Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар     2023/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

2022           12           21                                     2023/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Н.Ундрах

            шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000002015  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “**************” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***************** дүүргийн 18 дугаар хороо, **************тоотод оршин суух, ял шийтгэлгүй,************** (РД:****************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед ************** дүүргийн *** дугаар хороо ************* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ***************үл ялих зүйлээр шалтаглан хавирч газарт унаган толгой, цээж хэсэгт гараараа цохих, нүүрэн тус газарт нь мөргөх, нүүрээр нь төмөр мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд хамрын нуруу, уруул, цээж, баруун, зүүн бугалга, баруун гарын долоовор хуруу, зүүн сарвуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч ************** мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дахь тал), яллагдагч *************** мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ *************** дүүргийн *** дугаар хороо **************тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *************** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой, цээж хэсэгт гараараа цохих, нүүрэн тус газарт нь мөргөх, нүүрээр нь төмөр мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд хамрын нуруу, уруул, цээж, баруун, зүүн бугалга, баруун гарын долоовор хуруу, зүүн сарвуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь: 

 

1.  Хохирогч ***************: “...Би ************* дүүргийн ****** дугаар хороо ************** тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах Наадам центрийн гаднаас нөхөр ************** тосож аваад харих замд манай нөхөр найз ************* гэр лүү очно гээд байхаар нь би ажил явдалтай байгаа айлд очиж яах гээд байгаа юм, миний хань Баянхошуунд байдаг ************** гэрт очоод хоночих, хүүхдүүдийнхээ дэргэд согтуу байдлаа харуулаад яах юм бэ? гэж хэлээд ***************дүүргийн 7 дугаар хороо ************** тоот ээжийнх нь гэрт очтол ээжийнхээ гэр орохгүй, чамтай хамт явна гээд миний машинд суухаар нь би гэр лүүгээ явах замдаа “Мах маркет” ХХК-ны гадна буулгаад зугтаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээс миний том хүү **********залгаад “аав бид хоёрыг авч явах гээд байна” гэж хэлтэл манай нөхөр ********хүүгийн гар утсыг аваад над руу “нэг бол хүүхдүүдээ дагуулж явна, үгүй бол хүүхдүүдээ ална” гэж ярихаар нь би айгаад гэртээ орсон. Тэгтэл нөхөр ***********надаас машины түлхүүр нэхээд байхаар нь би түлхүүр өгөхгүй гэж хэлтэл миний элэг рүү гараараа хоёр удаа цохисон. Би айгаад хоёулаа гадаа гаръя, битгий хүүхдүүд айлгачих гэж хэлээд гадаа дагуулж гарсан. Тэгээд гадаа гараад 55 дугаар цэцэрлэгийн хажуугаар зугтаатал манай нөхөр ************* хөөгөөд цэцэрлэгийн гадна намайг хавирч газар унагаад миний гар утсыг булааж аваад гар утастай гараараа миний зүүн, баруун хавирга хэсэг рүү 4-5 удаа цохиж, гарын хоёр булчин хэсэг рүү гараараа ээлжлэн 4-5 удаа цохиж, зүүн хөлийн гуя хэсэг рүү гараараа 7 удаа цохиж, миний толгойн дух хэсэг рүү духаараа 2 удаа мөргөсөн. Би зугтаад цэцэрлэгийн хашааны хана налаад сууж байтал араас ирээд миний үснээс зулгааж цэцэрлэгийн хашааны төмөр хашааг толгойн ар хэсгээр нэг удаа мөргүүлсэн. Би хэсэг манараад сууж байтал ажлын газрын залуу ************* дугаарыг өг гээд утасны код асуугаад миний зүүн хацар руу гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Бид хоёр төмөр замын гармын дэргэд хэсэг сууж байтал нөхөр **************** намайг дахин толгой руу гараа хоёр удаа цохиж, гар утастай гараараа миний хөх рүү чанга дарж түлхээд байсан. Тэгээд сүүлдээ гэртээ орж тайвшруулаад унтуулж амраасан. Ийм л зүйл болсон. ... Намайг 3-4 удаа зодож цохиж байсан. Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8, 10 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15570 дугаартай: “************* биед хамрын нуруу, уруул, цээж, баруун, зүүн бугалга, баруун гарын долоовор хуруу, зүүн сарвуу, нуруу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

3. Яллагдагч **************: “...Би ажлынхаа хамт олонтой 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүрэгт байдаг Наадам Центрт байдаг пабад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай эхнэр ************** намайг авах гээд Наадам центрийн гадаа 21 цагийн үед ирэхээр нь би гараад машиндаа суухад эхнэр гэртээ очоод аятайхан унтаарай, архи уулаа гэх зэргээр загнасан. Би гэр лүүгээ очихгүй найз *************** руу явмаар байна, намайг аваачиж өг” гэхэд манай эхнэр уурлаад тэднийд чинь ажил явдал гарчихсан байгаа гээд уурлахаар нь би “хамаагүй, очно” гэхэд манай эхнэр дуугаралгүй хөдөлсөн. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байна. Нэг сэрсэн чинь би байрныхаа ард буюу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 1 дүгээр хойно тесогийн зам дагуу эхнэр маань уйлаад намайг уучлаарай 2-уулаа гэртээ очьё гээд газар сууж байсан. Хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна. Би 2 удаа зодож байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч************, хохирогч ************* нар нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гэр бүл болж 13 жилийн хугацаанд амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ. (хавтаст хэргийн 27 дахь тал)

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч ************* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон  үедээ өөрийн эхнэр **************өө хайж шалтаг шалтгаан гарган маргалдсан төдийгүй *********** тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн зодсон, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчид биеийн ихэнх хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Шүүгдэгч *************** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, төмөр мөргүүлэх зэргээр түүний бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон тул шүүгдэгч ************ дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ************ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ********** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч ************гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгчийн архины зүй бус хэрэглээтэй холбоотой, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нь “Суурь төр” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ************************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ