Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар       2023/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

 2023           01           03                                        2023/ШЦТ/51

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Д.Ууганцэцэг ,

шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000538 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********оны ***** дугаар сарын ***********-ны өдөр ************* аймгийн *************суманд төрсөн, яс үндэс халх, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, *********** аймгийн *********** сумын *******дүгээр баг, ****************** тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 сарын баривчлах ял шийтгүүлсэн,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаар тогтоолоор Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн  хорих шийтгэж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан. *************************** (РД:******************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь:

-2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *************** дүүргийн ************* дугаар хороо, ****************** тоотоос иргэн **************** эзэмшлийн монетон ээмэг, бөгжийг хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ************* дүүргийн 28 дугаар хороонд байрлах Сайн болон барын нүд нэртэй барьцаалдуулан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан 1 хос монетон ээмэг, 4 ширхэг монетон бөгжийг *************** чөлөөлүүлэн, түүнд худалдан борлуулахдаа хохирогчийн илүү шилжүүлсэн 425.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... би гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ****************** нь манай нагац эгч юм. Би Ховдоос ажил хийхээр тэднийд ирж, амьдарч байх хугацаанд эгч ***************эд зүйлийг авсан. Манай эгч надаас хохирол нэхэмжлэхээс татгалзсан байгаа. Миний хувьд дараа нь ажил хөдөлмөр эрхэлж байгаад төлж барагдуулна гэсэн бодолтой байна. Харин хохирогч ****************хохирлыг бүрэн төлж барагдуулсан баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Өөр хохирол төлбөр байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

I.Шүүгдэгч ************ нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  **************** дүүргийн 28 дугаар хороо, *****************тоотод түр амьдарч байх хугацаандаа тухайн хаягт оршин суух иргэн ****************** эзэмшлийн зууван цоолбортой, талсттай нарийн ээмэг 1 хос, голд нь цэгэн шигтгээтэй ээмэг 1 хос, цулгуй өргөнөөс нарийссан хумбан хэлбэртэй бөгж 1ш, ташуулдсан эгнэсэн цэгэн шигтгээтэй бөгж 1ш, ташуу хөвч хээтэй талстлаг кольцтой бөгж 1ш, талсттай хуримын бөгж 1 ш, цоолбор хээтэй, сорьцгүй монетон бөгж 1ш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Хохирогч*************: “Би ******* дүүргийн 28 дугаар хороо, ****************тоотод би нөхөр, 2 хүүхэд, ээжийн хамт амьдардаг юм. Би өнгөрсөн 2021 оны 08  дугаар сард Ховд аймаг руу нутаг руу явчхаад буцаж ирэхдээ төрсөн эгч ************ хүүхэд болох ************* гэртээ авчирсан юм. Гол шалтгаан нь хотод ажил хийлгээд хажуудаа байлгая гэж бодоод авчирсан боловч ирээд ажил төрөл хийсэн юм ч байхгүй, ойр хавиар архи дарс ууж их явдаг болсон. ...2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө сэрээд ажилдаа явах гээд гэрийн баруун хойд талд байх тавиур дээр жижиг даллаганы хайрцаг доор байсан 2 хос буюу 4 ширхэг монетон ээмэг, цоолбор хээтэй сорьцгүй монетон бөгж зэрэг нийт 6 ширхэг монетон бөгж алдагдсан байсан. Би ************** руу залгаад ярьтал “Очлоо, очлоо” гээд ерөөсөө ирэхгүй байсан. Би гэртээ ирэхгүй байгаа шалтгааныг чинь мэдлээ гэж мессеж бичсэн чинь халамцуу над руу залгаад “би яагаад таны юмыг хулгайлдаг юм” гэж хэлэхээр нь би “чамайг хажуудаа байлгаж байхад” гээд ээжтэй нь ярьтал “Уухаараа хулгай хийгээд байдаг юмаа” гэж хэлсэн. ...Миний зууван цоолбортой, талсттай нарийн ээмэг 1 хос, голд нь цэгэн шигтгээтэй ээмэг 1 хос, цулгуй өргөнөөс нарийссан хумбан хэлбэртэй бөгж 1ш, ташуулдсан эгнэсэн цэгэн шигтгээтэй бөгж 1ш, ташуу хөвч хээтэй талстлаг кольцтой бөгж 1ш, талсттай хуримын бөгж 1 ш, цоолбор хээтэй, сорцьгүй монетон бөгж; 1ш алдагдсан. Эдгээр эд зүйлсийг 2017-2018 оны хороонд шинээр нь худалдаж авч байсан юм. Би *************** холбогдоогүй 7 орчим  хонож байсан. ...” гэсэн мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал),

 

2. Гэрч *************: “Өнгөрсөн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр манай эхнэр ************* надад хандаж “Гэрийн хойно тавиур дээр байсан жижиг авдар дотор байсан миний ээмэг бөгжнүүд алга болсон байна” гэж хэлсэн. Тэр үеэр манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Нямтулга огт ирэхгүй алга болчихсон байсан ба би түүнийг хулгайлсан байна гэж бодож гадарласан юм. Ер нь манайхаас юм алга болдоггүй юм. Тэгээд сүүлд ирээд одоо хүртэл манай гэрийнхэнтэй амьдарч байгаа, надтай огт дугарахгүй, бараг өөдөөс харахгүй байгаа. Манай эхнэр Баасанжав их өрөвч болохоор энэ хоёр учир зүйгээ ололцсон юм шиг байгаа юм. **************** ер нь би сайн мэдэхгүй, өнгөрсөн 2021 оны 09 дүгээр сард Ховд яваад манай эхнэрийн эгчийн төрсөн хүү нь болохоор ажил төрөл хийлгэх санаатай Улаанбаатар хотод авчирсан юм.”  гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал),

 

3. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/003 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Зуйван цоолбортой талсттай хос монетон ээмэг 1,200.000 төгрөг, Голдоо цэгэн шигтгээтэй хос монетон ээмэг 1.500.000 төгрөг, цулгуй, өргөнөөс нарийссан, хумбан хэлбэртэй монетон бөгж 700.000 төгрөг, Ташуулдсан, эгнэсэн цэгэн шигтгээтэй монетон бөгж 700.000 төгрөг, Ташуу, хөвч хээтэй талстлаг кольцотой монетон бөгж 700.000 төгрөг, Талсттай хуримын монетон бөгж 700.000 төгрөг, Цоолбор хээтэй монетон бөгж 700.000 төгрөг, нийт дүн 6.200.000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

4.Яллагдагч *************: “...Би Ховд аймгийн Жаргалант сумаас өнгөрсөн 2021 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод ээжийн дүү болох ************** дагаж түүний гэрт ирж, ажил хийхээр одоо хүртэл амьдарч байгаа юм. Ирснээсээ хойш ажил төрөл хийгээгүй, Ховдод найзууд байсан хүмүүсээс зарим нь энд байдаг юм. Тэд нартай нийлж архи уугаад, нэг уухаараа бараг сар орчим архи уучихдаг юм. Өнгөрсөн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эгч Баасанжавын гэрт байхдаа хүмүүст анзаарагдахгүй гэрийн хойд талын даллаганы уутан дотор байсан Баасанжав эгчийн 2 хос буюу 4 ширхэг монетон ээмэг, бас 5 ширхэг монетон бөгжийг нь аваад гарсан. Би Баасанжав эгчийг тийшээ хийж байхыг нь харсан юм. Тэгээд ээмэг бөгжнүүдийг нь авчхаад цайзад буудалд байхдаа дуудлагаар ээмэг бөгж авдаг хүний дугаар олоод бүгдийг нь нийлүүлээд 2.760.000 төгрөгөөр бодоод зарчихсан. Тухайн мөнгөөрөө архи ууж, шоу цэнгээнд зориулаад дуусгасан. ...Надад шалтгаан гэх зүйл байхгүй. Зугаа цэнгэл хөөж явах зорилгоор хулгайлсан юм. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч **************** нь хохирогч *************** төрсөн эгчийн хүүхэд буюу садан төрлийн харилцаатай байх ба тухайн цаг хугацаанд шүүгдэгч нь ****************нь хохирогчийн гэрт амьдарч байсан, энэ үедээ хохирогч ****************  монетон ээмэг, бөгж зэргийг хохирогчид мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн, түүний бусдын өмчлөх эрхэд халдсан энэхүү үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

II.Шүүгдэгч ************ нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах Сайн болон барын нүд нэртэй барьцаалдуулан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан 1 хос монетон ээмэг, 4 ширхэг монетон бөгжийг хохирогч ************* чөлөөлүүлэн, түүнд худалдан борлуулахдаа Н.Өнөржаргалаас андуурч илүү шилжүүлсэн 425.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт нь:

 

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ************: “...Би хувиараа алт мөнгөний ченж хийдэг ажилтай юм. Би өөрийнхөө фэйсбүүк хаягаасаа “Ломбардаас алт, монет чөлөөлж, зөрүүг өгнө” гэсэн зарын тавьсны дагуу Нямтулга гэх хүн над руу холбогдоод “монетон ээмэг, бөгж ломбардаас чөлөөлүүлнэ" гэхээр нь ярьж тохиролцоод Жанцангийн “Сайн” ломбардаас 11 граммтай, 1 хос монетон ээмэг, 3 ширхэг монетон бөгжийг 862.500 төгрөгийг төлөөд авсан. Мөн “Сайн” ломбардны эсрэг тал 112-ын автобусны буудал талдаа “Барын нүд” гэсэн ломбардаас 4 граммтай монетон бөгж 305.000 төгрөгөөр авсан бөгөөд эхэлж авсан 11 граммтай ээмэг, бөгжийг тус тусад нь граммлахад хос монетон ээмгийг нь 4.1 грамм байсныг 9.1 грамм гэж андуураад *********** гэх залууд зөрүү мөнгийг нь өгөхдөө 5 граммын мөнгө илүү өгөөд нийтдээ 765.000 төгрөг шилжүүлчихсэн юм. Мөнгөө шилжүүлчхээд дахиж ломбардаас авсан ээмэг, бөгжөө бүгдийг нь граммлаж үзсэн чинь эхэлж авсан ээмэг, бөгжин дээрээ 5 грамм нэмээд зөрүү мөнгө өгчихсөн байсан. Уг нь бол 340.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тухайн үедээ *************руу залгаж хэлэхэд яасан юм гэж хэлчхээд тэр чигээрээ яваад өгсөн юм. Өөрөө 340.000 төгрөг авахаа мэдэж байсан юм. Надад нийт 425.000 төгрөгийн хохирол учирсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),

 

2. Хаан банкны  депозит дансны  дэлгэрэнгүй хуулга: *************** харилцах 5866233922 дугаарын дансанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15:49 минутад 5622067236 дугаарын данснаас 765,000 төгрөг шилжиж орсон” (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал)

 

3. Сайн ломбардны  компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл: “:...*************** РД-*************** гэх хүний  нэр дээр бүртгэлтэйгээр 4 ширхэг бөгж, 1 хос ээмэг , нийт 860,000 төгрөгийн барьцаанд тавьсан” нь тусгагдсан (1 дэх хавтаст хэргийн 234-237 дахь тал),

 

4. Барын нүд ломбардны  компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл: “...************** РД-*************** гэх хүний  нэр дээр бүртгэлтэйгээр 4,4 гр 1 ширхэг бөгж 300,000 төгрөгийн барьцаанд тавигдсан” (1 дэх хавтаст хэргийн 238-241 дэх тал)

 

5.Яллагдагч **************: “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эгчийнхээ гэрээс монетон ээмэг, бөгж  зэрэг эд зүйлсийг хулгайлаад  уг ээмэг бөгжнүүдээ  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Жанцангийн Сайн ломбардад,  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Барын нүд гэх ломбардад нийт 7,8 ширхэг монетон ээмэг бөгжнүүдийг тавьсан. Ломбарданд тавьсан эд зүйлийн хугацаа дуусах гээд байхаар нь би фейсбүүк ухаж байгаад алт, монетон эдлэл ломбардаас чөлөөлж авна гэсэн байхаар нь зарын дагуу 88032071 дугаарын утсаар холбогдож ************* гэх эмэгтэйтэй уулзаад ломбардаас монетон ээмэг бөгжнүүдээ чөлөөлүүлсэн. ************** гэх эмэгтэй  миний данс руу 765.000 төгрөг шилжүүлсэн ба удалгүй дахин залгаад  илүү мөнгө буруу  шилжүүлсэн байна,  зөрүү 425,000 төгрөгийг буцаагаад явуулчих гэхээр нь за  гэж хэлээд  мөнгийг нь буцааж өгөлгүй хэрэглээд  дууссан. Тухайн ээмэг бөгжнүүдийг сүүлд танилцсан найз эмэгтэй ************** бичиг баримтаар ломбардад тавьж, сүүлд *************уудаж ирүүлээд чөлөөлүүлж авсан. Одоо манай найз эмэгтэй жирэмсэн, удахгүй төрнө” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч ************ нь нагац эгч *************хулгайлсан үнэт эдлэлүүдийг өөрийн найз бүсгүй *************** бичиг баримтыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сайн болон Барын нүд нэртэй барьцаалдуулан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байх ба улмаар барьцааны хугацаа дуусах үед нь барьцаа чөлөөлөх тухай зар тавьсан иргэн ************** холбогдон чөлөөлүүлж, түүнд тухайн үнэт эдлэлүүдийг зарсан, ***************** нь худалдаж авсан эд зүйлийнхээ граммыг буруу тооцсоноос үүдэн  илүү  425.000 төгрөгийг шилжүүлсэн даруй ***************** мэдэгдэж, илүү шилжүүлсэн мөнгөө өгөхийг шаардсан байх боловч шүүгдэгч нь тухайн мөнгө бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хохирогчид буцаан өгөлгүйгээр шунахай сэдэлтийн улмаас өөртөө авч захиран зарцуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны  алдаатай гүйлгээ,  андуурагдсан илгээмж,  эд хөрөнгө,  гээгдэл эд хөрөнгө,  алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний  ашиг сонирхол,  аюулгүй  байдалд шууд учирсан  үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол гэж” гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,  түүнээс доош хэмжээг хэлэхээр заасан байна.

Шүүгдэгч **************нь иргэн *************** төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж өөрт нь  илүү мөнгө шилжүүлэн өгсөн болохыг тухайн үед мэдсэн төдийгүй  буцааж өгөхийг хохирогч шаардсаар байх атал завшсан, өөртөө захиран зарцуулсан, түүний үйлдлээс үүдэлтэйгээр хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь  бусдын  өмчийг  өөрт олж авахын тулд аливаа байдлаар идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлд шилжиж, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг шунахайн сэдэлтийн улмаас завшсан, өөртөө захиран зарцуулсан, шамшигдуулсан үйлдлээр гэмт хэргийн шинж, бүрдэл хангагдана.

Иймд шүүхээс шүүгдэгч *************** “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч *************** үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ************** 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч ****************нь тухайн эд зүйлийн үнийг шүүгдэгчээс нэхэмжлэхээс татгалзсан байна.  (2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал)

Алдаатайг гүйлгээг завших гэмт хэргийн улмаас хохирогч ***************425.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч **************** нь төлж барагдуулсан талаар Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Иймээс шүүгдэгч *************бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч *********өмгөөлөгч А.Очбадрал нь “... шүүгдэгч **********нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй байгаа тул түүнд хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 Шүүгдэгч ************: “... надаас эгч **************нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан ч би сүүлд ажил хийж төлөхөө илэрхийлж байна, мөн миний найз бүсгүй удахгүй төрөх учир надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн  тусгай ангийн  нэг бүлэгт заасан санаатай  гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн хохирогч ***********нь  шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхээс татгалзсан асуудлыг иргэний нэхэмжлэлийн хувьд төлөх төлбөргүй гэж үзэхээс бус шүүгдэгчийн хувьд учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  хамаарахгүй, тооцох боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн  ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж,  мөн хуулийн  тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь  гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн  байдалтай тохирч,  бодит байдлаар  бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн  хуулийн шударга  ёсны зарчмыг  хангадаг.   

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ, хор уршиг, мөн шүүгдэгч ***********хувийн байдал /тодруулбал, өмнө удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан атал засарч хүмүүжээгүй ахин гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал/ зэргийг харгалзан шүүгдэгч************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож,  түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Учир нь, хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн 1 бүлэгт заасан санаатай 2 гэмт хэрэг нь ангиллын хувьд хөнгөн төрөлд хамаарч байгаа, ял шийтгэлийн хувьд хэд хэдэн төрөлтэй хэдий боловч эдгээр ялын төрлүүдээс сонгон хэрэглэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг арилгасан байдал  зэргийг харгалзан үзэх нь чухал байх ба дээрх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч ************* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 57 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан шүүгдэгч**************Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** цагдан хоригдсон 57  (тавин долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцож хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***************** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ