр махны килограмм тус бүрийн үнийг бичиж авсан. Тэр ************* гэх эмэгтэй бас дэвтэр дээрээ махны хилийг бичиж авч байсан. Тэгээд бид хоёр тулгалт хийхэд нийт 8459 килограмм хонины мах гэж тооцоо тулсан. Миний хажууд 96-60 УАА улсын дугаартай Fuso маркийн автомашины жолооч ************, манай сумын  ах ********** нар байсан. 96-60 УАА улсын дугаартай Fuso маркийн автомашины жолооч ******** нь манай аавтай танил юм байна лээ. ************* нь хот хооронд машинаараа тээвэр хийдэг хүн байсан. Харин *********** нь *********** 96-60 УАА улсын дугаартай Fuso маркийн автомашинд хонь ямаа нийлсэн 200 орчим гулууз ачуулсан гэж хэлж байсан. *********** болон манай аавын ачуулсан махыг *********** нь нийлүүлээд ачаад ирсэн юм байна лээ. ********** нь нэг найз гэх нүүрэндээ сэвхтэй үл таних эмэгтэй хүнтэй хамт байсан. Тэр эмэгтэй нь тэр хашаанд бод малын мах хүнээс худалдаж аваад байсан. Би тэр эмэгтэйг хөндлөнгөөс харахад махны ченж гэж харсан. Мөн хашааны эзэн юм байна лээ” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал)

 

4. Гэрч **************** “...**************, **************нар 2017 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2018 онд дундаасаа 1 хүүтэй болсон. Ингээд 2020оны эхээр хамт амьдрахаа больсон юм.  Одоо бол гэр бүл бишээ. Миний мэдэж байгаагаар охин ************* нь ************ авсан хонины махны мөнгөөр нь 1 жил гаран хүүхдийнхээ хамт байр түрээсэлсэн. Тухайн үед ************* маргалдсан байсан юм. Бас ************ тал мөнгийг нь өгсөн талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал)

 

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 694 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...468 ширхэг хонины гулууз мах 42.120.000 төгрөг...” гэсэн тайлан (1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал),

 

6. Шүүгдэгч ************ хаан  банкны 59200477.. дугаартай дансны хуулга: “... *********** эзэмшлийн 50942274.. дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7.500.000 төгрөг, нийт 9.100.000 төгрөг орсон. (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал)

 

7. Гэрч ************** хаан банкны 5017190020 дугаарын дансны хуулга: “...uugana magnai гэсэн утгатайгаар ************** эзэмшлийн 50942274.. дугаарын данс руу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.180.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, uugana magnai гэсэн утгатайгаар 5017383680 дугаарын данс руу 500,000 төгрөг, нийт 44.180.000 төгрөг шилжүүлсэн тухай (1 дэх хавтаст хэргийн 153-159 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ********** нь хөдөө орон нутгаар явж түүхий эд цуглуулж байх  явцдаа хохирогч ************** танилцан их бага хэмжээгээр хоорондоо түүхий эд өгч авалцах, худалдан борлуулах зэрэг байдлаар харилцаж байсан буюу бие биеэ тодорхой хэмжээгээр мэддэг хүмүүс байна.

Шүүгдэгч ***************** ************* нар нь тухайн үед хамтран амьдарч байсан ба тэдгээр нь Улаанбаатар хот болон орон нутагт  махны чиглэлээр лангуу, дэлгүүр ажиллуулж байсан талаар ямар нэгэн баримтгүй байна.

Гэтэл шүүгдэгч ************ нь хохирогч ************их хэмжээний хонины гулууз байгааг мэдэн түүнд “ манай эхнэр Хүчит шонхор зах дээр лангуутай, махыг чинь зараад 10 хоногийн дотор мөнгийг чинь гаргаад өгнө, чамд би тус болъе” гэх байдлаар удаа дараа түүнтэй харилцсан байх төдийгүй өөрийн хамтран амьдрагч ************ хохирогчийн утсыг өгч, улмаар *********** нь хохирогч руу холбогдон “махаа үнэ ханш гайгүй байгаа дээр явуулчих, махаа хэзээ явуулах юм бэ” гэх мэтээр  ярьж харилцаж байсан байх ба хохирогч нь тэдгээрт итгэн их хэмжээний махаа боломжийн үнээр заруулахаар танил жолоочийн машинд ачиж явуулан ********* махаа хүлээлгэн өгсөн болохыг хохирогч ******** нь удаа дараа тогтвортой мэдүүлсээр ирсэн,  хохирогчийн  энэхүү мэдүүлэг нь гэрч ************ *********** нарын “их хэмжээний мах хөдөөнөөс ирүүлснийг ************ нь жинэлж, тоолж хүлээж авч,  бусдад зарж борлуулсан, мөнгийг нь ************ авсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон, энэ нь гэрч **************,  шүүгдэгч **************** нарын дансны хуулгаар тогтоогдсон байна.  

 

Хэдийгээр шүүгдэгч ************* нь “би хохирогч ************ танихгүй тул түүнийг залилсан асуудал байхгүй гэж, шүүгдэгч ************ “ ************** махыг ************** хүлээж авсан, тухайн үед би байгаагүй, хөдөө байсан, хэдий хэмжээний махыг аваад хэдээр зарсныг би мэдэхгүй, би оролцоогүй” гэх мэтээр бие бие  рүүгээ буруугаа чихэж, өөрт нь хамааралгүй мэтээр мэдүүлцгээсэн боловч энэхүү хэрэг нь тэдний хэн алины оролцоотойгоор үйлдэгдсэн байна. Учир нь,

 хохирогч ************* нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө ********** танихгүй, түүнтэй харилцаж байгаагүй бол *********** хохирогч нар нь бие биеэ таньж мэддэг, ************* нь хохирогч ********* эд зүйлийг нь  авахаар хохирогчтой харилцаж худал ярьж итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр хохирогчоос эд зүйлийг нь өөрийн хамтран амьдрагч ************* авхуулж, өөрийн гэмт санаа зорилгоо гүйцэдүүлснээр барахгүй хохирогчийн эд зүйлийг зарж олсон орлогоос өөрийн хэрэгцээнд зарцуулсан бол, шүүгдэгч ************* нь тухайн махыг иргэн ************* гэдгийг харилцах явцдаа мэдсэн атлаа шүүгдэгч ************ үйлдлээрээ дэмжлэг үзүүлэн оролцож хохирогчоос эд зүйлийг нь буцаан өгөх санаа зорилго агуулалгүйгээр бүр мөсөн шилжүүлэн авч, олсон орлогыг өөрийн хэрэгцээ болон түрээсийн төлбөр, зээлийн өр төлбөрийг дарах зэрэгт зарцуулсныг хамтран оролцсон гэж үзнэ.

 Түүнээс ************ мах хүлээлцэх үед байгаагүй гэх асуудал, ************* хохирогчийг өмнө таньдаггүй байсан гэх асуудлын аль алин нь тэдгээрийн гэмт үйлдлийг үгүйсгэх үндэслэл, нотолгоо болохгүй юм.

 

Иймд шүүгдэгч *************, ***********нарыг бүлэглэн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын  харилцааны явцад  бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсангэмт хэрийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* оролцоо нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Л.Амартогос, Б.Болормаа нарын “ ************* нь залилах гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүй, түүний оролцоо байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Мөн шүүгдэгч *************** өмгөөлөгч Н.Цолмон нь шүүхийн хэлэлцүүлэгт  “*********** үйлдэлд залилах гэмт хэрэг гэхээсээ илүү хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй үйлдэгдсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь,

Өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлттэй уялдуулан дээрх гэмт хэргүүдийн ижил төсөөтэй болон ялгаатай шинжийг авч үзвэл,

Завших гэдэг нь  гэмт этгээд  түүнд итгэмжлэн  өгсөн бусдын эд зүйлс,  өмч  хөрөнгийг  хууль бусаар  эргэлтэд  оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч  хөрөнгөтэй тэнцэх  хэмжээний нөхөн төлбөр  өгөхгүй байгааг ойлгоно. Ашиглалтын энэ  хэлбэр  нь гэмт этгээдэд  итгэмжлэгдэн  олгогдсон эд зүйлс хууль ёсоор  очоод  хууль бус хэлбэрээр  бусад руу шилжиж, үр дүнд нь  гэмт этгээд шунахай зорилгоор  эд зүйлс,  өмч  хөрөнгийг  хууль бусаар  ашиглах  бололцоо  олгодог байна.

Харин хохирогчийн итгэлийг эвдэж түүний өмчлөл эзэмшилд буй эд хөрөнгө эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах нь залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр  юм.

Залилах, хөрөнгө завших  зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь  бусдын эд хөрөнгийг шууд санаа, шунахай сэдэлтээр, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд  эдийн  ашигтай  байдлыг бий болгож,  хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид хохирол учруулдаг байдлаараа ижил төсөөтэй хэдий боловч хөрөнгө завших  гэмт хэрэгт хохирогч иргэн нь  өөрийн санаачилгаар, албаны бүрэн эрх,  чиг үүргийн  хүрээнд  эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах,  захиран зарцуулах, хамгаалах үүргийг гэмт этгээдэд шилжүүлснийг хувьдаа авах, бусад руу шилжүүлж өгсөн байдгаараа залилах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдээс аль гэмт хэргийн шинжийг агуулж буй талаар дүгнэлт хийвэл,

            Шүүгдэгч нарын хувьд хохирогчоос сайн дурын үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, объектын эрхийг хууль бусаар авсан үйл баримт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хохирогч нь  өөрийн санаачилгаар эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүргийг гэмт этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын үйлдлийг Хөрөнгө завших гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч нар нь гэмт санаа зорилгоороо нэгдэж, шунахай сэдэлтээр хохирогчийг таньж мэддэг харилцаагаа ашиглан хохирогчоос эд зүйлийг нь авахын тулд түүнийг хуурч, янз бүрээр зохион ярьж итгүүлэх, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчоос эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдэл нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн нэг төрөл болох “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэхээр байна.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************* 42,120,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч *************** өөрийн хаан банкны 59200477.. дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг **************532402099.. дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга авагдсан (1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал) байх ба шүүгдэгч ******************************** нараас үлдэгдэл 41.120.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваан гаргуулах буюу шүүгдэгч тус бүрээс 20.560.000 төгрөгийг  гаргуулж хохирогч **************** олгохоор шийдвэрлэв. Учир нь,

 шүүгдэгч ************************** нар нь хохирогчоос эд зүйл шилжүүлэн авах үедээ хамтран амьдарч байсан ба ба шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос шүүгдэгч *************** руу шилжүүлэх, өмнөх өр төлбөрөө барагдуулах, дундын хэрэгцээнд зориулж тээврийн хэрэгсэл авах, хүүхдэдээ зарцуулах,  байр түрээслэх  зэрэгт зарцуулсан байх тул шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг хувь тэнцүү байдлаар төлж барагдуулах нь зүйтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****************нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн зардал, шатахууны зардал, хот хоорондын тээврийн зардал гэсэн зардлуудыг буюу нийт 960,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэмж нэхэмжилж, ебаримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн боловч энэ зардал нь тус гэмт хэргийн улмаас учирсан зардал болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч **************, *************  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************, ************* нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” тухай дүгнэлтийг,

            Хохирогч **************** өмгөөлөгч С.Ууганбаяр: “...прокурорын санал үндэслэлтэй, хохирол төлүүлэхээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

            -Шүүгдэгч ************* өмгөөлөгч Б.Цолмон “...шүүгдэгч **************** нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

            -Шүүгдэгч *****************өмгөөлөгч Л.Амартогос нь: “...шүүгдэгч *************** гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нийгэм эдийн засгийн зогсонги байдал нөлөөлсөн зэргийг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч ************ өмгөөлөгч Б.Болормаа: “...Дэлхий даяар онцгой нөхцөл байдалд байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. ********* нь тухайн хэргийг гардаж үйлдээгүй, хэрэв түүнийг цагдан хорих, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал тэрээр  ченж хүн яаж хохирлыг барагдуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Иймээс энэ 2 хүнийг ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч ************** “...хохирогчийг ямар ч байсан хохиролгүй болгоно” гэж,

            Шүүгдэгч ***********  “...хохирлыг барагдуулах боломжийг олгож өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэдийгээр шүүгдэгч нарын  өмгөөлөгч нар нь “шүүгдэгч нарыг ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах” тухай санал дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “ гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан ба мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... бол ялаас чөлөөлж болохоор хуульчлагдсан.

            Гэтэл шүүгдэгч*********** нь “надад холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, шүүгдэгч  *********** нь “ би хохирогч ********* мах борлуулж өгөхөөр авсан үйлдлээ залилсан гэж үзэхгүй байна” гэж гэм буруугийн асуудал дээр хэн аль нь маргаж оролцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасанд үндэслэл хамаарахгүй, иймээс тэдгээрийг ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.  

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  **************, ************* нарыг “санаатай нэгдэж хохирогч Ч.Чинзоригийн  эд хөрөнгийг  залилж авсан”  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “ хоёр,  түүнээс олон  хүн гэмт  хэрэг үйлдэхэд  санаатай нэгдсэнийг  гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “... гэмт хэргийг  үйлдэх талаар  урьдчилан  үгсэн  тохиролцсоныг, эсхүл  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай  нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцсонд тооцно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 зүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцохын ойлголтыг хуульчилсан, харин тус хуулийн 3.2 дугаар зүйлээс 3.5 дугаар  зүйлд  хамтран оролцохын төрөл, 3.7 дугаар зүйлээс 3.8 дугаар зүйлд  хамтран оролцохын хэлбэр, үүргийг  хуваарилсан байна.

Шүүгдэгч ************, ************** нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиолцоогүй боловч тэдгээр нь  үйлдлээрээ санаатай нэгдэж, тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байгаа тул нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлах нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нараас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулалгүй он дамжиж ирсэн, энэ байдлаа өөрсдийн хувийн байдалтай холболгүй, нийгэм эдийн засаг, ковид зэрэг бусад шалтгаан үндэслэлтэй холбон тайлбарлаж байгаа нь тэдгээрийн үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************, **************тус бүрт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч *************** ****************** тус бүрт оногдуулсан 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар санаа санаачилга гаргаагүй, хохирол төлөгдөөгүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч *************, **************нар нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ****************, ******************* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын  харилцааны явцад  бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************, **************** тус бүрт  3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** ************* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, *************** нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг, 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын хотын хилийн цэс дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч **************** ************** нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг *****************, ***************нарт мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************, ************** нар нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Хохирогч ************** 1000,000 (нэг сая) төгрөг төлөгдсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ************** нэхэмжлэлийн шаардлагаас 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************, **************** тус бүрээс 20.560.000  (хорин сая, таван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Чинзоригт олгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

10. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **************, *********нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ