Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар  2023/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

2022           12           21                                   2023/ШЦТ/02

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Э.Оргилбат,

            шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000002018 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ***дугаар сарын ***ний өдөр ********** аймгийн ************* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ************ дүүргийн **********дугаар хороо **************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **************** (РД:*********************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө *************** дүүргийн *************дугаар хороо, **************** тоот гэртээ байхдаа эхнэр ****************бусадтай хардан маргалдаж зүүн шуу хэсэгт цохиж, зүүн хөлийн өвдөг хэсэгт өшиглөж, модон сандлаар зүүн гарын бугуй хэсэгт 1 удаа тус тус цохиж улмаар эрүүл мэндэд нь зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, хаван баруун шуу, зүүн мөр, зүүн шуу, зүүн бугуй, зүүн өвдгөнд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), Хохирогч *************** мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 16 дахь тал), гэрч *************** мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15751 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө ****************дүүргийн **********дугаар хороо, ***************тоот гэртээ байхдаа найзуудтайгаа уулзаад ирсэн эхнэр **************** бусадтай хардан маргалдаж зүүн шуу хэсэгт цохиж, зүүн хөлийн өвдөг хэсэгт өшиглөж, модон сандлаар зүүн гарын бугуй хэсэгт 1 удаа тус тус цохиж улмаар эрүүл мэндэд нь зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, хаван баруун шуу, зүүн мөр, зүүн шуу, зүүн бугуй, зүүн өвдгөнд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь: 

 

1.  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “...*************** зодуулсан...” гэх дуудлага (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч ************** “...Би нөхөр **************** амьдраад 14 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй юм. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай найз эмэгтэй **************** төрсөн өдөр болоод 20 цагийн үед уулзаж төрсөн өдрийг нь тэмдэглээд байж байтал нөхөр ************* нь 22 цагийн үед над руу утсаар залгаад ирэх болж байгаа юм уу гээд байхаар нь би удахгүй очно гэсэн чинь уурлаад наана чинь хэн байгаа болоод салж хагацаж чадахгүй байгаа юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед ****************** дүүргийн ********* дугаар хороо, ************** тоотод гэртээ ирсэн чинь нөхөр ************* нь намайг хэнээрээ хүргүүлж ирээд байгаа юм бэ гээд өвлийн сууцны үүдний амбаарт миний гар утсыг булааж аваад миний цээж болон зүүн шуу хэсэгт гараараа 2-оос 3 удаа цохисон юм. Тэр үед манай ээж ************* гэрээсээ гарч ирээд бид хоёрыг хэрэлдэхээ боль гэж хэлсэн юм. Тэгээд би гэртээ ороод жижиг өрөөнд сууж байтал нөхөр ирээд зүүн хөлийн өвдөг хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөөд хоёр гараас бариад өрөөндөө оруулах гээд байхаар нь манай төрсөн ээж болиулсан. Тэгээд нөхөр гарч яваад хэсэг хугацааны дараа гэрт орж ирээд намайг юм ярья гэж хэлээд гэнэт модон сандал аваад сандалны түшлэг хэсгээр зүүн гарын бугуй хэсэгт 1 удаа цохихоор нь би айгаад ээж, хүүхдүүдээ аваад ахынхаа гэрт очсон юм. Одоо би гэртээ очоогүй ахтайгаа цуг байгаа. Урьд өмнө нь нэг удаа миний биед халдаж байсан. Тэр асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулж байгаагүй, эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаагүй. .... Бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдаж байснаас биш хаана, яаж хэдэн удаа цохисон гэдгийг нь би сайн санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 16 дахь тал),

 

3. Гэрч **************** “...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байтал үүдэнд хүн хоорондоо хэрэлдээд орилоод байхаар нь босоод хартал охин **************, хүргэн *********** нар нь хоорондоо маргалдаж хэрэлдсэн байдалтай, хүргэн ***************нь ************** гарын булчин хэсэг рүү цохиод авахаар нь би очоод “та хоёр хэрэлдэхээ боль” гэж хэлээд тэр хоёрын хамт байшин руу орсон юм. Тэр үед *************** бид хоёр миний өрөөнд ороод сууж байтал*********** орж ирээд учир зүггүй *************зүүн хөлийн өвдөг хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж авах үед би очоод дундуур нь орж салгаад та хоёр муудалцахаа боль гэж хэлэх үед ************** гэрээсээ гараад явчихсан юм. Тэр үед би охин **************** болон түүний хүүхдүүдийн хамт гэрээс нь гараад өөр айлд очиж хоносон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15751 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: “...**************** биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, хаван баруун мөр, баруун шуу, зүүн мөр, зүүн шуу, зүүн бугуй, зүүн өвдгөнд цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дахь тал)

 

5. Яллагдагч ************“...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би өмнө өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би урд өмнө нь эхнэрээ зодож цохисон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. Одоо бид хоёр хамтран амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *****************, хохирогч **************нар нь 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэж, 14 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзнэ. (хавтаст хэргийн 34 дэх тал)

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, тухайн өдөр  ************* нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэн оройтож ирсэн байх бөгөөд шүүгдэгч *************** нь өөрийн эхнэр *****************бусадтай хардаж, хэнтэй хамт байсан, хэнээр хүргүүлж ирсэн гэх мэтээр байцааж, хэл амаар доромжилсон төдийгүй гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдэл хийснээс гадна сандлаар цохих зэргээр зодсон нь хохирогч **********, тухайн үед байж үйл явдлыг харсан гэрч ************* нарын мэдүүлгээр тогтоогдсон, энэхүү шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан нь хөнгөн гэмтэлд хамаарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул  шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Шүүгдэгч ************** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, өшиглөх зэргээр түүний бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч ************* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгсөн боловч уг хохирлыг нөхөр **************** нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ***************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч ************** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хардалтаас үүдэлтэй, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч ******************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч *********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ