Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2019/00367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00100/и

                                  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******дүгээр хороо, ******тоотод оршин суух, Б.О / /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******тоотод оршин суух Ж.Б /РД: /-т холбогдох,

 

17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ж.Бнь яаралтай мөнгөний шаардлага гараад байна тус болоод мөнгө олж өгч  туслаач гээд удаа дараа гуйгаад байхаар нь ээжийнхээ дүүд итгээд тус болъё гээд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, ******тоот ..өрөө байраа “Бид” ББСБ-д барьцаанд тавьж 17,000,000 төгрөгийн зээл авч ББСБ-д эргэн төлөлтийг Ж.Бхийхээр харилцан тохиролцож, Хаан банкан дахь Ж.Б******тоот дансанд Б.О миний бие Голомт банкан дахь өөрийн данснаас шилжүүлж өгсөн боловч, ББСБ-д 2018 оны 3 дугаар сар, 4 дүгээр сард эргэн төлөлт хийснээс хойш ямар ч төлөлт хийхгүй одоог хүргээд байна.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ******дугаар байр, ******тоотод оршин суух Ж.Б 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч Ж.Бнь шүүхэд гаргасан тайлбартаа:

 “...миний бие өөрийн дансанд орсон 17,000,000 төгрөгийг өөрийн төрсөн ах Ж.Э авч өгсөн нь үнэн. Б.О би уулзаж, ярьж мөнгө төгрөг ярьж үзээгүй, би мөнгө гуйгаагүй ямар учиртай мөнгийг ч би мэдэхгүй. Э, О нар өөрсдөө уулзаж, тохиролцож зээл авч мөнгө миний дансанд хийж, надаас төрсөн ах Э мөнгийг нь авсан. Энэ нэхэмжлэлийн утга, агуулга худлаа шууд гүтгэсэн байна. Б.О би нэг удаа ярьж, уулзаж, гэрт нь ч очиж байгаагүй. Энэ мөнгө нь миний дансаар орсон учраас хариуцаж үүрэг хүлээж, тайлбар бичиж байна. Мөн 2018.8.31-нд төрсөн ах маань гуйсан учраас би зээл авч 1,500,000 төгрөгийг түүний төрсөн эгч Оргилмаагийн дансанд шилжүүлж өгсөн. Ах Энхбаяр нь мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад намайг авсан, мөнгө олж өгөөч гэж гүтгэж бичсэнийг ойлгохгүй байна. Би гомдолтой байна. Надад Очирбатаас мөнгө авах гуйх хэрэг байхгүй. Мөн төрсөн ах Э, О 2,000,000 төгрөг, эхнэр Т-н дансанд 500,000 төгрөг, Бид банк бус санхүүгийн байгууллагын дансанд 1,000,000 төгрөг, О-ын зээлийг чөлөөлж 500,000 төгрөг тус тус өгсөн баримт нь байгаа. Надаас шилжсэн мөнгө нийт /Э ах өгсөн/

  • 2018.3.26-ны 17:11 минутад Б ББСБ дансанд 1,770,000 төгрөг,
  • 2018.4.26-ны 15:31 минутад Б ББСБ дансанд 1,775,000 төгрөг,
  • 2018.8.31-нд төрсөн эгч Оргилмаагийн дансанд 1,500,000 төгрөг тус тус Э ах өгч Б миний бие шилжүүлсэн нь үнэн болно. Энэ бүх баримт надад байгаа учраас шүүхэд гаргаж өгнө” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж.Б-оос 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаан дээр “...хариуцагч Ж.Б-ын Бид банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үндсэн төлбөрт 3,891,000 төгрөгийг төлснийг үндсэн зээл 17,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 13,109,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж.Б-ын эзэмшлийн ХААН банкан дахь .******тоот дансанд 17,000,000 төгрөгийг 2018 оны ******дугаар сарын ..-ны өдөр шилжүүлсэн болох нь хариуцагч Ж.Б-ын дансны хуулга, Голомт банкны төлбөрийн баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч талаас “...Ж.Б нь яаралтай мөнгөний шаардлага гараад байна тус болоод мөнгө олж өгөөч гээд гуйгаад байхаар нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Бид ББСБайгууллагын барьцаанд тавьж 17,000,000 төгрөгийн зээл авч өгсөн ба ББСБайгууллагын эргэн төлөлтийг Ж.Б хийхээр харилцан тохиролцсон..” гэсэн тайлбарыг, хариуцагч талаас “...Б.О-тай би уулзаж, ярьж мөнгө төгрөг ярьж үзээгүй, би мөнгө гуйгаагүй ямар учиртай мөнгийг ч би мэдэхгүй. Ж.Э, Б.О нар өөрсдөө уулзаж, тохиролцож зээл авч мөнгө миний дансанд хийж, надаас төрсөн ах Ж.Э мөнгийг нь авсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.

 

Хариуцагч Ж.Б дээрх гаргасан тайлбар, гэрч Ж.Энхбаярын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нь хэрэгт авагдсан дараах үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал: хариуцагчийн эзэмшлийн ХААН банкан дахь 5045567460 тоот дансны хуулгаас үзэхэд Ж.Б нь Б.Оаас авсан 17,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 30 гаруй зарлагын гүйлгээ хийж зарцуулсан байх ба хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Б.О ын Бид ББСБайгууллагаас авсан зээлийн төлбөрт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,750,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,775,000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг нийт 6,525,000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтаар хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж, нэхэмжлэгч талын тайлбар нотлогдож байна.

 

Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж.Б зээлдүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Бнь Б.О ын БИД ББСБайгууллагын зээлийн төлбөрт нийт 6,525,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч тал “...Ж.Бтөлсөн төлбөрөөс БИД ББСБ-ын үндсэн зээлийн төлбөрөөс хасагдсан 3,891,000 төгрөгийг 17,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 13,109,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар” шаардсан болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх бөгөөд зохигч талууд зээлийн хүүг тохиролцон зээлийн гэрээг бичгээр хийсэн зүйл байхгүй байна.

 

Иймээс үндсэн зээл 17,000,000 төгрөгөөс хариуцагч Ж.Б төлсөн 6,525,000 төгрөгийг хасаж, үлдэх 10,475,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******дугаарын утсаар холбогдоход ...амжиж очихгүйнээ намайг байлцуулахгүйгээр хурлаа оруулчих ...” гэсэн тайлбарыг,  нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийлгүүлэх хүсэлтийг тус тус гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу  хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ж.Б-оос 10,475,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,525,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 182,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА